2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2026/00719

 

          

 

    

    

 

          2026            01              15

     192/ШШ2026/00719     

 

 

                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Хүсэлт гаргагч: ********** байрлах, “Х ” ХК /рд: *************/-ийн хүсэлттэй,

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Г-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Төвсайхан оролцов.          

ТОДОРХОЙЛОХ нь: 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Г- нь Х ХК-ийн Дамба тооцооны төвтэй 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/201944505480 тоот зээлийн гэрээ, БГХ201944505480 тоот хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ байгуулан 5,600,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөх талаар зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх холбогдох арга хэмжээ авсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зорчсон тул банк гэрээ болон хуульд заасан арra хэмжээ авч зээлдэгчид холбогдуулан түүний оршин сууж буй хаягаар нэхэмжлэл гаргасан боловч Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 197/Ш32025/36093 дугаартай захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг болон түр оршин суух хаяг дээрээ оршин суудаггүй болох нь дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ганбаатарын Г- /ТБ97052751/-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1,2/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3,4/ Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 197/шз2025/36093 дугаар захирамж /хх 5,6/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 7/, итгэмжлэл /хх 8-10/ төлбөрийн баримт /хх 11,12/ 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/201944505480 тоот Зээлийн гэрээний хуулбар /хх 13-15/ 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн БГХ/201944505480 тоот Барьцааны гэрээний хуулбар /хх 16-19/ 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх 20/ зээл хүсэгчийн анкетийн хуулбар /хх 21-23/ Г.Г-ийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх 24/-ыг тус тус өгсөн байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад      

ҮНДЭСЛЭХ нь:

“Х ” ХК нь Г.Г-эд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 197/шз2025/36093 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.   

Хүсэлт гаргагч Х ХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Г-ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.    

Х ХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Г-ийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.         

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Г-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч Х ХК-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:  

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г-ын Г- /РД: **********/-ийг эрэн сурвалжилсугай.        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Г.Г-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Х ХКд мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.         

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.            

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ч.БАЯРСҮРЭН