2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2026/02030

 

   

  

  

 

            2026             02             23

   192/ШШ2026/02030

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн би,

 

Нэхэмжлэгч: ************* байр, 3-2-б тоотод оршин байрлах, “Г ” ХХК /рд: **********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *************** тоотод оршин суух, А овогт Г-ийн Б- /рд: ************/-д холбогдох,

 

23,948,358.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Г ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Г " ББСБ ХХК нь Г.Б-д 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ЗГ0500220013 тоот "Зээлийн гэрээ"-ээр 19,000,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлдэгч тал зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан бөгөөд зээлдэгч талд гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч эргэн төлөлтөд ямар нэг үр дүн гарахгүй байна. Иймээс зээлдэгчийн зүгээс Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу гэрээг хугацаас нь өмнө цуцалж, зээлийг буцаан шаардаж байна. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 16,355,338.87 төгрөг, зээлийн хүүнд 7,062,026 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 530,993.64 төгрөг, нийт 23,948,358.91 төгрөгийн өр төлбөртэй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу Б.Б-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 23,948,358.91 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.    

Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 23,948,358.91 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт талууд эвлэрч, төлбөрийг 2026 оны 02 сарын 28-ны өдрөөс 2026 оны 7 сарын 25-ны өдрийн дотор сар бүр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 8 сарын 25-ны өдрийн дотор 7,000,000 төгрөгөөр, 2026 оны 9 сарын 25-ны өдрийн дотор 7,948,358.91 төгрөгөөр тус тус төлөхөөр, хариуцагч нь дээрх хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд шүүхийн захирамжийг албадан гүйцэтгүүлнэ гэжээ.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбарыг судлаад    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г ” ХХК нь хариуцагч Г.Б-д холбогдуулан 23,948,358.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.    

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч нэхэмжлэлийн шаардлага болох 23,948,358.91 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч Уг төлбөрийг 2026 оны 02 сарын 28-ны өдрөөс 2026 оны 7 сарын 25-ны өдрийн дотор сар бүр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 8 сарын 25-ны өдрийн дотор 7,000,000 төгрөгөөр, 2026 оны 9 сарын 25-ны өдрийн дотор 7,948,358.91 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрснийг нэхэмжлэгч “Г ” ХХК зөвшөөрсөн болох нь зохигчдын шүүхэд тайлбараар тогтоогдож байна.  

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасантай нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 277,692 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-аас 138,846 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 138,846 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г ” ХХК-д олгоно.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон        

ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэлийн шаардлага болох 23,948,358.91 төгрөгийг хариуцагч Г.Б- хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 02 сарын 28-ны өдрөөс 2026 оны 7 сарын 25-ны өдрийн дотор сар бүр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 8 сарын 25-ны өдрийн дотор 7,000,000 төгрөгөөр, 2026 оны 9 сарын 25-ны өдрийн дотор 7,948,358.91 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрснийг нэхэмжлэгч “Г ” ХХК зөвшөөрсөн тул зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,692 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-аас 138,846 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 138,846 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г ” ХХК-д олгосугай.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

  

 

 

 

ШҮҮГЧ                                                   Ч.БАЯРСҮРЭН