| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 319/2026/00055/И |
| Дугаар | 319/ШШ2026/00111 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 319/ШШ2026/00111
| 2026 02 26 | 319/ШШ2026/00111 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, С******* *******, ******* давхарт байрлах, М ******* ХК-нийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Д******* сумын А******* багт оршин суух, Э*******гийн Г*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 3,570,224.64 төгрөг, үндсэн хүү 585,920.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,915.80 төгрөг, нотариатын төлбөр 25,000 төгрөг, нийт 4,194,061 (дөрвөн сая нэг зуун ерэн дөрвөн мянга жаран нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 319/2026/00055/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000498431 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 4,169,061.0 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 4,194,061.0 төгрөгийг хариуцагч Э*******гийн Г*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчоос тус шүүхэд 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч М ******* ХХК-нийн нэхэмжлэлтэй, Э.Г*******ад холбогдох 4,194,061 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт бид дараах нөхцөлөөр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгууллаа.
1. Хариуцагч Э.Г******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
2. Нэхэмжлэлийн шаардлага болох 4,194,061 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна.
-2026.03.30-ны өдрийн дотор 699,000 төгрөг,
-2026.04.30-ны өдрийн дотор 699,000 төгрөг,
-2026.05.30-ны өдрийн дотор 699,000 төгрөг,
-2026.06.30-ны өдрийн дотор 699,000 төгрөг,
-2026.07.30-ны өдрийн дотор 699,000 төгрөг,
-2026.08.30-ны өдрийн дотор 699,061 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.
3. Хариуцагч нь эхний төлөлт болох 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлөх ёстой 699,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд үндсэн үнийн дүн болох 4,194,061 төгрөгөөр шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ.
4.Эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр, ямар нэгэн дарамт шахалтгүй байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М ******* ХК нь хариуцагч Э.Г*******т холбогдуулан Үндсэн зээл 3,570,224.64 төгрөг, үндсэн хүү 585,920.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,915.80 төгрөг, нотариатын төлбөр 25,000 төгрөг, нийт 4,194,061 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Э.Г******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч Э.Г******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,194,061 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сараас 2026 оны 07 дугаар сарыг дуустал сар бүрийн 30-ны өдрийн дотор 699,000 төгрөгөөр, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 699,061 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, хариуцагч нь эхний төлөлт болох 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлөх ёстой 699,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд үндсэн үнийн дүн болох 4,194,061 төгрөгөөр шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,055 төгрөгийн тал хувь болох 41,027.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 41,027.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Г*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 41,027.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
5. Хариуцагч Э.Г******* нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Э.Г******* нь зээлийн гэрээний үүрэгт нийт 4,194,061 төгрөгийг 2026 оны 03 дугаар сараас 2026 оны 07 дугаар сарыг дуустал сар бүрийн 30-ны өдрийн дотор 699,000 (зургаан зуун ерэн есөн мянга) төгрөгөөр, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 699,061 (зургаан зуун ерэн есөн мянга жаран нэг) төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нтэй эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,055 төгрөгийн тал хувь болох 41,027.5 (дөчин нэгэн мянга хорин долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 41,027.5 (дөчин нэгэн мянга хорин долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Г*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 41,027.5 (дөчин нэгэн мянга хорин долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Г******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ТАСХЫН