| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2026/00131/И |
| Дугаар | 157/ШШ2026/00132 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 157/ШШ2026/00132
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “М******* Ю******* к******* ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.Э*******д холбогдох “382,617.75 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, танилцаад, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М******* Ю******* к******* ББСБ" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Харилцагч Х.Э******* нь 2024 оны 09 сарын 24-ний өдрийн 9827 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банкны 59******* тоот дансанд 170.000 төгрөгийн зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Х.Э*******д удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 85******* дугаараар холбогдож сануулдаг боловч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно.” гэжээ
Хариуцагч Б******* овогт Х******* Э******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “382,617.75 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М******* Ю******* к******* ББСБ" ХХК нь хариуцагч Х.Э*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 382,617.75 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Х.Э******* нь 382,617.75 төгрөгийг “М******* Ю******* к******* ББСБ" ХХК-д төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 9827 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, Х.Э*******ы зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Э******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 382,617.75 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 382,617.75 /гурван зуун наян хоёр мянга зургаан зуун арван долоон төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,128 төгрөгийн тавин хувь 6,064 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 6,064 төгрөгийг, хариуцагч Х.Э*******аас улсын тэмдэгтийн хураамж 6,064 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М******* Ю******* к******* ББСБ" ХХК -д олгох нь зүйтэй байна.
1. Нэхэмжлэгч “М******* Ю******* к******* ББСБ" ХХК-ийн нэхэмжилсэн 382,617.75 /гурван зуун наян хоёр мянга зургаан зуун арван долоон төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Х.Э******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,128 төгрөгийн тавин хувь 6,064 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 6,064 төгрөгийг, хариуцагч Х.Э*******аас улсын тэмдэгтийн хураамж 6,064 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М******* Ю******* к******* ББСБ" ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Х.Э******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР