Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 103

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Энхтуяа, А.Баттөгс,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,

Шүүгдэгч: Э.Ц, А.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Э.Ц, Боржгин овогт А.Э нарт холбогдох 1826001040066 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн ******* овогт Э.Ц

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/7 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Өвөрхангай аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/67 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1/140 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялаас 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 6 жилийн хугацаагаар хррих ялаар шийтгүүлсэн, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар щуйтгүүлж, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдаж байсан, Боржгин овогт А.Э

Шүүгдэгч Э.Ц, А.Э нар нь согтуурсан үедээ, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж /мотоцикль/ 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн /БОЭТ/ урд талын автомашины зогсоол дээр байрлуулсан хохирогч С.Ч-н эзэмшлийн Мустанг-5 маркийн, улсын дугааргүй, цэнхэр өнгөтэй мотоциклийг хулгайлж, бусдад 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би Тайван ахынд очсон. Тэгээд Тайван ах хажуу айлын мотоциклийг гуйгаад намайг эмнэлэг дээр хүргэж өгсөн. Тэгээд би эмнэлгийн хажууд цэнхэр өнгийн мотоцикль байхаар нь унаад явсан. Тайван ах дээр очоод хоёулаа хэдэн айлаар орох уу? гэсэн чинь тэгье гэж хэлсэн. Тэгээд Ж гэдэг айлд очсон. Ц.С гэдэг айлд очсон. Тэр шөнөдөө буцаад аймаг дээр ирсэн. Тэгээд өглөө цагдаа нарт баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч А.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Тухайн өдөр Ц манайд ирсэн. Тэгээд бид хоёр 9 дүгээр хороо руу М ахынд очиж золгосон. Тэнд 2 шил архи уусан. Тэгсэн чинь Ц 4 дүгээр хороонд айлд очъё гэж хэлсэн. Тэр айл нь очиход эзгүй байсан. Тэгээд би түрүүлээд гэртээ харьсан. Тэгсэн чинь Цогтоо араас хүрээд ирсэн. Тэгээд Ц сундлаад эмнэлэг дээр ирсэн. Манай ээж даралт нь ихсээд дугаар аваадах гэсэн. Тэгээд харуулд нь хэлчихээд явчихъя гэсэн чинь харуул нь байхгүй байсан. Тэгээд би гэртээ хариад байж байсан чинь Ц манайд ирсэн. Тэгээд бид хоёр М-р орчихоод, Ж-д очсон. Тэндээсээ гараад урагшаа С-д очсон. Тэгээд өглөө Ц, С-тай аймаг явсан. С 10 цагийн үед аймгаас ганцаараа ирсэн. Би С-тай Шинэ Өглөө дэлгүүрээс 2 шил архи аваад буцаж С-д очиж уусан. Цаашаа Р ахынд очиж нэг хоночихоод ирээд байж байсан чинь цагдаа нар ирсэн. Гэм буруугаа хүлээж хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч С.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би М-тай нэг айлын базууд байгаа юм. 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклио унаж бай гээд түр өгсөн юм. 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Э.М миний дугаар руу дугаараас залгаад мотоциклио ажлынхаа урд талын зогсоолоос алдчихлаа гэж хэлсэн. Би авчихсан учраас одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-8, 103 дугаар хуудас/,

Гэрч Э.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би БОЭТ-д /Бүсийн оношилгоо эмчилгээний төв/ харуул хийдэг. Тэгээд би өнөөдөр ажил дээрээ баз болох Ч-н цэнхэр өнгийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг унаж ирээд Эх хүүхдийн клиникийн урд талын цементэн талбайд тавьчихаад ажил руугаа орсон. Тэгээд 20 цагийн үед гараад ирсэн чинь мотоцикль байхгүй байсан. Хүн нуучихаж гэж бодоод хүмүүс рүү ярьсан чинь үгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч Э.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байтал Тайван нэг хүнтэй хамт манайд нэг шил 0.5 литрийн "Нутгийн буян" архитай ирсэн. Бид 3 архиа хувааж уучихаад Т-н гэрт нь очсон. Т-н гэрээс нөгөө Т-тай хамт явсан хүн яваад өгсөн. Т хажуу айлынхаа мотоциклийг нь гуйгаад надтай хамт 9 дүгээр хороонд машин янзалдаг гэх айлд очиж гурвуулаа 2 шил 0.5 литрийн "Нутгийн буян" архи хувааж уучихаад бид хоёр мотоциклио унаад явсан. Тэгээд 4 дүгээр хорооноос нэг шинэ мотоцикль хулгай хийх гээд араас нь дагасан чинь хөдөө гараад давхиад явсан. Тэгээд бүрэнхий болгоод Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн /БОЭТ/ урд хаалгаар нь ороод дотор талд тэнд жаахан хамт юм ярьж зогсож байгаад зогсоол дээр байсан цэнхэр Мустанг-5 маркийн мотоциклийг би унаад Т нөгөө айлынхаа мотоциклийг унаад шууд Т-н гэрт очсон. Тайван хулгай хийсэн мотоциклийнхоо тастсан утсыг нь янзлаад гэрэл дохиог нь асаасан. Хажуу айлынхаа мотоциклийг Тайван өөрөө хашаанд нь оруулж өгсөн. Тэгээд хулгай хийсэн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклио Т унаад би араар нь сундлаад Богд сум орохоор явсан. Дайргийн голын цаана Т-н танил Самдан гэх айлд очиж С-тай хамт нэг шил архи уусан. Би тэгээд Богд явахаа болилоо гээд С гэх хүнээр гэртээ хүргүүлсэн. Би гэртээ ороод унтаад байж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. Анх эхэлж Т  хулгай хийе гэж санаачилсан. Тэгээд би сүүлд нь Т-с нөгөө мотоциклио яасан гэж асуухад нэг сая төгрөгөнд зарсан гэж ярьж байсан. Би хүлээн зөвшөөрч байна. Миний буруу уг хулгай хийсэн мотоциклийг Т унаад яваад өгсөн. Т-н бүтэн нэрийг А.Э гэдэг. Хүмүүс Т гэж дууддаг гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч А.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 02 дугаар сарын 24-нд би М гэх залуутай алхаад Ц хашааны үүдэнд очоод дуудаж гаргаж ирээд ханиндаа Б-д очсон чинь эзэнгүй байсан. Тэндээс буцаж алхаад манайд ирсэн. Би хажуу айлынхаа Х-н мотоциклийг цагаан сараар айл хэсээгүй хэдэн айлаар ороотхоё гээд гуйж авсан. Би Х-н мотоциклийг унаад Ц-г сундлаад 9 дүгээр хороонд М-д очиж 2 шил “Нутгийн буян” архи би тэндээс мотоциклио унаад араараа Ц-г сундлаад 5 дугаар хороо руу явсан. ******* дэлгүүрийн ойролцоо гудманд үстэй дээлтэй хөдөөний шинжтэй хоёр хүн хажуугаар мотоцикльтой өнгөрөөд айлын үүдэн дээр мотоциклио тавьсан чинь Ц Агаа зогсоорой би энэ мотоциклийг аваатхая гэхээр нь би зогссон чинь Ц очиж үзээд түлхүүртэйгээ байна гээд хүрээд ирсэн. Араас нь нөгөө хоёр гараад ирсэн. Тэгээд тэр хоёр мотоцикльтой хүн хөдлөөд явсан чинь Ц араас нь очоод аваатхая дагаад яв гэхээр нь дагаж хөдлөөд явсан чинь хойшоо чигээрээ явчихаар нь бид хоёр эргээд урагшаа төв рүү ороод эмнэлгийн зүүн талаар тойрч ирээд үүдэнд нь ирээд Ц агаа энд мотоцикль байна гэхээр нь би наад муу мотоциклиороо яах гээд байгаа юм хаяад яв гэсэн чинь миний юм энүүгээр дүүрэн би гэж хэлсэн. Тэгээд бид хоёр эмнэлэг дотор ороод харуул нь байна уу үгүй юу гээд харсан чинь байхгүй байсан. Эмнэлгээс гарч ирээд би мотоциклио унаад хөдлөөд явсан. Ц нөгөө мотоцикль дээрээ зогсоод хоцорсон би гэртээ очоод Х-т мотоциклийг нь хашаанд нь оруулж өгөөд хүүхдэд нь малгай түлхүүрийг нь өгсөн. Тэгээд би гэртээ сууж байтал Ц араас нөгөө мотоциклийг унаад ирсэн. Тэгээд би үстэй дээлээ өмсөөд Ц-д очиж Ц хувцсаа сольчихоод морь барианы тэнд байх Ж-д очиж 0.5 литрийн Улаанбаатар нэгийг, мөн тал Улаанбаатар хувааж уугаад байж байтал Ц аймаг руу архинд явъя гэхээр нь би Ц-т 10.000 төгрөг өгөөд С-н өөрийнх нь мотоциклиор явуулсан. Би С-д үлдсэн. Маргааш өглөө нь 10 цагийн үед С мотоцикльтойгоо ганцаараа ирсэн. Хамт явсан хүн баригдчихлаа юунаас болж баригдсаныг мэдэхгүй гээд ирсэн. Тэгээд би С-с БОЭТ-ийн үүднээс хулгай хийсэн цэнхэр өнгийн мотоциклио унаад Р ахынд 2 хоночихоод буцаж С-д ирээд унтаж байтал цагдаа нар ирээд намайг аймаг руу авч явсан. Ц санаачилсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч Ж.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би А.Э-г ер нь танина, манайхаар орж гарч байдаг. Ц-г танихгүй. Би он сараа санахгүй байна. Ямар ч байсан 2 дугаар сарын сүүлээр харанхуй болчихсон байхад Э, Ц гэх залуутай суудлын бүтээлэгтэй хятад мотоцикльтой ирсэн. Би тухайн үед мотоциклийн өнгө маркийг нь сайн хараагүй. Манай гадаа ирэхдээ Э-тай хамт явсан Ц унаж ирсэн. Э нэлээн халамцуу, Ц нь эрүүл юм шиг байсан. Би тэгээд 0.5 литрийн Улаанбаатар гаргаж өгөөд бид 3 хувааж уусан. Удалгүй тэр хоёр мотоциклио унаад манайхаас явсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... А.Э нь манай баруун талын хамар хашааны айлын залуу байгаа юм. Ер нь бол зүс танина. 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн үед би Э-тай гадаа таарсан чинь би таны мотоциклиор 9 дүгээр хороо орж хүнтэй золгочихоод ирье гэж хэлэхээр нь өөрийнхөө эзэмшлийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклио өгөөд явуулсан. Энхтайван эргээд 20 цагийн үед миний мотоциклийг авч ирж өгсөн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч Н.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би тухайн үеийн он сарыг бол сайн санахгүй байна. Цагаан cap дөнгөж өнгөрч байсан ба шинийн найман болж байсан байх. 02 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Намайг “*******” гэх газарт байх гэртээ байж байтал шөнийн 00 цагийн үед гадаа мотоцикльтой хүмүүс ирсэн. Тэгээд манай гэрт Э.Ц, А.Э хоёр ороод ирсэн. Ингэхдээ Богд сум руу ах дүү нар дээрээ очиж золгох гээд явж байна гэхээр нь айлд ирсэн хүмүүс байна гээд гэртээ оруулсан. Үүний дараа Э хагас шил архи өврөөсөө гаргаж ирсэн. Тэгээд тэрийг нь бид гурав хамт хувааж уусан. Тэгсэн Э манай гэрт унтаад өгсөн чинь Ц ах хоёулаа хамт архи ууя аймаг оръя гэхээр нь би зөвшөөрөөд миний мотоциклиор Ц-тай хамт аймгийн төв дээр ирээд эмнэлгийн цаахан талд байсан дэлгүүр л байх шиг байсан Цо ороод 2 шил 0.5 литрийн “Харзтай” гэх нэртэй архи аваад гараад ирсэн. Үүний дараа Ц бид хоёр гэрт нь очсон. Ц хэлэхдээ манай гэр гээд 10-р багт нэг айлд очсон. Тэр айлд хүн байгаагүй эзгүй гэр байсан. Тэндээ авсан архиа хувааж уугаад байж байтал үүр цайсан. Тэгээд бид хоёр буцаад манай гэр лүү явахаар болоод хамтдаа Ц-н гэрээс гарсан. Тэгээд “Шинэ өглөө” дэлгүүрийн гадаа зогсоод Ц би урагшаа Богд сум руу явахаа болилоо та ингээд явчих гээд үлдсэн. Би шууд гэр лүүгээ явсан ба намайг очиход Э манай гэрт унтаж байсан. Би бол гэртээ өглөөний 09 цагийн үед очсон. Намайг очоод удалгүй Э боссон. Тэгснээ Э хоёулаа чиний мотоциклиор аймаг орчихоод ирье гэхээр нь би зөвшөөрөөд миний мотоцикльтой буцаад аймаг явсан. Аймаг дээр ирээд “Шинэ өглөө” дэлгүүрээс 2 шил архи аваад буцаад манай гэрт очоод нэг шил архийг нь надтай хувааж уугаад нөгөө нэг шил архиа өвөртөө хийгээд унаж ирсэн мотоцикльтойгоо Богд сум руу явна гээд яваад өгсөн юм. Тэр өдрөө бол Э дахиж эргэж ирээгүй харин маргааш өдөр нь орой бүрэнхий болж байсан байх 18-19 цагийн хооронд байх Э эргээд хүрээд ирсэн. Ингэхдээ явж чадсангүй Гучин-Ус сум орчихоод хүрээд ирлээ чи надтай хамт шөнө аймаг ороод манай ax дүү нартай уулзаад надад солих хувцас, замын зардал авалцаад өг. Би энэ мотоциклийг Ц-н хашаанд оруулж тавьчихаад гараад ирнэ. Чи хашааны үзүүр дээр зогсож бай, ингэж л найздаа тус бол гэж хэлсэн.  Тэгэхээр нь би за гээд гэрээсээ гараад аймаг руу явж байхдаа ******* дээр ирээд энэ Э ер нь нэг юманд орооцолдчихсон нөхөр байна гэж бодсон. Богд сум руу явна гээд гарсныхан дараа аймгаас цагдаа нар ирээд манай гэрийн гадна талд байсан мотоциклийн хоёр ширхэг толь байсан тэрний зургыг авч үзэж байгаад явсан байсан. Уг хоёр ширхэг толь нь Э Гучин-Ус сум явахдаа манай гэрийн гадна унж явсан мотоциклийнхоо толийг авч хаячихаад явсан байсан. Тэрийг санаад тэр санаанд ороод хэрвээ энэ нөхөр ямар нэг гэмт хэрэгт орооцолдчихсон бол би оргуулсан хэрэгт орох юм байна гэж бодоод ерөөсөө цагдаад дуудлага өгье гэж бодоод 102 дугаарын цагдаагийн утас руу залгаад цагдаа дуудсан. Утас нь сайн сонсогдохгүй байсан болохоор би шууд цагдаа дээр ирээд манайд нэг ийм хүн байна. Манай гэрээр цагдаа нар асууж ирж байсан гэж хэлээд 2 машинтай цагдаа нар аваад гэр лүү явсан. Эргээд очиход Э-г цагдаа нар ирээд аваад явсан байсан. Батзул мөрдөгч авч явсан байсан. Ингээд би гэртээ үлдсэн цагдаа нар явсан. Цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоцикль байсан. Өөрөөр бол сайн анзаарч хараагүй байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 105-107 дугаар хуудас/,

Гэрч Ц.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Намайг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 9 дүгээр хороо 91-02 тоотод байх гэртээ байж байтал өдрийн 13-14 цагийн үед байх Э.Ц, А.Э хоёр орж ирсэн. Ингэхдээ бол тэр хоёр мотоцикльтой явж байсан ба А.Э надтай золгох гэж ирлээ гээд ороод ирсэн. Манай ээжийг амьд байхад ирж золгодог байсан. Тэгээд энэ жил ахтайгаа нэг золгоно гээд ороод ирсэн. Над дээр ирэхдээ 2 шил Нутгийн буян нэртэй архитай ирсэн ба Э.Ц, А.Э бид гурав авч ирсэн архийг нь хувааж уусан. Би ч их согтсон байсан. Тэгээл удалгүй тэр хоёр яваад өгсөн. Би гэртээ ганцаараа үлдсэн. Тэр хоёр нэг мотоциклтой ирэх шиг болсон. Би тэр үед гэрт байсан болохоор гарч хараагүй ямар ч байсан мотоцикль дуугарч байсан. Тэр өдөр бол шинийн наймны өдөр байсан. Би тэр өдөр гандан орно гээд төлөвлөсөн байсан. Тэгээд тэр хоёрыг ирээд явж чадаагүй. Тэгээл сайн санаад байгаа юм. Тийм дотно харилцаатай биш болохоор ямар эд хөрөнгө, унаа тэрэгтэй талаар мэдэхгүй. Тухайн үед бол би гэртээ ганцаараа байсан. Эхнэр бид хоёр амьдардаг. Нэг хүүхэд хотод байдаг нөгөө хоёр хүүхэд нь тусдаа гараад явчихсан. Тэр үед манай эхнэр Улаанбаатар хотруу хүүхэд дээрээ очих гээд явчихсан байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 110-111 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:.Одоо он сарыг нь сайн санахгүй байна цагаан cap өнгөрөөд шинийн 10 бил үү одоо санахгүй байна Э-н хашааны үүдэн дээр таараад тэгээд бид хоёр хамтдаа нэг шил нутгийн буян нэртэй архи хувааж уучихаад би яваад өгсөн. Тэрнээс хойш дахиж уулзаагүй. Э-н гэрийн гадаа нь таараад уулзсан. Би Э ээжийг танидаг юм. Тэгээл орж гардаг байсан тэднийх очих гэж золгох гэж байсан юм. Намайг Э-тай уулзахад ******* байхгүй байсан. Би Э-с салаад хүргэнийдээ очсон. Энхтайван хаашаа явах талаар мэдээгүй тэр талаар яриачгүй. Мотоцикль гэх зүйл бол харагдаагүй. Үгүй ээ би яг хэдний өдөр байсан гэдгийг санахгүй байна. Цагаан cap өнгөрөөд удаагүй байсан юм гэсэн мэдүүлэг. /хх-ийн 113 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181 дугаартай:... Дотор талын камерийн бичлэг шинжилгээнд тэнцнэ. Гадна камерийн бичлэг шинжилгээнд тэнцэхгүй. Бичлэг дээрх хүмүүс эрэгтэй. 3 болон 4 дүгээр асуултанд хариулах боломжгүй гэх дүгнэлт. /хх-ийн 131-133 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,  Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 02/27 дугаартай үнэлгээний тайлан,  Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03/05 дугаартай үнэлгээний тайлан,  Түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, Эд зүйл хүлээлгэх өгсөн тэмдэглэл, Эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн санал, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5, 108, 19-21, 25-26, 39, 40, 41, 42, 119, 124, 121, 126, 122, 127, 128 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Ц-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаартай тодорхойлолт, Э.Ц-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар,

Шүүгдэгч А.Э-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаартай тодорхойлолт, А.Э ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/65 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1/140 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн а/7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/67 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 62-65, 84-85, 88-91, 92-93, 96-97, 99-102 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Э-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Ц-н яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тус хэргийг хянан шийдвэрлэлээ.

Өвөрхангай аймгийн Прокуророос ******* овогт Э.Ц, Боржгин овогт А.Э нарыг согтуурсан үедээ, бүлэглэн, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж /мотоцикль/ 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн /БОЭТ/ урд талын автомашины зогсоол дээр байрлуулсан хохирогч С.Ч эзэмшлийн Мустанг-5 маркийн, улсын дугааргүй, цэнхэр өнгөтэй мотоциклийг хулгайлж, бусдад 600000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгч А.Э, Э.Ц нар нь “...машин механизм буюу мотоцикль ашиглаж...” хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Х, Н.С, Ж.Ж, Э.М, шүүгдэгч А.Э, Э.Ц нарын мэдүүлгүүд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* овогт Э.Ц, Боржгин овогт А.Э нарт аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Ц, А.Э нар нь бүлэглэн, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн /БОЭТ/ урд талын автомашины зогсоол дээр байрлуулсан хохирогч С.Ч-н эзэмшлийн Мустанг-5 маркийн, улсын дугааргүй, цэнхэр өнгөтэй мотоциклийг хулгайлж, 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц, А.Э нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Ч-н 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Э.М миний дугаар руу  дугаараас залгаад мотоциклио ажлынхаа урд талын зогсоолоос алдчихлаа. Гэрч Э.М-н 20 цагийн үед гараад ирсэн чинь мотоцикль байхгүй байсан. Хүн нуучихаж гэж бодоод хүмүүс рүү ярьсан чинь үгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өгсөн. Гэрч Ж.Ж-н би он сараа санахгүй байна. Ямар ч байсан 2 дугаар сарын сүүлээр харанхуй болчихсон байхад Э, Ц гэх залуутай суудлын бүтээлэгтэй хятад мотоцикльтой ирсэн. Би тухайн үед мотоциклийн өнгө маркийг нь сайн хараагүй. Манай гадаа ирэхдээ Э-тай хамт явсан Ц унаж ирсэн. Гэрч Б.Х-н 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн үед би Э-тай гадаа таарсан чинь би таны мотоциклиор 9 дүгээр хороо орж хүнтэй золгочихоод ирье гэж хэлэхээр нь өөрийнхөө эзэмшлийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклио өгөөд явуулсан. Гэрч Н.С-н Намайг “*******” гэх газарт байх гэртээ байж байтал шөнийн 00 цагийн үед гадаа мотоцикльтой хүмүүс ирсэн. Тэгээд манай гэрт Э.Ц, А.Э хоёр ороод ирсэн. Э.Ц, бид хоёр аймаг дээр ирээд “Шинэ өглөө” дэлгүүрээс 2 шил архи аваад буцаад манай гэрт очоод нэг шил архийг нь надтай хувааж уугаад нөгөө нэг шил архиа өвөртөө хийгээд унж ирсэн мотоцикльтойгоо Богд сум руу явна гээд яваад өгсөн. Тэр өдрөө бол Э дахиж эргэж ирээгүй харин маргааш өдөр нь орой бүрэнхий болж байсан байх 18-19 цагийн хооронд байх Э эргээд хүрээд ирсэн. Ингэхдээ явж чадсангүй Гучин-Ус сум орчихоод хүрээд ирлээ чи надтай хамт шөнө аймаг ороод манай ax дүү нартай уулзаад надад солих хувцас, замын зардал авалцаад өг. Би энэ мотоциклийг Ц-н хашаанд оруулж тавьчихаад гараад ирнэ. Чи хашааны үзүүр дээр зогсож бай, ингэж л найздаа тус бол гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гээд гэрээсээ гараад аймаг руу явж байхдаа ******* дээр ирээд энэ Э ер нь нэг юманд орооцолдчихсон нөхөр байна гэж бодсон. Богд сум руу явна гээд гарсныхан нь дараа аймгаас цагдаа нар ирээд манай гэрийн гадна талд байсан мотоциклийн хоёр ширхэг толь байсан тэрний зургыг авч үзэж байгаад явсан байсан. Уг хоёр ширхэг толь нь Э Гучин-Ус сум явахдаа манай гэрийн гадна унж явсан мотоциклийнхоо толийг авч хаячихаад явсан байсан. Тэрийг санаад тэр санаанд ороод хэрвээ энэ нөхөр ямар нэг гэмт хэрэгт орооцолдчихсон бол би оргуулсан хэрэгт орох юм байна гэж бодоод цагдаа дуудсан. Утас нь сайн сонсог дохгүй байсан болохоор би шууд цагдаа дээр ирээд манайд нэг ийм хүн байна. Манай гэрээр цагдаа нар асууж ирж байсан гэж хэлээд 2 машинтай цагдаа нар аваад гэр лүү явсан. Цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Гэрч Ц.М-н Тэр хоёр нэг мотоцикльтой ирэх шиг болсон. Би тэр үед гэрт байсан болохоор гарч хараагүй ямар ч байсан мотоцикль дуугарч байсан. Тэр өдөр бол шинийн наймны өдөр байсан. Гэрч Ц.Б-н Намайг Э-тай уулзахад Ц байхгүй байсан. Би Э-с салаад хүргэнийдээ очсон. Э хаашаа явах талаар мэдээгүй тэр талаар яриачгүй. Мотоцикль гэх зүйл бол харагдаагүй. Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утсан үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 02/27 дугаартай үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03/05 дугаартай үнэлгээний тайлан, түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэх өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ******* овогт Э.Ц, Боржгин овогт А.Э нарыг бүлэглэн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Ц, А.Э нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид мотоциклио буцааж өгсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц, А.Э нарт 450 /дөрвөн зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Ц, А.Э нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдаж, шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Э.Ц, А.Э нарт нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Ч нь хулгайд алдсан гэх “Мустанг-5” маркийн мотоциклио буцаан авсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 300000 төгрөгийн үнэ бүхий 162FMJ-ЕС066836 хөдөлгүүрийн дугаартай, LXYCKLOHE0267312 арлын дугаартай, улсын дугааргүй, цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль нь иргэний нэхэмжлэгч Б.Х-н эзэмшлийн болох нь хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоодож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Б.Х-т буцаан олгож, DVD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээхийг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э, Э.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч Ц.Батзоригийн шинжлэн судлуулсан шүүгдэгч Э.Ц 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, шүүгдэгч А.Э 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Э.Ц, А.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт Э.Ц, Боржгин овогт А.Э нарыг бүлэглэн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц, А.Э нарт тус тус 450 /дөрвөн зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар шүүгдэгч Э.Ц, А.Э нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдаж, шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Э.Ц, А.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Ч, иргэний нэхэмжлэгч Б.Х нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иргэний нэхэмжлэгч Б.Х-н эзэмшлийн 162FMJ-ЕС066836 хөдөлгүүрийн дугаартай, LXYCKLOHE0267312 арлын дугаартай, улсын дугааргүй, цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг эзэмшигчид нь буцаан олгож, DVD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ц, А.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Ц, А.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.