2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2026/01976

 

          

 

    

    

 

          2026            02              13

     192/ШШ2026/0197

 

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Хүсэлт гаргагч: ********** байрлах, “Х банк” ХК /рд: ***********/-ийн хүсэлттэй,

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Г-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Төвсайхан оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.Г- нь Х банктай 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн №ЗГ/49432475 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ, №БГХ/49432475 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 10,010,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч А.Г- нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч зээлийн төлбөрийг төлөөгүй тул банк хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээнд дурдсан Сонгинохайрхан дүүрэг, 40-р хороо, 1-130 тоот хаягаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны 192/Ш32025/43264 дугаартай захирамжаар А.Г- нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Г- нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд тэдгээрийн оршин суугаа болон байгаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т ургийн овогт Б-ын Х- /РД: ********/-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1,2/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3,4/ улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/, итгэмжлэл /хх 6-8/ 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/50674792 дугаартай зээлийн гэрээний хуулбар /хх 9-12/, 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн БГХ/50674792 дугаартай барьцааны гэрээний хуулбар /хх 13-15/, зээл хүсэгчийн өргөдөл /хх 16/ төрийн мэдээллийн сангаас авсан лавлагаа /хх 17/ 2023 оны 10 сарын 02-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл /хх 18/ 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл /хх 19/ зээлийн бүртгэлийн карт /хх 20,21/ зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх 22/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны 192/Ш32025/43264 дугаар захирамжийн хуулбар /хх 23/-ыг тус тус өгсөн байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

“Х банк” ХК нь А.Г-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны 192/Ш32025/43264 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.      

Хүсэлт гаргагч Х банк ХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Г-г эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.    

Х банк ХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Г-г эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.    

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Г-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч Х банк ХК-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Г /РД:********/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан А.Г-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Х банк ХК-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдойл гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ч.БАЯРСҮРЭН