| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2026/02503/И |
| Дугаар | 192/ШШ2026/02758 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2026/02758
2026 03 11 192/ШШ2026/02758
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 20,316,397.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: “******* *******” ХК нь *******тэй 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ2105203879 тоот зээлийн гэрээгээр 9,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлийг хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувь байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ЗГ2105203879-1 тоот зээлийн гэрээгээр зээлийн дүнг 9,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай болгон нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ2105203879-Б тоот зээлийн гэрээгээр зээлийн дүнг 10,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай болгон нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Гэрээний хугацаа 2027 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуусах боловч 3,875,689.86 төгрөгийг 61 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Мөн “******* *******” ХК нь *******тэй 1714103712510 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 400,000 төгрөгийг эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгосон. Гэрээний хугацаа 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуусах боловч 148,369.18 төгрөгийг 30 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд ЗГ2105203879 тоот зээлийн гэрээний үүрэгт 20,168,028.4 төгрөг, 1714103712510 тоот зээлийн гэрээний үүрэгт 158,369.18 төгрөг нийт 20,316,397.58 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,316,397.58 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,386,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3,386,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,386,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,386,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3,386,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 3,386,397.58 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,316,397.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,386,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3,386,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,386,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,386,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3,386,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 3,386,397.58 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******ээс 129,766 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,532 төгрөгөөс 129,766 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “******* *******” ХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***