Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 157/ШШ2026/00101

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг     хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

 

 

           

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т******* холбогдох  “715,563.94 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад    

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Б******* Т******* нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

2024-05-08-ны өдөр 2125297 тоот Т******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 652,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг cap бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2125297 тоот Т******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 560,540.34 төгрөг, үндсэн хүүнд 131,798.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7,624.79 төгрөг, шимтгэлд 1,600.0 төгрөг, Нотариатын төлбөрт 14,000.0 төгрөг, Нийт 715,563.94 төгрөгийг хариуцагч Батжаргалын Т*******гаас гаргуулах” гэжээ.

Хариуцагч Н******* овогт Б******* Т******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “715,563.94 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

“Т******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.Т******* холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт “715,563.94 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч  Б.Т******* нь “715,563.94 төгрөгийг “Т******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2024 он 05 дугаар сарын 09-ний өдрийн 1125294 дугаартай “TOKI CREDIT” үйлчилгээний гэрээ, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Т******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 715,563.94 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.

  Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 715,563.94 (долоон зуун арван таван мянга таван зуун жаран гурван төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,723 төгрөгийн тавин хувь 10,861.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 10,861.5 төгрөгийг, хариуцагч Б.Т*******гаас улсын тэмдэгтийн хураамж 10,861.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 715,563. 94 (долоон зуун арван таван мянга таван зуун жаран гурван төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Т******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,723 төгрөгийн тавин хувь 10,861.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 10,861.5 төгрөгийг, хариуцагч Б.Т*******гаас улсын тэмдэгтийн хураамж 10,861.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Т******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР