| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/10871/И |
| Дугаар | 192/ШШ2026/00926 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2026/00926
|
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн би,
Нэхэмжлэгч: *************, **** тоотод байрлах, П ББСБ ХХК /рд: ************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********** тоот хаягт оршин суух, Дугардондовын Н- /рд: ************/,
Зээлийн гэрээний үүрэгт 24,797,231.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Н- нь манай компанитай 2022 оны 11 сарын 15-ний өдөр L24200156 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Д.Н-ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу П аппликейшнаас: 2025 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр 7901039131 зээлийн дансны дугаартай, 1,380,000 төгрөгийн П зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4202619386 дансанд зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн банкы дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 7820515869 зээлийн дансны дугвартай, 497,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 430011981 банкны тоот дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 7807672036 зээлийн дансны дугаартай, 1,569,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр эзэлдэгчийн 430011981 Банкны тоот дансанд, 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 7100582485 зээлийн дансны дугаартай, 3,020,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.45 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 430011981 банкны тоот дансанд, 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 7100033825 зээлийн дансны дугаартай, 16,830,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт телеят телехвер, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5026269434 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд явсан зээлийг Аппликейшнзар дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт верийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, нийт 24,797,231.98 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Д.Н- нийт 24,797,231.98 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дугардондов овогтой Н-т холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 24,797,231.98 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т "Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ" гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбарыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч Д.Н-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,797,231.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П ББСБ ХХК нь “...нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэсэн тайлбарыг гаргасан байна.
Иймд нэхэмжлэгч П ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,936 төгрөгийн тал хувь болох 140,968 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.Н-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,797,231.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч П ББСБ ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,936 төгрөгийн тал хувь болох 140,968 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН