Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 157/ШШ2026/00122

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

     Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “М******* Ю******* к******* ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б******* холбогдох “317,578.94 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, танилцаад, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М******* Ю******* к******* ББСБ" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Харилцагч Б.Б******* нь 2025 оны 04 сарын 23-ний өдөр 4776 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж нийт Хаан банкны 5946******* тоот дансанд 230,000 төгрөгийн зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Б. Б******* удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 85******* дугаараар холбогдож сануулдаг боловч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно.” гэжээ.

Нэхэмжлэгч “М******* Ю******* к******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М******* Ю******* к******* ББСБ” ХХК  нь хариуцагч Б.Б*******т  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 317,578.94 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б******* нь  нэхэмжлэлийн бүх шаардлага болох 317,578.94 төгрөгийг төлж барагдуулсан талаарх тайлбарыг нэхэмжлэгч “М******* Ю******* к******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 317,578.94 (гурван зуун арван долоон мянга таван зуун далан найман төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөгийг төлж биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,177 төгрөгийн тавин хувь 5,088 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 5,088 төгрөгийг, хариуцагч Б.Б*******өөс улсын тэмдэгтийн хураамж 5,088 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М******* Ю******* к******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М******* Ю******* к******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 317,578.94 (гурван зуун арван долоон мянга таван зуун далан найман төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Б******* нь төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,177 төгрөгийн тавин хувь 5,088 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 5,088 төгрөгийг, хариуцагч Б.Б*******өөс улсын тэмдэгтийн хураамж 5,088 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М******* Ю******* к******* ББСБ” ХХК -д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

                                      ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР