| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 319/2026/00020/И |
| Дугаар | 319/ШШ2026/00108 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 319/ШШ2026/00108
| 2026 02 26 | 319/ШШ2026/00108 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Ж******* сумын Б******* багийн ******* тоотод оршин суух, Я******* овогт Б*******ийн Ц*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А******* ******* ХХК,
Хариуцагч: Ховд аймгийн Ж******* сумын Ж******* багийн 3 дугаар айлын орон сууцны орцны тоотод оршин суух, Пийн Б нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ц******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б*******ь овогтой Ц******* миний бие нь 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл А******* ******* ХХК-д ажилд орсон.
Анх ажилд ороход эхний сар 2,000,000 төгрөгийн цалин хөлс олгоно гэснээс 1,500,000 төгрөг өгсөн.Дараагийн сар 2,500,000 төгрөгийн цалин хөлс олгоно гэж тохиролцсон боловч ямар ч мөнгө өгөөгүй. Эхний сарын үлдэгдэл 500,000 төгрөг, дараагийн сарын 2,500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг энэ компаниас авах ёстой боловч өгөхгүй байна.
Худлаа хэлж хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлж, залилж байгаад гомдолтой байна. Иймд миний гомдлыг *******агдуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ц******* нь хариуцагч А******* ******* ХХК, П.Б нарт холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч Б.Ц******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан хүсэлтийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц*******ийн Төрийн сангийн 1001000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийн тал хувь болох 31,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 31,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А******* ******* ХХК, П.Б нарт холбогдох, 3,000,000 (гурван сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 (жаран хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 31,475 (гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 31,475 (гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хял*******шуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ТАСХЫН