2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2026/00751

 

 

 

 

    2026            01             15                                         192/ШШ2026/00751

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:******* аймаг, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 20 тоот хаягт оршин байх “*******” ХХК/РД:*******/,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Чингэлтэйн 14 дүгээр гудамж, 428 тоот хаягт оршин байх “*******” ХХК/РД:*******/,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 20 дугаар хороо, Хүнс трейдийн гудамж, өөрийн байр хаягт оршин байх “******* ХХК”/РД:/ нарын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч:  *** нарт холбогдох

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар хариуцагч гаас 50,000 ам.доллар буюу 69,046,000 төгрөг, хариуцагч аас 636,702.5 ам.доллар буюу 879,235.216 төгрөг, хариуцагч , , нараас 185,952.8 ам.доллар буюу 256,786,000 төгрөг гаргуулах, хариуцагч аас 54,760.3 ам.доллар буюу 75,619,662 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгуулах, хариуцагч аас 217.2 ам.доллар буюу 300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгуулах, хариуцагч аас 108.6 ам.доллар буюу 150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “******* ХХК”-ид олгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Д.Гүнбаяр, , Ё.Байгал, нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , Д.Гүнбаяр нарын өмгөөлөгч /ШТЭҮД: /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1.Нэхэмжлэгч "*******" ХХК, “*******” ХХК, “******* ХХК” нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 268 дугаартай компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээний 4.3-д заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай “ инвест” ХХК нь 2022.03.03-ны өдөр иргэн тай тус компанийн нэгж бүр 130,000 төгрөгийн үнэтэй 1000 ширхэг хувьцааг 100 хувь худалдаж, түүнд ногдох компанийн эрхээ 100 хувь шилжүүлэхээр эрх шилжүүлэх болон худалдах худалдан авах гэрээ байгуулж, компанийн бүх өмч хөрөнгө, эзэмших, ашиглах эрх, өглөг, авлагыг шилжүүлэхээр тохиролцож гүйцэтгэх захирал гийн эзэмшилд шилжүүлж улсын бүртгэлд гүйцэтгэх захирлаар бүртгэсэн. Уг худалдах худалдан авах гэрээний 4.3-д зааснаар “Худалдагч компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан, балансыг худалдан авагчид үнэн зөв гаргаж өгөх бөгөөд компанийн өр төлбөр, авлага, зээлийн талаар урьдчилан мэдэгдэнэ. Гэрээ байгуулахаас өмнөх үеийн компанийн нэр дээрх өр төлбөр, өглөг, авлагыг хувьцаа худалдан авагч хариуцан барагдуулах эрх үүргийг хүлээн шийдвэрлүүлэхээр талууд тохиролцсон. Хариуцагч нь Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд ашигт малтмал хайгуулын 11573Х тусгай зөвшөөрлөөс олох байсан орлогыг тус компанийн эрх шилжүүлэх болон худалдах худалдан авах гэрээнд огт тусгаагүй, мөн “иан даймонд” ХХК-д XV-011573 дугаартай Бор хаг нэртэй Полиметалын орд газрыг 2,035,000 ам.доллароор зарсан бөгөөд үүний үлдэгдэл 1,000,000 ам.доллар буюу 2,850,000,000 төгрөгийн авлагатай гэж гэрээг анх байгуулахдаа надад ойлгуулсан боловч өнөөдрийг хүртэл хариуцагч нь нэг ч төгрөгийн үлдэгдэл хийгээгүй, холбогдох баримт бичгийг манай компанид хүлээлгэн өгөөгүй, тухайн худалдан авсан компаниас асуухаар мэдэхгүй гэдэг. “ инвест” ХХК-д 2010 оны 127 тоот тушаалын дагуу XV-011573 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 107,319.55 гектар талбай газрыг олгосон бөгөөд уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл, холбогдох бичиг баримтуудыг худалдагч буюу хариуцагч нь өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй тул манай компани Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүсэлт гаргаж лавлагаа авахад тус газрын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10/370 албан бичигт Баян-Өлгий аймгийн Бугат, Ногоон нуур, Өлгий, Сагсай, Улаанхус сумдын нутагт дахь Бахлаг нэртэй 107,319,55 гектар талбай бүхий XV-011573 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус компаниас “*******феррум” ХХК-д шилжүүлснийг 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 627 дугаар шийдвэрээр бүртгэсэн байна. Хариуцагч гаас тусгай зөвшөөрөлтэй холбогдолтой баримт бичиг, мэдээллийг бүрэн дүүрэн олж авснаар манай компани нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах, өглөг авлагатай холбоотой асуудлыг бүрэн дүүрэн барагдуулах, санхүүгийн тайлан мэдээгээ татварын албанд үнэн зөв мэдээлэх, компанийн гүйцэтгэх захирлын эрх, үүргийг ханган биелүүлэх чухал ач холбогдолтойд үр дагавар оршино. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-д “Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй” гэж заасан байдаг тул “ инвест” ХХК нь эрхийнхээ хүрээнд үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй. Иймд “******* ХХК болон нарын хооронд байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 268 дугаар худалдах худалдан авах гэрээний 4.3-д заасны дагуу иргэн гаас XV-011573 тусгай зөвшөөрлийг бусдад зарж борлуулсантай холбоотой гэрээ хэлцэл, борлуулалтын орлогыг компанид тушаасан нотлох баримтууд, санхүүгийн тайлан балансад хэрхэн тусгасан талаарх баримтуудыг “ инвест” ХХК-д гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ. “ инвест” ХХК, нарын хооронд 2011 оны 07 дугаар сарын 18-нд байгуулсан хамтран ажиллах гэрээний 1-Б дэх заалтад манай компанийн эзэмшлийн XV-011573 дугаар тусгай зөвшөөрлийг бусдад зарж борлуулсан тохиолдолд “ инвест” ХХК нь борлуулсан үнийн дүнгийн 70 хувийг, 30 хувийг авахаар гэрээ байгуулсан гэж хариуцагч гийн нэмэлт тайлбарт дурдсан байна. Нийт төлбөр нь 2,035,000 ам.долларын 70 хувь болох 1,425,000 ам.доллароос иргэн нь 425,000 ам.долларыг тушаасан байна. Үлдэгдэл 1,000,000 ам.долларыг төлөөгүй бөгөөд тухайн үеийн ханш болох 2,850 төгрөгөөр тооцож 2,850,000,000 төгрөгийг одоо болтол шилжүүлж өгөөгүй, удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй, үүнтэй холбогдуулан дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гомдол гаргаж, улмаар дүүргийн Прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж хэргийг хаасан. Хамтран хариуцагч буюу тусгай зөвшөөрлийн төлбөрийг хувьдаа завшсан нь мөнгийг манай талд өгөлгүй өөрийн эхнэр Ё.Байгалийн данс руу шилжүүлж ******* дүүрэгт хувийн орон сууцны барилга, зочид буудлын барилга худалдан авсан байдаг. Харин хариуцагч гийн хувьд дээрх тусгай зөвшөөрлийг худалдан борлуулсан төлбөрөөс нь 400,000 ам.долларын төлбөрийг “*******” ХХК-д өгсөн бөгөөд үүнээс 50,000 ам.долларыг компанид шилжүүлээгүй, өгөөгүй гэдгээ хариу тайлбараараа хүлээн зөвшөөрсөн байдаг тул хариуцагч гаас 50,000 ам.долларыг тухайн үеийн ханш болох 2,850 төгрөгөөр тооцож 142,500,000 төгрөг нэхэмжилж байна. Тус шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 267 дугаар компанийн эрх шилжүүлэх гэрээний 3.2.1-д зааснаар “ инвест” ХХК нь бусдаас авах авлагатай бөгөөд мөн гэрээний 4.1-д авлагыг эрх шилжүүлэн авагч гүйцэтгэх захирал хариуцан шаардах эрхтэй байх тул гаас 142,500,000 төгрөг, , н.Байгал нараас 2,850,000,000 төгрөг, нийт 2,992,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иргэний хуулийн 467-д заасны дагуу хамтран ажиллах гэрээний үүрэгт аас 2,850,000,000 төгрөг, гаас 142,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар г тодорхойлсон ч ажиллагааны явцад хамтран хариуцагчаар , Д.Гүнбаяр, , , Ё.Байгал нарыг тодорхойлон оролцуулахаар болсон. Ингэж оролцуулах болсон үндэслэл нь хариуцагч нэхэмжлэгч “ инвест” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа нэхэмжлэгч компанийн эзэмшилд байсан Баян-Өлгий аймгийн Бугат, Ногооннуур, Өлгий, Сагсай, Улаанхус сумын нутаг дахь Бахлаг нэртэй газарт байрлах XV-011573 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нийт талбайг “*******феррум” ХХК-д шилжүүлж, “*******феррум” ХХК-иас дахин “ ” ХХК-ид нийт талбайн тодорхой хэсгийг хэсэгчлэн худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байдаг ч төлбөр мөнгийг бүрэн хүлээн аваагүй байхын зэрэгцээ хариуцагч нь өөрөө тэрхүү мөнгөнөөс тодорхой хэсгийг нь хүртэл хувьдаа авсан байдаг. Өөрөөр хэлбэл, , нар нь 2011 онд “*******феррум” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 1.2-т XV-011573 лиценз дээр гуравдагч талтай хамтран ажиллахад А тал лиценз тус бүрээс 30 хувь эзэмшиж, бэлэн мөнгөөр урьдчилгаа авах тохиолдолд нийт дүнгээс 70 хувь авна. Б тал гуравдагч талтай эзэмших хувиа тохиролцож авах бөгөөд харин бэлэн мөнгөний төлбөрөөс 30 хувийг авна гэж тус тус тохиролцсон байдаг. Улмаар гэрээний явцад нь гадаад улсад эмчилгээ хийлгэхээр болсон гэдэг шалтгаанаар “*******феррум” ХХК-ийн өөрийн эзэмших хувиа үеэл дүү Д.Гүнбаярт шилжүүлж, Д.Гүнбаяр нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож явсан бол харин нь Д.Гүнбаяртаа чиглэл, заавар өгөх замаар уг ажиллагаанд оролцож явсан. Ингээд 2012 онд Д.Гүнбаяр, нар нь “ ” ХХК-ид XV-011573 дугаар бүхий лицензийг 2,035,000 ам.доллароор худалдахаар тохиролцсон байх боловч үүнийгээ нэхэмжлэгч “*******” ХХК-д буюу тухайн үед төлөөлж байсан д 600,000 ам.доллароор зарахаар болсон гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгчийн хувьд тухайн үед энэ үгэнд нь итгэж, гэрээ байгуулсан гэх үед нь 35 сая төгрөгийг Континентал зочид буудлын 1 давхарт 100,000 ам.доллартой тэнцэх бэлэн мөнгийг, “ ” ХХК-ийн захирал ын гэрт хамт очин 100,000 долларыг болон задгай хэлбэрээр нийтдээ 100,000 орчим ам.долларыг тус тус авсан. Үүнээс гадна Улаанбаатар сувиллын урд талд “ ” ХХК-ийн төлбөрт харилцан тооцуулан “Терра тур” ХХК-иас 94,19 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг нь 2,300,000 төгрөгөөр тооцон 216,637,000 төгрөгөөр, автомашины зогсоолыг 20,000,000 төгрөг тус тус тооцон авсан байна. Дээрх авсан мөнгөө бүхэлд нь нийлүүлээд үзвэл 271,637,000 төгрөг буюу тухайн үеийн ханшаар тооцон үзвэл 95,000 орчим доллар, нийтдээ 400,000 орчим ам.долларыг хүлээн авсан байна. Төд удалгүй , нар нь огт сураг чимээгүй алга болсон тул төлбөр тооцоотой холбоотойгоор “ ” ХХК-ийн захирал тай уулзах үед “*******” ХХК-ийн XV-011573 дугаартай лицензийг 600,000 доллар бус 2,035,000 ам.доллароор зарахаар тохиролцож, төлбөр мөнгийг , нар бэлнээр болон үл хөдлөх хөрөнгөөр хүлээн авсан болохыг нь мэдсэн. Улмаар уг үйлдэлтэй нь холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол өгч шалгуулахад “******* ХХК-ийн лицензийг худалдан авсан , нар нь мэдүүлэгтээ 2,035,000 ам.доллароор зарсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Иймд талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд зааснаар XV-011573 дугаартай лицензийг зарах тохиолдолд орлогыг 70:30 харьцаатай хувааж авахаар тохиролцсон байх боловч , нар цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ 50:50 харьцаатай хувааж авсан гэж мэдүүлдэг. Гэвч бодит байдал дээрээ нийт гэрээний үнийн дүн болох 2,035,000 ам.доллароос 400,000 орчим ам.долларыг өгсөн байх ба 1,635,000 ам.долларыг , нар нь хуваан авсан байхаар байна. Угтаа хамтран ажиллах гэрээнд заасны дагуу хуваах тохиолдолд “*******” ХХК-ид нийт дүнгийн 70 хувь буюу 1,424,500 ам.доллар ногдох байснаас 400,000 орчим ам.долларыг өгсөн байх ба нэхэмжлэгчийн зүгээс 400,000 доллар гэж тоог тэгшлэн үлдэх 1,024,500 ам.долларыг хариуцагч нараас гаргуулахаар, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар хуваарилж байгаа болно. Цагдаагийн байгууллагаар хэргийг шалгуулах явцад хариуцагч нь “ ” ХХК-иас төлбөрийг бүрэн хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрөхийн сацуу, түүний эхнэр болон хүүхдүүд худалдах, худалдан авах гэрээний төлбөрт орон сууц, авто зогсоол авсан байдаг. Иймд 102,828,000 төгрөг буюу 36,080 долларт тооцуулан авсан 1 өрөө, 46,74 м.кв талбайтай орон сууцыг ын гээс, 133,958,000 төгрөгийн үнэтэй 1 өрөө, 60,89 м.кв талбайтай орон сууц, 20,000,000 төгрөгийн үнэтэй авто зогсоол нийт 153,958,000 төгрөг буюу 54,020 долларт тооцуулан авсан орон сууц, авто зогсоолыг ын Н.Анужин, Ё.Байгал нараас тус тус гаргуулахаар, нэхэмжлэгчид ногдох мөнгөнөөс үлдсэн 1,024,500 доллароос хариуцагч Ё.Байгал, , нараас нэхэмжилж буй орон сууц, авто зогсоолын үнийг хасвал 934,400 доллар буюу тухайн үеийн ханшаар тооцоолбол 2,663,040,000 төгрөг гарч байх ба үүний 50 хувь болох 1,331,520,000 төгрөгийг аас, үлдэх 50 хувь болох 1,331,520,000 төгрөгийг Д.Гүнбаяраас гаргуулахаар. Харин хариуцагч гаас компанид дутуу тушаасан 50,000 доллар буюу 142,500,000 төгрөгийг гаргуулахаар гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн шаардаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. " " ХХК-ийн эзэмшиж байсан Баян-Өлгий аймгийн Бугат, Ногооннуур, Өлгий, Сагсай, Улаанхус сумын нутаг дахь Бахлаг нэртэй 107319.55 гектар талбай бүхий XV-011573 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг иргэн 50%, "*******" ХХК 50%-ийн дүрмийн сантайгаар байгуулагдсан "*******феррум" ХХК-д шилжүүлсэн ба уг талбайг худалдсаны орлого "*******" ХХК болон "*******феррум" ХХК-иар дамжиж "*******" ХХК-д очих ёстой байсан тул эдгээр компаниуд нь хамтран нэхэмжлэл гаргах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-д зааснаар хариуцагч аас 622,609.8 ам.доллар буюу 859,774,325 төгрөг, хариуцагч аас 69,178.8 ам.доллар буюу 95,530,388 төгрөг, хариуцагч гаас 50,000 ам доллар буюу 69,046,000 төгрөг, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Е.Байгаль, , нараас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 185,952 ам.доллар буюу 256,786,000/102,828,000+133,958,000+20,000,000/ төгрөг, нийт 927,741.5 ам доллар буюу 1,281,136,713 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарыг хохиролгүй болгож өгнө үү. “ " ХХК-ийн эзэмшиж байсан Баян-Өлгий аймгийн Бугат, Ногооннуур, Өлгий, Сагсай, Улаанхус сумын нутаг дахь Бахлаг нэртэй 107,319.55 гектар талбай бүхий XV-011573 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дамжуулан худалдах зорилгоор "*******" ХХК болон иргэн нар нь "*******феррум" нэртэй компанийг байгуулсан. , нар нь тусгай зөвшөөрлийг худалдах, худалдсаны дараа хувааж авах ашгийн хэмжээгээ бататгах зорилготойгоор 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээ гэсэн нэртэй зуучлан борлуулах гэрээг хийсэн байдаг. Хэдийгээр хамтран ажиллах гэрээ гэсэн нэртэй боловч уг гэрээгээр нь хамтын үйл ажиллагаанд зориулж нэг ч төгрөг гаргаж, хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд нь тусгай зөвшөөрлийг бусдад зуучлан борлуулж, борлуулсан үнийн дүнгийн 30%-ийг авах нөхцөлтэй гэрээ байсан. "*******феррум" ХХК-ийн бичиг баримт хийлгэх буюу тогтоол дүрэм хийлгэх, улсын бүртгэлд бүртгүүлэх, тамга тэмдэг захиалахад нийт 300,000 төгрөгийн зардал гарсныг "*******" ХХК дангаараа төлсөн ба нь мөнгө гаргаагүй. "*******феррум" ХХК-ийг байгуулахад 50%-ийн хувьцаа эзэмшигч нь компани байгуулахад гарах зардлын талыг хариуцах ёстой байсан боловч төлөөгүй ба энэхүү зардлын 50% буюу 150,000 төгрөгийг "*******" ХХК нь аас нэхэмжилж байна. "*******феррум" ХХК нь "*******" ХХК-ийн эзэмшиж байсан 107,319.55 гектар талбай бүхий XV-011573 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөс 39,805.79 га талбайг "иан Майнинг" ХХК руу шилжүүлэхэд үйлчилгээний хураамж 1,000,000 төгрөгийг Ашигт малтмал газрын тосны газрын дансанд шилжүүлсэн. "*******феррум" ХХК-иас энэхүү тусгай зөвшөөрөл бүхий талбайг , нарын хооронд байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангахаар шилжүүлсэн бөгөөд уг гэрээний дагуу нь шилжүүлэхэд гарах зардлын 30%-ийг хариуцах ёстой байсан. Гэвч уг төлбөрийг нь "*******феррум" ХХК-д шилжүүлээгүй бөгөөд "*******феррум" ХХК нь дангаараа төлсөн. Иймд "*******феррум" ХХК нь тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд гарсан зардлын 30% болох буюу 300,000 төгрөгийг аас нэхэмжилнэ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2,000,000 ам.доллар болон 35,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, бодитоор 1,800,000 ам.доллар+25,345 ам.доллар буюу нийт 1,825,345 ам.доллароор худалдсан бөгөөд тухайн өдрийн банкны ханшаар 1 ам.доллар нь 1,380.92 төгрөгтэй тэнцэж байсан. төгрөгт хөрвүүлбэл 2,520,655,417.4 төгрөгөөр тусгай зөвшөөрлийг худалдсан байна. 1,825,345 ам.долларын 70% нь 1,277,741.5 ам.доллар д ногдох дүн, 30% нь 547,603,5 ам доллар т ногдох дүн/ болох бөгөөд нэхэмжлэгч нарын авбал зохих 70% буюу 1,277,741.5 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар тооцоход 1,764,458,792.18 төгрөг/-aac аваагүй хэсгээ нэхэмжилж байгаа болно. Үүнээс хариуцагч нь өөрийн авсан 400,000 ам.доллароос "*******" ХХК-д 350,000 ам.долларыг төлж барагдуулсан ба 50,000 ам.долларыг төлж барагдуулна гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймээс хариуцагч нараас нийт нэхэмжилбэл зохих үнийн дүн 927,741.4 ам. доллар буюу 1,281,136,713 төгрөг болно. нь 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний оролцогч биш бөгөөд ыг эзгүйд түүнийг орлох байр суурьнаас хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах үйл ажиллагаанд оролцсон байдаг. нь ын авах мөнгөний 10%-ийг авахаар тохиролцсон гэдэг бөгөөд нь "*******" ХХК-ийн дансанд орвол зохих мөнгийг шилжүүлээгүй тул энэ мөнгийг аас нэхэмжилнэ. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-д зааснаар хариуцагч аас "*******" ХХК нь 636,702.5 ам доллар буюу 879,235,216 төгрөг, хариуцагч аас 54,760.3 ам.доллар буюу 75,619,662 төгрөг, хариуцагч Ж. гаас 50,000 ам доллар буюу 69,046,000 төгрөг, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч , , нараас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн /102,828,000+133,958,000+20,000,000/ төгрөг буюу нийт 927,415.6 ам.доллар буюу 1,280,686,713 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарыг хохиролгүй болгож өгнө үү, "*******феррум" ХХК-ийн бичиг баримт хийлгэх буюу тогтоол дүрэм хийлгэх, улсын бүртгэлд бүртгүүлэх, тамга тэмдэг захиалахад нийт 300,000 төгрөгийн зардал гарсныг "*******" ХХК дангаараа төлсөн ба нь мөнгө гаргаагүй. "*******феррум" ХХК-ийг байгуулахад 50%-ийн хувьцаа эзэмшигч нь компани байгуулахад гарах зардлын талыг хариуцах ёстой байсан боловч төлөөгүй ба энэхүү зардлын 50% буюу 108,6 ам доллар болох 150,000 төгрөгийг "*******" ХХК нь аас нэхэмжилж байна гэжээ. "*******” ХХК өөрийн эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг зөвшөөрдөг. Тухайн үеийн гүйцэтгэх захирал нь байсан , нар зарж авах зорилгоор шинэ компани байгуулж, шилжүүлж аваад зарсан баримт байдаг. Зарахдаа 30 хувийг нь аваад "*******” ХХК 70 хувийг нь аваад зарсан. , нарын өгсөн мэдүүлэг, гийн өгсөн мэдүүлгээс харахад жоохон зөрөөтэй байдаг. Тэгэхдээ ямар ч байсан тал мөнгийг нь авсан. 900,000 ам.долларыг авсан гэдгээ зөвшөөрөөд байдаг. Нөгөө талаас нь “ ” ХХК-иас болон н.Энхболд гээд 2 хүн цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө заримд нь байсан, байгаагүй, гурвуулаа байсан, хоёулаа байсан гээд зөрүүтэй мэдүүлэг өгөөд байдаг. Сүүлд Иргэний шүүх дээр мэдүүлэг өгсөн бас сайн санахгүй байх шиг байна. Би хамгийн гол зүйлээ асуусан юм. Танайд яг энэ тухайн үед өгөхөд авсан санхүүгийн баримт байгаа болохоор байгаа гэсэн, гаргаж өгөх боломжтой гэвэл гаргаж өгөх боломжтой гэсэн. Тэгээд гаргаж өгөхгүй болохоор нь би хүсэлт гаргаад шаардсан. Тэгтэл сүүлдээ баримт байхгүй, устсан болоод явчихсан. н.Энхболд гээд мэдүүлэг өгсөн хүн байгаа. Би тухайн үед бүр Төрийн банкнаасаа аваад 1,800,000 ам.доллар аваад хувааж өгсөн баримтуудаа бүр цагдаад өгсөн гээд бас мэдүүлсэн. Тэгэхээр нь би тэр шалгаж байсан эрүүгийн хэргээс нь тэр баримтыг гаргаад өг гээд бас шаардсан чинь Нийслэлийн прокурорын газраас 2024 оны 03 дугаар сарын 24-ний 2/3601 тоот албан бичиг ирсэн. Энэ хэрэгт тийм Төрийн банкны харилцах дансны хуулга, гүйлгээний баримт огт байхгүй гээд хариу ирчихсэн. Тухайн үед “ ” ХХК-иас хэнд хэдэн төгрөг өгснөө нотолж чадахаа байчхаж байгаа. ын тухайд талыг нь авсан гэдгийг өөрөө хэлээд байгаа юм. болохоор талыг нь ч аваагүй, нийт 400,000 ам.доллар авсан гээд зөрүү үүсээд байгаа. Гэтэл ын талаас 400,000 ам.доллароос илүү мөнгө өгсөн дахиад 500,000 долларын асуудал яригдаж байгаа биз. Тэрийгээ өгсөн гэсэн баримтаа ерөөсөө гаргаж ирж чаддаггүй. Тэгээд дээр нь Д.Гүнбаяр уг нь бол ын оронд буюу өвчтэй байх хойгуур нь солигдож орж ирсэн хүн. Үйл хэргийг нь үргэлжлүүлэх зорилгоор. Сүүлдээ Д.Гүнбаяр анхнаас нь тэр талбайг бараг хоосон байхад нь ерөөсөө хайгуул хийгээд тогтоогоод бараг авсан юм яриад тийм юм байхгүй. Тийм бол тэр баримтуудаа гаргаад ир. Тухайн үед байсан юм шиг л нэг зарим төлөөлөгч нар ийм юм яриад байна. Тэгж болохгүй. Ямар ч байсан энэ 80 хэдэн хувийг авчихсан гэдэг нь тодорхой байгаад байгаа. Д.Галтбаатарын талаас авахдаа бас эхнэр хүүхдээ оролцуулаад зарим нэгийг нь бартер маягаар байр болгоод авчихсан асуудал байгаа. Тэр хүмүүст тэгж авах эрх байхгүй. Энэ чинь "*******” ХХК-ийн өмч хөрөнгө зарснаас үүдэлтэй асуудлууд. Энэ компаниуд энийгээ нэхэмжлэх эрхтэй. Ийм өчнөөн үнэтэй цайтай хөрөнгө авдаг хүн зүгээр хуульд итгээд зүгээр тавиад туучих уу, тэд одоо хаа хамаагүй нөхдүүд гэнэтхэн гарч ирээд тэнгэрээс өгч байгаа аятай гэнэт хөрөнгөтэй болоод явчихдаг явдал байж болохгүй. Энэ чинь шударга ёсны үүднээс болохгүй асуудал юм. Гадаа явж байгаад нэг түрүүвчтэй мөнгө олсон бол тэр чинь гэмт хэрэг. Энэ чинь гэмт хэрэг буюу завшсан асуудал болчхоод байгаа юм. Ерөнхийдөө бол ийм учраас манайх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Өөр хэлэх зүйл алга гэв. Сая нотлох баримт шинжлэн судлах явцад лавлагаа харагдсан. 2006 онд тухайн компанийн гүйцэтгэх захирал байсан. Гүйцэтгэх захирлаар 2013 он хүртэл явсан. Өмнөх удаагийн тайлбар дээр ын төлөөлөгч төлөөлөгч уншихдаа 2013 оныг нь уншсанаас биш 2006 оноос 2013 он хүртэл хэн байсан гэдгийг бол огт уншаагүй байдаг. Энэ өөрөө юу илэрхийлж байна гэхээр тухайн маргаан бүхий гэрээ хийгдэх үед компанийн гүйцэтгэх захирал гэдгээрээ төлөөлж байсан гэдэг нь харагдаж байна. Гэхдээ төлөөлж байхдаа "*******” ХХК-ийг төлөөлж байгаа гэдэг утгаараа энэ хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээн дээрээ өөрөө яах вэ, түрүүн Д.Гүнбаярын төлөөлөгч асуугаад байгаа энэ гэрээний нэг тал гэдэг дээр "*******” ХХК байна уу, байна уу гэж асуугаад байна. Хэдийгээр гэж байгаа боловч "*******” ХХК-ийн мэдэлд байгаа хууль зүйн дагуу сэргээгдэх ашигт малтмалыг дурдаад байгаа нь өөрөө "*******” ХХК-ийг би төлөөлж байна гэдэг агуулгаа илэрхийлж байна гэсэн үг. Мөн гэрээний 3.1.2 дээр хамтран ажиллаж байгаа гэж байгаа 11573 лицензийг дурдчихсан. Гэрээний заалтаас буюу гэрээний агуулгаас харвал хэдийгээр гэж бичээд байгаа боловч "*******” ХХК-ийн эзэмшлийн лицензийг өөрөө бичээд байгаа нь "*******” ХХК-ийг төлөөлж байна гэж ойлгохоос өөр арга байхгүй нөхцөл үүсээд байна. Мөн энэ гэрээний 1.2 дээр бичээд байна. Лицензүүд дээр гуравдагч талтай хамтран ажиллахад гэж байгаа юм. Ер нь хамтран ажиллахдаа тал лиценз тус бүрээс 30 хувийг бол авна. Бэлэн мөнгөөр урьдчилгаа авах тохиолдолд 70 хувийг авна. Б тал гуравдагч талтай эзэмших хувиа тохиролцож авах. Гэхдээ бэлэн мөнгөнөөс бол 30 хувийг нь авна гэж байгаа юм. Түрүүн би асуулт хариултын шатад хариуцагч нар асуусан. Юу гэж асуусан гэхээр энэ гэрээний төлбөр гэж шилжүүлээд байгаа мөнгийг бид нар бэлэн авсан уу, маргасан уу гэсэн хариуцагч нарыг хэн аль нь маргахгүй гэсэн. Тэгэхээр мөнгийг бэлэн аваад байна. Бэлэн авч байгаа тохиолдолд энэ гэрээний заалтаараа 30 хувийг авах ёстой болчхож таараад байна. Тэгвэл яагаад 70 хувийг авчхаад байгаа юм. Сая шүүгчийн асуулт ч, өмнөх тайлбарууд, өмнөх шүүх хуралдааны тайлбаруудыг харахаар хэлээд байгаа. Хэрэгт өөрөө ын тайлбар, Д.Гүнбаярын тайлбар ч гэж бол би тийм ээ, нийт мөнгөний тал хувийг авсан гэж 1,800,000 долларыг бол “ ” ХХК-иас шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. 1,800,000 долларын 50 хувийг буюу 900,000 долларыг авчихжээ. Гэтэл Д.Гүнбаяраас тайлбар хэлдэг. Би бас 50 хувийг нь авсан шүү дээ гэж хэлээд байгаа юм. Логикийн хувьд харахаар бол бид хоёр 50 хувь, 50 хувийг буюу 900,000 ам.доллароор авсан шүү дээ гэж хэлээд байдаг боловч нь 900,000 ам.доллароор зөвшөөрч авснаа зөвшөөрдөг. Нөгөө 900,000 долларын 50 хувийг нь тэгвэл Д.Гүнбаяр авчхаад байгаа юм биш үү. Яг ингэж харагдаад байна. Өөрөө хэлээд байгаа. Д.Гүнбаярыг төлөөлөгч нь өөрөө Д.Гүнбаярыг ч гэсэн тийм ээ, би 50 хувиа авчихсан шүү дээ. Авснаа би хүлээн зөвшөөрч байна гэж хэлээд байна. Гэтэл нь үндсэндээ би 50 хувиа авснаа зөвшөөрөөд байна. Тэгээд д ирж байгаа мөнгө нь 400,000 ам.доллар байгаад байгаа юм. Яалт ч үгүй логикоор хөөгөөд үзвэл нь 900,000 доллар нь авсан юм байна. Д.Гүнбаяр нь 450,000 доллар авсан. Мэдээж дээрээс 50,000 доллар нь өгөөгүй. Ингээд нийтдээ 500,000 доллар нь авсан байна, эндээс харагдаж байна. Гэтэл гэрээн дээр чинь угтаа бол Д.Гүнбаяр гэдэг хүн энэ төлбөрөөс авах эрхтэй юм уу гэдэг асуудал яригдана. Авах эрхгүй болох нь өөрөө гэрээн дээр харагдаад байгаа. Тийм учраас бид нар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ээр шаардаад байгаа. Асуулт хариултын шатан дээр хэллээ. Энэ гэрээн дээр , , 3 байна уу гэсэн байхгүй гэсэн. Энэ дээр маргахгүй гэсэн. Тэгээд байхгүй юм бол яагаад тэгвэл Тера тур компанитай компаниуд шилжээд байгаа тусгай зөвшөөрөл буюу лицензийн төлбөр тооцож байгаа юм. Үл хөдлөх эд юмыг аваад байгаа юм яагаад байгаа юм. Тэгэхээр энэ чинь өөрөө нөгөө талаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан олгогдоогүй эрх байхгүй байж нөгөө анх эрхгүй этгээд буюу шаардах эрхгүй этгээд эд хөрөнгө эзэмшээд байгаа нь энэ өөрөө үндэслэлгүй хөрөнгө гэж хуулийн заалт үндэслэл болоод байгаад байгаа юм. Яалт ч үгүй бид нарын шаардаад байгаа гол үндэслэл чинь өөрөө үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлаад байгаа үндэслэл нь ерөөсөө л ийм байгаа юм. Энэ 11573 гэдэг лицензтэй байгаад үлдсэн , Д.Гүнбаяр гэдэг этгээдүүд ямар ч хамааралгүй байж яагаад мөнгө аваад байгаа юм, авсан гэдгээ өөрсдөө яаж зөвшөөрчхөөд байгаа. Би яагаад аваад байгаа юм гэдгийг тайлбар эсвэл тайлбарлаж чадахгүй байгаа юм. Тайлбарлахдаа юу гэхээр миний яаж авах, яаж зарцуулах, та нарт ямар хамаатай юм.  дахиад авчихсан байгаа. Тэгвэл энийг бид нарт өгөх ёстой юм байна. Хуулиар бол та нар үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж тайлбарлаад байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гээд хариуцагчийн өмгөөлөгч бас дурдаад байгаа юм. Гэхдээ 1 зүйлийг ойлгох хэрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй юм бол та нар яагаад нэхэмжлэлийн шаардлагад тайлбар өгөөд л яваад байгаа юм. 2 төлөөлөгч нь хэлээд байна. Нэхэмжлэлийн шаардлага чинь ийм ийм үндэслэлээр би зөвшөөрөхгүй шүү гээд тайлбарлаад байгаа юм. Бүр 5 үндэслэл гээд байна. Тэгээд тодорхойгүй юм бол яаж 5 үндэслэл гаргаж ирээд байгаа юм. Энэ өөрөө зүгээр шүүхийг төөрөгдүүлж байгаа хэлбэр байна гэдгийг бас анхаарч үзээсэй гэж байгаа юм. Хариуцагч нар 50 хувь, 50 хувиа авсан гэдгээ өөрсдөө хэлээд байгаа, маргахгүй гээд байгаа. Түрүүн шаардах эрхийн асуудал дээр шүүх асуучихсан. Энэ дээр тэгэхээр тайлбар өгөх шаардлага байхгүй болж байна. 4-д нь гэвэл сая бас төлөөлөгч хэлээд байна. Хувьцаа гэж яриад байдаг. Гэхдээ хувьцаа гээд байгаа боловч хувьцааны ард мөнгө асуудал яригдаж байгаа. Мөнгөн дээр юу яриад байсан юм гэхээр нөгөө бэлэн мөнгө авсан болов уу гэж яриад байгаа. Мөнгийг бэлэн авах юм болов уу гэж хэлээд байгаа юм. Хувьцаа зарж байна уу, юу зарж байна хамаагүй. Гагцхүү тэнд тусгай зөвшөөрөл яригдаж байгаа юм. 11573 гэсэн тусгай зөвшөөрөл. Тэр тусгай зөвшөөрлийг нь хэн эзэмшлээ хийнэ. "*******” ХХК-ийн зөвшөөрөл хийх. Хэрвээ "*******” ХХК гэнгүүт тухай түрүүн яриад байна. Ашиг малтмалын тухай хууль гээд. Ашигт малтмалын тухай хуульд заасных нь дагуу ч юм уу, Ашигт малтмалын газрын тосны газарт энэ гэрээг бид нар 2,000,000 ам.доллароор зарлаа, татварын асуудал яригдана. Түрүүн хэлсэн. Татварын асуудал яригдахаар хэн аль нь татвар төлдөггүй гэсэн. Татвараас зугтаж бид нар зориуд худал гэрээ хийсэн гэдгээ өөрсдөө түрүүн ярилаа. Зөвшөөрлөө шүү дээ. Тэгвэл тэр хууль бус байсан яриа. Гэхдээ ард нь мөнгөө өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тэгвэл мөнгө авсан юм бол мөнгийг чинь хэдэн хувиар хуваарилах юм гэдгээр энэ гэрээний чинь 1.2 дээр заачихсан юм. Бэлэн мөнгөөр бол 70 хувийг буюу "*******” ХХК өгнө, 30 хувийг авна гэж хэлээд байгаа. Энийг бас шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хэлж хүсэж байна. Хуулийн шаардлагын хувьд бид нар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ээр , , , Д.Гүнбаяраас шаардаж байгаа гэдгээ хэлж байгаа. Энэ шаардлагаа бид нар дэмжиж байна гэв.

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ ” ХХК-ийн захирал Иргэний хууль, Компанийн тухай хуулийн дагуу “ ХХК-ийг 2022 оны 03 сарын 03-ны өдрийн бүртгэлийн 0267 дугаартай компанийн эрх шилжүүлэх 0268 дугаартай худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж, 1 гишүүнтэй улсын бүртгэлийн 1911001091 дугаартай, ******* регистрийн дугаартай, улсын бүртгэлд анх 2055.10,07-нд бүртгүүлсэн “ ” ХХК-ийг 130.000.000 төгрөгийг бэлнээр өгч худалдан авсан нь үнэн юм. Тус компанийг худалдах, худалдан авах гэрээнд Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 11573X дугаартай Полиметалийн орд газрын 40,000 га газрыг “ ” ХХК, “ ” ХХК-ид 2,035,000 ам.доллароор худалдсан бөгөөд энэхүү төлбөрийн үлдэгдэл 1,000,000 ам.доллар буюу 2,850,000,000 төгрөгийг “ ” ХХК-ийн бусдаас авах авлага гэж ойлгуулсан нь үнэн юм. Иргэн болон “ ” ХХК-ийн анхны хөрөнгө оруулагч, хувь эзэмшигчтэй байгуулсан гэрээ хэлэлцээрүүд нь Улсын Иргэний хуульд заасны дагуу хийгдэж, талууд улсын нотариатын хуулийн дагуу Нотариатаар баталгаажуулж, төлбөр тооцоо 100 хувь хийгдсэн тул тухайн гэрээг цуцлах үндэслэлгүй болно. Харин компанийн тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх захирал нь “ ” ХХК-ийн санхүүгийн бусдаас авах авлага, бусдад өгөх өглөг, татварын албанд төлсөн илүү төлөлтүүд, мөн дутуу төлөлтүүд, ажилчдын нийгмийн даатгалын татварын төлөлтүүд, улсад гаргаж өгөх ёстой мэдээ тайлангуудтай холбогдолтой бичиг баримт, мэдээллүүдийг “ ” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Улсын иргэн гийн миний биеэс мэдээллүүдийг гаргуулж авах эрхтэй. Тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан миний бие мэдээллийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй. Миний бие “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Улсын иргэн УХ63102913 регистрийн дугаартай Даваасүрэнгийн Галтбаатартай 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтран ажиллаж байсан. Иргэн тай 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хамран ажиллах гэрээний 1.2-т заасны дагуу Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт орших 11573X дугаартай полиметалийн орд газрыг зарж, борлуулахаар зуучлалын гэрээ байгуулж, тус гэрээний бэлэн мөнгөөр зарсан тохиолдолд иргэн 30 хувийг “ ” ХХК 70 хувийг тус тус авахаар гэрээнд заасан. Уг гэрээний үндсэн дээр Иргэн нь тухайн 11573 X дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайнаас 49822,45 гектар талбайг хэсэгчлэн зарахын тулд “*******феррум” ХХК-ийг хамтран байгуулж, ын бие тааруу Сингапурт эмчлүүлэхээр болсон тул өөрийн үеэл дүү Д.Гүнбаярт 30% эзэмшүүлж, үлдсэн 70%-ийг эзэмшихээр түр компани байгуулж, улмаар 49822,45 гектар талбайг шилжүүлсэн. “ ” ХХК-ийн захирал , “*******феррум” ХХК-ийн захирал нар 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тодорхой хэсгийг Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 49,822.45 гектар талбайг 2,035,000 ам.доллароор худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан. Гэрээний 2-т заасан төлбөр тооцоо барагдуулах 2.1-т “Худалдан авч буй талбайн нийт төлбөр болох 2.035.000 ам.долларыг худалдагч тал доорх графикийн дагуу төлнө. 2.1.1-т 2011.01.23-нд 35.000.000 төгрөг/гэрээний баталгаа/, 2.1.2. 2012.02.20-нд 500.000 ам.доллар, 2.1.3. 2012.03.20-нд 1.500.000 ам.доллар, 2.2-т Төлбөрийг бэлнээр болон ХХБанк 452538902, Хасбанкны 5000426014 тоот дансанд шилжүүлэг хэлбэрээр төлөхөөр тус тус гэрээ хийгдсэн. Гэрээний дагуу тусгай зөвшөөрлийг “ ” ХХК биш тус компанийн хятад Улсын иргэдтэй хамтарсан “ даймонд” ХХК руу 49.822,45 гектар талбайг шилжүүлсэн. Төлбөр тооцоо хийхдээ 1. Контентал зочид буудлын 1 давхарт 100.000 ам.доллартой тэнцэх хэмжээний бэлэн мөнгө өгсөн. 2. ХХК-ийн захирал ын гэрт хамт очиж, 100.000 ам.доллар бэлнээр авсан. 3. ******* дүүргийн Улаанбаатар сувилалын урд талд “Терра -Тур” ХХК-иас 94,19 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв 2,300,000 төгрөгөөр тооцож, 216,637,000 төгрөг, Автомашины зогсоолыг 20,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, өгсөн. Тухайн үед нийт 400,000 ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгө, байрыг иргэн аас хүлээн авсан. Түүнээс хойш иргэн гэр бүлийн хүн Байгал, иргэн нар сураггүй алга болж, улмаар миний бие 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “ даймонд” ХХК дээр очиж, түүний талын захирал тай уулзахад иргэн , нарт тухайн тусгай зөвшөөрлийн төлбөрүүдийг шилжүүлсэн жагсаалтуудыг гаргаж өгч, нийт 1,800,000 ам.доллар шилжүүлсэн нотлох баримтыг гаргаж өгсөн. Тухайн лицензийг 2,035,000 ам.доллароор зарах гэрээ байгуулж, төлбөр тооцоог 100% бүрэн хийгдсэн байна. Иймд 2,035,000 ам.доллароор хийгдсэн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа тул “ ” ХХК өөрт оногдох 70% буюу 1,424,500 ам.долларыг “ ” ХХК-иас шилжүүлэн авахаас 424,500 ам.долларын төлбөрийг барагдуулсан гэж тооцож, үлдсэн 1,000,000 долларыг иргэн , эхнэр Байгал, нараас гаргуулахаар дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргаж, шалгуулахад тус Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны 504 тоот прокурорын тогтоол гарч, хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан. Иймд “*******” ХХК-ийн эрх хүлээн авагч та 1. тай 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээ, 2.  “*******” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт орших алт, зэс, полиметалын орд газрын эзэмшлийн 11573 X дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайнаас 49,822.45 гектар талбайг “*******феррум” ХХК-д шилжүүлсэн нотлох баримтууд, 3. “*******феррум ХХК-иас 49,822.45 гектар талбайг “ даймонд” ХХК-д шилжүүлсэн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын даргын шийдвэрүүд, 4.“ ” ХХК-ийн захирал , “*******феррум” ХХК-ийн захирал нар 2012.01.23-ний өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тодорхой хэсгийг Худалдах, худалдан авах гэрээ, 5. 2016.04.18-ны өдрийн “ ” ХХК-ийн захирал тай төлбөр тооцоо барагдуулсан тухай санхүүгийн нотлох баримтууд, 6. 2014.05.13-ны өдрийн 7113 тоот “Терра-Тур” ХХК-иас 3 өрөө байрыг гараашын хамт нийт 236,637,000 төгрөгөөр гэрээ байгуулж, шилжүүлсэн гэрээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэж “ ” ХХК-ийн дансанд орох ёстой байсан 1,000,000 доллар буюу тухайн үеийн ханшаар 2,850,000,000 төгрөгийг Улсын иргэн , түүний эхнэр Байгаль, нараас нэхэмжилж, гаргуулж авна уу. Жич: Улсын иргэн нь 2012.01.23-ны өдөр “ ” ХХК-ид “*******” ХХК-ийн эзэмшлийн полиметалийн орд газрын тусгай зөвшөөрөл лицензийг худалдан борлуулж байхдаа түрээсийн байранд амьдарч байсан бөгөөд тухайн жилдээ УДЭТ-ын урд байрлах барилгын нэг давхраас 500 м.кв талбай худалдан авч, зочид буудлаар ашиглаж, тухайн буудлынхаа хажуугийн орцонд тансаг орон сууцнууд худалдан авсан. Ийм учраас танай компанид орлого болон орох байсан мөнгө ын эхнэр Байгалийн нэр дээр орон сууц, зочид буудал үл хөдлөх хөрөнгүүд болсон байгааг гэрчилж байна гэжээ. "*******” ХХК бол тухайн тусгай зөвшөөрлийн эзэмшигч, ашиглагч, өмчлөгч, хууль ёсны бүр албан ёсны эзэн. “*******” ХХК бас энэрэнгүй хандсан. Энэ 95 хувиа харин бид нараас нэхэмжлэх байсан юм. Бүр 70 хувиа нэхэж байгаа юм. Цагаан дээр хараар бичсэн 70 хувь, 30 хувиар тохирсон. 70 хувь, 30 хувиараа л баримтална. “ ” ХХК-ид 2,035,000 доллароор зарсан гэрээгээ л баримтална. Гэрээг хуурамч байсан уу, худалдаж байсан уу, ямар ч байсан “*******” ХХК асуудлаар компанид гарчихсан учраас гэрээгээ барья. Гэрээн дээр 2,035,000 ам.доллар байсан. Анх хамтран ажиллах гэрээ байгаа. 2011 онд 30 хувь, 70 хувиар тохирсон. Энүүгээрээ барьж байгаа. “*******” ХХК 2,035,000 ам.доллар нэхээгүй юм. “ ” ХХК-ийн захирал ын би 200,000 ам.доллар хасаад 1,800,000 ам.доллар 35,000,000 төгрөг өгсөн шүү гэдэг. Яг тэр санхүүгийн дэвтрээр үндэслэн нэхэж байгаа юм чинь бүх юмаа яг л нотлох баримтаараа буюу нотлох баримтын дагуу явж байгаа юм. дүүргийн Цагдаагийн газрын өгсөн ын мэдүүлэг, Д.Гүнбаярын мэдүүлэгт бүх мөнгөө авах гээд хүлээн зөвшөөрчихсөн. Энэ хүмүүс өнөөдрийг хүртэл санхүүгийн баримтаа гаргаж өгөөгүй. ******* дүүрэг дээр аудит томилогдсон. Аудитад шалгуулахгүй, юмаа гаргаж өгөөгүй. Өнөөдөр үнэхээр энэ мөнгийг аваагүй юм уу, эсвэл хагас дутуу авсан гэх юм бол санхүүгийн баримтаараа батлах ёстой. Мөнгө бол мөртэй. Мөнгө бол хаашаа ч алга болохгүй. Мөнгөнд бол өгсөн авсан юм дандаа орлого зарлагын баримт бүрдэнэ. Нэг бол төлбөрийн даалгавар үлдэнэ. Нэг бол өөрөө хүлээн зөвшөөрөхгүйгээр гарцаагүй юм. Тэгэхээр зэрэг энэ дээр бол цэвэр санхүүгийн мөнгөний маргаан байгаа учраас эзэн хүн өөрөө ирж өгчих гэсэнгүй. “*******” ХХК чинь мөнгөө хүлээлгээд өгчихсөн. Энэ мөнгө хүлээж авсан баримт чинь ийм байна. Би ингээд төлбөрөө төлчихсөн. Төлбөрийн чинь баримт энэ байна. “ ” ХХК-иас би тэдэн төгрөг авсан баримт энэ байна. Би буцаагаад ийш нь өгсөн баримт нь байна гэж яриагүй. Харин зүгээр яг түрүүний хэлэхэд 900,000 ам.доллароор авсан гэдгээ Цагдаагийн газар хүлээсэн. Дараагийн 900,000 ам.доллароос 50 хувийг нь авсан гэдгээ Д.Гүнбаяр хүлээсэн. Би 400,000 ам.доллар авсан гэдгээ хүлээсэн. Одоо дутуу байгаа 50,000 доллар байгаа гээд байгаа юм. Тэр нь одоо хамаа алга. Яг үнэндээ би мэдэхгүй. Энэ өөрөө цэвэр санхүүгийн мөнгөний харьцаа учраас , Д.Гүнбаяр 2 өөрийгөө няцаахдаа төлбөрийн баримтуудаа гаргаж өгсөнгүй. Үнэндээ “*******феррум” ХХК-ийг байгуулаад үүний ард нуугдаж өөрийнхөө төлбөр тооцоогоо төлөх ёстой юм. “*******феррум” ХХК-ийн ард нуугдаад бүх юм энэнээс гарчихна. Үүнээс би бүх юмаа мултарчихна. Дараа нь хожмын хойно хэлэх үгтэй гэж ийм айхтар юм хийж байсныг би тухайн үед санасангүй, ер мэдсэнгүй. Ерөнхийдөө энэ хуурамч компани, түр зуурын компани яахаараа 14 хоногийн дотор байгуулаад компаниа 14 хоногийн дараа тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн. Шилжүүлэхдээ тусгай зөвшөөрөл нь яагаад 2,035,000 ам.долларын үнэ цэнэтэй болчихдог юм. Тэрнээс бол 2,035,000 ам.долларын үнэ цэнтэй өмчийг “*******” ХХК эзэмшиж байсан гэдэг нь одоогийн энд гэрээ хэлэлцээр шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа юм. Ерөнхийдөө нэг л үнэгүй агаар аваад зарчихсан юм шиг, нэг үхэх гэж байгаа хүний юмыг гарын үсэг зуруулаад авчихсан юм шиг яриад байсан. Би бас гэрч шүү дээ. Би бол гэрч. Тухайн үед компанийн захирал нь байсан хүн. Би компанийнхаа ажлыг өгсөн хүнийг шүүхэд бодож байгаа нь үнэн. Шүүх дээр над руу хэтэрхий их доромжилж байгаа юм. Энэ хандлага чинь өөрөө өш хонзон болохыг үгүйсгэхгүй. Тийм өшөө асуудал үүсгээгүй. Би бол анх удаагаа энэ шүүхэд орж байгаа учраас их итгэж байгаа юм. Би ухаан санаа эрүүл саруул хүн. Би доромжлолыг би тэвчиж чадахгүй. 60 хэдэн настай хүн би үнэн зөвөөрөө явсан. Улсын хүндтэй иргэн, үнэн цагаанаар явсан гэв.

 

3.Хариуцагч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний төлбөрт аас 2,850,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Иргэн ын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь "*******" ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 267 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу эрх шилжүүлэхээс өмнө үүсэн компанийн өр төлбөр болон хариуцлага, авлага, мөн энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш үйл ажиллагаатай холбогдон гарсан өр төлбөр болон хариуцлага авлагыг эрх шилжүүлэн авагч хариуцна” гэж заасан гэх гэрээний заалтыг үндэслэн компани мөнгө шаардсан нь үндэслэлгүй, миний хувьд ямар нэгэн өр төлбөр хариуцах үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. “ инвест” ХХК-ийн 11573X дугаартай лицензийг бусдад худалдсаны төлбөр гэх 1,331,520,000 төгрөгийг 2011-07-18-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний дагуу шаардах эрхтэй гэж аас уг мөнгийг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэгч “ инвест” ХХК-ийн 2024-01-23-ны өдрийн нэхэмжлэлийн агуулга, шаардлагын үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч нь өөрт хамааралгүй асуудлаар т холбогдуулан үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. “ инвест” ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч, захирал байсан нь нэхэмжлэлд дурдагдсан асуудлаар цагдаагийн байгууллагад т залилуулсан гэж, 2 сая ам.доллароор зарсан гэдгээ нууж, надад 400,000 ам.доллар л өгсөн, бусад мөнгийг өгөөгүй гэж гүтгэн эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар удаа дараа гомдол гаргаж байсан. гийн гомдлын дагуу цагдаагийн байгууллага 2016 оноос эхлэн ыг “*******феррум” ХХК-ийн 11573X тоот лицензийг бусдад худалдсан асуудлаар шалгасан. Ингээд ыг гэм буруугүй, г залилаагүй, харин түүнд гүтгүүлсэн гэдгийг тогтоож хэргийг хаасан байдаг. Гэтэл “ инвест” ХХК-ийн энэ нэхэмжлэл нь гийн цагдаагийн байгууллагад өмнө нь гаргаж байсан гомдолтой ижил агуулгатай болсон байна. Тиймээс гийн “ инвест” ХХК-ийн хувьцаа, гүйцэтгэх захирлын эрхийг өөрийн Саарал адуу овгийн төрөл, садан болох д шилжүүлсэн, “ инвест” ХХК-ийн нэрээр нэхэмжлэл гаргуулсан зэрэг нь түүний ыг хууль, шүүхийн байгууллагыг ашиглан дарамтлах, түүнээс мөнгө салгаж авах гэсэн башир аргын үргэлжлэл гэдэг нь тодорхой байна. өөрийгөө хариуцагчаар татуулсан нь шүүхийг төөрөгдүүлэх гэсэн жүжиг төдий юм. Энэ хэргийн үнэн зөв, бодит байдлыг түүхэн он дарааллын дагуу дор тайлбарлая. 1. нь анх 2011 онд тай танилцахдаа “надад хэд хэдэн ашигт малтмалын хайгуулын лицензтэй талбай байна, чи надад хөрөнгө оруулагч олж өгөөч, хамтран ажиллая” гэсэн саналыг тавьсан. Үүнийг нь зөвшөөрч, хамтран ажиллахаар тохиролцож, гийн хамаарал бүхий “Түшиг уул” ХК, “Тахилт мандах” ХХК, “ инвест” ХХК-иудын мэдэлд лиценз нь байгаа болон лиценз нь хүчингүй болсон ч сэргээгдэх боломжтой ашигт малтмалын хайгуулын талбайнуудад хамаарах бүх материалуудтай танилцаж, хуучин хайгуулын материалуудыг архив, фонд болон бусад эх үүсвэрээс олж судлан, дүн шинжилгээ хийж, гадаадын болон дотоодын шилдэг зөвлөх компаниудад үзүүлэн талбай тус бүрээр танилцуулга, судалгааг англи хэл дээр бэлтгэж, гадаадын хөрөнгө оруулагч нарт танилцуулсан. Мөн Австрали улсын Рангэ компанийн ерөнхий геологич Боб Денисийг урьж авчран хүмүүсийн хамт Баян-Өлгий аймагт байрлах 4-5 талбайнуудыг үзүүлж, хайгуулын урьдчилсан ажлуудыг хийлгэсэн. Дээрх бүх ажлын хөлс, онгоцны тийз, байр, хоолны зардал зэрэг хайгуулын ажилтай холбогдон гарах бүхий л зардлыг нь өөрөө гаргаж, өөрийн хамтран ажилладаг геологич ын хамт ихээхэн цаг хугацаа, хөдөлмөрийг энэ ажилд зарцуулсан. Ийнхүү тодорхой ажиллагаа явуулсны үндсэн дээр зөвхөн Баян-Өлгий аймаг дахь 11573X лицензтэй Харганатын талбайд зэс никель агуулсан бүс байж болохыг манай геологич , Австралийн Коннект компанийн геологич Стефан нар тогтоосон. Ингээд нь уг талбайд хөрөнгө оруулагч олж хөгжүүлье, түүний тулд тусдаа хамтарсан компани байгуулж ажиллая, хамтарсан компанийн хувьцааны тодорхой хэсгийг хөрөнгө оруулагчид худалдъя гэж тай тохиролцсон. нь өөрийн эзэмшлийн “*******” ХХК-иараа тай 50, 50 хувиар хамтарсан “*******феррум” ХХК-ийг 2011-05-23-ны өдөр байгуулж, 2011-05-24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. “*******феррум” ХХК нь “ инвест” ХХК-аас 11573Хтоот лицензийг 1 сая төгрөгөөр худалдан авч, талууд 2011-05-24-ний өдрийн Геологи хайгуулын судалгааны мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсны дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011-06-22-ны өдрийн 627 дугаар шийдвэрээр 11573X тоот хайгуулын лицензийг “ инвест” ХХК-аас “*******феррум” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн. “ инвест” ХХК нь 2011-06-22-ны өдрөөс хойш 11573X тоот хайгуулын лицензийг эзэмшигч байхаа больсон тул уг лицензийг 2012 онд “*******феррум” ХХК цааш нь бусдад худалдсан асуудлаар маргаан үүсгэх эрхгүй, тэр тусмаа т холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй юм. 2. нь гийн эзэмшлийн “*******” ХХК-тай 50, 50 хувиар хамтарсан “*******феррум” ХХК-ийг 2011-05-23-ны өдөр байгуулж, 2011-06-22-ны өдөр 11573X тоот лиценз “*******феррум” ХХК-ид шилжсэний дараа буюу 2011-07-18-ны өдөр иргэн тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр гийн эзэмшлийн буюу хамаарал бүхий “Түшиг уул” ХК, “Тахилт мандах” ХХК, “ инвест” ХХК-иудын мэдэлд лиценз нь байгаа болон лиценз нь хүчингүй болсон ч сэргээгдэх боломжтой ашигт малтмалын хайгуулын талбайнуудыг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллахаар тохиролцсон. Уг гэрээний 1.2-д “Хамтран ажиллаж байгаа 14551X, 13820X, 11573X лицензүүд дээр гуравдагч талтай хамтран ажиллахад А тал буюу нь лиценз тус бүрээс 30% эзэмшиж, бэлэн мөнгөөр урьдчилгаа авах тохиолдолд нийт дүнгээс 70% авна. Б тал буюу нь гуравдагч талтай эзэмших хувиа тохиролцож авах бөгөөд харин бэлэн мөнгөний төлбөрөөс 30%-ийг авна” гэж заасан. Энэ гэрээг байгуулах үед 11573X лиценз нь “ инвест” ХХК-ийн эзэмшилд байхаа больсон, “*******феррум” ХХК-ийн эзэмшилд аль хэдийн шилжсэн байсан. Мөн энэ гэрээг , нар нь иргэний хувиар хоорондоо байгуулсан. Энэ гэрээг байгуулахад “ инвест” ХХК-ийн эзэмшилд 11573X тоот лиценз байгаагүй, 11573X тоот лицензтэй холбоотой энэ гэрээний оролцогч нь “ инвест” ХХК биш тул “ инвест” ХХК нь уг гэрээг үндэслэн аас мөнгө нэхэмжлэх эрхгүй юм. Мөн 2011-07-18-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 1.2-д заасан “Хамтран ажиллаж байгаа 14551X, 13820X, 11573X лицензүүд дээр гуравдагч талтай хамтран ажиллахад А тал буюу нь лиценз тус бүрээс 30% эзэмшиж, бэлэн мөнгөөр урьдчилгаа авах тохиолдолд нийт дүнгээс 70% авна. Б тал буюу нь гуравдагч талтай эзэмших хувиа тохиролцож авах бөгөөд харин бэлэн мөнгөний төлбөрөөс 30%-ийг авна” гэсэн заалт нь огт хэрэгжилгүй дуусгавар болсон. Учир нь уг заалтыг хэрэгжүүлэхийн тулд гуравдагч тал буюу хөрөнгө оруулагчийг олж, “*******феррум” ХХК-ийн хувьцааг хөрөнгө оруулагчид худалдах ёстой байсан. Ингэж худалдсан тохиолдолд А талын эзэмших хувьцаа 50 хувиас 30 хувь болох ба А тал өөрийн 50 хувийн хувьцаанаас хэдэн хувиа гуравдагч талд худалдахаа гуравдагч талтай өөрөө тохиролцох ёстой байсан. Ингэж А, Б талуудын худалдсан нийт хувьцааны орлогыг , нар 70, 30 хувиар хувааж авахаар тохиролцсон байсан. Гэвч “*******феррум” ХХК-ийн хувьцааг худалдан авах хөрөнгө оруулагч олдоогүй. Харин “*******феррум” ХХК нь 11573X тоот лицензийн 107,319.5 га талбайгаасаа зэсийн илэрц бүхий 39,805.79 га талбайг уг талбайн залгаа талбайд хайгуулын лиценз эзэмшиж, хайгуул хийж байсан өөр монгол компанид шилжүүлэн худалдаж, 67,513.71 га талбайтай үлдсэн. Ингээд “ ” ХК болон “*******феррум” ХХК-ийн хооронд 2012-01-23-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээнд “*******феррум” ХХК-ийг төлөөлж нь гарын үсэг зурсан байдаг. Уг гэрээний 2.1-д “төлбөр болох 2,000,000 ам.долларыг худалдан авагч тал нь дараах графикийн дагуу төлнө” гэж заасан бөгөөд 2012-01-23-нд 35 сая төгрөг/гэрээний баталгаа/, 2012-02-20-нд 500,000 ам.доллар, 2012- 03-20-нд 1,5 сая ам.доллар төлөхөөр заасан. “ ” ХК нь эхний 35 сая төгрөгийг төлсний дараа өөрийн хамаарал бүхий “иан даймонд майнинг” ХХК-тай гэрээг шинэчилж байгуулахыг хүссэний дагуу “*******феррум” ХХК нь 2012-02-03-ны өдөр “иан даймонд майнинг” ХХК-тай Тусгай зөвшөөрөлтэй холбоотой техникийн мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 39,805.79 га талбайг худалдсан. Уг худалдсан талбайг шилжүүлэх “*******феррум” ХХК-ийн хүсэлтийг Ашигт малтмалын газар хүлээн авч, хуулийн дагуу “иан даймонд майнинг” ХХК-ид шилжүүлэн бүртгэсэн болно. “ ” ХК нь 2,000,000 ам.долларыг төлөхдөө татварын албанд шилжүүлэх 10 хувийн татварыг суутган авч, 1,800,000 ам.долларыг “*******феррум” ХХК-ид буюу түүний хувьцаа эзэмшигч нарт бэлнээр болон эд хөрөнгөөр төлсөн. “*******феррум” ХХК-ийн хувьцаа эзэмшигч ыг төлөөлж , “*******” ХХК-ийг төлөөлж нар 50, 50 хувийн хувьцаандаа тааруулж, бэлэн мөнгө, эд хөрөнгүүдийг тэнцүү хувааж авсан. нь тай хамтран ажиллах үедээ өөрийн гаргасан бүх зардлуудыг тэгж буцаан олж авсан болно. Гэтэл нь хайгуулын талбай худалдсанаас олсон орлогыг “*******феррум” ХХК-ид эзэмшиж байсан 50, 50 хувиар хувааж авснаасаа хойш олон жилийн дараа 2011-07-18-ны өдрийн, хэрэгжээгүй Хамтран ажиллах гэрээний 1.2 дахь заалтыг ярьж, орлогоо 70, 30 хувиар хувааж авах ёстой байсан гэх үндэслэлгүй гомдлыг ярьж эхэлсэн байдаг. Гэвч гуравдагч талыг олоогүй буюу “*******феррум” ХХК-ийн хувьцааг хөрөнгө оруулагчид худалдаагүй тул худалдаагүй хувьцааны орлогыг 70, 30 хувиар хуваах асуудал байхгүй юм. нь хоёр өөр төрлийн орлогыг хуваах харьцааг хооронд нь хольж хутгах байдлаар тайлбарлаж, үндэслэлгүй гомдол гаргасан. нь хувийн /эрүүл мэндийн/ шалтгаанаар Австрали улсад эмчилгээ хийлгэх шаардлага үүссэн тул 2012-01-12-ны өдөр “*******феррум” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг т шилжүүлж өгсөн. Улмаар нь тус 50 хувийн хувьцааг 2012-07-20-ны өдөр нөгөө хувьцаа эзэмшигч буюу гийн эзэмшлийн “*******” ХХК-д хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгсөн. Хэрэв нь аас авах авлагатай байсан бол “*******феррум” ХХК- ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авахдаа тэр талаараа ярих ёстой байсан, гэтэл тийм өр, авлагын тухай огт яриагүй, яригдаагүй юм. Энэ явдлын дараа “*******феррум” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ******* ХХК буюу нь 11573X тоот лицензээ буюу "*******феррум” ХХК-ийн 100 хувийн хувьцаагаа бусдад худалдсан байдаг. Үүнээс хойш 5 жилийн дараа нь ямар нэгэн үндэслэлгүйгээр , нарыг хууль, шүүхийн байгууллагуудад залилах гэмт хэрэг үйлдсэн мэтээр гомдол гаргах болсон. гийн гаргасан гомдлыг дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж, шүүх шинжилгээний хүрээлэнгээс хэд хэдэн удаа шинжээч томилон “ ” ХК болон “*******феррум” ХХК-ийн хооронд 2012-01-23-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг өөрөө хийсэн, мөнгөө өөрөө бүрэн авсан болохыг тогтоож, тус дүүргийн прокурорын газраас тус хэргийг хаасан тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон. Мөн 2020 онд нь т эрүүгийн хэрэг үүсгүүлэх зорилгоор дүүргийн цагдаагийн газарт өмнө гаргаж байсан залилангийн санаа зорилго бүхий худал үндэслэлээр гомдол гаргасан. Тус гомдлыг мөн адил тус дүүргийн цагдаа болон прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэж байсан. Иймд дээр дурдсан үндэслэлээр “ инвест” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. Энэ маргаад, булаацалдаад байгаа орлого маань юунаас эхлэлтэй вэ гэдгээ бас дахиад нэг бодож үзэх хэрэгтэй байх. Энэ орлого “*******феррум” ХХК-ийн хууль ёсны эзэмшилд байсан лицензийн талбайн тодорхой хэсгийг худалдсанаас олсон орлого. Энэ орлого бол “*******феррум” ХХК-ийн орлого байсан. Энэ “*******феррум” ХХК өөрийнхөө олсон орлогоо "*******” ХХК-ид өгөх ёстой гэсэн яг ямар гэрээний үүрэг байгаа юм. “*******феррум” ХХК хувьцаа эзэмшигчдэдээ биш "*******” ХХК-ид энэ лицензийн талбай нь тодорхой хэсгийг худалдсанаас олсон орлогоо 100 хувь "*******” ХХК-ид өгнө гэдэг ийм гэрээний үүрэг болгон “*******феррум” ХХК-ид байхгүй. Дээр нь “*******феррум” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид энэ гэрээг хийх шийдвэрийг гаргасан. “*******” ХХК болон Д.Гүнбаяр нар. Тэгэхээр үнэхээр авлага байсан бол “*******” ХХК-ийн чинь захирал нь , "*******” ХХК-ийн захирал нь . Тэр "*******” ХХК ийм гэрээ хийгдэж байгаа гэдгийг мэдэхгүй байх боломжгүй. Яагаад гэвэл энэ 2 компанийн захирал чинь нэг хүн байгаа учраас. Тэгээд "*******” ХХК ямар нэг байдлаар мөнгө шилжүүлэх шаардлагагүй. Лиценз эзэмшигч нь өөрийнхөө орлогоо, өөрийнхөө хувьцаа эзэмшигчид хуваарилаад олгочихсон тийм үйл явдал болчихсон байгаа. Энэ дээр "*******” ХХК, нар энэ талбайг худалдаад гэрээ байгуулаад байгаа тийм факт, үйл баримт бас байхгүй. Яагаад гэвэл эд нар чинь өөрсдөө энэ компанийн лиценз эзэмшигч биш юм. Тэгэхээр тийм энгийн зүйлийг өнөөдөр одоо зориуд адармаатай зүйл болгоод шүүхийн үндэслэлгүй маргаан үүсгэж явж байна гэж харж байна. Нэхэмжлэл бол үндсэндээ бүхэлдээ хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна гэв.

 

4.Хариуцагч Д.Гүнбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Д.Гүнбаяр, , Ё.Байгал, нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний төлбөрт аас 2,850,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа Д.Гүнбаярыг хамтран хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Иргэн Д.Гүнбаярын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь "*******" ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 267 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу эрх шилжүүлэхээс өмнө үүсэн компанийн өр төлбөр болон хариуцлага, авлага, мөн энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш үйл ажиллагаатай холбогдон гарсан өр төлбөр болон хариуцлага авлагыг эрх шилжүүлэн авагч хариуцна” гэж заасан гэх гэрээний заалтыг үндэслэн компани мөнгө шаардсан нь үндэслэлгүй, миний хувь ямар нэгэн өр төлбөр хариуцах үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 1.Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй тухайд: Нэхэмжлэгч нь тус шүүхэд хандан хариуцагч аас Хамтран ажиллах гэрээний үүрэгт 1,331,520,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Тус нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн эсэхийг дүгнэхийн тулд маргааны бодит байдлыг зайлшгүй тогтоох шаардлагатай юм. Уг маргаан үүсэх болсон шалтгаан нь анх 2011 онд энэхүү хэргийн хариуцагч болох гийн нь мөн хэрэгт хамтран хариуцагч, миний авга ах Даваасүрэнгийн Галтбаатарт өөрийн ашигт малтмалын лиценз бүхий газруудад хөрөнгө оруулж, хамтран ажиллах саналыг тавьсан үеэс үүдэлтэй юм. Тухайн үед нь “ инвест” ХХК, “*******” ХХК, “Түшиг уул” ХК, “Тахилт мандах” ХХК-д тус тус хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан бөгөөд эдгээр компаниуддаа 10 гаруй ашигт малтмалын лицензтэй, доороо олон тонны нөөцтэй төмрийн орд байгаа хэмээн миний авга ах т итгүүлж, тэдгээр лиценз бүхий талбайг хөгжүүлж, хөрөнгө оруулахыг хүссэн. ахын зүгээс тэрхүү саналыг зөвшөөрч хамтран ажиллахаар болсон байдаг. Улмаар ах намайг тай анх танилцуулж, бид тус талбайг хөгжүүлэх зорилгоор хайгуул, судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд миний бие гардаж ажилласан. Тодруулбал, ах бид хоёр 100 хувь өөрсдийн хөрөнгө, зардлаар Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах Шар нуурын никель-зэсийн хайгуулын 10691X лиценз бүхий талбайд, мөн аймгийн Цагаан голын алтны хайгуулын талбайд, “Тахилт мандах” ХХК-ийн эзэмшлийн 11548X, 11549X, 12282X лиценз бүхий талбайд, “ инвест” ХХК-ийн эзэмшлийн 11573X болон бусад 14551X, 13820X лиценз бүхий талбайд Австрали улсын Рунге /Runge/ корпорацын ерөнхий геологич Боб Денис /Denis Robert William/ тэргүүтэй нэр бүхий, чадварлаг геологичдыг урин хайгуулын буюу геофизикийн ажлыг хийлгэсэн. Дээрх өргөн хүрээний судалгаа, шинжилгээний эцэст тус газруудад огт төмрийн хүдэр илрээгүй бөгөөд гийн ярьсанчлан төмрийн хүдрийн нөөц орд болох зүйл байгаагүй. Харин зөвхөн 11573X лицензийн багахан хэсэг болох Баян-Өлгий аймаг дахь Харганатын талбайд никель, зэс агуулсан зон байж болох талаар мэдсэн. Ийнхүү төмрийн хүдрийн хайгуул, шинжилгээний ажил дууссаны дараа ах бид хоёр дахин Австралийн зөвлөх геологич Коннект /Xtract/ компанийн зөвлөх Стефан /Stephan Mezdrivich/, Оросын геологич Василий нарыг урьж авчран, дотоодын геологичдоос миний бие хамтран никель, зэсийн хайгуулын ажлыг эхлүүлж, 11573X лиценз бүхий талбайн тодорхой хэсэгт никель, зэс агуулсан зон байгааг олж тогтоосон. Үүний дараа буюу 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр , нар нь 11573X лицензийг хөгжүүлэх зорилгоор “******* феррум” ХХК-ийг үүсгэн байгуулж, мөн 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хамтран ажиллах гэрээг байгуулсан байдаг. Тэд “******* феррум” ХХК-д тус бүр 50 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бөгөөд нь өөрийн нэрээр 50 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бол нь өөрийн гэр бүлийн гишүүдийн хамт хувьцаа эзэмшдэг “*******” ХХК-иар 50 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. Ийнхүү нь 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн “ инвест” ХХК-иас 11573X тусгай зөвшөөрлийг “*******феррум” ХХК-д 1,000,000 төгрөгөөр худалдахаар Геологи хайгуулын судалгааны мэдээ мэдээллийг худалдах худалдан авах тухай гэрээ”-г байгуулж, худалдан авагч нь гэрээний төлбөрийг бүрэн төлсний үндсэн дээр холбогдох журмын дагуу эрх бүхий байгууллагад хандан тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн байдаг. Тодруулбал, “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн XV-011573-003-TF дугаартай өргөдлийн дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 627 дугаар шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Бугат, Ногооннуур, Өлгий, Сагсай, Улаанхус сумын нутаг дахь Бахлаг нэртэй 107,319.55 гектар талбай бүхий XV-011573 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь тус компаниас “*******феррум” ХХК-д шилжүүлж бүртгэсэн. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч “ инвест” ХХК нь XV-011573 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь 1,000,000 төгрөгөөр “*******феррум” ХХК-д худалдсан буюу нэхэмжлэгчийн тус тусгай зөвшөөрлийг эзэмших эрх дуусгавар болсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь “*******феррум” ХХК-иас “иан даймонд майнинг” ХХК-ид хэсэгчлэн шилжүүлсэн XV-011573 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр, түүний үүргийг болон бусад хариуцагч нараас нэхэмжлэх эрхгүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзнэ. 2.Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тухайд: Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний эрх зүйн үндэслэлээ , нарын хооронд байгуулагдсан 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.2-т заасны дагуу 1,331,520,000 төгрөг гаргуулах” хэмээн тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ эрх зүйн үндэслэлгүй байна. Учир нь: Ж., нарын хооронд байгуулагдсан 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний 1-т“ А талын “Түшиг уул" ХК болон “Тахилт Мандах” ХХК, “ инвест” ХХК-ийн мэдэлд байгаа болон хууль зүйн дагуу сэргээгдэх ашигт малтмалын хайгуулын талбайнуудыг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах харилцааг тодорхойлоход энэ гэрээний зорилго оршино”  гээд гэрээний 1,2-тХамтран ажиллаж байгаа 14551X, 13820X, 11573X лицензүүд дээр 3 дагч талтай хамтран ажиллахад A тал лиценз бүрээс 30% эзэмшиж, бэлэн мөнгөөр урьдчилгаа авах тохиолдолд нийт дүнгээс 70% авна. Б тал 3 дагч талтай эзэмших хувиа тохиролцож авах бөгөөд харин бэлэн мөнгөний төлбөрөөс 30%-ийг авна хэмээн талууд харилцан тохиролцсон байна. Гэрээний тус заалтуудыг үгчлэн ойлгож, утгачлан тайлбарлавал талууд дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбайг хамтран хөгжүүлэх зорилгоор бусад этгээдтэй хамтран ажиллах буюу хөрөнгө оруулалт хийлгэх тохиолдолд хамтарсан компани болох “*******феррум” ХХК дахь өөрсдийн эзэмших хувьцаа болон ашгаа хэрхэн хуваах талаар тохиролцсон гэж үзэхээр байна. Гэсэн хэдий ч дээрх Хамтран ажиллах гэрээний дагуу талууд гуравдагч этгээдтэй хамтран ажиллаж байгаагүй бөгөөд тус гэрээ бодит байдалд огт хэрэгжээгүй юм. Өөрөөр хэлбэл, “*******феррум” ХХК нь өөрийн эзэмшлийн XV-011573 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 107,319.5 гектар талбайн 39,805.79 гектар талбайг “иандаймонд майнинг” ХХК-д хэсэгчлэн худалдахаар 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Тусгай зөвшөөрөлтэй холбоотой техникийн мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, холбогдох журмын дагуу эрх бүхий байгууллагад хандан тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн байдаг. Тодруулбал, , нар нь лицензийг хөгжүүлэх тал дээр гуравдагч этгээдтэй хамтран ажиллаагүй, “******* феррум” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн тоонд өөрчлөлт ороогүй буюу нэмэгдээгүй юм. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч “ инвест” ХХК нь “******* феррум” ХХК-ийн эзэмшлийн XV-011573 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад худалдан борлуулахтай холбоотой харилцаанд огт оролцоогүйгээс гадна зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэрээ, хэлцэл хийгдээгүй бөгөөд тухайн үед нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигч “*******феррум” ХХК-ид хувьцаа эзэмшдэггүй буюу ямар ч хамааралгүй этгээд байсан. Мөн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан гийн “ инвест” ХХК-д захирлаар ажиллаж байхдаа “*******феррум” ХХК-иас “ ” ХК-д шилжүүлсэн тусгай зөвшөөрлийн төлбөр мөнгийг бүрэн хүлээн аваагүй, тэрхүү мөнгөнөөс хувьдаа авсан зэрэг нь нэхэмжлэгчид огт хамааралгүй бөгөөд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих үндэслэл болохгүй юм. Харин нэхэмжлэгчийн маргаж буй төлбөр тооцооны асуудлаар гагцхүү тухайн гэрээний талууд болох “******* феррум” ХХК болон “иан даймонд майнинг” ХХК нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол л зөрчигдөх боломжтой, тэдгээр талууд л шаардах эрхтэй байж болох юм. Түүнчлэн, нэхэмжлэгч нь огт хэрэгжээгүй , нарын хооронд байгуулагдсан 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний заалтыг үндэслэн хариуцагч нараас төлбөр шаардах үндэслэлгүй байхаас гадна хувь хүмүүсийн хооронд байгуулагдсан гэрээнд “ инвест” гэх хуулийн этгээд ямар ч хамааралгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл, тус “Хамтран ажиллах гэрээ” нь нэхэмжлэгч “ инвест” ХХК-ийн эзэмшилд байсан XV-011573 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “*******феррум” ХХК-д шилжүүлснээс хойш буюу нэхэмжлэгчийн тус лицензийг эзэмших эрх дуусгавар болсноос хойш 1 сарын дараа байгуулагдсан гэрээ юм. Иймээс Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд хууль буюу гэрээгээр үүрэг үүсээгүй, нэхэмжлэгчид шаардах эрх бий болоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна. 3.XV-011573 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны тухайд: Хэдийгээр XV-011573 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “*******феррум” ХХК-аас “иандаймонд майнинг” ХХК-д худалдсантай холбоотой төлбөр тооцоо нэхэмжлэгчид огт хамааралгүй ч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон хариуцагч гийн тайлбар, нэмэлт тайлбар зэрэгт холбогдох тайлбарыг өгөх нь зүйтэй байна. Учир нь: Хариуцагч нь тус шүүхэд гаргасан 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хариу тайлбартааТус компанийг худалдах, худалдах авах гэрээнд Баян-Өлгий аймгийн нутагт эзэмшиж байсан ашигт малтмалын 11573 X дугаартай 40,000 га газрыг “ Дайманд” ХХК, “ ” ХХК-д 2,035,000 ам.доллароор худалдсан бөгөөд энэхүү төлбөрийн үлдэгдэл 1,000,000 ам.доллар буюу 2,850,000,000 төгрөгийг “ инвест” ХХК-иин бусдаас авах авлага гэж ойлгуулсан нь үнэн юм, мөн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн нэмэлт тайлбартаа инвест ХХК иргэн нарын хооронд 2011.07.18-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 1.2 дахь заалтад “ инвест” ХХК-ийн эзэмшлийн 11573X дугаартай тусгай зөвшөөрлийг иргэн бусдад зарж борлуулсан тохиолдолд “ инвест” ХХК зарж борлуулсан үнийн дунгийн 70%-ииг авахаар иргэн 30%-ийг авахаар гэрээ байгуулсангэж тус тус тайлбар гаргасан байна. Харин нэхэмжлэгч “ инвест” ХХК нь тус шүүхэд гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, тодруулах тухай” нэхэмжлэлийн үндэслэлдээ “...хамтран хариуцагч , Д.Гүнбаяр, , , Ё.Байгал нарыг... оролцуулах болсон үндэслэл нь хариуцагч нэхэмжлэгч инвест” ХХК-ийн  захирлаар ажиллаж байхдаа нэхэмжлэгч компанийн эзэмшилд байсан... ХV-011573 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нийт талбайг “*******феррум” ХХК-ид шилжүүлж, “******* феррум” ХХК-иас дахин “ ” ХХК-д нийт талбайн тодорхой хэсгийг хэсэгчлэн худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байдаг ч төлбөр мөнгийг бүрэн хүлээн аваагүй гэж тодорхойлжээ. Үүнээс үзвэл хариуцагч нь “ инвест” ХХК-ийг иргэн д худалдахдаа тус компанийг хамтран хариуцагч нараас их хэмжээний авлагатай мэт ойлгуулж, түүнийг хууран мэхэлж хэлцэл хийсэн болох нь тодорхой харагдаж байна. Тодруулбал, маргаан бүхий XV-011573 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “*******феррум” ХХК-иас “иандаймонд майнинг” ХХК-д худалдахаас өмнө “ инвест” ХХК нь тус лицензийг “*******феррум” ХХК-д 1,000,000 төгрөгөөр худалдсан байсан бөгөөд тус лицензийг “*******феррум” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч ах бид хоёр хөгжүүлж, олон сарын хайгуул, судалгааны эцэст “иандаймонд майнинг” ХХК-д худалдсан байдаг. Ингэхдээ мөн л ах бид хоёр худалдан авагчийг олж, тухайн гэрээ, хэлэлцээрүүдийг хийх, лицензийг шилжүүлэх ажилд голлон оролцож байсан. Энэ үед хариуцагч “ инвест” ХХК-ийн захирал байсан эсэх нь уг харилцаанд ямар ч хамааралгүй бөгөөд тухайн үед нэхэмжлэгч “ инвест” ХХК-ийн XV-011573 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших эрх аль хэдий нь дуусгавар болсон байсан. Харин нь худалдагч “*******феррум” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын хувиар тус гэрээ, хэлэлцээрүүдэд оролцож байсан юм. Мөн нэхэмжлэгч болон хариуцагч гийн тайлбарт тус тус дурдсанаар 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ"-г “ инвест” ХХК болон нар байгуулаагүй. Харин тус гэрээг иргэн болон нар хоорондоо байгуулсан бөгөөд тус гэрээнд “ инвест” ХХК-ийн нэр бичигдээгүй, тэмдэг дарагдаагүй байгаа нь тус гэрээнээс шууд харагдана. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан бөгөөд тус гэрээнээс үзвэл XV-011573 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг “ инвест” ХХК хүлээн авна гэж ойлгох ямар ч боломжгүй юм. Ийм байтал нэхэмжлэгч нь тус лицензийн төлбөр тооцоотой холбоотойгоор шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Харин иргэн Ж гийн хувьд XV-011573 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “*******феррум” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “*******"’ ХХК-д өөрийн хоёр хүүхдийн хамт хувьцаа эзэмшдэг байсан бөгөөд гүйцэтгэх захирал нь байсан. Тухайн үед “*******феррум" ХХК-ийн 50 хувийн хувьцааг “*******” ХХК, 50 хувийн хувьцааг миний бие тус тус эзэмшиж байсан юм. Учир нь тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох миний авга ах нь хувийн эрүүл мэндийн шалтгаанаар Австрали улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул компанийн үйл ажиллагааг саадгүй, хэвийн үргэлжлүүлж байх үүднээс өөрийн эзэмшлийн хувьцааг 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр холбогдох хууль, журмын дагуу надад шилжүүлэн өгсөн юм. “******* феррум” ХХК-ийн эзэмшлийн XV-011573 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг хэсэгчлэн худалдан борлуулахтай холбоотой хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, шийдвэрийг тухайн үеийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “*******” ХХК, түүний хувьцаа эзэмшигчид болон 50 хувийн хувьцаа эзэмшигч миний бие тус тус гаргаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 117 дугаар шийдвэрээр XV-011573 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн холбогдох хэсгийг “иандаймонд майнинг” ХХК-д шилжүүлсэн. Харин “ Дизель” ХК болон “*******феррум” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний төлбөрийг миний авга ах болон “*******” ХХК-ийг төлөөлж, түүний гүйцэтгэх захирал нар гэрээнд заасан нөхцөл, хуваарийн дагуу тухай бүр худалдан авагчтай тооцоо нийлж, эзэмшиж буй хувьцааныхаа хувь хэмжээгээр тэнцүү хуваан авсан нь эрүүгийн журмаар шалгагдаж, нэгэнт нотлогдсон үйл баримт юм. Тодруулбал, маргаан бүхий лицензийг худалдан авагч “ ” ХК-ийн захирал ын эрүүгийн хэрэгт өгсөн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлэг гэрч ыг байцаасан тэмдэглэлп *******феррум ХХК-ийн нэр дээр байсан газрыг... 2,000,000 ам.доллароор худалдан авна гэсэн саналыг зөвшөөрч гэрээгээ хийхээр болж тэр доороо гэрээгээ баталгаажуулсан. Гэрээ байгуулсны баталгаа болгож 35,000,000 төгрөг тэр өдрөө өгч байсан. Дараа нь А.Энхболдоор дамжуулан 1,000,000 ам.долларыг , , нарт аваачиж өгсөн юм. Түүний дараа манай компани барьж байсан орон сууцнаас 3 өрөө 100 гаран м.кв-тай 1 орон сууц, т 2 өрөө бүхий 2 орон сууцыг тус тус өгсөн. Түүнээс xoйш , , нар нь над дээр үлдэгдэл мөнгөө авах гэж 30-40 удаа ирж байсан. Би тухайн үед бага хэмжээгээр төлбөрийг төлж барагдуулж байсан. Одоогийн байдлаар 2,000,000 ам доллароос үлдэгдэл 17,000 ам.доллар үлдсэн байсан. Гэхдээ , , бид нар ярилцаж тохироод өглөг авлагаа дуусгавар болгож манай компани “*******феррум” ХХК-ид өр төлбөрийн үлдэгдэлгүй болсон юмаагэж г лицензийн төлбөр тооцоог тай хамт тухай бүр нийлж, мөнгийг өөрийн биеэр хүлээн авч төлбөрийн үлдэгдэлгүй болсон талаар мэдүүлсэн байна. Энэ нь ын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Гэрчийг байцаасан тэмдэглэл”, түүний төлбөр тооцоог тэмдэглэж байсан тэмдэглэл, , нарын мэдүүлгүүд болон 900,000 ам.долларыг д бэлнээр хүлээлгэн өгсөн тухай А.Энхболдын эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн 2016 оныг 07 дугаар сарын 05-ны өдрийн “Тодорхойлолт” зэрэг баримтуудаар давхар нотлогдож байна. Мөн г лицензийн төлбөрийн өөрт ногдох 50 хувийн ашгийг бүрэн бүтэн хүлээн авсан эсэхийг эрүүгийн журмаар шалган тогтоож, Нийслэлийн дүүргийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2250 дугаар “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол, мөн дүүргийн прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 423 дугаар “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор тус тус , , нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 39,805 га газрыг 2,000,000 ам доллароор худалдаж, нь гэрээ ёсоор төлбөрийг , нарт өгч дуусгасан болох нь... нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байнахэмээн дүгнэж тус эрүүгийн хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Үүнээс гадна нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “2012 онд Д.Гүнбаяр, нар нь “ ” ХХК-д 11573X дугаар бүхий лицензийг 2,035,000 ам.доллароор худалдахаар тохиролцсон байх боловч үүнийгээ нэхэмжлэгч “ инвест” ХХК-д буюу тухайн үед төлөөлж байсан д 600,000 ам.доллароор зарахаар болсон гэж хэлсэн байдагхэмээн тайлбарласан байна. Гэтэл тус лицензийг “ Дизель” ХК-д 2,000,000 ам.доллароор худалдах тухай 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Худалдах, худалдан авах тухай гэрээ”-нд худалдагч “*******феррум” ХХК-ийг төлөөлж өөрөө гарын үсэг зурсан байдаг бөгөөд энэ талаар мэдэхгүй байх боломжгүй юм. Учир нь нь “тус гэрээнд өөрөө гарын үсэг зураагүй, хуурамч баримт бичиг үйлдэж , нар намайг залилсан, 600,000 ам.доллароор зарсан гэж 400,000 ам.долларыг шилжүүлэн өгч 1,600,000 ам.долларын хохирол учруулсан” хэмээн удаа дараа гомдол гаргаж, тус гэрээг хуурамчаар үйлдсэн хэмээн эрүүгийн журмаар шинжилгээ хийлгэсэн байдаг. Ийнхүү олон удаагийн гомдол, тал бүрийн шинжилгээний эцэст Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6906 дугаар шинжээчийн дүгнэлт, мөн хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1430 дугаар шинжээчийн дүгнэлт, мөн хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2570 дугаар шинжээчийн дүгнэлтээр “ Дизель” ХК, “*******феррум” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Худалдах, худалдан авах тухай гэрээ”-нд өөрөө гарын үсэг зурсан, хуудаснуудын цаасны бүтэц ижил, гэрээ нь нэг хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн зэргийг тогтоож, гийн гаргасан гомдол, мэдүүлгүүд үндэслэлгүй, худал болохыг тогтоосон байдаг. Дээрхээс үзвэл “ Дизель” ХК, “*******феррум’" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний төлбөртэй холбоотойгоор нэхэмжлэгч “ инвест” ХХК нь шаардлага гаргах эрхгүй, “*******” ХХК-ийн хувьдаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гийн хувьд ч мөн адил төлбөр тооцооны үлдэгдэлгүй болох нь тогтоогдож байна. Тийм ч учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон хариуцагч гийн тайлбар, нэмэлт тайлбар зэрэг нь үндэслэлгүй болно. 4. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухайд: Нэхэмжлэгч нь тус шүүхэд хандан хариуцагч аас 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн , нарын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-нд заасны дагуу 1,331,520,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үнийн дүнг хуваарилсан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жилбайхаар хөөн хэлэлцэх тусгай хугацааг зохицуулсан. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, мөн зүйлийн 76.2 дахь хэсэгтХуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус заасан. Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “ инвест” ХХК нь маргаан бүхий XV-011573 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “*******феррум” ХХК-д “Геологи хайгуулын судалгааны мэдээ мэдээллийг худалдах худалдан авах тухай гэрээ”-ний дагуу 1,000,000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогдож байгаа юм. Тус гэрээний үндсэн дээр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 627 дугаар шийдвэрээр XV-011573 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “*******феррум” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна. Дээрх “Геологи хайгуулын судалгааны мэдээ мэдээллийг худалдах худалдан авах тухай гэрээ” байгуулагдсан огноо болон гэрээний нөхцөлүүдээс нэг бүрчлэн үзвэл нэхэмжлэгчийн XV-011573 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой шаардах эрх 2011 онд үүссэн байх бөгөөд тэр үеэс эхлэн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдож 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дууссан байна. Харин , нарын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хувьд бодит байдалд огт биелээгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дууссан гэж үзнэ. Уг тохиолдолд үүрэг гүйцэтгэгч/хариуцагч/ нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байхаас гадна “Геологи хайгуулын судалгааны мэдээ мэдээллийг худалдах худалдан авах тухай гэрээ”-ний хувьд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар “*******феррум” ХХК-ийн “ инвест” ХХК-ид төлөх 1,000,000 төгрөгийн төлбөрийн үүрэг хэдий нь дуусгавар болсон, мөн “Хамтран ажиллах гэрээ”-ний хувьд Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар тус гэрээний талууд болон зохигчдын хооронд хууль буюу гэрээгээр хүлээх үүрэг үүсээгүй байна. Үүнээс гадна нэхэмжлэгч нь анх иргэн , нарын хооронд байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 267 дугаар “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, мөн өдрийн 268 дугаар “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г үндэслэл болгон нэхэмжлэл гаргасан. Тус гэрээнүүдийн нөхцөл, зохицуулалтуудаас үзвэл хувьцаа эзэмшигч, иргэн нь “ инвест” ХХК-ийн 100 хувийн хувьцааг иргэн д 130,000,000 төгрөгөөр худалдах, түүнтэй холбогдох эрхийг шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан агуулгатай байна. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээ, хэлцлүүд нь хариуцагч нараас ямарваа нэг/төлбөр шаардах г.м/ шаардах эрхийг нэхэмжлэгч “ инвест ХХК-ид бий болгохгүйгээс гадна , нарын хооронд байгуулагдсан 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ‘"Хамтран ажиллах гэрээ” болон “ инвест" ХХК, “*******феррум” ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Геологи хайгуулын судалгааны мэдээ мэдээллийг худалдах худалдан авах тухай гэрээ”-үүдийн дуусгавар болсон хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болохгүй юм. Иймээс Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч “ инвест” ХХК болон хариуцагч , , , нарын хооронд иргэний эрх зүйн буюу үүргийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчид шаардах эрх бий болоогүй байхаас гадна нэхэмжлэлийн гол үндэслэл болж буй , нарын хооронд байгуулагдсан 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар дууссан, мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийн шаардлагын надад болон , , нарт холбогдох хэсэг бүхэлдээ үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Үлгэр эхлэхээр жаргана гэдэг шиг бүх үлгэрийн тайлбаруудыг няцаая. төлөөлөгч хэлж байна. Эзэмшиж байсан гэж байна. Лиценз эзэмшиж байсан гэдгээрээ дараагийн төлбөр мөнгөнөөс шаардах эрхтэй болдог юм. Би энэ гэрээг харуулаад байна. Та бас сая хэлж байна. Намайг худлаа яриад гүтгээд байна. Би ёстой жинхэнэ цагаан дээрээ хараар бичсэн таны гарын үсгийг хараад байна. 1 дүгээр хавтаст хэргийн 60 дахь тал. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тодорхой хэсгийг худалдах, худалдан авах гэрээ, “*******феррум” ХХК-ийн төлөөлж гүйцэтгэх захирал эзэмшигч. Тэгэнгүүт сая нэхэмжлэгч нарын төлөөлөгч хэлж байна. Манай "*******” ХХК-ид орох ёстой байсан бол "*******” ХХК-ийн лиценз. Би энэ цагаан дээр хараар байгаа энэ гэрээг нь уншихаар “*******феррум” ХХК-ийн лиценз гэж харагдаад байгаа юм. Тэгээд 45 хоног тухайн үедээ тохироод гэрээ хэлцлээ хийгээд бүхэл бүтэн шинээр компани байгуулаад хайгуулын маш том ажлуудыг хийгээд эцэс сүүлд нь яг үнэндээ “ ” гэдэг компанийг олоогүй, энэ гэрээ хийгдээгүй бол яах юм. “*******феррум” ХХК чинь ялгаа байхгүй тэр л юмаа олоогүй л байж байна. Дээрээс нь энэ гэрчүүд хэлээд байгаа. “ ”, “иан даймонд” компаниуд юу ч гараагүй шүү. Тэгж ярих юм бол би тантай тооцоо бодно шүү гээд та нар мөнгийг нь уйлуулаад гарсан. Тэр гэрчүүд таны нүдэн дээр чинь цүнхтэй мөнгийг чинь тавиад гарсан гэж хэлсэн тэмдэглэл нь энэ хэрэгт бас байж байна. Би худлаа яриад байгаа юм уу, та худлаа яриад байна гэдгийг чинь би хэлж байна. Энэ гэрээ байна. Таны гарын үсэг байна. Үүний ард тал дээр нь 2,000,000 ам.доллар байна. 35,000,000 төгрөг байна. Та энэ гэрээг 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зурсан байна, баталсан байна. Энэ цаг хугацаанд мэдэж байсан байна. Бүх зүйл дууссан байна, өөр хугацаа байхгүй байна гэж л хэлээд байна. Тэгээд өөдөөс худлаа яриад, хулгай энээ тэрээ, төлөөлөгчид нь ч яах вэ, ажлаа хийж байгаа байх. Та дээрээс худлаа ярьж болохгүй. улсын хүндтэй иргэн чинь хамаа байхгүй. Та өнөөдөр энд хүндтэй иргэн юм бол энэ хэргийн амьд гэрч нь юм бол та өнөөдөр үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Бүх зүйл чинь худлаа байгаад байна гэдгийг хэллээ. "*******” ХХК-ийг төлөөлсөн гээд 2 төлөөлөгч хэлдэг. Энэ гэрээг дахиад энэ дээр “*******феррум” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан байна. Лицензийн эзэн “*******феррум” ХХК байна. "*******” ХХК ерөөсөө хамааралгүй. Та нар энэ хүмүүсийн халаас, төлбөр тооцоо, тэр ашиг алдагдал гэдэг юм ерөөсөө та нарт хамаа байхгүй. За тэгээд бэлэн авсан гэдэг үгийг ашиглаж байна. Нөгөө хамтран ажиллах гэрээн дээр нь бэлэн авсан. Тэр хэрэгжээгүй. Хэний ч хэрэгжүүлээгүй энэ 2 иргэний хооронд байгуулсан гэрээн дээр бэлэн мөнгөөр гээд биччихэнгүүт энэ лицензтэй холбоотой бүх Улсын төлбөр тооцооны харилцааг шууд энэ гэрээгээр бэлэн мөнгө болгочхож байна. Эс үгүй бол , Д.Гүнбаяр гэдэг хүмүүсийн цаашдын аж амьдралын бүхий л харилцаа бэлэн мөнгөөр байх юм бол энэ гэрээ рүү шууд яваад орчих юм байна. Одоо тэгж тайлбарт сая бэлэн авсан гэж байна. Энэ дээр бэлэн гэж байна. Үгүй ээ, талхыг ч гэсэн бэлэн мөнгөөр авна шүү дээ. Талхны бэлэн мөнгөний асуудал байвал яах юм. Одоо тэгээд бэлэн байна шүү дээ, энэ дээр бэлэн гэж байна шүү гээд лиценз нь таарсан. Гэхдээ лиценз энэ үед "*******” ХХК-ийнх байсан гэж тайлбарлаж байна. Гэхдээ нөгөө талаас тайлбарлая. Гэхдээ энэ яг зарагдах үедээ “*******” ХХК барина гэсэн юм. Тэгэхээр та нар энэ гэрээний дагуу шаардах эрхгүй. Дээрээс нь энэ гэрээг “*******феррум” ХХК, “ ” гэдэг компаниуд байгуулсан байна. “*******феррум” ХХК-ид хувьцаа эзэмшигч нь “*******” ХХК болон Д.Гүнбаяр юм. Гэрээний хаа хамааралгүй оролцогч бус этгээдүүдээс гийн нэрийн өмнөөс шаардлага гаргаад байгаа юм уу, "*******” ХХК-иасаа гаргаад байгаа юм уу. "*******” ХХК-иас харахад энэ гэрээний оролцогч тухайн үеийн гэрээг толгой нийлж байгуулсан бас хохирлоо шаардана. Ийм л зүйл байна. Нэхэмжлэгч нарын олон жил энэ хариуцагчдыг энэ хууль шүүхийн аргаар залхаан цээрлүүлсэн. Тэгээд энэ зүйл өнөөдрөөр ядаж анхан шатын журмаар дуусгавар болоосой гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд бол маш увайгүй зан гаргаж, хүмүүсийг дайрч доромжилж, дээрээс нь авсан мөнгөө өөрөө аваагүй мэтээр тайлбарлаж олон сар жил бүр 2016 оноос 2019 он болтол 3-аас 4 жилийн хугацаанд Эрүүгийн журмаар шалгуулж, сүүлд нь аргаа барахдаа иргэний журмаар ийм үлгэр зохиож орж ирж ингэж хүмүүсийг цээрлүүлж, энэ хүмүүс чинь адгийн наад зах нь өмгөөллийн хөлсөөрөө хохирч байгаа. Та чадаж байгаа. Таны санаа зорилго биелж байгаа. Тэгэхдээ таны энэ шаардлага үндэслэлгүй. Энийг шүүх улаан цагаан одоо арай ч дээ энэ дээр буюу энэ хэргийн хувьд төлбөр тооцоолол ямар ч шаардлагагүй. Ерөөсөө үндсэн агуулгуудыг нь хараад шаардах эрх, нэхэмжлэл гаргах эрхтэй үгүйг тодорхойлоход л бүх зүйл тодорхой ийм зүйл байгаа юм. Тийм учраас шүүх бас шударга шийдвэр гаргана гэж найдаж байна гэв.

 

5.Нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл/1хх 1-2/, нэхэмжлэлийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн нэмэгдүүлсэн шаардлага/1хх 72-73/, нэхэмжлэлийн өөрчилж, тодруулсан шаардлага/2хх 109, 2хх 111, 3хх 242-248, 4хх 20-24, 30-31/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1хх 3, 95-5,000,000,/, -Ивест ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм/1 хх 4-6/, итгэмжлэл/1хх 7, 1хх 118, 2хх 249/, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0267 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ/1хх 8/, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0268 дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ/1хх 9/, Бэлэн мөнгөний орлогын баримт/1хх 10/, Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10/370 дугаартай албан бичиг/1хх 11/, Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 627 дугаартай шийдвэрийн хуулбар, мөн өдрийн мэдэгдлийн хуулбар/1хх 12-13/, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1, 2 дугаар хавсралтууд/1хх 14-15/, Ашигт малтмал газрын тосны газрын “иан даймонд майнинг” ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар/1хх 17-18/, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1, 2 дугаар хавсралтууд/1хх 19-20/, "*******" ХХК-ийн 2022 оны жилийн санхүүгийн тайлан/1хх 96-101/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШЗ2022/00192 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж/1хх 102-103/,  2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШЗ2021/12934 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж/1хх 104/, дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн гэрч ыг дахин байцаасан тэмдэглэл/1хх 193-195/, дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн гэрч Б.Үүрийнцолмонг байцаасан тэмдэглэл/1хх 196/, дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн аас тайлбар авсан тэмдэглэл/1хх 197/, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн аас гэрчийн байцаалт авсан тэмдэглэл/1хх 197-199/, дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн аас байцаалт авсан тэмдэглэл/1хх 200-202/, дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн аас тайлбар авсан тэмдэглэл/1хх 203-204/, дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн аас тайлбар авсан тэмдэглэл/1хх 205/, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Терра-Тур” ХХК, нарын хооронд байгуулагдсан Орон сууцны захиалга, захиалга гүйцэтгэлийн гэрээний хуулбар/1хх 210-212/, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 7124 дугаартай “Терра-Тур” ХХК, Ё.Байгал нарын хооронд байгуулагдсан Орон сууцны захиалга захиалга гүйцэтгэлийн гэрээний хуулбар/1хх 213-214/, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Терра-Тур” ХХК, нарын хооронд байгуулагдсан Орон сууцны захиалга, захиалга гүйцэтгэлийн гэрээний хуулбар/1хх 215-217/, 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Терра-Тур” ХХК, Ё.Байгал нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар/1хх 218/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2013/206 дугаартай актын хуулбар/1хх 219/ зэрэг нотлох баримтуудыг,

 

Хариуцагч гаас: Хариу тайлбар/1хх 28-32/, нэмэлт тайлбар/1хх 64-65/, МөрДөн байцаах албаны 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн аас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл/1хх 33-35/, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн аас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл/1хх 36-37/, 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “*******феррум” ХХК, “ ” ХК нарын хоорондох Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тодорхой хэсгийг худалдах, худалдан авах гэрээний хуулбар/1 хх 38-40/, 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 7141 дугаартай Автозогсоолын захиалга, захиалга гүйцэтгэлийн гэрээ/1хх 41/, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 7113 дугаартай Орон сууцны  захиалга, захиалга гүйцэтгэлийн гэрээний хуулбар/1хх 42-45/, дүүргийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 504 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол/1хх 46/, гар бичмэл/1 хх 47/, 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн , нарын хоорондох хамтран ажиллах гэрээ/1хх 48-50/ зэрэг нотлох баримтуудыг,

 

Хариуцагч аас: Итгэмжлэл/1хх 113, 2хх 110/, хариу тайлбар/1хх 116, 222-225, 2хх 177-180/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, дүүргийн 1 дүгээр хорооны Нийгмийн ажилтны тодорхойлолт/2хх 117-118/ зэрэг нотлох баримтуудыг,

 

Хариуцагч , , , нараас: Итгэмжлэл/1хх 133, 2хх 100, 103, 104, 106/, хариу тайлбар/1хх 140,  2хх 181-190/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6906 дугаар шинжээчийн дүгнэлт/1хх 164-169/, дүүргийн прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 423 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол/1хх 170-171/, Г.Бөртөжин, “Терра тур” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Орон сууц захиалга гүйцэтгэлийн гэрээ”/1хх 210-212/, Ё.Байгал, “Терра тур” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Орон сууц захиалга гүйцэтгэлийн №7124 дугаар гэрээ”/1хх 213-214/, , “Терра тур” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Орон сууц захиалга гүйцэтгэлийн гэрээ”/1хх 215-217/, 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Ч.Байгал, Б.Дөлгөөхөн нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ/1хх 218/, 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2013/206 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт/1хх 219/, дүүргийн 1 дүгээр хорооны Нийгмийн ажилтны тодорхойлолт, дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/2хх 105, 107, 114-115 122-123/, дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2250 дугаар “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолын хуулбар, дүүргийн Прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 423 дугаар “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолын хуулбар, дүүргийн Прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 41 дүгээр “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоолын хуулбар, Улсын Ерөнхий прокурорын газрын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өрийн 1/523 дугаар “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоолыг хуулбар, Б.Үүрийнцолмон, “Терра тур” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №13/03 дугаар “Орон сууц захиалагч ба гүйцэтгэгч талуудын байгуулах гэрээ”-ний хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1430 дугаар шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2570 дугаар шинжээчийн дүгнэлт, А.Энхболдын эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт/2хх 191-204/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа/2хх 234-237/ зэрэг нотлох баримтуудыг,

 

Шүүхийн журмаар: ын дүүргийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/1314 дугаартай албан бичиг, хавсралтууд болох 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн аас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл/1хх 56-57/, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн аас дахин гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл/1хх 58-59/,  2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “*******феррум” ХХК, “ ” ХК нарын хоорондох ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тодорхой хэсгийг худалдах, худалдан авах гэрээ/1хх 60-62/, дүүргийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 504 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг нээхээс татгалзах тухай тогтоол/1хх 63/, Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/5463 дугаартай албан бичиг, хавсралтууд болох “*******" ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-011573-003-TF дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолт/1хх 229/, 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдөл/1хх 230/, “*******феррум” ХХК-иас гаргасан зөвшөөрлийн нотолгоо/1хх 231/, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч буй хуулийн этгээдийн тухай тодорхойлолт/1хх 232-233/, “*******феррум” ХХК-инй улсын бүртгэлийн гэрчилгээ/1хх 234-235/, “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ/1хх 236-237/, 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Геологи хайгуулын судалгааны мэдээ мэдээллийг худалдах худалдан авах тухай 01 дугаар гэрээ/1хх 238-239/, Ашигт малтмал газрын 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-2383 дугаар “-инвест” ХХК-д хүрүүлсэн мэдэгдэл/1хх 240/, “*******феррум” ХХК-ийн дүрэм/1хх 241-246/, Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 833 дугаар тодорхойлолт, өгөгдлийн зураг/1 хх 247-249/, орлогын мэдүүлгүүд/1хх 250-2хх 1/, 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шилжүүлэх өргөдлийн файлын товъёог/2хх 2/, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдлийн дотоод хяналтын хуудас/2хх 3-4/, тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолт/2хх 5/, хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдөл, гаргасан зөвшөөрлийн нотлогоо/2хх 7/, тусгай зөвшөөрлийг шилжүүлж буй хуулийн этгээдийн тухай тодорхойлолт/2хх 8/, 7/, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч буй хуулийн этгээдийн тухай тодорхойлолт/2хх 9/, Шилжүүлэх/буцаан хүлээлгэн өгөх талбайн тодорхойлолт/2хх 10-12/, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг шилжүүлэхийг хүссэн өргөдлийн талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт/2хх 12/, хуулийн этгээдийн тодорхойлолт/2хх 13/, “иандаймонд майнинг” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ/2хх 14-15/, “*******феррум” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ/2хх 16-17/, “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ/2хх 18-19/, “*******феррум” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/II шийдвэр/2хх 20-21, 25/, хурлын протокол 001, 002 дугаар/2хх 26-29/, “*******” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 001-2 дугаар шийдвэр/2хх 22-24/, “*******феррум” ХХК болон “иандаймонд майнинг” ХХК нарын хооронд байгуулагдсан 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг 01/02 дугаар “Тусгай зөвшөөрөлтэй холбоотой техникийн мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ”/2хх 30-31/, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 37 дугаар тодорхойлолт/2хх 32/, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 177 дугаар тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэр/2хх 33/, Ашигт малтмалын газрын “иандаймонд майнинг” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл/2хх 34-35/, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 627 дугаартай тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэр/2хх 36/, Ашигт малтмалын газрын “*******феррум” ХХК-д хүргүүлсэн 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэл/2хх 37/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1, 2 дугаар хавсралт/2хх 38-45/, Ашигт малтмал, газрын тосны газрын “ инвест” ХХК-д хүргүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10/370 дугаар албан бичиг/2хх 46/ зэрэг нотлох баримтууд цугларсан.

 

6.Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

7.Нэхэмжлэгч “*******” ХХК нь анх хариуцагч д холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 268 дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр “*******” ХХК, “******* ХХК” нар оролцож, нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран хариуцагч , , Ё.Байгал, Г.Бөртэжин, Г.Анужин нарыг татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа өөрчлөн сүүлийн байдлаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 492.1.1-д зааснаар хариуцагч гаас 50,000 ам.доллар буюу 69,046,000 төгрөг, хариуцагч аас 636,702.5 ам.доллар буюу 879,235.216 төгрөг, хариуцагч , , нараас 185,952.8 ам.доллар буюу 256,786,000 төгрөг, хариуцагч аас 54,760.3 ам.доллар буюу 75,619,662 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгуулах, хариуцагч аас 217.2 ам.доллар буюу 300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгуулах, хариуцагч аас 108.6 ам.доллар буюу 150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “******* ХХК”-ид олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаар ихэсгэн өөрчилсөн.

8.Нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК, “******* ХХК нар нэхэмжлэлээ дэмжих, хариуцагч нараас өөрт холбогдох болон бусад хариуцагч нарт холбогдох шаардлагууд үндэслэлтэй гэж дэмжих байдлаар, бусад хариуцагч , , Ё.Байгал, Г.Бөртэжин, Г.Анужин нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч татгалздаг.

Нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК, “******* ХХК” нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...нэхэмжлэгч “*******” ХХК болон хариуцагч нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 268 дугаартай компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээний 4.3-д заасан үүрэг буюу компанийн бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан, балансыг худалдан авагчид үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй боловч хариуцагч ашигт малтмал хайгуулын 11573Х тусгай зөвшөөрлөөс олох байсан орлогыг тус компанийн эрх шилжүүлэх болон худалдах худалдан авах гэрээнд огт тусгалгүй, тусгай зөвшөөрлийг “иан даймонд майнинг” ХХК-д Бор хаг нэртэй Полиметалын орд газрыг 2,035,000 ам.доллароор зарсны үлдэгдэл 1,000,000 ам.доллар буюу 2,850,000,000 төгрөгийн авлагатай гэж ойлгуулсан боловч өнөөдрийг хүртэл хариуцагч нь нэг ч төгрөгийн үлдэгдэл хийгээгүй, холбогдох баримт бичгийг манай компанид хүлээлгэн өгөөгүй, тухайн худалдан авсан компани мэдэхгүй гэх тул ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад зарж борлуулсантай холбоотой гэрээ хэлцэл, борлуулалтын орлогыг компанид тушаасан нотлох баримтууд, санхүүгийн тайлан балансад хэрхэн тусгасан талаарх баримтуудыг “ инвест” ХХК-д гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах, тусгай зөвшөөрлийг “*******феррум” ХХК-д шилжүүлж, “*******феррум” ХХК-иас дахин “ ” ХХК-ид нийт талбайн тодорхой хэсгийг хэсэгчлэн худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байдаг ч төлбөр мөнгийг бүрэн хүлээн аваагүй, хариуцагч   нар нь 2011 онд “*******феррум” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 1.2-т XV-011573 лиценз дээр гуравдагч талтай хамтран ажиллахад А тал лиценз тус бүрээс 30 хувь эзэмшиж, бэлэн мөнгөөр урьдчилгаа авах тохиолдолд нийт дүнгээс 70 хувь авах, Б тал гуравдагч талтай эзэмших хувиа тохиролцож авах бөгөөд харин бэлэн мөнгөний төлбөрөөс 30 хувийг авахаар тус тус тохиролцсон, улмаар нь гадаад улсад эмчилгээ хийлгэхээр болсон гэдэг шалтгаанаар “*******феррум” ХХК-ийн өөрийн хувьцааг үеэл дүү Д.Гүнбаярт шилжүүлж, Д.Гүнбаяр, нар 2012 онд “ ” ХХК-ид XV-011573 дугаар бүхий лицензийг 2,035,000 ам.доллароор худалдахаар тохиролцсон тохиролцоог “*******” ХХК буюу тухайн үед төлөөлж байсан д 600,000 ам.доллароор зарахаар болсон гэж ойлгуулсныг удалгүй “ ” ХХК-ийн захирал тай уулзах үед “*******” ХХК-ийн XV-011573 дугаартай лицензийг 600,000 доллар бус 2,035,000 ам.доллароор зарахаар тохиролцож, төлбөр мөнгийг , нар бэлнээр болон үл хөдлөх хөрөнгөөр хүлээн авсан болохыг нь мэдсэн, цагдаагийн байгууллагад гомдол өгч шалгуулахад хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан, XV-011573 дугаартай лицензийг зарах тохиолдолд орлогыг 70:30 харьцаатай хувааж авахаар тохиролцсон боловч , нар цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ 50:50 харьцаатай хувааж авсан гэж мэдүүлдэг ч бодит байдал дээр гэрээний үнийн дүн болох 2,035,000 ам.доллароос 400,000 орчим ам.долларыг өгсөн байх ба 1,635,000 ам.долларыг , нар нь хуваан авсан, нийт дүнгийн 70 хувь буюу 1,424,500 ам.доллар ногдох байснаас 400,000 орчим ам.долларыг өгсөн, эхнэр болон хүүхдүүд худалдах, худалдан авах гэрээний төлбөрт орон сууц, авто зогсоол авсан байдаг, иймээс 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2,000,000 ам.доллар болон 35,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, бодитоор 1,800,000 ам.доллар+25,345 ам.доллар буюу нийт 1,825,345 ам.доллароор худалдсан тул тухайн өдрийн банкны ханшаар 1 ам.доллар нь 1,380.92 төгрөгтэй тэнцэж байсан төгрөгт хөрвүүлэн 2,520,655,417.4 төгрөгөөр тусгай зөвшөөрлийг худалдсан 1,825,345 ам.долларын 70% нь 1,277,741.5 ам.доллар д ногдох дүн, 30% нь 547,603,5 ам доллар т ногдох дүн болох бөгөөд нэхэмжлэгч нарын авбал зохих 70% буюу 1,277,741.5 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар тооцоход 1,764,458,792.18 төгрөгөөc аваагүй хэсэг болох хариуцагч нь өөрийн авсан 400,000 ам.доллароос "*******" ХХК-д 350,000 ам.долларыг төлж барагдуулсан тул үлдэх 50,000 ам доллар буюу 69,046,000 төгрөг, 927,741.4 ам. доллар буюу 1,281,136,713 төгрөгөөс нь ын авах мөнгөний 10%-ийг авахаар тохиролцсон гэдэг тул аас 636,702.5 ам.доллар буюу 879,235,216 төгрөг, хариуцагч аас 54,760.3 ам.доллар буюу 75,619,662 төгрөг, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч , , нараас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 102,828,000 төгрөг буюу 36,080 долларт тооцуулан авсан 1 өрөө, 46,74 м.кв талбайтай орон сууцыг, 133,958,000 төгрөгийн үнэтэй 1 өрөө, 60,89 м.кв талбайтай орон сууц, 20,000,000 төгрөгийн үнэтэй авто зогсоол нийт 153,958,000 төгрөг буюу 54,020 долларт тооцуулан авсан орон сууц, авто зогсоолыг авсан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 185,952 ам.доллар буюу 256,786,000/102,828,000+133,958,000+20,000,000/ төгрөг буюу нийт 927,415.6 ам.доллар буюу 1,280,686,713 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгуулах, хариуцагч аас 217.2 ам.доллар буюу 300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгуулах, хариуцагч аас 108.6 ам.доллар буюу 150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “******* ХХК”-ид олгуулах тухай үндэслэлтэй…” гэж тайлбарлаж байна.

9.Хариуцагч тайлбартаа “...“ ” ХХК-ийн захирал тай Иргэний хууль, Компанийн тухай хуулийн дагуу “ ХХК-ийг 2022 оны 03 сарын 03-ны өдрийн бүртгэлийн 0267 дугаартай компанийн эрх шилжүүлэх 0268 дугаартай худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж, “ ” ХХК-ийг 130,000,000 төгрөгийг бэлнээр худалдсан, тус гэрээнд компанийн Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 11573X дугаартай Полиметалийн орд газрын 40,000 га газрыг “иандаймонд майнинг” ХХК, “ ” ХХК-ид 2,035,000 ам.доллароор худалдсан бөгөөд энэхүү төлбөрийн үлдэгдэл 1,000,000 ам.доллар буюу 2,850,000,000 төгрөгийг “ ” ХХК-ийн бусдаас авах авлага гэж ойлгуулсан нь үнэн гээд “ ” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа тай 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтран ажиллаж тус гэрээний 1.2-т зааснаар 11573X дугаартай полиметалийн орд газрыг зарж, борлуулахаар зуучлалын гэрээ байгуулж, тус гэрээнд бэлэн мөнгөөр зарсан тохиолдолд иргэн 30 хувийг “*******” ХХК 70 хувийг тус тус авахаар тохиролцон уг талбайгаас 49,822.45 гектар талбайг хэсэгчлэн зарахын тулд “*******феррум” ХХК-ийг хамтран байгуулж, ын бие тааруу Сингапурт эмчлүүлэхээр болсон тул өөрийн үеэл дүү Д.Гүнбаярт 30% эзэмшүүлж, үлдсэн 70%-ийг эзэмшихээр түр компани байгуулж, улмаар 49,822.45 гектар талбайг “ ” ХХК-ийн захирал , “*******феррум” ХХК-ийн захирал нар 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тодорхой хэсгийг Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 49,822.45 гектар талбайг 2,035,000 ам.доллароор худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулан төлбөр болох 2.035.000 ам.долларыг худалдагч тал төлөхөөр гэрээ хийгдсэн. Гэрээний дагуу тусгай зөвшөөрлийг “ ” ХХК биш тус компанийн хятад улсын иргэдтэй хамтарсан “иан даймонд” ХХК руу 49.822,45 гектар талбайг шилжүүлсэн 100,000 ам.доллартай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө, ******* дүүргийн Улаанбаатар сувиллын урд талд “Терра-Тур” ХХК-иас 94,19 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв 2,300,000 төгрөгөөр тооцож, 216,637,000 төгрөг, автомашины зогсоолыг 20,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, өгсөн, тухайн үед нийт 400,000 ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгө, байрыг иргэн аас хүлээн авсан, “иан даймонд” ХХК-ийн захирал тай уулзахад иргэн , нарт тухайн тусгай зөвшөөрлийн төлбөрүүдийг шилжүүлсэн жагсаалтуудыг гаргаж өгч, нийт 1,800,000 ам.доллар шилжүүлсэн нотлох баримтыг гаргаж өгсөн, төлбөр тооцоо бүрэн хийгдсэн байсан, 2,035,000 ам.доллароор хийгдсэн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа тул “ ” ХХК өөрт оногдох 70% буюу 1,424,500 ам.долларыг “ ” ХХК-иас шилжүүлэн авахаас 424,500 ам.долларын төлбөрийг барагдуулсан гэж тооцож, үлдсэн 1,000,000 долларыг иргэн , эхнэр Байгал, нараас гаргуулахаар дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргаж, шалгуулахад тус Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны 504 тоот прокурорын тогтоол гарч, хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тул авах ёстой байсан 1,000,000 доллар буюу тухайн үеийн ханшаар 2,850,000,000 төгрөгийг Улсын иргэн , түүний эхнэр Байгал, нараас нэхэмжилж авах үндэслэлтэй, "*******” ХХК бол тухайн тусгай зөвшөөрлийн эзэмшигч, ашиглагч, өмчлөгч, хууль ёсны бүр албан ёсны эзэн учир нэхэмжлэл үндэслэлтэй, надаас шаардсан мөнгийг би авсан төлнө гэх байдлаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрдөг.

10.Хариуцагч , , Ё.Байгал, , Г.Бөртөжин нар татгалзалдаа “... “ инвест” ХХК-ийн 11573X дугаартай лицензийг бусдад худалдсаны төлбөр гэх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч “ инвест” ХХК нь хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр , нар нь 11573X лицензийг хөгжүүлэх зорилгоор “*******феррум” ХХК-ийг үүсгэн байгуулж, мөн оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хамтран ажиллах гэрээг байгуулан тэд “*******феррум” ХХК-д тус бүр 50 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бөгөөд нь өөрийн нэрээр 50 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бол нь өөрийн гэр бүлийн гишүүдийн хамт хувьцаа эзэмшдэг “*******” ХХК-иар 50 хувийн хувьцааг эзэмшдэг байсан, нь 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн “ инвест” ХХК-иас 11573X тусгай зөвшөөрлийг “*******феррум” ХХК-д 1,000,000 төгрөгөөр худалдахаар Геологи хайгуулын судалгааны мэдээ мэдээллийг худалдах худалдан авах тухай гэрээ”-г байгуулж, худалдан авагч нь гэрээний төлбөрийг бүрэн төлсний үндсэн дээр холбогдох журмын дагуу эрх бүхий байгууллагад хандан тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн, нэхэмжлэгч нь “*******феррум” ХХК-иас “иан даймонд майнинг” ХХК-ид хэсэгчлэн шилжүүлсэн XV-011573 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр, түүний үүргийг болон бусад хариуцагч нараас нэхэмжлэх эрхгүй, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд үндэслэлээ , нарын хооронд байгуулагдсан 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.2-т заасны дагуу хэмээн тодорхойлсон “Түшиг уул" ХК болон “Тахилт Мандах” ХХК, “ инвест” ХХК-ийн мэдэлд байгаа хууль зүйн дагуу сэргээгдэх ашигт малтмалын хайгуулын талбайнуудыг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах гэрээний заалтуудыг үндэслэсэн нь үндэслэлгүй гэрээний дагуу талууд гуравдагч этгээдтэй хамтран ажиллаж байгаагүй, бодит байдалд огт хэрэгжээгүй, ХV-011573 тусгай зөвшөөрөл бүхий 107,319.5 гектар талбайн 39,805.79 гектар талбайг “иандаймонд майнинг” ХХК-д хэсэгчлэн худалдахаар 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад хандан тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн харилцаанд огт оролцоогүй, гэрээ, хэлцэл хийгдээгүй, гэрээгээр үүрэг үүсээгүй, нэхэмжлэгчид шаардах эрх бий болоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй, түүнчлэн XV-011573 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны тухайд “*******феррум” ХХК-иас “иандаймонд майнинг” ХХК-д худалдсантай холбоотой төлбөр тооцоо нэхэмжлэгчид огт хамааралгүй, лицензийг “*******феррум” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч бид хоёр хөгжүүлж, олон сарын хайгуул, судалгааны эцэст “иандаймонд майнинг” ХХК-д худалдан авагчийг олж, тухайн гэрээ, хэлэлцээрүүдийг хийх, лицензийг шилжүүлэх ажилд оролцож тухайн үед нэхэмжлэгч “ инвест” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг эзэмших эрх дуусгавар болсон байсан, нь худалдагч “*******феррум” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын хувиар оролцож байсан, төлбөрийг болон “*******” ХХК-ийг төлөөлж, түүний гүйцэтгэх захирал нар гэрээнд заасан нөхцөл, хуваарийн дагуу тухай бүр худалдан авагчтай тооцоо нийлж, эзэмшиж буй хувьцааныхаа хувь хэмжээгээр тэнцүү хуваан авсан тул төлбөрийн үлдэгдэлгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдөр болон 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дууссан, Компанийн эрхийг шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан агуулгатай гэрээ хэлцэлд үндэслэн дээрх гэрээ, хэлцлүүд ямарваа төлбөр шаардах шаардах эрхийг нэхэмжлэгч “ инвест ХХК-ид бий болгохгүй, дээрх гэрээнүүдийн дуусгавар болсон хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж маргаж байна.

11.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

12.Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд

12.1.“*******” ХХК-ийн хувьцаа болон эрхийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, “хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийн үндсэн дээр гаас д шилжүүлсэн./1хх 8,9/

12.2.2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр /А тал/, /Б тал/ нарын хооронд “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдан А талын “Түшиг уул” ХК болон “Тахилт мандах” ХХК, “*******” ХХК-ийн мэдэлд байгаа болон хууль зүйн дагуу сэргээгдэх ашигт малтмалын хайгуулын талбайнуудыг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллахаар тохиролцон лицензүүдийн геологи хайгуулын материал худалдан авах холбогдон гарах зардалд зориулан төлбөрийг Б тал гаргаж, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хамтран ажиллаж байгаа 11573Х лицензүүд дээр 3-дагч талтай хамтран ажиллахад А тал лиценз тус бүрээс 30 хувь эзэмшиж, бэлэн мөнгөөр урьдчилгаа авах тохиолдолд нийт дүнгээс 70 хувь авна, Б тал 3-дагчтай эзэмших хувиа тохиролцож авах бөгөөд харин бэлэн мөнгөний төлбөрөөс 30 хувийг авахаар, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар дээр дурдсан хайгуулын талбайнуудыг хамтран хөгжүүлэх зорилгоор хувьцаа эзэмшиж ажиллахаар тохиролцсон гэх гэрээ хэрэгт авагдсан байдаг./1хх 49/

12.3.Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн хэлтсийн 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 627 дугаар даргын шийдвэрээр “*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-011573 дугаартай тусгай зөвшөөрлийг 003-TF дугаар өргөдлийн үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.22 дах заалтыг үндэслэн “*******феррум” ХХК-ид бүхэлд нь шилжүүлсэн./1хх 11-12/

12.4.2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тодорхой хэсгийг худалдах худалдан авах гэрээ” байгуулагдан “*******феррум” ХХК нь Баян-Өлгийн аймгийн Ногоон нуур сумд орших Харганат нэртэй 107,376 гектар талбайтай 11573Х дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд хамаарагдах талбайн тодорхой хэсэг болох 49,822.45 гектар талбайг худалдан авагч “ ” ХК-ид хэсэгчлэн шилжүүлэх, худалдан авагч нь талбайг хүлээн авч үнийг төлөх, урамшуулал олгохоор, нийт төлбөр болох 2,000,000 ам.долларыг 2011 оны 01 дүгээр сарын 23-нд 35,000,000 төгрөгийг бэлнээр урамшуулалд, 02 дугаар сарын 20-нд 500,000, 03 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 ам.долларыг бэлнээр болон Худалдаа хөгжлийн банк-452538902, Хас банк-5000426014 тоот дансанд шилжүүлэг хийхээр тохиролцсон гэх гэрээ мөн хэрэгт авагдсан./1хх 38-40, 60-62, 1хх 228-2хх 55/

12.5.Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн хэлтсийн 2012 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 177 дугаар даргын шийдвэрээр “*******феррум” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн TR-008165 дугаар өргөдлийн үндсэн дээр Баян-Өлгий аймгийн Бугат, Ногооннуур, Өлгийн, Сагсай, Улаанхус сумын нутаг дах Бахлаг нэртэй 107,319.55 гектар бүхий XV-011573 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас Бахлаг нэртэй 39,805.79 гектар талбайг “иандаймонд майнинг” ХХК-ид хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэж XV-017012 дугаар тусгай зөвшөөрлийг олгосон./1хх 16/

12.6.т холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн 201625021741 дугаартай хэргийг хянаад улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ нь худалдах худалдан авах гэрээг хуурамчаар үйлдсэн болох нь нотлогдохгүй, , , нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 39,805 га газрыг 2,000,000 ам.доллароор худалдаж, нь гэрээ ёсоор төлбөрийг , нарт өгч дуусгасан болох нь , нарын мэдүүлгээр нотлогдож байна, харин хохирогч нь аас гэрээний дагуу авах ёстой мөнгөө бүрэн аваагүй гэж маргаж байгаа асуудал нь иргэд хоорондын гэрээний үүргийн биелэлттэй холбоотой иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлбэл зохих асуудал гэж үзэж дүүргийн Прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 423 дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ./1хх 170-171/

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах ажиллагаа хийгдсэн баримтуудаас дурдвал:

12.6.1.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6909 дугаар, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1430 дугаар, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2570 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тодорхой хэсгийг худалдах худалдан авах гэрээ”-ний 1 дүгээр нүүрний зүүн дээд хэсэгт Батлав: “*******феррум ХХК” гэсэн хэсэгт “захирал” гэсний ард гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирно, бичвэрүүд 1 хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн, цаасны бүтцүүд ижил байна гэж дүгнэжээ./1хх 164-165, 2хх 200-203/

12.6.2. дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Д.Галбаатараас авсан тайлбарт “... бид 2-ын 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байгуулсан хамтран ажиллах гэрээний 1.2-т зааснаар дээрх лицензүүд дээр 3-дагч талтай хамтран ажиллахаар А тал лиценз тус бүрээс 30 хувийг эзэмшинэ, хэрэв бэлэн мөнгө авбал 70 хувийг авна гэж тохиролцсон юм, Ер нь бол А тал гэдэг нь буюу лиценз тус бүрээс 30 хувийг эзэмшиж харин би үлдсэн 70 хувийг эзэмшээд 3-дагч тал буюу орж ирсэн хөрөнгө оруулагчтай өөрийн эзэмшиж байгаа 70 хувиасаа тохиролцож тодорхой хувийг эзэмшүүлнэ гэсэн үг. Харин 3-дагч тал буюу хөрөнгө оруулагч тал бэлэн мөнгө өгсөн тохиолдолд А тал буюу 70 хувийг авч үлдсэн 30 хувийг би авна гэж тохиролцсон юм. Энэ бол зөвхөн дээрх лицензүүд дээр хөрөнгө оруулагч хамтарч хамтарсан компани байгуулж уг төслүүдийг хөгжүүлэх тохиолдолд зориулсан заалт байгаа юм. Гэтэл энэ заалтыг захирал худалдах худалдан авах гэрээ байгуулсантайгаа андуурч байгаа мэт надад санагдаж байна...” гэх тайлбар, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ыг сэжигтнээр байцаасан тэмдэглэлд “...лицензүүдийг хөгжүүлж өгөөч гэж хэлсний дагуу Баян-Өлгий аймагт байрладаг Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт байрлах Харганатын 11573Х дугаартай лиценз дээр хайгуул явуулсан. Тэгээд бид хоёр 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр энэ лиценз дээр хамтарч хөгжүүлэхээр болж “*******феррум” нэртэй компанийг байгуулаад захирлаар нь г томилоод компанийн 50 хувийг эзэмшихдээ өөрийнхөө “*******” ХХК-иар 50 хувийг эзэмшээд харин миний бие өөрийнхөө хувь хүнээр 50 хувийг эзэмшиж ажилласан. Ингэсний дараагаар 11573Х лицензийг бид 2 үүсгэн байгуулсан “*******феррум” ХХК-ийн нэр дээр шилжүүлж авсан. Ингээд миний зүгээс хөрөнгө оруулалтыг гаргаж уг талбайд хайгуулын ажлыг эрчимжүүлж ажиллан хөрөнгө оруулагч нарт зориулж танилцуулгыг хэвлэн гаргасан...” гэх, “...гадны хөрөнгө оруулагч орж ирэхээр гийн эзэмших хувь бага болох гээд байсан болохоор гуравдагч тал буюу хөрөнгө оруулагч тал орж ирэхэд би 30 хувиас доошгүй эзэмших ёстой, үлдэгдэл 70 хувийг чи хөрөнгө оруулагчтай үлдсэн хувиа тохиролцоорой, гэхдээ чи хөрөнгө оруулагчид өөрийнхөө хувиас зараад бэлэн мөнгө авбал надад 70 хувийг нь өгчих үлдэгдэл 30 хувийг чи авчхаарай гэдэг ийм л тохиролцоонд хүрсэн...” гэх, “...миний хувьд 2 өрөө байр 2 ширхгийг авсан, яг хэдэн м.кв гэдгийг мэдэхгүй байна. Надад үнийн дүнтэй гэрээ байгаа. Тэрийг гаргаж өгч болно...” гэх мэдүүлэг./1хх 201,203 ар/

12.6.3.Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс ыг  2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр авсан тайлбар болон 2020 оны 02 дугаар сарын 05, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр авсан гэрчээр болон дахин авсан тэмдэглэлүүдэд “...1,900,000 гаран ам.доллар төлөгдсөн ба уг төлөгдсөн төлбөрийг захирал болон Гүнбаяр миний бие тэнцүү хувааж авчхаад байгаа, тэгэхээр миний бие 900,000 орчим ам.доллар авсан ба захирал мөн адил хэмжээний ам.доллар авчхаад байгаа. Эцсийн байдлаар ХК-тай тооцоо нийлсэн акт үйлдээгүй...” гэх, “...үгүй ээ захирал болон Энхбаяр захирал нар хоорондоо 2 сая ам.доллароор гэрээ байгуулсан байгаа...” гэх тайлбарууд, “...монгол даймонд ХХК-иас надтай уулзаад хамтарч ажиллах санал тавихад нь , дайманд ХХК-ийн захирал Энхбаяр бид 3 хамт товчхон танилцаж уулзсан, дараагийн уулзалт удахгүй болж бид 3 дахиа уулзахад Энхбаяр манайхыг газраа 100 хувь зарах уу гэж асууснаар газар зарах өгөх асуудал яригдаж эхэлсэн ба анх 3,000,000 ам.доллароор зарах тухай яригдсан. Үүнээс хойш дараа дараагийн уулзалт болж байгаа газраа 2,000,000 ам.доллароор зарахаар болсон байсан” гэх, “...Галтбаатар миний аавын дүү буюу миний авга ах, Галтбаатарын ахын эхнэрийг Байгал гэдэг...” гэх, “...*******феррум” ХХК-ийг анх Галтбаатар, нар хамтарч үүсгэн байгуулсан компани бөгөөд энэ 2 хүний компанийн хувьцааг 50, 50 хувиар эзэмшдэг байсан шиг санагдаж байна. Галтбаатар ах эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хувьцаагаа надад шилжүүлэн өгч албан ёсоор улсын бүртгэлд 50 хувь хувьцаа эзэмшигчээр намайг бүртгүүлсэн...” гэх мэдүүлэг./1хх 34, 37, 56-59, 205 ар/,

12.6.4.ын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн гар бичмэл 17,000 ам.долларын эцсийн үлдэгдэлтэй гэх баримт/1хх 47/, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А.Энхболдын 2012 онд 900,000 ам.долларыг захирал д туушин зочид буудлын рестораны вип өрөөнд бэлнээр хүлээлгэн өгсөн, тухайн үед мөнгө хүлээн авахад , Г.Галтбаатар нар хамт байсан тухай тодорхойлолт авагдсан./2хх 204/

12.6.5. дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр аас авсан тайлбарт “...2011 онд санаж байна Галтбаатар гэх хүн надтай ирж уулзаад Баян-Өлгийн аймгийн Ногоон нуур суманд байрлалтай хайгуулын лицензийг авч ирээд хайгуулын талбай байна та сонирхох уу гэсэн санал тавьсан юм. Тэгэхээр нь би уг хайгуулын талбайг нь судалж үзэн Галтбаатар гэх хүнтэй хэд хэдэн удаа уулзаж үзсэн юм. Ингээд уг хайгуулын талбай боломжийн санагдсан учраас Галтбаатар гэх хүн 48 мянга орчим га газрыг 1,800,000 ам.доллароор худалдаж авахаар тохиролцож, гэрээ байгуулаад урьдчилгаанд 900,000 ам.долларыг бэлнээр өгсөн юм. Харин үлдсэн төлбөрийг график гаргаж төлөхөөр тохиролцсон юм. Одоо үлдэгдэл төлбөр 17 мянга орчим ам.доллар төлөөгүй дутуу байгаа...” гэх, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн тэмдэглэлд “...анх 2012 оны үед л манай оффис дээр Баян-Өлгий аймагт байгаа ашигт малтмалын хайгуулын лицензийг барьж ирээл ийм нөөцтэй, тийм нөөцтэй гэж ярихаар нь манай компанийн зүгээс судалж үзээд 39,000 га газрыг 2,000,000 ам.доллароор худалдаж авахаар тохиролцсон. Тэгээд худалдах худалдан авах гэрээ байгуулсан юм. Ямар ч байсан гэрээ байгуулах үеэр Гүнбаяр, Галтбаатар, нартай уулзаж байгаад л гэрээ байгуулсан байх. Гэхдээ би одоо яг сайн санахгүй байна. Ямар ч байсан гэрээ байгуулаад гэрээний баталгаа гэж 35,000,000 төгрөгийг өгч байсан санагдаж байна. Гэрээ байгуулсны дараа хамгийн анх Энхболд Галтбаатар, нарт 900,000 ам.долларыг бэлнээр өөрөө аваачиж өгч байсан. Тэгээд ерөнхийдөө Гүнбаяр, Галтбаатар, гурав гурвуулаа ирээд мөнгийг бага багаар ирж авч байсан. Дунд нь Галтбаатар, нарт нэгэнд нь л 2, 2 өрөө байрыг өгч байсан. Тэрний баримтууд нь байгаа...” гэх, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ыг гэрчээр дахин байцаасан тэмдэглэлд “...2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан гэрээг хийхэд , , нар манай оффис дээр ирж уг гэрээг байгуулж байсан. Өмнөх өгсөн мэдүүлэг өгөх хугацаа өнгөрсөн байсан учраас г гэрээг байгуулахад байсан байгаагүйг сайн санахгүй байсан юмаа. Анх “*******феррум” ХХК-ийн нэр дээр байсан газрыг манай геологчоор дамжуулан надтай уулзаж байсан. Уг газрыг авах талаар ярилцаж байхад “*******феррум” ХХК-ийн захирал , , нар хамт байсан бөгөөд захирал нь 3,000,000 ам.доллароор зарна гэхээр нь би танай компанитай хамтарч ажиллахгүй 2,000,000 ам.доллароор худалдан авна гэсэн саналыг хэлсэн чинь зөвшөөрч гэрээгээ хийхээр болж тэр дороо гэрээгээ хийж баталгаажуулсан. Гэрээ байгуулсны баталгаа болгож 35,000,000 төгрөг тэр өдрөө өгч байсан. Дараа нь А.Энхболдоор дамжуулан 1,000,000 ам.долларыг , , нарт аваачиж өгсөн юмаа. Түүний дараа манай компанийн барьж байсан орон сууцнаас 3 өрөө 100 гаран м.кв-тай 1 орон сууц, т 2 өрөө бүхий 2 орон сууцыг тус тус өгсөн. Түүнээс хойш , , нь үлдэгдэл мөнгөө авах гэж 30-40 удаа ирж байсан. Би тухайн үед бага хэмжээгээр төлбөрийг нь төлж барагдуулж байсан. Одоогийн байдлаар 2,000,000 ам.доллароос 17,000 ам.доллар үлдсэн байсан. Гэхдээ , , бид нар ярилцаж тохироод өглөг авлагаа дуусгавар болгож, манай компани “*******феррум” ХХК-нд өр төлбөрийн үлдэгдэлгүй болсон юмаа...” гэх мэдүүлэг./1хх 195 ар/

12.6.6.Гүйцэтгэгч “Терра-Тур” ХХК 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 13/03 дугаар болон 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 7141 дугаар Автозогсоолын захиалга, захиалга гүйцэтгэлийн гэрээ”-гээр Б.Үүрийнцолмонд ******* дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжинд байрлаж буй 1 дүгээр ээлжийн үйлчилгээтэй 30 айлын орон сууцны барилгын зоорийн давхрын 12 дугаар автозогсоолыг 20,000,000 төгрөгөөр, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 7113 дугаар “Орон сууцны захиалга, захиалга гүйцэтгэлийн гэрээ”-гээр Б.Үүрийнцолмонд дээрх хаягт байршилтай барилгаас 6 дугаар давхрын 28 тоот 3 өрөө 94,19 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв нь 2,300,000 төгрөгөөр нийт 216,637,000 төгрөгөөр захиалан гүйцэтгүүлэхээр тус тус гэрээ байгуулагдсан./1хх 41,42-45, 2хх 196-199/

дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б.Үүрийнцолмонг гэрчээр байцаасан тэмдэглэлд “... гэх хүн миний төрсөн эцэг юмаа...” гэх, “...Би ******* дүүргийн 15 дугаар хороонд байрлах Грийн терра хотхоны 6 дугаар давхрын 28 тоот 94,19 м.кь талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 2,300,000 төгрөгт бодож авсан бөгөөд дээр нь грашыг нь 18,000,000 төгрөгт бодож ХХК-иас авсан. Гэрээ нь надад хадгалагдаж байгаа. Уг байрыг манай аав ХХК-иас өрөндөө авсан бөгөөд уг байрны нийт өртөг нь 234,637,000 төгрөг болсон. Уг байр нь одоо миний нэр дээр байдаг бөгөөд би энэ байранд нөхрийнхөө хамтаар амьдарч байгаадаа...” гэх мэдүүлэг/1хх 195 ар/

12.6.7.Гүйцэтгэгч “Терра-Тур” ХХК 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 7121 дугаар “Орон сууцны захиалга, захиалга гүйцэтгэлийн гэрээ”-гээр Ё.Байгалд ******* дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжинд байрлаж буй 1 дүгээр ээлжийн үйлчилгээтэй 30 айлын орон сууцны барилгын 6 дугаар давхрын 29 тоот 1 өрөө 60,89 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв нь 2,200,000 төгрөгөөр нийт 133,958,000 төгрөгөөр захиалан гүйцэтгүүлэхээр, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Орон сууцны захиалга, захиалга гүйцэтгэлийн гэрээ”-гээр д ******* дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжинд байрлаж буй 1 дүгээр ээлжийн үйлчилгээтэй 30 айлын орон сууцны барилгын 6 дугаар давхрын 27 тоот 1 өрөө 46,74 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв нь 2,200,000 төгрөгөөр нийт 102,828,000 төгрөгөөр захиалан гүйцэтгүүлэхээр, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Орон сууцны захиалга, захиалга гүйцэтгэлийн гэрээ”-гээр д ******* дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжинд байрлаж буй 1 дүгээр ээлжийн үйлчилгээтэй 30 айлын орон сууцны барилгын 6 дугаар давхрын 29 тоот 1 өрөө 60,89 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв нь 2,200,000 төгрөгөөр нийт 133,958,000 төгрөгөөр захиалан гүйцэтгүүлэхээр тус тус гэрээ байгуулагдсан. Тус гэрээний төлбөрийг захиалагч болон “Батзуурмаг” ХХК-ийн ерөнхий захирал Д.Энхбаяр төлөхөөр төлбөр төлөх графикт гарын үсэг зурж баталгаажуулсан баримтууд авагджээ./1хх 210-212, 213-214, 215-217/

Дээрх хаягт байршилтай барилгаас 6 дугаар давхрын 27 тоот 1 өрөө 46,74 м.кв талбайтай орон сууцыг Ё.Байгалтай 1 м.кв нь 2,200,000 төгрөгөөр нийт 102,828,000 төгрөгөөр “Терратур” ХХК-тай худалдах худалдан авах гэрээ мөн байгуулагдсан./1хх 218/

Тус барилгыг 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2013/206 дугаартай акт гарч улсын комисс хүлээн авсан./1 хх 219/

12.7. “*******феррум” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл бүртгэлтэй байсан./1хх 84-93, 3хх 5-85/

12.8.Иргэн гаас гаргасан Г-23 дугаартай нь 11573Х дугаартай лицензийн талбайгаас 39,805 га газрыг “ ” ХХК-ид 2,000,000 ам.доллароор зарсан боловч 600,000 ам.доллароор зарсан гэж 400,000 ам.долларыг шилжүүлэн өгч 1,600,000 ам.долларын хохирол учруулж залилсан гэх гомдлыг хянаад дүүргийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 504 дугаар прокурорын тогтоолоор 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 423 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол хүчинтэй байгаа тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан./1хх 46, 63/

Дээрх байдлаар эрүүгийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үйл баримтууд хэрэгт цугларчээ.

12.9.Тус шүүхэд “ ” ХХК-ийн захирал гэх , 900,000 ам.доллар хүлээлгэн өгсөн гэх А.Энхболд нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан ба гэрч мэдүүлэхдээ “...12 жилийн өмнө 100 га талбайгаас 39 га талбайг худалдаж авсан...”, “...2,000,000 ам.доллароор худалдаж авсан...”, “...зарим хэсгийг дансаар, бэлнээр, бартераар төлж барагдуулсан. Одоо сайн санахгүй байна...”, “...гэрээн дээр 2,000,000 доллар гэж байдаг, баримтыг харахад 35,000,000 төгрөгийг гэрээ байгуулж байгаа шагнал хэлбэрээр өгч байсан, манайх төлбөрөө 100 хувь төлсөн...”, “...тухайн үед гэрээгүйгээр 200,000 долларыг хасаж байсан...”, “...тухайн үед би монгол ХХК-ийн захирлаар би ажиллаж байсан, дараа нь би иандаймонд ХХК-ид шилжүүлсэн, одоо миний мэдэлд байгаа компани...” гэх мэдүүлгүүд, гэрч А.Энхболд мэдүүлэхдээ “...2012 оны 01 сарын 23-ны өдрийн гэрээний 2 дах заалтад 900,000 ам.долларыг Континентал зочид буудлын вип өрөөнд дээрх гурван , , Галтбаатар нарт доллароор өгсөн. Амжилт хүсээд салсан, өөр надад харилцаа байхгүй...”, “...900,000 ам.долларыг бор лв цүнхнээс гаргаж ирээд 10, 10-аар тоолоод өгсөн, намайг гарсны дараа яаж хувааж авсныг мэдэхгүй...”, “10 хувь болох 100,000 доллароо авч үлдээд 900,000 доллар хүлээлгэж өгсөн...”, “миний цүнхэнд 2,500,000 доллар багтдаг, тэр цүнхний талаар нь байсан. 1 боодолд 100,000 доллар болдог, 9 хавирга буюу 90 боодол байсан...” гэх зэргээр мэдүүлгүүд өгсөн./3хх 113-120/

12.10.“ ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 05/08 дугаар бичгээр тайлбар шүүхэд ирүүлэхдээ , , нарт 2012 онд 1,800,000 ам.доллар, 35,000,000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар өгсөн баримтуудыг гаргаж өгөх боломжгүй устсаныг мэдэгдсэн./3хх 174/

12.11.“*******” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар тус компани 2005 онд үүсгэн байгуулагдсан, 2006 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл хугацаанд захирал, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, “*******феррум” ХХК 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр үүсгэн байгуулагдаж, 2 хувьцаа эзэмшигчтэйгээр 50 хувийг //, 50 хувийг “*******” ХХК эзэмшиж байсан, “*******” ХХК-ийг 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үүсгэн байгуулж байсан, 3 хувьцаа эзэмшигчтэй , Б.Үүрийнтуяа, Б.Бямбадорж нар болох нь тогтоогддог./1хх 241-246, 2хх 16-19, 4хх 138-237/

13.Дээрх хэрэгт авагдсан үйл баримтуудад үндэслэн шүүх , Ш.Галтбаатар// нар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас зарим хэсгийг гуравдагч этгээдэд худалдан борлуулах зорилгоор хамтран ашиг олох зорилгоор “*******феррум” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, XV-011573 дугаар тусгай зөвшөөрлийг бүхэлд нь хамтарсан “*******феррум” ХХК-ид шилжүүлэн, уг талбайгаас зарим хэсгийг буюу 2012 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат, Ногооннуур, Өлгийн, Сагсай, Улаанхус сумын нутаг дах Бахлаг нэртэй 107,319.55 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас Бахлаг нэртэй 39,805.79 гектар талбай бүхий XV-017012 дугаар тусгай зөвшөөрлийг “иандаймонд майнинг” ХХК-ид хэсэгчлэн шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдлоо.

14.Хариуцагч мөн үеүдэд “ инвест ХХК-ийн захирал, “*******” ХХК-ийг төлөөлөх эрхтэй байсан болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар тус компаниуд гийн төлөөлөх эрхийн тухайд маргаагүй, нэхэмжлэгчээр оролцсон тул нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж үзэж тус компаниудыг төлөөлөх бүрэн эрх олгогдсон гэж үзнэ.

15.Тиймээс , Г.Галтбаатар нарын хооронд 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан, 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-011573 дугаартай тусгай зөвшөөрлийг “*******феррум” ХХК-ид бүхэлд нь шилжүүлж, 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тодорхой хэсгийг худалдах худалдан авах гэрээ” байгуулагдан 49,822.45 гектар талбайг худалдан авагч “ ” ХК-ид 2,000,000 ам.доллар, 35,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, тус компанийн хамаарал бүхий “иандаймонд майнинг” ХХК-ид эрхийг хэсэгчлэн шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдов.

16.Тус гэрээний төлбөрт “ ” ХХК, “*******феррум” ХХК-ид 2011 оны 01 дүгээр сарын 23-нд 35,000,000 төгрөг өгсөн гэх үйл баримтын талаар талууд маргаагүй, 1,800,000 ам.доллароос бэлнээр 900,000 ам.доллар болон бартер байдлаар Б.Үүрийнцолмонд 12 дугаар автозогсоолыг 18,000,000 төгрөгөөр, 28 тоот 3 өрөө 94,19 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв нь 2,300,000 төгрөгөөр тооцон 216,637,000 төгрөгөөр, нийт өртөг нь 234,637,000 төгрөгөөр, , Ё.Байгал нарт 29 тоот 1 өрөө 60,89 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв нь 2,200,000 төгрөгөөр нийт 133,958,000 төгрөгөөр, автозогсоолыг 20,000,000 төгрөгөөр, д 27 тоот 1 өрөө 46,74 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв нь 2,200,000 төгрөгөөр нийт 102,828,000 төгрөгөөр тооцон бартер байдлаар төлөгдсөн болох нь хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, эрүүгийн хэргийн баримтууд зэргээр нотлогдсон.

Одоо нэхэмжлэгч тал 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, “хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн /А тал/, /Б тал/ нарын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар “ ” ХХК-иас авсан төлбөрийн хувь хэмжээний талаар маргаж, нэхэмжлэгчийн өрийг барагдуулаагүй үндэслэлээр хариуцагч нараас 2,000,000 ам.доллароос 400,000 орчим ам.долларыг д өгсөн, 1,600,000 ам.долларыг , нар нь хуваан авсан, 2,035,000 ам.долларын 70 хувь буюу 1,424,500 ам.доллар ногдох байснаас 400,000 орчим ам.долларыг өгсөн, бодитоор 1,800,000 ам.доллар дээр 25,345/35,000,000:1380,92/ ам.доллар буюу нийт 1,825,345 ам.доллароор худалдсан гэж үзэн банкны 1,380.92 төгрөгийн ханшаар төгрөгт хөрвүүлэн 2,520,655,417.4/1,825,345*1,380.92/ төгрөгөөр худалдсан үнийн дүнгийн 70% нь 1,277,741.5 ам.доллар буюу нэхэмжлэгчид, 30% нь 547,603,5 ам доллар т ногдох дүн, хариуцагч нь өөрийн авсан 400,000 ам.доллароос "*******" ХХК-д 350,000 ам.долларыг төлж барагдуулсан тул үлдэх 50,000 ам доллар буюу 69,046,000 төгрөг, үлдэх 927,741.4 ам.доллар буюу 1,281,136,713 төгрөгөөс нь ын авах мөнгөний 10%-ийг авахаар тохиролцсон тул аас 636,702.5 ам.доллар буюу 879,235,216 төгрөг, хариуцагч аас 54,760.3 ам.доллар буюу 75,619,662 төгрөг, , , нараас 256,786,000/102,828,000+133,958,000+20,000,000/ төгрөг буюу 185,952.84 ам доллар, нийт 927,415.6/636,702.5+54,760.3+185,952.8+50,000/ ам.доллар буюу 1,280,686,713 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгуулах, хариуцагч аас 217.2 ам.доллар буюу 300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгуулах, хариуцагч аас 108.6 ам.доллар буюу 150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “******* ХХК”-ид олгуулах тухай нэхэмжлэлийн тооцооллоос заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарахаар заасан тул /А тал/, /Б тал/ нарын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.2, 3.1-д зааснаар хамтран ажиллаж байгаа 11573Х лицензүүд дээр 3-дагч талтай хамтран ажиллахад А тал лиценз тус бүрээс 30 хувь эзэмшиж, бэлэн мөнгөөр урьдчилгаа авах тохиолдолд нийт дүнгээс 70 хувь, Б тал бэлэн мөнгөний төлбөрөөс 30 хувийг авахаар тохиролцсон гэх тохиролцоо тогтоогдсон гэж үзсэн тул нэхэмжлэгч тал тус гэрээгээр тохиролцсон 70 хувийн төлбөрийг тооцон шаардсан нь үндэслэлтэй байна.

17.Хөөн хэлэлцэх хугацааны тухайд зохигч талууд 2011-2012 онд гэрээний үүргийн харилцаанд орсон, 2014 оны 5 дугаар сард төлбөрт бартерын гэрээ сүүлийн байдлаар байгуулагдсан,  эрүүгийн журмаар гомдол гарган шийдвэрлүүлж дүүргийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 504 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг нээхээс татгалзах тухай тогтоол, дүүргийн Прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 423 дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, иргэний хэргийн шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэв.

18.Хариуцагч 400,000 ам.доллар, түүнд өөрийн охин Б.Үүрийнтуяад 234,637,000 төгрөгийн орон сууц, гарааж зэрэг үл хөдлөх хөрөнгө авсан талаараа маргадаггүй бусад хариуцагч нар хамтран ажиллах гэрээний үүргийн 70 хувийн тооцооллын талаар үндэслэлтэй маргаж тайлбар гаргаагүй төдийгүй, төлбөрийг 50, 50 хувиар хамтран ажиллах гэрээний талууд авсан, хамтран ажиллах гэрээний тал болох д төлөх өр төлбөргүй гэж маргадаг ч тус татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй.

Нэхэмжлэгч болон хариуцагч гийн 400,000 ам.доллар, охиндоо орон сууц, граж авсан тооцооллоос илүү хэмжээний төлбөрийг авсан талаар тайлбарыг бусад хариуцагч талууд няцааж чадаагүй.

18.Иймд нэхэмжлэгч талын шаардсан хэмжээгээр буюу Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.3-т зааснаар хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр үүрэг үүсэх үеийн ханш болох 1328,23 төгрөгөөр ханшийг тооцон хариуцагч гаас 50,000 ам.доллар буюу 66,411,500/50,000*1328,23/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгож, үлдэх 2,634,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч аас 636,702.5 ам.доллар буюу 845,687,361.57/636,702.5*1328,23/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгож, үлдэх 33,547,854.43 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,, хариуцагч , , нараас 185,952.8 ам.доллар буюу 246,988,087.54/185,952.8*1328,23/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгож, үлдэх 9,797,912.46 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч аас 54,760.3 ам.доллар буюу 72,734,273.26/54,760.3-1328,23/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгож, үлдэх 2,885,388.74 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин хариуцагч аас 217.2 ам.доллар буюу 300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгуулах, хариуцагч аас 108.6 ам.доллар буюу 150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “******* ХХК”-ид олгуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч уг мөнгөн төлбөрийг төлсөн болохоо нотлоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

19.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгч “*******” ХХК-иас 5,070,200/70,200+5,000,000/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 1,535,684.39 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, “*******” ХХК-иас 1,500,000/1,000,000+500,000/ төгрөгөөс илүү төлсөн 1,490,350 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан “*******” ХХК-ид олгож, “*******феррум” ХХК-иас 64,000 төгрөгөөс илүү төлөгдсөн 58,850 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан “*******феррум” ХХК-ид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч гаас 66,411,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,634,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч аас 845,687,361.57 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгож, нэхэмжлэлээс үлдэх 33,547,854.43 төгрөг, хариуцагч , , нараас 246,988,087.54 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,797,912.46 төгрөг, хариуцагч аас 72,734,273.26 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,885,388.74 төгрөгүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч аас 300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид, 150,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгч “*******” ХХК-иас 5,070,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 1,535,684.39 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, “*******” ХХК-иас 1,500,000 төгрөгөөс илүү төлсөн 1,490,350 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан “*******” ХХК-ид олгож, “*******феррум” ХХК-иас 64,000 төгрөгөөс илүү төлөгдсөн 58,850 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан “*******феррум” ХХК-ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах болон эсхүл хүргүүлэх ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан болон хүргүүлснээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       ***