| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2026/00036/И |
| Дугаар | 320/ШШ2026/00390 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 320/ШШ2026/00390
| 2026 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 320/ШШ2026/00390 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 байрлах, 5341469 регистрийн дугаартай, *** банк ХК-ийн Хөвсгөл салбарын,
Хариуцагч: А.Д
Хариуцагч: Г.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 18,199,925.11 төгрөг, зээлийн хүү 1,893,458.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,077.45 төгрөг, нийт 20,104,461 (хорин сая нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун жаран нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 320/2026/00036/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч А.Д болон хамтран хариуцагч Г.Б нар 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр дугаар MN50034200001892534 тоот зээлийн гэрээ (цаашид гэрээ гэх)-ний үндсэн дээр 20,000,000 (хорин сая төгрөг)-ийг жилийн 21,6 хувийн хүүтэй, сарын 1,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл авч, 2025 оны 9 дүгээр сарын 05-нд зээлийн хүүнд 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үндсэн зээлд 1,800,074,89 төгрөг, хүү 546,093.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,231,78 төгрөг төлж, зээлийн үлдэгдэл 18,199,925.11 төгрөг үлдсэн. Зээлдэгч үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж, 167 хоног хугацаа хэтрүүлсэн.
Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 18,199,925.11 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,893,458.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,077.45 төгрөг, нийт 20,104,461 төгрөгийг зээлдэгч А.Д болон хамтран зээлдэгч Г.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
2. Хариуцагч А.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Би эхнэр Г.Б гийн хамт гэр бүлийн хэрэглээндээ болон өрийн үлдэгдэл дарах зорилгоор *** банкнаас зээл авч байсан. Бид одоохондоо үл ойлголцоод тусдаа амьдарч байна. Гэхдээ *** банкнаас нэхэмжилж байгаа зээлийн төлбөр бүгд 20,104,461 төгрөгийг А.Д би төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 27 дахь тал)
3. Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би А.Д гийн хамтаар *** банкнаас малчны зээл авч, машин тэрэг авсан юм. Гэвч бид 2025 оны 3, 4 сараас хойш тусдаа амьдарч байна. Би зээлийн гэрээ байгуулан гарын үсэг зурсан нь үнэн тул А.Д тэй ярилцаад зээлийн төлбөрийг төлж барагдуулна. 20,104,461 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 28 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч А.Д , Г.Б нарт холбогдуулан үндсэн зээл 18,199,925.11 төгрөг, зээлийн хүү 1,893,458.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,077.45 төгрөг, нийт 20,104,461 (хорин сая нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун жаран нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч А.Д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Г.Б гийн хамт гэр бүлийн хэрэглээндээ болон өрийн үлдэгдэл дарах зорилгоор *** банкнаас зээл авч байсан...*** банкнаас нэхэмжилж байгаа зээлийн төлбөр бүгд 20,104,461 төгрөгийг А.Д би төлж барагдуулна гэх тайлбар, хариуцагч Г.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ...А.Д гийн хамтаар *** банкнаас малчны зээл авч, машин тэрэг авсан юм...Би зээлийн гэрээ байгуулан гарын үсэг зурсан нь үнэн тул А.Д тэй ярилцаад зээлийн төлбөрийг төлж барагдуулна. 20,104,461 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч А.Д , Г.Б нар нэхэмжлэлийн шаардлага нийт 20,104,461 (хорин сая нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун жаран нэг) төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,472 төгрөгийн тал хувь болох хураамж 129,236 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Д , Г.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 129,236 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 18,199,925.11 төгрөг, зээлийн хүү 1,893,458.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,077.45 төгрөг, нийт 20,104,461 (хорин сая нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун жаран нэг) төгрөгийг төлж барагдуулахаар хариуцагч А.Д , Г.Б нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,472 төгрөгөөс 129,236 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Д , Г.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 129,236 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА