2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 193/ШШ2026/00316

 

 

 

 

 

 

2026         02         24                                         193/ШШ2026/00316

 

 

       Тусгайлсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, өөрийн байранд байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, овогтой гийн /РД:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 15,431,139 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч И.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,431,139 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч И. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч И. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 15,431,139 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 117,553 төгрөгийг хариуцагчаас, 117,553 төгрөгийг улсын төсвийн данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН