| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2026/00102/И |
| Дугаар | 157/ШШ2026/00106 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 157/ШШ2026/00106
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Э*******д холбогдох “11,477,075.37 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Г.Э******* нь манай компанитай 2024 оны 10 сарын 26-ны өдөр L100047003 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 7825733835 зээлийн дансны дугаартай, 2,176,000.00 /хоёр сая нэг зуун далан зургаан мянга/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946309904 банкны тоот дансанд;
2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 7100845174 зээлийн дансны дугаартай, 3,000,000.00 /гурван сая/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.25 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946309904 банкны тоот дансанд;
2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 7100316737 зээлийн дансны дугаартай, 4,000,000.00 /дөрвөн сая/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.25 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946309904 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 1 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2025 оны 4 дүгээр сарын 30-ны зээлийн үлдэгдэл нь:
2. 2025 оны 2 дугаар сарын 11-ний зээлийн үлдэгдэл нь:
3. 2025 оны 1 дүгээр сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 3,688,958.64 /гурван сая зургаан зуун наян найман мянга есөн зуун тавин найман төгрөг жаран дөрвөн мөнгө/
Иймд зээлдэгч Г.Э*******өөс үндсэн зээлийн төлбөрт 8,864,956.88 /найман сая найман зуун жаран дөрвөн мянга есөн зуун тавин зургаан төгрөг наян найман мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,402,713.47 /хоёр сая дөрвөн зуун хоёр мянга долоон зуун арван гурван төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 157,385.02 /нэг зуун тавин долоон мянга гурван зуун наян таван төгрөг хоёр мөнгө/ төгрөг, шимтгэл 43,520.00 /дөчин гурван мянга таван зуун хорин төгрөг/ төгрөг, нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 11,477,075.37 /арван нэгэн сая дөрвөн зуун далан долоон мянга далан таван төгрөг гучин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ
Хариуцагч Б******* овогт Г******* Э******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “11,477,075.37 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 5 сарын хугацаанд төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.Э*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,477,075.37 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.Э******* нь 11,477,075.37 төгрөгийг “П******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн L100047003 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, Г.Э*******ий зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Э******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 11,477,075.37 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 11,477,075.37 /арван нэгэн сая дөрвөн зуун далан долоон мянга далан таван төгрөг гучин долоон мөнгө/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,583 төгрөгийн тавин хувь 99,291.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 99,291 төгрөгийг, хариуцагч Г.Э*******өөс улсын тэмдэгтийн хураамж 99,291 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
1.Нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 11,477,075.37 /арван нэгэн сая дөрвөн зуун далан долоон мянга далан таван төгрөг гучин долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч Г.Э******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,583 төгрөгийн тавин хувь 99,291 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 99,291 төгрөгийг, хариуцагч Г.Э*******өөс улсын тэмдэгтийн хураамж 99,291 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-д олгосугай..
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Э******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР