| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2110 00000 0951 |
| Дугаар | 2025/ДШМ/1013 |
| Огноо | 2025-08-27 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/1013
Э.М-, Ц.Г- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Хурмандах,
шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч Л.Намнансүрэн,
шүүгдэгч Ц.Г-, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Г.Бат-Отгон,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1617 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Г- болон түүний өмгөөлөгч Э.Ганбат, Г.Бат-Отгон нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч Э.М-, Ц.Г- нарт холбогдох 2110 00000 0951 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. М- овгийн Ц-гийн Г-, ............, /РД:.............../,
2. Ө- овгийн Э-ын М-, ........., урьд
2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Архангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,
мөн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,
2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /РД:.........../,
Шүүгдэгч Ц.Г- нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнийн 02:00-04:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулах “******” зочид буудалд байрлах караокены газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Б-тэй маргалдаж, улмаар түүнийг газар унасан байхад нь нүүр хэсэгт нь өшиглөх, толгойноос нь уургалж урагш толгойгоор нь унаган, толгой хэсэгт цохих, дэвсэх зэргээр эрүүл мэндэд духны баруун хэсгийн хуйхан доорх цус хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа /140гр/, тархины дарагдалт, баруун дээд, доод зовхи, цээж, хэвлий, баруун, зүүн дээд, доод мөчдийн цус хуралт, зүүн бугалга, эрүүний зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас Д.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнийн 23:00-01:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Хүрээ хотхоны гадаа **** УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор “тархины хатуу бүрхүүлийн цусан хураа” гэмтлийн улмаас тархи дарагдсан оноштойгоор нас барсан,
шүүгдэгч Э.М- нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “...Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Биокомбинатад байх Туул голын эрэг дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “намайг ууж байхад унтлаа” гэх шалтгаанаар М.Н-ыг газар хэвтэж байхад нь хоолойг нь боох, толгойгоор нь газар мөргүүлэх, гарын бугалга, цээжинд нь өвдгөөрөө дарах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн дээд зовхи, баруун эгэм, баруун бугалга, нуруу, зүүн бугалга, дагзны хуйханд доор цус хуралт, баруун хөмсөг, хамрын нуруу, баруун хацар, хоолой, баруун, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн хохирогч М.Н-ын эрүүл мэндэд халдсан шалтгаанаас болж, Д.Б-тэй маргалдаж, түүний баруун талын нүд рүү цохиж, толгойн ард дагз хэсгээр газарт унагасны улмаас Д.Б-гийн эрүүл мэндэд дагзны няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокуророос: Ц.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан, Э.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ө- овогт Э-ын М-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М- овогт Ц-гийн Г-ийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.М-эд 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ц.Г-эд 08 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-эд оногдуулсан 6 сарын зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Г-эд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.М- нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ял солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийн цагдан хоригдсон нийт 16 хоног, шүүгдэгч Э.М-ийн цагдан хоригдсон нийт 74 хоногийн тус тус эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ээс нийт 13.371.008 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээн тэтгэх тэтгэмжийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Г- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Амь хохирогч Д.Б-гийн цогцост тогтоогдсон духны баруун хэсгийн хуйхан доорх цус хуралт, дагзны няцарсан шарх, тархины цусан хураа мохоо зүйлээр цохисноос болж судас хагарч цусан хураа үүссэн гэж шинжээч эмч нар дүгнэсэн байдаг. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө дагзны няцарсан шарх үүсээгүй.
Харин 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үүссэн. Шүүгдэгч Э.М- нь амь хохирогчийг Биокомбинатад байх Туул голын эрэг дээр цуг архи ууж байгаад маргалдан нүүр рүү нь цохин ар дагзаар нь саван унагаж, дагзны няцарсан шарх үүссэн байдаг. Тэгж зодуулж газар унан босож ирэхэд цуг байсан хүмүүс “толгой нь хагарчхаж” гээд цусыг нь тогтоон машинд оруулж унтуулсан гэх гурван гэрч болох Б.Б-, Х. , М.Н- нар мэдүүлэг өгсөн.
2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр болсон маргаануудыг ялгаж салгалгүйгээр хэт нэг талыг барин шийдэж, бусдад ял завшуулан надад 8 жилийн хорих ял оноосонд гомдолтой байна.
Би урьд нь өмнө нь ял эдэлж байгаагүй, эхнэр, бага насны хоёр хүүхдүүдийн хамт амьдардаг, ойн инженер мэргэжилтэй. Уг мэргэжлээрээ 2014 оноос 2024 он хүртэл ажилласан. 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хооронд менингит тархины буглаа оношоор гурван удаа хагалгаанд орсон. Хамрын хагалгаанд дахин орох заалттай бөгөөд духны хөндийд идээт үрэвсэл үүссэн учир хагалгаа хойшилж удаа дараа эмчилгээ хийлгэж байгаа.
2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Иймд ар гэр биеийн байдлыг минь харгалзан үзэж зүйл ангийг өөрчлөн хөнгөвчилж, надад оногдуулсан 8 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Г-ийн өмгөөлөгч Г.Бат-Отгон давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар "Нотолбол зохих байдал”-ыг хуульчилсан тухайлбал 16.2-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн” бэ гэдгийг заавал тогтоох шаардлагатай юм.
Гэтэл амь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдийг Ц.Г- болон Э.М- нарын хэн нь хэрхэн яаж учруулсан болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн тогтоогоогүй байна. Тухайлбал, хэний буруутай үйлдлээс хохирогч амь насаа алдсан болохыг хөдөлбөргүй тогтоогоогүй, удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд харилцан зөрүүтэй шүүх хуралдаанаар нөхөж гүйцэтгэх боломжгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.
Шүүх шийтгэх тогтоолдоо шинжээчийн дүгнэлтүүд харилцан зөрүүтэй байхад, аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, энэ нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд буюу Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд ноцтой зөрүүтэй байдал үүсгэж байна.
Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд шинжээчийн дээрх зөрүүтэй дүгнэлтүүдэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 89 тоот тогтоолоор “Хэргийг хянан хэлэлцэхийг хойшлуулж, зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгаж” 60 хоногийн хугацаагаар хэрэг хянан хэлэлцэхийг хойшлуулсан. Ингэхдээ шүүгдэгч нарын хэний буруутай үйлдлээс Д.Б-гийн амь нас хохирсон болохыг нарийвчлан тогтоохыг даалгасан.
Гэтэл даалгаврын биелэлт хангалттай хэрэгжээгүй байдаг. Энэ тухай шүүхийн шийтгэх тогтоолд ч мөн дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүх хэний буруутай үйлдлээс Д.Б-гийн амь нас хохирсныг хөтөлбөргүй тогтоосон нотлох баримтгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.
Мөн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 89 тоот тогтоолын биелэлтийг заавал хангуулах ёстой гэж үзэж байна. Шинжээч Ц.Ганболд, Г.Энхбаатар, Ц.Бадрал нарын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 113 тоот дүгнэлтэд “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2288 үндэслэлтэй байна, Д.Б-гийн цогцост тогтоогдсон духны баруун хэсгийн хуйхан доорх цус хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа /140гр/, тархины дарагдалт дагзны няцарсан шарх, хоёр талын дээд, доод цээж хэвлий, мөчдийн цус хуралт, зүүн бугалга, эрүүний зулгаралт гэмтэл нь нэг ба ойролцоо цаг хугацаанд үүссэн, шүүх эмнэлгийн шинжилгээ хийх үед 24 цагийн дотор үүсжээ, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа нь 6-8 цагийн дотор үүсч, цусан хураа тархийг дарах хүртэл үйлдэл хөдөлгөөн хийж болох ба улмаар тархи дарагдсанаас ухаангүй болж нас барна. ...Ихэвчлэн гэмтэл аваад 4-5 цагийн дараа ухаан алдаж тархины комд орж нас бардаг...” гэсэн байдаг.
Дээрх дүгнэлтээс харвал амь хохирогчид учирсан дээрх гэмтэл нь цаг хугацааны хувьд 2021 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө биш түүнээс хойших хугацаанд үүссэн болох нь тогтоогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл Ц.Г-ийн буруутай үйлдлээс хохирогч Д.Б- нь амь хохироогүй байна.
Мөн шинжээч эмч М.Ариунзул /3хх177/ “Манай комиссын үзэж байгаагаар гэмтэл үүсээд 24 цаг болсон гэж үзсэн, арай 48 цаг болоогүй.” гэж мэдүүлсэн. Удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч нь “тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж нас барсан” байна гэж гардаг.
Гэтэл дээрх гэмтэл нь Э.М-ийн буруутай үйлдлээс хохирогчид учирсан байж болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 97 талд авагдсан гэрч Б.Б-ийн “...М- Б-г хөл тавиад Б-гийн баруун талын нүд рүү хүчтэй савж цохисон чинь Б- саваад газар толгойгоороо уначихсан. Тэгээд Б-г босоод ирэхэд М- цээж хэсэг рүү нь дахиад нэг удаа цохисон, тэгсэн Б- газар өвдөглөөд суучихсан. Тэгж сууж байхад нь би машины хаалга онгойлгоод хойд талын суудал дээр суулгасан. Тэгсэн чинь Б- унтаадахъя гэхээр нь машины хаалгыг хаагаад..” гэх мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар талд авагдсан гэрч Х.Б-ы “...Б- М- хоёр хоорондоо зодолдож байсан, анх харах үед Б- газар унасан бололтой тоос шороо газраас босож ирээд дахин зодолдож байсан. М- тухайн үед арай бага уусан болохоор илүү давамгайлж зодож байсан., ...өөр Б-тэй зодолдсон хүн байхгүй...” гэх мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дугаар талд гэрч М.Н-ын “...Тэгсэн чинь М- Б- ахыг хавираад хойш нь газарт унагасан. Энэ үед Б- Б- ахын толгойг нь хагалаад хаячихлаа ш дээ гээд хашхираад байсан. ...Б- ахын хоёр нүд хөхөрчихсөн байдалтай, толгойны ар хэсэгт дээд хэсгээрээ нэлээд том хагарчихсан, ангайсан харагдаж байсан” гэх мэдүүлгүүдээс харагдаж байна.
Өөрөөр хэлбэл, хэрэг цугларсан үйл баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Г-ийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.16 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдлыг эргэлзээгүй тогтоох, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх” заалтыг хангаагүй.
Нотолбол зохих байдлыг тогтоохдоо гэрч, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг зэрэг нотлох баримтуудыг тус тусад нь болон өөр хооронд нь харьцуулан үнэлж хэргийн жинхэнэ байдлыг бүх талаас нь бодитой тогтоох үүрэгтэй. Энэ шаардлагыг хангаагүй, эргэлзээтэй байдлыг арилгаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Хохирогчийг Ц.Г- 2021 оны 10 дугаар сарын 22-ны шөнө 01-02 цагийн үед зодсон боловч уг үйлдлээс хүнд гэмтэл авч тэр нь жам ёсоороо үхэлд хүргээгүй болохыг нотолсон хангалттай нотолгоо байхад шүүх М-эд ял завшуулж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.
Ц.Г-ийн үйлдэлтэй хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтэл, түүний хүндрэл холбоогүй болохыг нотлох баримтуудыг шүүх зөв үнэлж, түүнийг няцаасан үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл “...Цогцсын толгойн ар дагзны хэсэгт улаан өнгөтэй хатсан цус мэт зүйлээр бохирлогдсон ...тээврийн хэрэгслийн ...хаалганы дотор цоож хэсэгт, хаалганы бариул, урд крыло хэсэгт тус бүр 1 ширхэг цус мэт улаан толботой. ...” /хх8-9/,
цогцост үзлэг хийсэн тэмдэглэл “...толгойн ар дагзны хэсэгт 2.5x1 см няцарсан шархтай. ...” /хх15-16/,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл “... цусаар хөрс бохирлогдсон 16х4см талбайд...” /хх24-27/,
гэрч Б-ийн мэдүүлэг “...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гол дээр архи уусан ...М- нь Н-ыг цээж хэсэгт нь 2-3 удаа цохисон ...Б- босож ирээд “боль" гээд салгах гээд очиход М- нь Б-г хөл тавиад, баруун нүд рүү нь хүчтэй саван цохисон ...М- цээж хэсэгт нь 1 удаа цохиж Б- газар өвдөглөөд суусан. М- цохиулснаас хойш машин руу ороод унтсан ...Б-гийн толгойн ар хэсгээс цус гоожиж байсан ...би Б-г машины ар суудал дээр оруулж суулгасан, тэрнээс хойш л хурхираад сэрэхгүй унтаад байсан. Б-тэй анх уулзахад зүгээр л юм яриад инээж хөхөрч байсан. ...” /хх-97/,
гэрч Б-ы мэдүүлэг “...Тэр үед Б-, М- нар хоорондоо зодолдож байхад нь явж очиход Б- газраас шороо тоос болсон байдалтай босож ирсэн. Б-г харахад нүд нь хөхөрсөн, толгойн ар хэсгээс нь чих даган цус урсчихсан байдалтай байсан. ...” /хх-99/,
гэрч Н- мэдүүлэг “...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн орчим Б- бид хоёр Б- ах руу залгасан чинь Цамбагаравын хавьд буудалд байна, хүрээд ир гэсэн. ...Биокомбинат руу архи уухаар явсан ...М- намайг боогоод байсан. М- Б- ахыг хавираад хойш нь газарт унагасан. ...Б- “Б- ахын толгойг нь хагалаад хаячихсан байна шүү дээ” гээд маскаар толгой дээр нь дарсан. Б- ахын 2 нүд хөхөрчихсөн, толгойн ар хэсэгт нэлээн том хагарчихсан, ангайчихсан харагдаж байсан ...Зүүн нүд хөхөрсөн байхыг нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өглөө харсан. М- Б- ахыг хавирч унагаасан бөгөөд Б- ах дагзаараа хойшоо саваад унасан юм. ...” /хх102/,
гэрч Н-ын “...2021 оны 10 дугаар сарын 23-нд 11 цагийн үед Б- бид 2 Б- дээр очсон. Бид 3 пиво ууж байгаад 13 цагийн үед гарсан. ...голын эрэг дээр М- намайг боосон. Б- босож ирээд салгах гээд М-ийн араас татсан чинь М- “ард нь хөл тавиад нүүр лүү нь нэг удаа цохиж унагаасан. Б- хойшоо дагзаараа саваад унасан. Тухайн асуудал 19-20 цагийн үед болсон”. Голын эргээс 20:00 цагаас 20:30 цагийн үед хөдөлсөн. ...2021 оны 10 дугаар сарын 23-ны 11 цагийн үед Б- дээр очиход пиво тавьчихсан, задлаад уучихсан байсан. Бид 2-ыг очиход босож ирээд зүгээр өмнөх шигээ л юм яриад инээж хөхрөөд л байсан. Ямар нэг өвдсөн барьсан зүйл ажиглагдаагүй. Цамбагараваас гараад голын эрэг дээр ирэх хүртэл Б-гийн бие хэвийн зүгээр байсан, бие өвдөж байна гэж хэлээгүй. ...Б- чулуулаг хайрга чулуун дээр ар дагзаараа толгойгоороо савж унасан. ...” /хх135/,
Хохирогч Н-ын мэдүүлэг “... голын эрэг дээр талийгаач өмнө л байдаг шигээ зүгээр байсан. ...М-эд цохиулаад машины хойно суусан. Сууснаас хойш талийгаач юу ч ярилгүй байж байгаад унтаад дахиж сэрээгүй. Сэрээх гэхэд сэрэхгүй байсан, хурхираад унтаад байсан. Өглөө 05 цагийн үед сэрээх гэхэд нас барсныг мэдсэн. ...би их согтоогүй гайгүй байсан болохоор болсон зүйлийг бүгдийг нь санаж байна. ...” /хх114-115/,
Шүүх биологийн шинжилгээний №5127 дүгнэлт “...автомашинаас авсан арчдас, шороон дээр цус илэрсэн. Энэ нь хар өнгийн ноосон цамц, хөх жинсэн өмдөнд /хохирогчийн/ илэрсэн цусны ДНХ тогтоцтой тохирч байна.
Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2288 дугаартай “Цогцост хийсэн эмнэлгийн шинжилгээнд “...толгойн ар дагзны зүүн хэсэгт 2.5x1 см няцарсан шархтай. Баруун нүдний дээд зовхинд 5x2.5см. доод зовхинд 4x1.5см, зүүн нүдний дээд зовхинд 3x0.9см цус хуралттай, ...тархины хатуу хальсны доор зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан 140гр нэг төрлийн зөөлөвтөр, гялгар, хар өнгийн цусан хураатай. ...” /хх-137/,
нэмэлт шинжилгээнд авсан материалаас “...3. Шүүх эд эсийг шинжилгээнд тархи, уушиг, зүрх, элэг, бөөр, нойр булчирхайг авав. ...” гэжээ. /хх-224/,
Шүүх шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 113 дугаартай дахин шинжилгээнд “...2288 дугаартай дүгнэлт үндэстэй, ...Д.Б-гийн духны хуйхан доорх цус хуралт, хуйхны няцарсан шарх, ... хатуу бүрхүүл доорх цусан хураа/140гр/ тархи дарагдалт, ... мөчдийн цус хуралт, зулгаралт гэмтэл нь нэг ба ойролцоо цаг хугацаанд 24 цагийн дотор үүсжээ. ...Дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа нь 6-8 цагийн дотор үүсэж тархи дарагдсанаар ухаангүй болж нас барна. Ихэвчлэн гэмтэл авснаас 4-5 цагийн дараа ухаан алдаж, тархины комд орж нас бардаг гэсэн дүгнэлтүүд нь хоорондоо хамаарал, шалтгаант холбоотой үйл баримтыг хангалттай нотолсон байна. Тэдгээрийн хооронд харьцуулж үнэлэх боломжтой атал шинжлэх ухааны үндэслэл муутай дүгнэлт гэж зөв үнэлж чадаагүй байна. 310, 427 дугаартай дүгнэлтүүд нь хэрэгт авагдсан фото зургийг харж цусан хурааны дээжид шинжилгээ хийгээгүйгээр “24 цаг өнгөрсөн цусан хураа" байжээ гэж таамаглаж гарсан байна. Уг 310, 427 дугаартай дүгнэлтэд хуйханд шинэ няцарсан шархыг “тархи доргиж доторх судас хагарч цус гоожиж, нөж болох, унаснаас хойш огт идэвхтэй хөдөлгөөн хийгээгүй, ярьж ухамсарт ухаантай байсан хүн ярих чадваргүй болж хурхирч унтаа байдалд тэр даруйдаа шилжсэн зураг бодит нотолгоо илт үгүйсгэсэн байна. ...Дүгнэлтийн 4 дэх хэсэгт: дагзны няцарсан шарх нь тархины гэмтэлтэй шалтгаант холбоогүй. ...” гэсэн атлаа дүгнэлтийн 7, 8 дахь хэсэгт цусан хураа гэмтэл учирснаас хойш цусан хурааны хэмжээ нэмэгдэж тархийг дарж ...” гэх процесс явагдсаныг үгүйсгээгүй нь Ц.Г-ийн үйлдлээс 2021 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө үүсээгүйг нотолжээ.
Энэ нь цусан хураа үүсэж эхэлсэн гэж үзвэл 2021 оны 10 дугаар сарын 23-ны 19- 20 цаг хүртэлх хугацаанд 140гр цусан хурааны хэдэн грамм нь үүссэн байх вэ, Үүссэн гэж үзвэл эрүүл хүн шиг хэвийн хөл гар нь саажихгүй, инээж хөхөрч, үг яриа хэвийн хэл нь ээдрэхгүй ямар ч шинж тэмдэггүй байх шинжлэх ухааны үндэс байхгүй.
Мөн шинжээч, мэдрэл судлалын мэргэжилтэн Н.Лхамцоо нь хохирогчийн тархины цусан хураа бүхий гэмтлийг эмнэлзүйн шинж, цусан хурааны байршил, хэмжээ зэргийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр буюу М-ийн үйлдэлтэй холбоотой цаг хугацаанд үүссэн гэж үнэлэх дүгнэлтээ /7хх-135х/ гаргаж түүнийгээ шүүх хуралдаанд тайлбарлан мэдүүлсэн бөгөөд шинжээчийн 10 дугаартай дүгнэлтийн 4 дэх заалтад "2021 оны 10 дугаар сарын 23-нд шилжих шөнө гэмтэл үүсэх магадлал өндөр” гэж бичсэнийг анхааралгүй мөрдөгчийг авчрахад гарын үсэг зурсан болохоо мэдүүлсэн.
Өөрөөр хэлбэл, санал зөрсөн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Уг нь №10 дугаартай дүгнэлтийн 4 хэсэгт "2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт хүчний үйлчлэлээр цусан хурааны эрчим нэмэгдсэн” гэснийг шүүх үнэлж няцааж дүгнээгүй. Цусан хураа нь үхэлд хүргээгүй байх үед нь М- цохиж үхэлд хүргэх шалтгааныг үүсгэсэн гэж үзвэл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж М-эд ял завшуулж, Г-эд буруу зүйл хэсгээр ял оноосон. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч Л.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Г-, түүний өмгөөлөгч Э.Ганбат, өмгөөлөгч Г.Бат-Отгон нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд Э.М-ийн үйлдэлтэй холбоотой гэрчийн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтууд амь хохирогчид хүнд гэмтэл учруулсныг нотлох баримт гэх байдлаар тайлбарлаж байна. Гэтэл дээрх баримтууд нь Э.М-ийн үйлдэлд хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу хоёр буюу түүнээс дээш хүний биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг нотлох баримтын үндэслэл болгож шүүхэд ирүүлсэн. Улсын яллагчийн дүгнэлтээр Э.М- хоёр буюу түүнээс дээш хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдлийг нотолсон баримтыг хүнд гэмтэл учруулсан гэх байдлаар тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Яг хэн ямар үйлдлийн улмаас гэмтэл учруулсан гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтууд зааг, ялгаатай тогтоосон. Э.М-ийг талийгаачийн дагзны ард няцарсан шарх учруулснаас болж хүнд гэмтэл учирсан гэх байдлаар тайлбарлаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцэхгүй гомдол гаргаж байна. Хэрэгт 5 шинжээчийн дүгнэлтээр маргаангүйгээр амь хохирогчийн биед голын эрэг дээр Э.М-ийн учруулсан дагзны няцарсан шархыг бүх шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл гэж тодорхойлсон. Харин амь хохирогчийн амь насанд хүрсэн тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа /140 грамм/ хүнд гэмтэл гэж зааглаж шинжээч нар дүгнэсэн. Дагзны няцарсан шарх хөнгөн гэмтэл гэдэгт шүүгдэгч Ц.Г-, түүний өмгөөлөгч нар мараагүй. Гэтэл өнөөдрийн давж заалдах шатны шүүхэд уг гэмтлийг хүнд гэмтэл гэж дүгнэх байсан талаар дурдаж байгаа нь үндэслэлгүй. Гэмт хэрэг гарснаас хойш 5 жилийн хугацаанд гомдол гаргаагүй байдаг. Амь хохирогч хүнд гэмтэл авснаас хойш хөдөлгөөн хийх, амьд байх боломжтой гэх дүгнэлтийг 113, 427, 10 дугаар дүгнэлтүүдэд заасан байдаг. Гэмтлийг авсан даруй шууд газар дээрээ нас барах нөхцөл байдал үүсэхгүй байх боломжтой. Цус хуралтын хэмжээ удаан явагдаж тархийг дарж цус шүүрэлтийн хэмжээнээс хамаарч хүн нас барах талаар дээрх 5 шинжээчийн дүгнэлтэд хийсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хэт нэг талыг барьсан тайлбар өгсөн учраас дэлгэрэнгүй тайлбарлаж байна. Хүнд гэмтэл учирсан цаг хугацааг нарийвчилсан шинжээчийн дүгнэлт 2288, 427. 10 дугаартай дүгнэлтэд 2021 оны 10 дугаар сарын 22-23 шилжих шөнө 02-03 цагийн үед гэмтэл авсныг тогтоосон. Энэ цаг хугацаанд караоке бичлэгт хийсэн мөрдөгчийн тэмдэглэлийн цаг хугацаатай тохирдог. Уг цаг хугацааг шинжээч нар хэрхэн тодорхойлсон бэ, гэвэл амь хохирогчийн нас барсан цаг хугацааг тодорхойлсны дараа ухрааж нас барсан хугацааг тодорхойлдог. Дээрх дүгнэлтүүдэд нас барсан хугацаа таардаг, маргаан байдаггүй. Амь хохирогчийн биед хүнд гэмтэл хэзээ үүссэн бэ, гэдгийг нарийвчилж тогтоохын тулд цогцост хийсэн задлан шинжилгээгээр шингэн цусны хольцгүй, бүрэн биежсэн, гялгар хар өнгөтэй цус тархийг бүрэн дарсан талаар шинжээчийн дүгнэлтэд тодорхой дурдсан. Харин 113 дугаартай дүгнэлт дээрх нарийвчилсан дүгнэлтийг тодорхойлохгүйгээр онол талаас нь тайлбарласан учраас дутагдалтай гарсан. Мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн гэх байдлаар дүгнэсэн чухал дүгнэлт цохих, өшиглөх үйлдлээр хүнд гэмтэл үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Караокены газарт болсон зодоонд Ц.Г- талийгаачийн толгой хэсэгт 2 удаа өшиглөх үйлдэл, цохих, цогигдох зэрэг нийт 9 удаагийн үйлчлэл хийсэн байдаг. 427 дугаар шинжээчийн дүгнэлтэд амь хохирогч унах үед хүнд гэмтэл үүсэхгүй боломжгүй гэх дүгнэлт хийсэн. Мөн дагзны няцарсан шарх амь хохирогч нас барахад шалтгаант холбоогүй талаар дүгнэлтэд дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг харьцуулах аргаар дүгнэлт гаргасан. Хэргийг 60 хоногоор буцаасан шүүгчийн захирамж биелэгдээгүй гэх агуулга яригдаж байна. Шинжээчийн 10 дугаартай дүгнэлт гарахад Э.Ганбат өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийг 60 хоногоор буцаасан учраас дээрх шинжээчийн дүгнэлт хийгдсэн. Уг хэргийг хуулийн хүрээнд байж болох нөхцөл байдлыг бүрэн шалгаж, 5 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргаж, шинжээч нар мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэг авч тал бүрээс нь бодитой хандаж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. 2021 оны 10 дугаар сарын 22-23-ны шилжих шөнийн зодооны талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар тайлбарлахгүй байна. 1 дүгээр хавтаст хэргийн 66-83 дугаар тал, 4 дүгээр хавтаст хэргийн 16-33 дугаар талд, 2 удаагийн бичлэгт бүрэн үзлэг хийсэн. Амь хохирогчийн толгой хэсэгт Ц.Г- 2 удаа өшиглөхөд амь хохирогч тодорхой хугацаанд ухаан алдаж, балартаад босож ирсэн дүр зураг байдаг. Гэрч Анхбаяр, гэрч Ганзориг, гэрч Хишигдэлгэр, гэрч Н-, гэрч Баяржавхлан нар хэргийн талаар тодорхой мэдүүлэг өгсөн. Дээрх нотлох баримтуудыг шинжээчийн дүгнэлтэй харьцуулах замаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангид хөнгөн гэмтлийн улмаас хүний амь нас хохирсон эсэх талаар хуулийн зүйчлэл байдаггүй. Хүнд гэмтлийн улмаас хүн нас барах боломжтой талаар анагаахын шинжлэх ухаанд заасан байдаг. Шүүгдэгч Ц.Г-, түүний өмгөөлөгч нараас зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар гаргаж байгаа гомдол үндэслэлгүй. Э.Ганбат өмгөөлөгч “голын эрэг дээр талийгаач шууд ухаан алдаж унасан” гэх тайлбар өгч байна. Хэргийн газарт амь хохирогч шууд ухаан алдаж унасан зүйл байхгүй, талийгаачийг машинд суулгасан үйл баримт байдаг. Мөн прокурор санаачилгаараа шинжээч томилсон талаарх агуулга дурдаж байна. Тийм зүйл болоогүй, Караокены зодооныг шалгахгүй орхиж, зөвхөн голын эрэг дээрх зодооны асуудлыг шалгасан. Гэтэл шинжээчийн дүгнэлт гарсан боловч цаг хугацаа орхигдсон учраас би дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Ингээд дахин шинжээч томилогдож, Ганцэнгэл шинжээчээс мэдүүлэг авсан. Уг мэдүүлгээр 48 цаг гэх зүйлийг мэдүүлсэн учраас дахин шинжээч томилогдсон байдаг. Талийгаач караокены зодооны дараа буудалд очсон, буудлаас голын эрэг явах хүртэлх хугацаанд толгой өвдсөн, бөөлжсөн, босож бие чадахгүй байсан учраас сууж шээсэн, гол руу ормоор байна гэх шинжүүдийг гэрч нар мэдүүлсэн учраас шинжээч эмчээс асуусан. Гэтэл уг шинж тэмдэг илрэх боломжтой талаар мэдүүлсэн. Мөн 140 грамм цус хуралдаад явж байсан нөхцөлд хүн эрүүл саруул явах боломжгүй талаар өмгөөлөгч Э.Ганбат тайлбартаа дурдаж байна. 140 грамм цус аажмаар нэвчиж гарах замаар амь хохирогчийн тарихыг дарах процесс өрнөдөг талаар шинжээч нар дүгнэлтдээ тодорхой заасан. Мөн “цочмог шинж байсан талаар тайлбарлаж” байна. Шинжээчийн дүгнэлтэд ийм агуулга бүхий зүйлийг тайлбарласан зүйл байхгүй. Мөн “Э.М-ийн үйлдэл үхэлд хүргэсэн гэх” зүйлийг гомдолдоо дурдсан. Гэтэл цусан хурааны хурдыг, хурдасгахыг үгүйсгэхгүй гэх шинжээчийн дүгнэлт байдаг. Талийгаачийн баруун нүд хохирсон байдалтай байсныг гэрч мэдүүлдэг. Иймд шүүгдэгч Ц.Г-, түүний өмгөөлөгч Э.Ганбат, өмгөөлөгч Г.Бат-Отгон нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэв.
Прокурор Г.Хурмандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс хэд хэдэн зүйлийг ярьж байна. Э.М-эд холбогдох хэргийг яллагдагчаар татсан хэргийн нөхцөл байдал, шинжээч нарын гаргасан дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Э.М- гэмт хэрэг үйлдээгүй байна. 2021 оны 10 дугаар сарын 22-23-ны шилжих шөнө болсон зодооноос үүдэлтэй гэмт хэрэг гарсан гэж тогтоосон. Нийт 5 шинжээчийн дүгнэлтээр гэмтлийг ялгаж, заагласан дүгнэлтийг хийсэн. Амь хохирогчид учирсан гэмтэл тодорхой заасан. Гэмтэл учирсан эсэх асуудлаар талууд маргаж шүүхийн хэлэлцүүлэгт оролцдоггүй. Харин цаг хугацаатай холбоотой маргадаг, Э.М-ийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон гэж үзэж байгаа. Улсын яллагчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийг шүүхийн хэлэлцүүлэгт яллах үүрэгтэй оролцдог. Хэт нэг талыг барьсан мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй. Хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлаж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг шилжүүлдэг. Би уг гэмт хэрэгт шүүхийн шатнаас оролцсон, хэргийн нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэргээр 2021 оны 10 дугаар сарын 22-23-ны шилжих шөнө болсон зодооны улмаас хүнд гэмтэл учирсан. Хүнд гэмтлийг хуратгасан гэх ойлголтын талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эм нарыг оролцуулсан. Тархины цусан хураа хүний биеийн онцлогоос хамаарч 7 хүртэл хоног явах боломжтой. Э.М-ийн учруулсан үйлдэл амь хохирогчийн нас барах шалтгааныг түргэвчилсэн талаар шинжээч эмч нар мэдүүлсэн. Гэмт хэргийг хэн үйлдсэнийг нотолбол зохих ажиллагааг тогтоогдохгүй байгаа талаар гомдолдоо дурдаж байна. 5 шинжээчийн дүгнэлтээр зааг, ялгаатай тогтоосон. Дүгнэлтүүд зөрүүтэй зүйл байхгүй, хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх бүрэлдэхүүн гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Ц.Г- олон удаагийн цохих үйлдлийг бусдын эрүүл мэндэд гэмтэл учрах, хор уршиг учрахыг ухамсарласан нийт 9 удаагийн үйлчлэлээр гэмтэл учруулсны улмаас амь хохирогч нас барсан үйл баримт тогтоогдсон. Амь хохирогчийн тухайн цаг хугацаанд үхэлд хүргээгүй боловч бусад нөхцөл байдлын улмаас шалтгаалж хүний амь нас хохирсон. Иймд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Г-, Э.М- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Г- болон түүний өмгөөлөгч Э.Ганбат, Г.Бат-Отгон нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
2. Шүүгдэгч Ц.Г- нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнийн 02:00-04:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулах “******” зочид буудалд байрлах караокены газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Б-тэй маргалдаж, улмаар түүнийг газар унасан байхад нүүр хэсэгт нь өшиглөх, толгойноос нь уургалж урагш толгойгоор нь унаган, толгой хэсэгт цохих, дэвсэх зэргээр эрүүл мэндэд духны баруун хэсгийн хуйхан доорх цус хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа /140гр/, тархины дарагдалт, баруун дээд, доод зовхи, цээж, хэвлий, баруун, зүүн дээд, доод мөчдийн цус хуралт, зүүн бугалга, эрүүний зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас Д.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнийн 23:00-01:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Хүрээ хотхоны гадаа **** УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор “тархины хатуу бүрхүүлийн цусан хураа” гэмтлийн улмаас тархи дарагдсан оноштойгоор нас барсан,
шүүгдэгч Э.М- нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “...Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Биокомбинатад байх Туул голын эрэг дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “намайг ууж байхад унтлаа” гэх шалтгаанаар М.Н-ыг газар хэвтэж байхад нь хоолойг нь боох, толгойгоор нь газар мөргүүлэх, гарын бугалга, цээжинд нь өвдгөөрөө дарах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн дээд зовхи, баруун эгэм, баруун бугалга, нуруу, зүүн бугалга, дагзны хуйханд доор цус хуралт, баруун хөмсөг, хамрын нуруу, баруун хацар, хоолой, баруун, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн хохирогч М.Н-ын эрүүл мэндэд халдсан шалтгаанаас болж, Д.Б-тэй маргалдаж, түүний баруун талын нүд рүү цохиж, толгойн ард дагз хэсгээр газарт унагасны улмаас Д.Б-гийн эрүүл мэндэд дагзны няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх8-14/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх15-21/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх24-28/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх66-83/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д-гийн “...Манай хүү гэрээс гарахдаа ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй биеийн байдал зүгээр байсан. Тухайн үед зүүн гарын дотор талд аппарат ордог сорвитой байсан. Тэрнээс өөр ямар нэгэн зүйл байхгүй. ...Миний хүү гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирдэггүй. Найз нөхөдтэйгөө ууж иддэг талаар мэдэхгүй байна. Би гомдолтой байна...” /1хх88/,
гэрч Э.А-ын “...Н- найз Г-ийг өмөөрөөд бид хоорондоо маргалдсан. Тухайн үед тухайн баарны текны хажууд барилцаж авсан. Тэгээд байж байхад хоорондоо зодолдсон. ...Н-, Б-, дүү гэх залуу нь байсан нэрийг нь мэдэхгүй. Б-, Б- бид 6 байсан юм. Тэгээд тэр бааранд хоорондоо зодолдоод байж байсан. Тэгээд нэг хэсэг зүйлээ санахгүй байна. Нэг ухаан орсон чинь Б- бид хоёр үүдний сандал дээр сууж байсан. Тэгэхэд Б-гийн баруун нүдний хөмсөг нь хавдаад хөхөрсөн байсан...” /1хх93-94/,
гэрч Б.Б-ийн “...Бид нар Био комбинатын гол дээр очиж архи пиво ууцгаасан. Архи пивыг Н-, Б-, Б- нар авсан байсан. 0.75 литрийн 2 шил Соёрхол нэртэй архийг авчихсан байсан. Мөн 2.5 литрийн Сэнгүр пиво 2 савыг авсан. Бид нар Б-, М-, Б-, Н- бид 5 Био комбинатын тэнд байх голын эрэг дээр очиж ууцгаасан. Тэгээд архи уугаад сууж байтал М-, Н- юунаас болсон юм мэдэхгүй, хоорондоо маргалдаад эхэлсэн. Яасан гэхээр Н- жолоочийн урд суудал дээр сууж байхад М- ирээд Н-ыг яасан том болчихсон юм бэ гэсэн шалтгаар заамдаж аваад татаж ирээд нүүр болон цээж хэсэг рүү нь 2-3 удаа цохиж авсан. Тэгсэн цаана байсан Б- босож ирээд боль гээд салгах гээд очиход М-, Б-г хөл тавиад Б-гийн баруун талын нүд рүү хүчтэй савж цохисон чинь Б- хойшоогоо саваад газар толгойгоороо уначихсан. Тэгсэн Б- босоод ирсэн чинь М- дахиад цээжин хэсэг рүү нь нэг удаа цохиж авсан. Тэгсэн Б- газар өвдөглөөд суучихсан. Тэгж сууж байхад нь би машины арын хаалга онгойлгоод хойд талын суудал дээр суулгасан. Тэгсэн чинь Б- хаалгаа хаачих хэсэг унтаадахъя гэхээр нь машины хаалгыг нь хаагаад, бид нар гадаа сууж юм ярьж үлдсэн архи пивоо хувааж уусан. Тэр үед М- алхаад яваад өгсөн. Яагаад ямар шалтгааны улмаас хаашаа явсныг би мэдэхгүй байна. Тэр орой доо 22 цагийн үед би Н-ын машиныг барьж яваад Нисэхийн тойргийн баруун талд байх автобусны буудлын урд шороон зам дээр зогсоод Н-ыг эхнэрээ дуудчих гэсэн чинь за яах вэ хэсэг унтаж байгаад дуудъя та хоёр тэндээс явчихгүй юу гэхээр нь би Б-ыг дагуулаад цаашаа такси бариад явсан. Н- болон Б- хоёр тэндээ машин дотроо унтаад үлдсэн. Тэгээд би орой гэр рүүгээ явахдаа Б-г сэрээгээд явлаа гэж хэлсэн. Тэгэхэд Б- сэрэхгүй хурхираад унтаад байсан бөгөөд баруун талын нүд нь гадна талаараа нэлээн хөхөрчихсөн байсан...
...М- Н-ыг цохиж зодож байхад цаанаас Б- босож ирээд боль гээд салгахаар ирэхэд М- хөл тавиад баруун талын нүд хэсэгт нь гараа зангидаж байгаад нэг удаа цохиход Б- хойшоогоо газар толгойгоороо савж унасан. Босоод ирсэн чинь М- дахиад Б-гийн цээж хэсэг рүү гараараа нэг удаа Ц-д газар өвдөглөөд суулгачихсан. Тэгсэн Б-гийн толгойны ар дагз хэсгээс цус гоожиж байсан. Тэгээд би Б-г машины арын суудал дээр оруулж суулгасан. ...” /1хх96-97/,
гэрч Х.Б-ы “...Миний харснаар М-тэй зодолдож маргалдаж байсан тэрний дараа толгойноос нь цус гараад нүд нь хөхөрчихсөн байсан.
...Би Н-ыг машинаас гаргах гэж байхад Б-, М- хоёр хоорондоо зодолдож байсан. Анх харах үед бол Б- газар унасан бололтой шороо тоос болчихсон газраас босож ирээд дахин зодолдож байсан. М- тухайн үед арай бага уусан байсан болохоор илүү давамгайлж зодож байсан. Ямар нэгэн зүйлээр цохиж байхыг нь би хараагүй гараараа цохиж байгаа харагдсан харин Б-г газар унагаж байгаад зодсон байх гэж бодож байна. ...” /1хх99-100/,
гэрч М.Н-ын “...караоке ороод бид дөрөв ууж идсэн бөгөөд А- бид хоёр муудалцаж ямар нэгэн байдлаар зодолдоогүй. Тэгээд А-, Б- ахыг аваад явсан. Б- бид хоёр болохоор тэр газраа машиндаа хоносон юм. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 11 цагийн орчим Б- бид хоёр сэрээд Б- ах руу залгасан чинь Цамбагаравын тэр хавьд буудалд ганцаараа байна хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би Б- бид хоёр яваад очсон. Ингээд Б- ахтай очиж уулзаад тэгээд Биокомбинат руу голын эрэг рүү явж зүгээр архи ууя гээд явахаар болсон юм. Ингээд энэ өдрийнхөө 13 цагийн орчим гэж санаж байна. Нисэхийн зам дагуу байх Янгир нэртэй дэлгүүрээс Б-, Б- ах бид гурав орж 2 шил 0,75 литрийн Соёрхол архи, 2 том савлагаатай Сэнгүр, Боргио хоёрыг аваад тэгээд шууд био руу ороод голын эрэг орсон юм. Тухайн үед бид гурав миний **** УАТ улсын дугаартай приус-41 загварын хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй замаараа жолооч олж аваад тэгээд би машинаа бариулаад явсан юм. ...Б-, М- хоёр ирчихсэн байсан. ...Би машинаас чийгний гудас гаргаад, мишок гаргаад дээр нь Б- ахын хамт хэвтэж байсан чинь М- мишок булааж аваад намайг ууж байхад унтах гээд байдаг хэн бэ гээд ерөнхийдөө маргаан үүсэж эхэлсэн. Тэгээд М- намайг багалзуурдаад боож унагаагаад байхаар нь би М-эд хандаж би согтуу байна ш дээ дийлэхгүй байна гэсэн чинь хүзүүнээс боогоод л байсан юм. Ингээд Б-, Б- ах хоёр салгаад Б- ах М-тэй маргаж эхэлсэн. Тэгсэн чинь М-, Б- ахыг хавираад хойш нь газарт унагасан. Энэ үед Б-, Б- ахын толгойг нь хагалаад хаячихсан байна шүү дээ гээд маскаар толгойн дээр нь дарсан. ...Ингэчхээд М- голын эрэг дээрээс алхаад явчихсан юм. Б-ыг Б- барьж аваад зодоод байсан юм. Ингээд Б- арай гайгүй байсан болохоор миний машиныг бариад манай гэрийн ойролцоо буюу спорт цогцолборын ард талын автобусны буудал дээр ирж зогссон. Б-, Б- хоёрыг би яг хэдэн цагт хэрхэн яаж явсан талаар үнэхээр мэдэхгүй байна. Ингээд өнөөдөр өглөө буюу 2021 оны 10 дугаар сарын 24-ны өдөр үүрээр 05 цагт сэрээд талийгаачийг би сэрээрэй ахаа би гэрийн гадаа байна. Та эндээсээ яваарай гэсэн чинь дуу гаргахгүй, хөдлөхгүй байсан. ...Б- ахын хоёр нүд хөхөрчихсөн байдалтай. Толгойных ард хэсэгт дээд хэсгээрээ нэлээн том хагарчихсан, ангайсан харагдаж байсан. ...Ер нь бол М- буюу “Ука” гэх залуу Б- ах бид хоёрыг зодсон тэр л учруулсан гэж бодож байна. Намайг зодоод байхаар нь Б- ах салгасан юм. Тэгсэн чинь М- Б- ахыг хавирч унагаасан, Б- ах дагзаараа хойшоо савж унасан. ...” /1хх102-103/,
гэрч Б.М-ы “...би машинд дөхөөд очсон чинь машиных нь хойд талын суудал дээр жолоочийн эсрэг талын хойд талын хаалгыг толгойгоороо түшсэн байдалтай, хоёр суудлын дагуу унжуулсан байдалтай. Хоёр нүд хөхөрчихсөн, хоёр гар нь хөх уруул нь язарчихсан цус гараад хатсан байдалтай хөдөлгөөнгүй байсан. ...” /1хх105-106/,
гэрч М.Г-ийн “...2021 оны 10 дугаар сарын 22-ны орой 20 цагаас ****** гэх караокед текенд зөөгчөөр ажиллаж байсан. 23 цагийн орчим байх манай төрсөн нутаг болох Архангай аймгийн Өлзийт сумын ах нар болох Б-, Н-, А-, Б- болон Н- ахын найз гээд хүмүүс болон бас нэг танихгүй залуу ирээд ах нар нь караокед суух гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоохондоо өрөө байхгүй байна гэж хэлсэн чинь хүлээж байя гэж хэлсэн. Тэгээд 3 номерын өрөөнд тухайн нутгийн ах нарыг оруулаад хөгжимд нь нэг цаг хийж өгөөд гарсан. Ах нар 1 ширхэг 1 литрийн виски, 5 ширхэг 0.5 граммын пиво авсан. ...манай караокены хүмүүс маргалдаад байна гэхээр нь яваад очсон чинь А- гэх ах текны хажууд жижиг савтай цэвэр ус барьчихсан бүгдийг нь ална гээд зогсож байсан. Тэгэхээр нь юу болсон талаар ажилчдаасаа асуусан чинь хоорондоо маргалдсан гэж хэлсэн. Тэгээд би А- ахаас юу болсон талаар асуухад та нар шиг бацаанууд хэзээ ийм болсон юм энэ бацаанууд яагаад байгаа юм гээд хамт явж байсан хүмүүстээ хэлээд байсан. А- ах орилоод зогсож байсан чинь Н- ах 3 номерын өрөөнөөс гарч ирээд А- ахтай ярилцсан чинь А- ах урдаас нь агсагнаад байсан. Тэгээд А- ах болон Н- ах хоёр хоорондоо барьцалдаад авахаар нь би голоор нь ороод салгасан. Тэгсэн чинь Н- ах тамхины өрөөнд дотор цамцаа тайлаад одоо ална гээд уурлаад байхаар нь хөдөлгөөнийг нь хорих гээд зогсож байсан. Хоорондоо хэрэлдээд байж байснаа А- ах Н-ын найз гэх хүнтэй 2-3 удаа цохилцсон. Тэр хоёрыг салгаад байж байсан чинь Н- ах хэл амаараа учраа олъё гээд А- ахтай ярилцаж байгаад Н- ах А- ахыг гараараа толгой руу нь цохисон. А-, Н- ах хоёр барьцалдаад газар уначихсан байж байсан чинь Н- ахын найз нь А- ахын дээрээс гараар нь цохисон. Тэгсэн чинь Б- гээд ах сууж байснаа босож ирээд Н- ахын найзын дээрээс гараараа цохисон. Тэгэхээр нь бид нар дахиад салгасан. Хоорондоо хэрэлдээд байж байсан чинь Н- ахын найз нь Б- ахтай хэрэлдэж байгаад манай зөөгчийг Н- ахын найз гэх залуу цохиж тавиулаад Б- ахын урдаас нь очоод гараараа нүүр хэсэгт нь цохисон чинь Б- ах манай үүдний хар сандлыг налаад унасан. Тэгсэн чинь Н- ахын найз нь Б- ах дээр очоод дээрээс нь өшиглөөд байсан чинь А- ах Н- ахын найзын араас нь очоод цохисон чинь Н- ах араас нь очоод А- ахыг газар цохиж унагасан. Харин хажууд нь Н- ахын найз нь Б- ахын дээрээс хэд хэдэн удаа цохиж дэвссэн. Б- ахыг босож ирэхээр нь харсан чинь зүүн нүдний хөмсөг орчмоос нь цус гарчихсан мөн амнаас нь цус гарчихсан босож ирээд зогссон. Тэгээд Н- ахын найзын дүү нь гээд цагаан цамцтай хар өнгийн куртиктэй залуу А- болон Б- ахыг гараараа нэг нэг удаа цохисон чинь газар хоёулаа уначихсан. Тэгээд салгаад Б- ах болон А- ах хоёрыг төв хаалга руу гаргаад нөгөө үлдсэн ах нарыг арын хаалгаар гаргасан. ...” /1хх110/,
гэрч М.Х-ийн “...тухайн ах нар өрөөнд ороод 1-2 цаг болсон бөгөөд цаг нь дуусаад текны хажуу талаар сууцгаасан. Ингээд тэд нар гарах гэж байсан чинь А- гэх залуу ер нь Н-, Б- нартай маргалдаад түрүүлж гарч ирээд нөгөө хэддээ үг хаяаад байсан. Ингээд үгээр идэж байгаад Н-, А- хоёрын дунд зодоон болчихсон. Н- ахын найз нь саарал өнгийн шоотой цамцтай залуу тэгээд бас нэг чирнелэн ягаан өнгийн малгайтай цамцтай залуу нь нэлээн өндөр залуу байсан. Н- ах тухайн үед нэлээн муудчихсан байсан А- ахыг цохих гээд дайрах үед нь биеийн дээд хэсгээрээ шалдан цэнхэр ангийн жинсэн өмдтэй ах салгах гээд Н- ахын гэдэс орчмоос нь тэврэх үед саарал өнгийн ногоон шоотой цамцтай ах татаад газар шалан дээр толгойных нь баруун хэсгээр хүчтэй дарж унагасан. Газар уначихсан байх үед нь 2 удаа дээрээс нь цохисон. ...Ингээд цэнхэр өнгийн жинсэн өмдтэй дээд хэсгээрээ шалдан ах намайг цохих гээд хий цохисон. Н- ах баруун гараараа талийгаач болсон гэх ахын зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. А- ах хажуугаас нь ирээд Н- ахтай зууралдаад холдуулсан. А- ах тухайн үед дээд хэсгээрээ шалдан, доогуураа хар өнгийн өмдтэй байсан. Ингээд байж байгаад Н- ахын найз нь гэх саарал өнгийн шоотой цамцтай ах буйдан дээр суучихсан байх үед нь очоод дахиад баруун гараараа нэг удаа талийгаач болсон ахыг Ц-д авсан. ...” /1хх115-116/,
гэрч Б.Б-гийн “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр орой 00 цаг болохоос өмнө 23 цаг өнгөрөөгөөд 5-6 уулаа орж ирсэн. Н-, Х.Б- нар нь хүмүүстэй орж ирсэн. Миний танихаас Н-, Х.Б- хоёр байсан бусдыг нь сайн танихгүй. Уг хүмүүс манай караокены 3 номерын өрөөнд нэлээн байж байгаад шөнө 3-4 цагийн үед гарцгаах гээд тооцоогоо хийх гээд текны урд ирцгээсэн. Тэгэхэд шоотой эрээн сорочкон цамцтай ах, А- хоёр муудалцаж эхэлсэн. Тэгсэн Н- ах ирээд А-, Г- хоёрыг салгасан чинь А- нь Н- руу дайрч агсарч эхэлсэн. Тэгээд коридорт бөөн дуу чимээ гараад 3 номерын өрөөнд байсан хамт явсан хүмүүс нь гарч ирээд бөөн бужигнаан болсон. Хэн нь яг яаж зодолдсоныг сайн санахгүй байна. Ямар ч байсан миний харснаар Г- гэдэг ах дээгүүрээ нүцгэн жинсэн өмдтэй Б- гээд ахыг газар унагасан байхад нь толгой руу нь бил үү цээж рүү нь бил үү нэг өшиглөж байсан. ...Тэр хүмүүсийг гарахад дээгүүрээ нүцгэн жинсэн өмдтэй Б- гэх ахын баруун хөмсөгний дээд талд бондойгоод хавдчихсан байсан. Зүүн нүднийх нь зовхи шалбарчихсан юм уу эсвэл цус болоод хатсан юм шиг байсан...” /1хх128-129/,
гэрч Б.Г-ийн “..Н- Б- гэх ах руу дайраад хамт унасан. Тэр үед шоотой эрээн сорочикон цамцтай Г- гэх ах очоод хоёр удаа байхаа газар унасан байхад нь дээрээс нь нүүр хэсэгт нь цохиж авсан. Тэгээд бид нарт хандан танай ах нар чинь ганц цохилт даахгүй унаад байна ш дээ гараад алчихъя гээд байсан. Бас Н-, А- гэх ахтай маргалдаад барьцалдаж авах гэж байгаад хамтдаа унасан. Тэр үед Г- гэх ах Б- ахыг толгойноос нь татаад газар толгойгоор нь хүчтэй унагаасан. Газар унагачхаад 2-3 даа гараараа толгойн ар дагз болон баруун тал руу нь хүзүү хэсэгт нь цохисон. Тэр үед би яг хажууд нь Н- ахыг босгох гээд татаж байгаад харсан. Ер нь бол харахад их хүчтэй цохиж байгаа харагдсан. ...Б- ах орж ирэхдээ биед нь ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Зүгээр орж ирсэн. Гарахдаа баруун бил үү зүүн хөмсөгний дээд талд халцарчихсан байх шиг байсан, цус гарсан байсан. Тэр нь Г- гэх хүнд цохиулаад босож ирэхэд нь тийм болсон байсан...” /1хх131-132/,
хохирогч М.Н-ын “...Баруун доод зовхинд учирсан цус хуралт гэмтлийг 2021 оны 10 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Майами караокены өрөөнд А- миний зүүн тал зэрэгцэж сууж байгаад баруун гараараа нүүрэнд цохихдоо учруулсан. Бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүдийг 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Био комбинатад голын эрэг дээр байхад М- зодож учруулсан. Тухайн өдөр сэрүүн байсан учир талийгаач бид 2 даараад газар дээр дэвссэн байсан мишоконд ороод хэвтэж байхад М- "босоод ир, архи аягалж өг, намайг архи ууж байхад та нар унтдаг хэн бэ гээд томорч эхэлсэн бид 2 босохгүй хэвтэж байхад М- мишок татаж аваад хуйлаад өөрөө тэврээд суусан. Би "даараад байна" гээд мишок авах гээд татахад М- та нар намайг ууж байхад унтдаг хэн бэ гэж дахиж хэлээд намайг багалзуурдаж түлхэж газар унагаасан. Энэ үед хоолойд зулгаралт гэмтэл учирсан Намайг унасан байхад М- цээжин дээр өвдөглөж суугаад хоолойноос сэгсчиж толгойгоор газар мөргүүлээд байсан. Энэ үед нуруу, дагзны хуйхан доор цус хуралт баруун зүүн тохой зүүн шуунд зулгаралт гэмтэл учирсан. М- миний гарын бугалга, цээжинд 2 өвдгөөрөө дарж байхдаа баруун эгэм, баруун бугалга, зуун бугалгад цус хуралт гэмтэл учруулсан. Баруун хөмсөг хамрын нуруу, баруун хацарт зулгаралт гэмтлүүдийг дээр гарч боож байхдаа нүүрэнд хүрч учруулсан. Би "больё ах аа би үхлээ" гэж орилоход Б- салгах гэж хүрч ирэхэд Б- Б-ыг татаж холдуулсан. Энэ үед талийгаач чийгээс тусгаарлах гудсан дээр хэвтэж байгаад босож ирээд наад хүүхэд аллаа, болиоч гээд хүрч ирээд М-ийг татаж надаас холдуулсан. М- босож ирээд талийгаачийн нүүрэнд гараараа 1 удаа цохиход талийгаач хойшоогоо савж тулж, туших зүйлгүй толгой, нуруугаараа газар унасан. ...Би өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхээр Мөнгөн гүүр эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Баримт гаргаж нэхэмжлэх зүйлээ хэлнэ. Надад хохирол учруулсан асуудлыг хуулийн дагуу шалгаж шийдэж өгнө үү.
...Майами караоке дотор өрөөнд архи ууж байхад А- миний хажууд зэрэгцэж сууж байхдаа агсам согтуу тавьж эхэлсэн. Юу гэж хэлж ярьж байсныг нь санахгүй байна. Агсам тавьж байхдаа хажуугаас нүүрэнд 1 удаа цохисон. Тэгээд А- бид 2 босоод барьцалдаж зууралдсан. Энэ үед талийгаач буйдан дээр хэвтэж байгаад босож ирээд А-ыг өмөөрч над руу дайрсан. Тэгэхэд хажуугаас Г- болон дүү залуу нь намайг өмөөрч салгах гэж босож ирсэн. Ингээд бужигнаан болж эхэлсэн. Бужигнана гэдэг нь маргааныг салгах гэсэн зүйл болсон. Тухайн үед нэг нэгнийгээ цохиж зодохыг хараагүй. Караокены ажилчид орж ирээд намайг аваад өөр өрөө рүү авч орсон. Би тэр өрөөнд ганцаараа караокены ажилтан Г-ийн хамт 5-10 минут болоод гарч ирэхэд талийгаач болон А- нарыг караокеноос гадагшаа гаргасан байсан. Б-, Г-, дүү нь гэх залуу бид нарыг өөр хаалгаар гаргасан. Тэгээд бид нар миний машинтай яваад Г-ийг хүргэж өгөөд буцаж Майами караокены үүдэнд ирээд Б- бид 2 миний машинд унтсан.
...Өглөө Цамбагаравын замын хойд талд байх зочид буудалд очиход талийгаач ганцаараа пиво уугаад байж байсан ба харахад баруун нүд нь хөхөрч хавдсан байсан. Өөр нүүрэнд нь болон ил харагдах биед гэмтэл, шарх анзаарагдаагүй. Талийгаач өмд, цамцтай байсан учир биед нь гэмтэл байсан эсэхийг харж чадаагүй Талийгаач том савтай пиво дөнгөж ууж эхэлж байсан болохоор согтуу байгаагүй эрүүл байсан. Талийгаачаас хэн цохисон талаар асуухад "мэдэхгүй байна, нэг гар орж ирээд л цохисон" гэж хэлсэн. Бид нар байж байгаад голын эрэг орох болсон. Голын эрэг дээр очоод 1 шил архи уусны дараа Б-, талийгаач бид 3 буцаад согтоод эхэлсэн. Урд өдөр нь уусан байсан болохоор амархан согтсон. Тэгээд даараад мишоконд хэвтсэн. Тэр хүртэл талийгаач өмнө нь байдаг шигээ зүгээр байсан. Илт мэдэгдэх өөр байдал, зүйл байгаагүй. Талийгаач М-эд цохиулж савж унасны дараа босож ирээд буцаж чийгийн гудсан дээр суусан. Бид нар юм хумаа цэгцлээд явах болоход талийгаач машины хойно суусан. Сууснаас хойш талийгаач юу ч ярилгүй байж байгаад унтаад дахиж сэрээгүй. Би согтуу байсан болохоор Б- миний машиныг бариад манай гэрийн ойролцоо автобусны буудал дээр ирсэн. Тэгээд талийгаачийг сэрээх гэхэд сэрэхгүй байсан. Талийгаач хурхираад унтаад байсан ба өмнө нь согтохоороо яраглаад янз бүрийн дуу гаргаж унтаад байдаг болохоор тасраад унтаж байна гэж ойлгосон. Би архи гараад гайгүй байсан ба бид хоёр унтаж үлдээд өглөө талийгаачийг хүргэж өгнө гээд машиндаа унтаад үлдсэн. Өглөө 5 цагийн үед сэрээд машинаа хөдөлгөөд гэрийнхээ гадаа очоод сэрээх гэхэд талийгаач нас барсныг мэдсэн. ...” /2хх115-116/,
гэрч Д.Э-ийн “...Эхлээд шивээстэй ах Г- ахыг цохиж унагаасан. Тэгэхэд Г- ах босож ирээд зодолдоогүй. Тэгэхэд Сугараа ах болон том биетэй ах, талийгаач нар араас нь ирсэн. Тэгээд С- ах, шивээстэй ахтай маргаад зодолдсон. Тэгэхэд талийгаач шивээстэй ахыг өмөөрөөд С- ахыг цохисноос болоод С- талийгаачтай зодолдсон. Шивээстэй ах, Г- ахтай зодолдсон. Бид салгаж зодооныг салгаж байхад Г-, С- ах 2 нэг тал болоод нөгөө 2-той хэнтэй нь ч хамаагүй энд тэнд зодолдсон. Би зодолдоно гэдгийг бие биеэ цохиж зодохыг хэлж байгаа. Тэрнээс биш ноцолдсон зүйл байхгүй. Гэхдээ тэд нар нэлээн согтуу байсан болохоор зууралдаж цохилцож байхдаа хэд хэдэн удаа унацгаасан. Би Г- ахыг таних болохоор Г- ахыг түлхүү хүмүүсээс салгаж холдуулж байсан. Би эрүүл байсан болохоор зодоонд ороогүй. ...Зодоон болсны дараа талийгаач, шивээстэй ах нар гарахгүй гээд маргаад байсан ба караокены хүмүүс гаргасан. Гарах хүртэл биед нь гэмтэл, шарх үүссэн байсан эсэхийг би анзаараагүй. С- ах, том биетэй ах нарт гэмтэл, шарх үүссэн байсан эсэхийг мөн анзаараагүй. Анзаараагүй гэдэг нь хүнд анзаарагдахаар цус гарсан, нүд нь хөхөрч хавдсан, хамар нь мурийсан гэх мэт сүртэй гэмтэл байгаагүй. Мөн зодоон дүнд болон зодооны дараа ухаан алдсан, манарсан, биеийн байдал нь муудсан хүн байгаагүй. Хэрэв тийм зүйл байсан бол анзаарах байсан. Миний мэдэж байгаагаар нөгөө 2-г явсны дараа Г- ах танихгүй хүнээс тамхи асуугаад цохиулсны дараа нүдний дээд тал нь хөхөрсөн байсан. Тэрийг нь би анзаарсан гэхээр өмнөх зодооноос сүртэй гэмтсэн хүн байгаагүй болж байна. ...” /2хх127/,
гэрч Э.А-ын “...Н- Г-ийг өмөөрөөд над руу дайрсан. Талийгаач намайг өмөөрөөд бид 4-ийн хооронд маргаан болж өргөжсөн, би согтуу байсан болохоор хэн түрүүлж цохисныг санахгүй байна. Н-, Г- 2 нэг тал, талийгаач бид 2 нэг тал болоод хоорондоо зодолдож эхэлсэн. Би өөрөө зодолдоод дээр нь согтуу байсан болохоор хэн хэнийгээ, хэрхэн, хаана нь цохиж зодсоныг сүүлд нь санахгүй, мэдэхгүй байсан. Одоо ч гэсэн санахгүй байна ямар ч байсан Н-, Г- талийгаач бид 2-той цохиж зодсон Б- болон жолооч залуу зодоонд оролцсоныг мэдэхгүй байна зодоон болоод цуг байсан хүмүүс болон караокены хүмүүс салгаад талийгаач бид 2-г караокеноос гаргасан гарсны дараа талийгаач нүүрээ толинд харахад баруун нүдний хөмсөг нь нэлээн том хавдсан байсан. Өөр ил харагдах сүртэй гэмтэл, шарх байгаагүй. Тэгэхэд талийгаач "хүнд ингэтлээ зодуулна" гэж байхгүй гээд цагдаа дуудсан. Цагдаа ирэхгүй удаад байсан учир такси бариад манайх руу явсан. Улсын их дэлгүүр хавьд явж байхад талийгаач "би гэртээ харина, маргааш аав, ээжийнхээ гэрийг янзлах ёстой" гээд явж байгаа машинаас буух гээд байсан учир Нарангийн голд байх гэрт нь хүргэж өгөх гээд явсан 10-р хороололд явж байхад талийгаач хүргэн ах А-гийн гэрийн ойролцоо хоночихъё гэсэн. Тэр хавьд нь зочид буудал олдоогүй учир Цамбагаравын тэнд байх буудалд очсон. Би буудалд цуг ороход өрөө байна гэхээр нь би харих гээд талийгаачийг үлдээгээд явсан. Зодоон болсны дараа талийгаачийн баруун хөмсөг нэлээн том хавдсан байсан. Хэн нь цохиж хавдаасныг талийгаач өөрөө мэдэхгүй байсан. Толинд харсны дараа мэдсэн. Тэр хавдалтаас өөр ил харагдах нүүрэнд нь гэмтэл шарх анзаараагүй. Талийгаач зодоон болох үед хувцсаа тайлсан байсан боловч караокеноос гарахдаа хувцсаа өмссөн байсан болохоор биед нь ямар гэмтэл, шарх байсны харж чадаагүй, гэхдээ талийгаач биед нь гэмтэлтэй байна гэж яриагүй. Согтуу байсан болоод ч тэр үү өвдсөн гэж мэдэгдээгүй. Зодоон болохоос өмнө талийгаачийн биед ямар ч гэмтэл, шарх байгаагүй, яагаад гэвэл тэрнээс өмнө талийгаач хүнтэй зодолдсон, унасан гэх мэт гэмтэл авахаар зүйл болоогүй. Болсон бол ингэж байгаад унаад, тэрэнтэй зодолдоод гэмтчихлээ гэж надад хэлэх байсан. Миний хувьд зодоон болсны дараа ил харагдах ямар ч гэмтэл шарх, өвчин зовуурь байгаагүй. Тийм болохоор талийгаач л нэлээн зодуулсан юм шиг байгаа юм...” /2хх128-129/,
гэрч Х.Б-ы “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б-, Н-, Г-, А- бид 5 А-ын гэрт 3 шил архи уусан. Сүүлд машин барина гээд Н-ын найз гэх залуу ирээд бид 6 "М-" караокед 00:00 цаг өнгөрч байхад очсон байх. Тухайн караоке ажиллуулдаг болон ажилладаг хүмүүс нь манай Архангай аймгийн Өлзийт сумын хүмүүс байдаг болохоор бид нар байнга очиж үйлчлүүлдэг юм. Би тухайн өдөр караокед орсноо санахгүй байна. А-ын гэрээс бөөндөө машинд чихэж суугаад явж байхдаа согтож тасарсан байсан. Түүнээс хойш юу болсныг огт санахгүй байна. Нэг сэрэхэд Н-ын машин дотор жолоочийн хажуу талын суудал дээр сэрсэн ба жолоочийн суудал дээр Н- унтаж байсан. Өөр хүн байгаагүй. Би утсаа олоод харахад 06:00 цагийн үе болж байсан ба машин М- караокены зогсоол дээр асаалттай байсан. Би Н-ыг сэрээсэн ба ам цангаад байсан болохоор хойд талын суудал дээр байсан пивоноос уусан. Н-аас юу болсон талаар асуухад "бүгдээрээ манай найз машин бариад энд ирсэн, нөгөө хэд А- ахынх руу явсан" гэж хэлсэн. Би өөр зүйл асуух гэхэд Н- нойрмоглоод унтаад байхаар нь пиво ууж дуусгаад дахиж унтсан. 10 цагийн үед би сэрээд Н-ыг сэрээсэн ба хойд талын суудал дээр байсан пивоноос дахиж уусан. Пиво ууж байхдаа юу болсон талаар дахиж асуухад юу болсон талаар тодорхой зүйл яриагүй. Тэгээд бид 2 харих гээд дуудлагын жолооч дуудсан ба жолооч 30-40 минутын дараа ирээд манай гэр рүү явж байхад Н- Б-тэй утсаар ярьсан ба Б- ах 1 дүгээр хороололд буудалд ганцаараа байна, ирээч гэж байна, очих уу гээд бид 2 буудалд нь очсон. Өрөөнд нь орохдоо 6 лааз пиво авч орсон. Өрөөнд нь ороход Б- орон дээр суугаад том савтай пиво ууж байсан. Харахад Б-гийн баруун нүд нь хөхөрсөн байсан. Тэгээд караокед юу болов гээд асуухад Б- зодоон хийсэн, хэлэхэд ичмээр юм, хэдэн бацаануудад зодуулчихлаа" гээд хэнд яаж зодуулсан талаар хэлээгүй. Бид 3 пиво уунгаа ойр зуурын юм ярьж байхад Б- хэдүүлээ голын эрэг оръё, манай найзуудын очдог газар байгаа" гэж санал гаргаад бүгдээрээ цуг явахаар болсон. Тэгээд Н- дахиж дуудлагын жолооч дуудаад бид нар явцгаасан. Машинд орсны дараа би унтсан ба намайг нэг нь сэрээсэн. Тэр 2 Б-тэй дүрстэй дуудлага хийж ярьж байсан. Б- М-тэй хамт байна гэж байсан бид 3-тай нийлэхээр болсон. Би буцаж унтсан ба нисэхэд байдаг дэлгүүрийн гадаа зогсоход сэрсэн, Н- дэлгүүрээс архи, пиво авсан ба удаагүй М-, Б- 2 ирээд машинд суусан. Жолоочоор Биокомбинат хүртэл хүргүүлээд цаашаагаа М- машин бариад Биокомбинат орчимд Туул голын эрэг дээр 15 цаг өнгөрч байхад очсон. Бид нар буугаад архи, пиво ууж эхэлсэн ба би маргааш ажилтай учир унтахгүй бол болохгүй гээд газарт дэвссэн байсан гудсан дээр унтсан. Машин асаад хүчтэй моторын /хаазлах/ чимээгээр сэрээд харахад Н- машин бариад явах гэж байсан. Би Н-ыг согтуу учир машин барихыг нь болиулах гээд очоод харахад 10 метр орчмын зайнд М-, Б- 2 маргалдаж байгаа байдалтай, наад талд нь Б- хараад зогсож байсан. Би Н-тай булаацалдаж байгаад машины түлхүүрийг нь аваад харахад Б- газраас өмд нь шороо болсон босож ирж байсан. Би болиулах гээд дундуур нь ороход Б-, Н-ыг өмөөрсөн бололтой "чи дүүг зодлоо гээд М- рүү цохих гэж дайрсан. Би дунд нь байсан, мөн Б- нэлээн согтуу байсан болохоор М-ийг цохиж чадаагүй, гараа савчаад байсан. М- зөрүүлээд 2-3 удаа Б-г цохисон. Би дундуур нь ороод салгаж байхад Б- намайг татаж болиулаад "наад 2-гоо учрыг нь олуулаа гэж хэлэхээр нь би "найзууд байж хоорондоо зодолдоно гэж юу байдаг юм бэ" гээд Б-тэй маргасан. Энэ үед М-, Б- 2 зодолдоогүй хэрэлдэж байсан. Намайг Б-тэй маргаж байхад Н- миний халааснаас машиныхаа түлхүүрийг аваад явахаар нь би араас нь очоод дахиж түлхүүрийг нь авсан. Н- "яагаад намайг зоддог юм бэ, нэгнийгээ согтуу дээр нь зоддог нь яаж байгаа юм бэ" гэж М-эд хэлсэн ба Б-т "чи зодооныг болиулах гэсэн хүнийг яагаад салгаад байгаа юм бэ" гэж хэлээд "цагдаа дуудлаа" гээд орилсон. Энэ үед М-, Б-тэй хэрэлдэж байгаад болиод цаашаа алхаад явсан. Би Б- дээр очиход зүүн чихний хойд талаас нь цус гоожиж байсан ба гараараа үзэхэд үс нь цус болсон, толгой нь хагарсан байсан. Б- тайлсан хувцсаа өмсөөд машины хойд талын суудал дээр суусан. М- буцаж ирээгүй ба бид нар хэсэг байж байхад Н-, Б-ийг үгээр өдөөд байсан. Тэгээд бүгдээрээ явъя гээд юм хумаа хураасан боловч машин барих чадвартай хүн байгаагүй учир машинд унтах болсон. Би Н-ыг машинаа бариад явчхаж магадгүй гээд жолоочийн хажуу талд суусан, Б- хойд суудал дээр Б-гийн хажууд суусан. Бид нарыг ороход Б- "хүйтэн байна шүү, уг нь усанд орох байсан юм" гэж байсан. Бид нар унтаж байгаад 20 цагийн үед би сэрээд Н-ыг сэрээсэн. Б-, Б- 2-г сэрээх гэхэд хурхирч унтаад сэрэхгүй байсан. Н- архи нь гараагүй байсан болохоор дахиж 1 цаг орчим унтсан ба би унтаж чадахгүй сэрвэлзээд байсан. 22 цагийн үед Н-ыг сэрээхэд архи нь бага зэрэг гараад арай гайгүй болсон байхаар нь машин бариулаад явсан. Н- машин бариад явж байхдаа "Б-ээ та 2-ыг цагдаад өгнө" гээд байсан. Энэ үед Б- сэрсэн байсан. Засмал зам дээр гараад явахад Н- явж чадахгүй байсан болохоор би зогсоогоод унтуулсан. 30 минут орчмын дараа Б- "би гайгүй байна, би барьчихъя" гээд машин бариад явсан. Би жоохон унтаад сэрэхэд Б- баруун зүг рүү хотоос гараад явж байсан. Тэгээд буруу явж байгааг нь хэлээд буцаад явсан ба Н- сэрээд пиво задлаад ууя гэсэн. Тэгээд би хойд талын суудал дээр суух үед Б- хойд талын суудал дээр суугаад суудлаа налаад унтаж байсан. Н- бид 2 Б-гийн 2 талд нь суугаад пиво уусан. Би "Б-гийн нүд ам нь ийм болчхоод байхад яаж аав, ээжид нь аваачиж өгнө" гэж хэлсэн. Тэгээд Н-ын гэрийн урд талд байдаг Буянт-Ухаа байх "МТ" ШТС-ын гадаа зогссон. Б- "би Б-г аваад Нарангийн гол руу найзындаа очихдоо замаараа гэрт нь буулгая" гэж хэлээд Б-г сэрээх гээд татахад Б- хурхираад унтаад байсан. Н- "би чамд ахыгаа өгч явуулахгүй, чи яах ч юм билээ" гэсэн. Тэгээд жоохон хөдлөөд автобусны буудал дээр очсон ба Н- "би өглөө архи гарахаар Б- ахыг хүргээд өгнө, бид 2 машиндаа унтлаа" гээд үлдсэн. Б-т хандаад "маргааш цагдаа дээр уулзана аа" гэж хэлсэн. Б- бид 2 такси бариад харьцгаасан. Би өглөө 07 цагийн үед сэрэхэд Н-ын эхнэр нь манай эхнэрийн утас руу олон удаа залгасан байсан. Дахиж дүрстэй дуудлага хийхээр нь би утсыг нь авахад тус хэлтсээс яриад дуудсан. Ирээд Б-г нас барсан талаар мэдсэн. Би караокед Б-г хэн зодсон талаар санахгүй, мэдэхгүй байна. Голын эрэг дээр М-, Б-г яаж Ц-д Б- яаж унасныг хараагүй, харахад босож ирж байсан ба намайг тэр хоёрын дундуур орсны дараа бол тэр хоёр бие биеэ хүчтэй цохиж зодолдоогүй.
...анх 1 дүгээр хороололд байх буудалд очиход баруун нүд нь хөхөрсөн, зүүн талын бөөр нь дээр нэлээн том хэмжээтэй хөхөрсөн байсан. Тэгээд яасан талаар нь асуухад караокед бацаануудад зодолдсон гэсэн хэн зодсон талаар хэлээгүй, нуусан. Өөрөө ичмээр юм гээд байсан. Архи уусан хүн шартсан байдалтай орон гаран зүйл яриад байсан. Пиво ууж байхдаа бөөрний хөхрөлтийн талаар нь дахиж асуухад Б- "би чамд хэд хоногийн өмнө хүнтэй маргасан гэж ярьж байсан, тэгэхэд ийм болсон юм аа" гэж хэлсэн. Мөн шээх гээд босохдоо гуйвахаар нь би барихад “босож явахаар толгой дайвалзаад байна" гэж хэлсэн. Би буудлаас гараад машин дотор унтсан ба голын эрэг дээр очсоны дараа Б-, Б-гээс "чи наад нүдээ яасан юм бэ" гэж асуухад "ичмээр юм, жоохон хүүхдүүдтэй зодолдоод ийм болсон" гээд яг хэнтэй, зодолдсон талаар яриагүй. Архи ууж байхдаа усанд орно гээд алхахдаа гуйваад байсан. Би ойрхон байсан болохоор надад "би шээж чадахгүй байна" гэсэн би "чи бөөрний хагалгаанд орсон болохоор тэгж байгаа юм болов уу" гээд өнгөрсөн. Тэгээд би удаагүй унтсан сэрээд харахад М-, Б- 2 маргаж байсан. Н-аас түлхүүрийг нь аваад харахад Б- унаад босож ирж байгаа бололтой хувцас нь шороо болсон байсан. Яаж унасныг нь би хараагүй. Би тэр хоёр руу дөхөөд явж байхад Б-, М- рүү цохих гэж дайрсан. Би дундуур нь ороод Б-г тэвэрч авсан учир Б- цохиж чадаагүй. М- ч гэсэн Б-г цохих гэж дайрсан. Хэр хүчтэй цохисон талаар мэдэхгүй байна. Дунд нь орсон байхад Б- намайг татаж холдуулсан ба Б-, М- 2 дахиж зодолдоогүй. Маргаан дуусаад М- явсны дараа Б- "би даараад байна" гээд хувцсаа өмсөөд газар хэвтэх гэснээ болиод машинд ороод суусан. Бид нар удаагүй араас нь машинд орж суухад Б- унтаагүй байсан ба "хүйтэн байна шүү, уг нь усанд орох байсан юм" гэж байсан. Тэгээд бид нар унтсан ба түүнээс хойш Б- хурхирч унтаад сэрээгүй. Би 20 цагийн үед сэрээд хүмүүсийг сэрээх гэхэд Б- Б-ийг налж байснаа өөрөө нөгөө тийшээ болж налаад унтсан. Н-ын гэрийн гадаа ирээд Б- татаад сэрээх гэхэд яргалж дуугараад, хурхираад байсан. Б- согтож унтахаар дуутай унтдаг болохоор би нэлээн согтсон байна гэж ойлгосон. Б- бид хоёр явах үед Н- Б- хоёр машины хойд суудалд дээр унтаад үлдсэн. Б-, Н-ыг налсан байдалтай байсан. Б- согтсон үедээ гуйвж дайвж яваад байдаггүй. Б- уусан үедээ согтсон нь мэдэгдэхгүй, эрүүл юм шиг байдаг гэж байсан. Тухайн өдөр Б- хүнд мэдэгдэхээр гуйваад байсан. ...” /2хх132-133/,
гэрч Б.Б-ийн “...бид нар бөөнөөрөө Н-ын машинд суугаад Биокомбинатын хажууд байх голын эрэг дээр очсон. Тэнд архи ууж байхад Н-, М- хоёр маргалдаад зодолдсон. Б- бид 2 хараад юм яриад байж байхад Б- босож ирээд М-ийг болиулах гээд очсон. Би шээчхээд эргээд харахад Б- газар унаад дагзнаас нь цус гарсан байсан. Б- амны маскаар цус гарсан газрыг нь дарж байсан. Би Б- дээр явж очиход "би босож чадахгүй байна, машины хаалга онгойлгочих, би жоохон унтаадахъя" гэж хэлэхээр нь машины хаалга онгойлгоод харахад Н- жолоочийн суудал дээр суусан, М- хажуугаас 2-3 удаа цохиж байхаар нь салгах гээд очсон. М-ийг болиулаад байж байхад Б- "миний толгой л өвдөөд байгаа болохоос мань чинь эвлэгхэн зодолдоно ш дээ, чи мэдэж байгаа биз дээ" гээд М- рүү дайрахад М-, Б-гийн гараас бариад авсан. Энэ үед Б- дундуур нь ороод Б-г татаж авсан ба би "одоо зодоон Ц-н хэрэггүй, машины хаалга онгойлгосон суу" гээд Б-г машины хойд талын суудал дээр суулгасан. Тэгээд явъя гээд би гаргаж тавьсан эд зүйлийг хурааж байхдаа Б-д М-ийг дуудчих гэж хэлэхэд Б- "цаадах чинь мод дагаад явчихлаа" гэж хэлсэн. Тэгээд Б- бид 2 юмнуудаа хураачхаад явах гэхэд Н- нэлээн согтсон машин барьж чадахгүй байсан ба надтай маргалдах гээд байсан. Б- хүнд зодуулсан байсан болохоор яасан талаар асуухад Б-."чамд хэлэхэд жоохон ичмээр юм болсон" гээд хэлээгүй. Тэгээд би урд өдөр нь цуг байсан Н-, Б- 2-оос асуухад Б- "би мэдэхгүй байна, тасарсан байсан" гэж хэлсэн. Н- эхэндээ "караокед зодолдсон, танд ямар хамаатай юм бэ" гэж хэлж байсан ба би байн байн асуугаад байхад уурлаад "би цохисон юм аа гэж хэлсэн. Голын эрэг дээр байхад Б- газар унаад толгойноос нь цус гарсан. М-, Н- хоёрын хэн нь цохиж унагаасныг хараагүй. Б- босож ирээд М- рүү дайрсан болохоор М- л цохиж унагаасан байх. Сүүлд Б-, М- руу дайрсан боловч Б- бид хоёр салгаад тэр 2 хоорондоо цохилцож зодолдоогүй.
...Анх гурвалжингийн гүүрний урд уулзаад харахад баруун нүд нь хөхөрч хавдсан байсан ба "нүд чинь яасан бэ" гэж асуухад "очоод ярья" гэж хэлсэн. Голын эрэг дээр ирсний дараа Б- машинаас буугаад явахад нэлээн гуйваад байсан. Тэгэхээр нь мишок гаргаж ирээд хэвтүүлсэн ба "толгой өвдөөд байна, халууцаад байна, гол оръё" гээд дээд талын хувцсаа бүгдийг тайлаад, дотуур өмдтэйгөө үлдсэн. Согтуу байсан учир гол оруулаагүй, хувцсаа тайлсных нь дараа харахад бөөр хэсэгт том хэмжээтэй хөхөрсөн. Хоёр гарын булчин, шуу хөхөрсөн, цээж хэсэгт жижиг жижиг хөхөрсөн байсан. Тэгэхээр нь би уурлаад Б-, Н- нарт "цуг явчхаад нэгнийгээ ийм болгочихлоо" гэж хэлсэн. Бид нар архи ууж байхад Б- газар дэвссэн мишок дээр хэвтээд, суугаад байсан шээх гээд босож чадахгүй толгой эргээд байна, 1-2 татахаар гайгүй болоод гээд байсан. Би "өвдөглөж байгаад шээчхээч" гэж хэлэхэд шээх гээд шээс нь гарахгүй байсан. Б- өчигдрөөс хойш шээс нь гарахгүй байгаа талаар Б- хэлсэн гэсэн. Тэгээд М-эд цохиулж унасны дараа машинд оруулаад эд зүйлсээ хураачхаад би машины хойд талд Б-гийн хажууд суусан. Хажууд нь суух үед Б- суудал дээрээ суугаад түшлэг налаад хурхираад унтаж байсан. Намайг хажууд нь суусны дараа миний зүүн мөрийг налаад унтсан. 22 цагийн үед бид нар сэрэхэд Б- сэрэхгүй хурхираад унтаад байсан. Тэгээд би машин барьж яваад Нисэхийн автобусны буудал дээр зогсоод Б-г аваад явах гэхэд Н- "би өглөө таксинд суулгаад өгнө, эсвэл өөрөө гайгүй бол хүргээд өгчихнө" гэж хэлээд үлдсэн. Б- бид 2-ыг явах үед Б- хурхирч унтсан хэвээр байсан. Өмнө нь Б- согтож унтахаараа удалгүй сэргээд босоод ирдэг, би хот руу явах замдаа "Б- согтохоороо хурдан сэргэдэг юм, босох болоогүй юм байхдаа" гэж хэлсэн, Б- "2-3 өдөр уусан юм чинь унтаж байг" гэж хэлсэн. ...анх Н-, Б-, Б- нартай уулзахад буудалд 1-2 пиво уусан гэсэн, согтуу биш байсан. Голын эрэг дээр очоод 2 шил архи авснаас 1 шил архи ууж дуусгаад 2 дахь шил архийг ууж эхэлж байсан. Мөн хажуугаар нь айраг, пиво тавуулаа адилхан уусан. Би их согтоогүй байсан болохоор болсон бүх зүйлийг санаж байна. М- хэр зэрэг согтуу байсныг мэдэхгүй. Гэхдээ зодоон хийснийг бодоход согтсон байж магадгүй. Б-, Н- хоёр урд өдөр нь уугаад үргэлжлүүлээд уугаад явсан болохоор нэлээн согтсон байсан. Б- бие өвдөөд байна гээд нэг их уугаагүй болохоор ухаан мэдрэлээ алдталаа согтоогүй байсан. Б- 2-3 өдөр архи уусан, бие муутай болохоор ядраад унтаж байна гэж ойлгосон...” /2хх134-136/,
Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “...талийгаачийн зүүн нүдний цус хуралт нь 2 хоногоос дээш мөн баруун нүд болон бусад цус хуралт гэмтлүүд нь 1-2 хоногийн дотор үүссэн байх боломжтой. Уг цус хуралтууд нь хүрэн өнгөтэй байгаа. ...Хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь 1-т хүч үйлчилсэн хэсэгт, 2-т хүчний эсрэг талд, 3-т мөн энэ хоёрын аль аль талдаа үүссэн байдаг. Дээрх 2 гэмтлийн аль алинаас нь үүсэх боломжтой. Үүнээс духны баруун хэсгийн хуйханд доорх цус хуралт гэмтэл нь үүсээд 2 хоносон байх боломжтой, Харин дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх гэмтэл нь үүсээд 1 хоносон байх боломжтой. ...Тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа гэмтэл нь зүүн талын бөмбөлгийн дух, чамархай дагзны дэлбэнг хамарсан 140 грамм жинтэй нэг төрлийн зөөлөвтөр бутрахгүй, гялгар хар хүрэн өнгийн цусан хураатай байсан. Эдгээр цусан хурааны шинж байдлаас харахад цусан бүлэн үүсээд 48 цаг орчим болсон байжээ. Тархины судас гэмтээд цус аажмаар нэмэгдэж тархи дарагдах хүртлээ амьд байх, хөдөлгөөн хийх боломжтой. Үүнийг саруул үе гэнэ. Талийгаачийн тархинд байсан цус хураа нь шинж байдал нь нөжрөөд биелсэн, бутраагүй байсан. Ийм цусан хураа нь 48 цаг болсон байдаг. ...Хяналтын камерын бичлэгийг үзлээ. Тус бичлэгт гарч байгаа саарал өнгийн шоотой, хээтэй сорочкон цамцтай залуугийн талийгаачийг газарт хэвтэж байхад нь нүүр рүү нь өшиглөж байгаа нь тархиндаа гэмтэл авах боломжтой байна. Уг болсон асуудал нь камерын цагаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны 02 цаг 58 минут 51 секундэд байх бөгөөд бичлэгээр 15 минут 47 секундэд болсон үйлдэл байна...” /2хх158-160/,
шинжээч эмч Н.Туяагийн “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 11 цаг 20 минутад цогцост үзлэг хийсэн. Талийгаачийн нас барсан хугацааг хүүрийн толбо, хөшилт, нүдний, амины салст, тухайн үеийн биеийн температур зэргийг үндэслэн ойролцоогоор 12-14 цаг болсон гэж үзсэн. Цогцост үзлэг хийсэн цагаар нас барсан хугацааг тооцдог...” /3хх167/,
шинжээч эмч М.Ариунзулын “...талийгаач нь архи хэрэглэж цусны бүлэгнэлтийн алдагдаг үүссэн тул цусан хурааны хугацааг тогтоох, эд эсийн нарийвчилсан шинжилгээ хийх боломжгүй байдалтай байсан. Тиймээс бүрэлдэхүүн тус бүр нүдэнд харагдах өөрчлөлтөөр цусан хурааны хугацааг болон хэргийн товч буюу эмнэл зүйн шинж тэмдэгтэй харьцуулан хугацаа тогтоосон. Манай комиссын үзэж байгаагаар гэмтэл үүсээд 24 цаг болсон гэж үзсэн. Арай 48 цаг болоогүй. Гэмтэл авсны дараа үйлдэл хийх боломжтой бөгөөд хүн тус бүр харилцан адилгүй байдаг тул тодорхой цаг хугацааг тогтоох боломжгүй. ...гэмтэл авсан даруй түр зуур ухаан балартана эсвэл ухамсарт ухаантай, эрүүл хүн шиг үйлдэл хөдөлгөөн хийж яваад байж болно. Дотор муухайрах, толгой өвдөх, бөөлжих шинж тэмдгүүд илэрч болно...” /3хх177/ гэсэн мэдүүлгүүд,
Цогцост хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2288 дугаартай “...Д.Б-гийн цогцост духны баруун хэсгийн хуйханд оох цус хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн дорхи цусан /140 гр/, тархины дарагдалт, дагзны няцарсан шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, хэвлий, баруун, зүүн дээд, доод мөчдийн цус хуралт, зүүн бугалга эрүүний зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн. Зүүн талын бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорхи цусан хураа нь гэмтлийн хүнд зэрэгт бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Д.Б- нь бөөрний архаг дутагдалтай байх ба үүний улмаас бөөр шилжүүлэн суулгасан байна. Д.Б- нь тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж нас баржээ. Д.Б- нь 2021.10.24-ны 11 ц 20 минутын байдлаар нас бараад 10-12 цаг болсон гэжээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх137-142/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн хэргийн материалаар дахин хийсэн 113 дугаартай: “...Цогцост хийсэн шүүх эмнэлгийн №2288 үндэслэлтэй байна. Зүүн талын бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа /140гр/ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг, духны баруун хэсгийн хуйхан доорх цусан хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх, дагзны няцарсан шарх, хоёр дээд, доод зовхи, цээж, хэвлий, мөчдийн цус хуралт, зүүн бугалга, эрүүний зулгаралт зэрэг гэмтлийн хөнгөн зэрэг тогтооно. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Д.Б-гийн цогцост тогтоогдсон духны баруун хэсгийн хуйхан доорх цус хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа /140гр/, тархины дарагдалт, дагзны няцарсан шарх, хоёр талын дээд, доод зовхи, цээж, хэвлий, мөчдийн цус хуралт, зүүн бугалга, эрүүний зулгаралт гэмтэл нь нэг ба ойролцоо цаг хугацаанд үүссэн, шүүх эмнэлгийн шинжилгээ хийх үед 24 цагийн дотор үүссэн байна. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байжээ. Талийгаач Д.Б- нь зүүн талын бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доор цусан хураанд тархи дарагдаж нас баржээ. Талийгаач нь шүүх эмнэлгийн гадна үзлэг 2021 оны 10 дугаар сарын 24-ний 11 цаг 20 минутад хийх үед цогцсын өөрчлөлт болон номограмын аргаар тооцоход нас бараад 10-12 цаг буюу 23 цагаас 01 цагийн хооронд нас барсан байна. Талийгаач Д.Б-д учирсан дагзны няцарсан шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, хэвлий, баруун зүүн дээд, доод мөчдийн цус хуралт, зүүн бугалга, эрүүний зулгаралт гэмтлүүд нь нэг буюу ойролцоо цаг хугацаанд 24 цагийн дотор үүсжээ. Д.Б-гийн цогцост шинжилгээгээр тогтоогдсон духны баруун хэсгийн хуйхан доорх цус хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх, зүүн талын бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа нь ойролцоо цаг хугацаанд 24 цагийн дотор үүсжээ. Дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа нь 6-8 цагийн дотор үүсч, цусан хураа тархийг дарах хүртэл үйлдэл хөдөлгөөн хийж болох ба улмаар тархи дарагдсанаас ухаангүй болж нас барна. Энэ нь гэмтсэн судасны хэмжээ, цус гарах хугацаанаас хамаарах тул тодорхой хугацаа тогтоох боломж бага. Ихэвчлэн гэмтэл аваад 4-5 цагийн дараа ухаан алдаж тархины комд орж нас бардаг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /2хх225-229/,
Хэргийн материалаар хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 310 дугаартай “...Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2288 дугаартай дүгнэлтэд "...тархины хатуу хальсны доор зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан 140гр нэг төрлийн зөөлөвтөр, бутрахгүй, гялгар хар хүрэн өнгийн цусан хураатай. Тэр хэсгийн тархи дарагдаж хавтайсан..." гэсэн байх тул талийгаачийг үхэлд хүргэсэн зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа гэмтэл нь үүсээд 48 цаг орчим хугацаа өнгөрсөн гэмтэл байна гэж мэдүүлсэн шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мэдүүлэг, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шинжээч эмч Ц.Ганболд, Г.Энхбаатар, Ц.Бадрал нарын бүрэлдэхүүнтэй гаргасан Шүүх эмнэлгийн 113 дугаартай "талийгаачийн зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа нь 24 цагийн дотор үүсжээ..." гэсэн дүгнэлтийн аль, алин нь үндэслэл муутай байна. Талийгаач Д.Б-гийн тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан цусан хураа шингэн цусны хольцгүй, бүрэн биежсэн, гялгар, хар хүрэн өнгөтэй, тэр хэсгийн тархийг бүрэн дарсан байсан нь задлан шинжилгээний тэмдэглэл болон задлан шинжилгээний үед авсан фото зургаар харагдаж байх тул уг цусан хураа үүсээд 24 цаг орчим хугацаа өнгөрсөн байсан байна. Харин Шүүх эмнэлгийн 113 дугаартай дүгнэлт дэх 24 цаг дотор буюу 24 цаг болоогүй, шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мэдүүлэгт дурдагдсан 48 цаг болсон гэсэнтэй уг цус хуралтын байдал тохирохгүй байна. Дээрх цусан хураа гэмтэл нь толгойн хэсэгт, мохоо зүйлийн хүчээр үйлчилснээс үүснэ. 5. Талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтлийн үүссэн цаг хугацааг гэмтэл үүссэнээс нас барах хүртэлх хугацаагаар тооцсон болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт /2хх235-242/,
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 427 дугаартай “...Урьд гаргасан цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2288 дугаартай дүгнэлт, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 310 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 113 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Талийгаач П.Б-гийн тархины зүүн талын бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан цусан хураа нь шингэн цусны хольцгүй, бүрэн биежсэн, гялгар, хар хүрэн өнгөтэй, тэр хэсгийн тархийг бүрэн дарсан байгаа нь задлан шинжилгээний тэмдэглэл болон фото зургаар харагдаж байх тул уг цусан хураа үүсээг 24 цаг орчим хугацаа өнгөрсөн байсан байна. Иймд тархины гэмтэл нь 2021 оны 10 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд үүссэн байх боломжтой. Талийгаачид учирсан гэмтлүүд нь тархины гэмтэл нь хүнд зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан гэмтлүүдийн үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Дагзны няцарсан шарх нь талийгаачийг үхэлд хүргэсэн тархины гэмтэлтэй шалтгаант холбоогүй. Тархины гэмтэл нь хүний гараар буюу хөлөөр цохих ,өшиглөх зэргийн аль алинд нь үүснэ. Унах үед үүсэхгүй. Цохилтын хүчийг нарийвчлан тогтоог боломжгүй. Тархины цусан хураа гэмтэл учирснаас хойш цусан хурааны хэмжээ нэмэгдэн тархийг дарж гэмтлийн шинж тэмдэг өгөх хүртэл хүн үйлдэл хөдөлгөөн хийх, амьд байх боломжтой. 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 20 минутын цогцсын гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 10-12 цаг болсон байна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /3хх232-239/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай “...Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2288, хэргийн материалаар хийсэн дахин шинжилгээ №113, №310, №427 дугаартай дүгнэлтүүдтэй санал нэг байна. Тархины зүүн тал бөмбөлөг дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доор цусан хураа нь аажим нэмэгдэн тархийг дарах, хүртэл саруул үеийн хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой ба толгойн өвдөх, ухаан санаа бүдгэрэх, хэл яриа алдагдах, тархи дарагдсантай холбоотой бөөлжих, цочромтгой болох, татах, гар хөлийн саажилт үүсдэг. Улмаар ухаангүй болж нас барна. Энэ нь гэмтсэн судасны хэмжээ, цус гарах хугацаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг тул нарийвчилсан хугацааг тогтоох боломж бага. Цогцост хийсэн шинжилгээний тэмдэглэл, фото зураг, хэргийн материал зэргээс дүгнэхэд духны баруун хэсгийн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа нь 2021 оны 10 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө үүссэн байх магадлал өндөртэй байх ба 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт хүчний үйлчлэлээр аажим нэмэгдэж байсан цусан хурааны эрчим нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Шинжилгээгээр тогтоогдсон духны баруун хэсгийн хуйхан доорх цус хуралт дагзны зүүн хэсгийн хуйхан доорх няцарсан шарх, тархины зүүн талын бөмбөлгийн дух, чамархай дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, доргих механизмаар үүсгэгдэх боломжтой...” /5хх157-158/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10435 дугаартай “...М.Н-ын биед баруун доод зовхи, зүүн дээд зовхи, баруун эгэм, баруун бугалга, нуруу, зүүн бугалга, дагзны хуйханд доор цус хуралт, баруун хөмсөг, хамрын нуруу, баруун хацар, хоолой, баруун зүүн тохой, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл бөгөөд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. М.Н-ын биед үүссэн гэмтлүүд нь нийт хэмжээгээр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх155-156/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
3. Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, шүүгдэгч Э.М-, Ц.Г- нар нь ямар гэм буруутай, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Г-ийн амь хохирогч Д.Б-тэй маргалдаж, түүнийг зодсоны улмаас хохирогч Д.Б-д гавал тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа бүхий хүнд гэмтлийг учруулж, уг гэмтлийн улмаас тархи дарагдаж хохирогч нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 зааснаар, шүүгдэгч Э.М-ийн хохирогч М.Н-тай маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн дээд зовхи, баруун эгэм, баруун бугалга, нуруу, зүүн бугалга, дагзны хуйханд доор цус хуралт, баруун хөмсөг, хамрын нуруу, баруун хацар, хоолой, баруун, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан, мөн тухайн цаг хугацаанд М.Н-ыг өмөөрсөн гэж Д.Б-тэй маргалдаж, түүний баруун талын нүд рүү цохиж, толгойн ар дагз хэсгээр газарт унагаан Д.Б-гийн эрүүл мэндэд дагзны няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Г-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Э.М-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихоор тус тус шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
4. Шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй, давж заалдах гомдол гаргаагүй болно.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ц.Г- “...Э.М-ийн үйлдэл шинжээчийн дүгнэлт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байхад хэт нэг талыг барьж надад 8 жилийн хорих ял оногдуулж байгаад гомдолтой байна. Эрүүл мэндийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг маань харгалзан үзэж зүйчлэлийг хөнгөрүүлж, 8 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү...” гэх,
түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон “...амь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдийг Ц.Г- болон Э.М- нарын хэн нь хэрхэн яаж учруулсан болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн тогтоогоогүй. ...шинжээч нарын зөрүүтэй дүгнэлтэд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. ...анхан шатны шүүхээс 60 хоногийн хугацаагаар хэрэг хэлэлцүүлэхийг хойшлуулсан. Гэтэл даалгаврын биелэлт хангалттай хэрэгжээгүй. ...амь хохирогчид учирсан гэмтэл нь цаг хугацааны хувьд Э.М-ийн гэмтэл учруулсан буюу 2021 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө, түүнээс хойших цаг хугацаанд үүссэн болох нь 113 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог бөгөөд Ц.Г- нь амь хохирогчийн амь насыг хохироогоогүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэх,
түүний өмгөөлөгч Э.Ганбат “...Ц.Г-ийн үйлдлээс болж амь хохирогч амь насаа алдаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх хэргийн эцэслэн шийдвэрлэж Э.М-эд ял завшуулж байна, иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь, хэрэгт авагдсан 5 удаагийн тусгай мэдлэг бүхий шинжээч эмч нарын дүгнэлтүүд, анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болох камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгүүдийг өөр хооронд нь харьцуулан шинжлэн судалж, бүхэлд нь үнэлж дүгнэвэл амь хохирогч нь тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж нас барсан, дээрх хүнд зэрэгт хамаарах гэмтэл нь үүсээд 24 цаг орчим хугацаа өнгөрсөн, 2021 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө үүссэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Тодруулбал, 2021 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө караокены газарт Ц.Г-ийн амь хохирогч Д.Б- рүү чиглэсэн шууд санаатай идэвхтэй үйлдэл болох нүүр хэсэгт нь өшиглөх, толгой хэсэгт цохих, дэвсэх зэргээр зодсонтой холбоотойгоор амь хохирогчийг үхэлд хүргэсэн зүүн талын бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа бүхий хүнд гэмтэл учирч, маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Э.М-эд цохиулж газарт унахаас өмнө тухайн хүнд гэмтлийн шинж тэмдгүүд илэрч байсан үйл баримт эргэлзээгүй тогтоогдсон, үүнийг үгүйсгэх үйл баримт, үндэслэл, нотолгоо хэрэгт авагдаагүй болно.
Мөн, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Харин, шүүгдэгч Ц.Г- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан 13.371.008 төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулсан баримтыг /хохиролд 13.400.000 төгрөг төлсөн/, цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолтын хамт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх ...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж тус тус заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Ц.Г-эд оногдуулсан 8 жил хорих ялыг 6 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж дүгнэв.
Дээр дурдсан үндэслэлээр, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1617 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Г-ийн давж заалдах гомдлоос “...ял хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хэсгийг хангаж, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон, Э.Ганбат нарын “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах...” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ц.Г- нь 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 69 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1617 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын шүүгдэгч Ц.Г-эд холбогдох хэсгийн “...8 жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...6 жилийн хугацаагаар хорих ял...” гэж,
4 дэх заалтын “...Ц.Г-эд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Ц.Г-эд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Ц.Г- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д-д 13.400.000 төгрөгийг хохиролд тооцон төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийн цагдан хоригдсон 69 /жаран ёс/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА