2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2026/01097

 

 

 

 

        2026             01              23

   192/ШШ2026/01097

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: **********  Т  ХХК /рд: **************/-ийн хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Г-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Т хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч А.Г- “Т ” ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтээ илэрхийлж, Зээлдэгч Г-, нь “Т ” ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2025-12-09-ны өдрйин МА-4410 дугаартай 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 93001-10028 дугаартай Барьцааны гэрээ байгуулж 2,100,000.00 төгрөгийг 2.5 хувийн хүүтэйгээр, 13 сарын хугацаатай буюу 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр, зээл авсан. Зээлдэгч А.Г- нь 2025.12.09 өдрийн байдлаар 93001-10028 дугаартай Цахим зээлийн үндсэн төлбөрт 0 төгрөг, хүүний төлбөрт 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 0 төгрөг, нийт 0 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш өргөдөл гаргах өдрийн байдлаар огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч А.Г- нь 2025.12.09 өдрийн байдлаар 1426 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл: 2,100,000.00 төгрөг, Зээлийн хүү 2,516,549.74 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 432,840.99 төгрөг, нийт 5,049,390.73 төгрөг болно. Манай компани нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болохын хувьд мөнгөн хөрөнгийг Зээлдэгчид тодорхой нөхцөлөөр шилжүүлж, зээлдэгч нь мөнгөн хөрөнгө, түүний хүүгийн хамт заасан хугацаанд төлөх хэрэв тус үүргээ биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг харилцан хүлээсэн. Компани нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Гэвч хариуцагч нь гэрээ болон хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтэрч, хүлээсэн үүргээ биелэхийг сануулсаар байхад үр дүн гаралгүй компани хохирсоор байна. Хариуцагч нь оршин суух хаягтаа “Бүртгэлтэй боловч оршин суудаггүй” болох нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 00321 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хэрэглэхээс татгалзах тухай” баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Өмнөх төлөөлөгч маань буруу ойлгоод А.Г-ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан байна. Иймд А.Г-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна гэв.

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад     

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч нь хариуцагч иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Г-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.     

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...А.Г-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцнэ.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:  

 

1. Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болзон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.БАЯРСҮРЭН