2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2026/00922

 

         

 

 

 

          2026             01              20

   192/ШШ2026/00922

 

 

    

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

Баянгол_ Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: *************** байранд байрлах “Капитрон банк” ХК /рд:**********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********** тоотод оршин суух, Б овогт Б-ийн Т- /рд: ************/-д холбогдох,     

Зээлийн гэрээний үүрэгт 22,306,924 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад    

ТОДОРХОЙЛОХ нь:  

            Нэхэмжлэгч К ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Б.Т-аас цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1-д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 09-р сарын 17-ны өдөр М№720030003095029422 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 31,520,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний К дахь 3095029422 тоот дансруу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хувиарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч Б.Т-аас шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дун гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж М№720030003095029422 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэлд 21,695,515 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 606,127 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,281 төгрөг. Нийт 22,306,924 төгрөг төлөхөөр байна.    

Иймд талуудын хооронд байгууласан цахим цалингийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч 5. Т-аас нийт 22,306,924 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: К ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Т-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 22,306,924 төгрөгийг 2026.02.25-ны өдрөөс 2026.12.25-ны өдөр хүртэл сар бүр 1,858,000 төгрөгөөр, 2027.01.25-ны өдөр 1,868,924 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбарыг судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч К ХК нь хариуцагч Б.Т-аас зээлийн гэрээний үүрэгт 22,306,924 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.      

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч К ХК-ийн нэхэмжилсэн 22,306,924 төгрөгийг хариуцагч Б.Т- нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 1,858,000 төгрөгөөр, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,868,924 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 269,485 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-аас 134,742.5 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 134,742.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К ХК-д олгоно.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон          

ЗАХИРАМЖЛАХ нь:   

1. Нэхэмжлэгч К ХК-ийн 22,306,924 төгрөгийг хариуцагч Б.Т- бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд сар бүр 1,858,000 төгрөгөөр, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,868,924 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,485 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-аас 134,742.5 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 134,742.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К ХК-д олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН