| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2026/00138/И |
| Дугаар | 157/ШШ2026/00121 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 157/ШШ2026/00121
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “П******* Ф******* ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.У*******т холбогдох “2,015,390.03 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “П******* Ф******* ББСБ" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б******* овогтой У******* /АЙ*******/ нь 2025.02.27-нд 1,030,000 төгрөгийн эрх тогтоолгон 60 хоногийн хугацаанд 2 хуваан эргэн төлөх нөхцөлөөр 303247 тоот зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Одоогийн байдлаар 324 хоног хугацаа хэтэрсэн. Манайхаас 2025.03.31-ний өдрөөс эхлэн холбогдож эхэлсэн утас нь холбогддог ч утсаа авдаггүй, холбоо хамаарал дээрээ ижил дугаар бүртгүүлсэн, Мөн эхнэр гэх дугаар ашиглалтад байхгүй байсан. 2025.10.15-ны өдөр ах болох У******* 80159912- тэй холбогдож 86808949 гэх дугаар авч анх У*******тай холбогдсон, тэрнээс хойш үргэлж хугацаа тохирсоор ирсэн боловч нэг ч төлөлт хийж байгаагүй тул ийнхүү 2,015,390.03 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаж байна.” гэжээ.
Хариуцагч Б******* овогт Б******* У******* шүүхэд гаргасан тайлбартаа: “П******* Ф******* ББСБ" ХХК-ийн 2,015,390.56 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 06 сард 2 хувааж төлнө.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “П******* Ф******* ББСБ" ХХК нь хариуцагч Б.У*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,015,390.03 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.У******* нь 2,015,390.03 төгрөгийг “П******* Ф******* ББСБ" ХХК-д төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 64952 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.У******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,015,390.03 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,015,390.03 /хоёр сая арван таван мянга гурван зуун ерэн төгрөг гурван мөнгө/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,196 төгрөгийн тавин хувь 23,598 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 23,598 төгрөгийг, хариуцагч Б.У*******аас улсын тэмдэгтийн хураамж 23,598 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П******* Ф******* ББСБ" ХХК -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “П******* Ф******* ББСБ" ХХК-ийн нэхэмжилсэн 2,015,390.03 /хоёр сая арван таван мянга гурван зуун ерэн төгрөг гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.У******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,196 төгрөгийн тавин хувь 23,598 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 23,598 төгрөгийг, хариуцагч Б.У*******аас улсын тэмдэгтийн хураамж 23,598 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П******* Ф******* ББСБ" ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.У******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР