2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2026/01795

 

        

     

 

 

          2026             02           10

   192/ШШ2026/01795

 

 

    

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: ********** төв байранд байрлах “К” ХК /рд:************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********** тоот хаягт оршин суух, ** Ц- /рд: **********/-д холбогдох,     

Зээлийн гэрээний үүрэгт 16,496,016 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад    

ТОДОРХОЙЛОХ нь:  

            Нэхэмжлэгч К ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Ц- нь 2024.10.08-ны өдөр цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж 14,242,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 419,870 төгрөг, хүүнд 191,038 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 606 төгрөг төлсөн бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, зээлийн хуваарьт төлбөр 2024 оны 12 сараас ноцтой зөрчигдөж эхэлсэн. Х.Ц-ы 2024.10.18-ны өдрийн MN110030003095031490 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 2025.10.03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 13,822,663 төгрөг, зээлийн хүү 2,598,829 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,523 төгрөг, нийт 16,496,016 төгрөг байна. Иймд хариуцагч Х.Ц-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 16,496,016 төгрөгийг гаргуулж, К ХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: К ХК-ийн нэхэмжилсэн 16,496,016 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр сар бүр 2,749,336 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбарыг судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:   

Нэхэмжлэгч К ХК нь хариуцагч Х.Ц-гаас зээлийн гэрээний үүрэгт 16,496,016 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.      

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч К ХК-ийн нэхэмжилсэн 16,496,016 төгрөгийг хариуцагч Х.Ц- нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр сар бүр 2,749,336 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 240,430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ц-гаас 120,215 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 120,215 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К ХК-д олгоно.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон    

ЗАХИРАМЖЛАХ нь:      

1. Нэхэмжлэгч К ХК-ийн 16,496,016 төгрөгийг хариуцагч Х.Ц- 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр сар бүр 2,749,336 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ц-гаас 120,215 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 120,215 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К ХК-д олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН