Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар  157/ШШ2026/00087

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн  шүүх хуралдаанаар:

    Нэхэмжлэгч: “Н******* Ай Жи Эл б******* з******* г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Б******* овогт Б******* Г*******, Б******* овогт М******* С нарт холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 38,762,497 /гучин найман сая долоон зуун жаран хоёр мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С /цахим/, хариуцагч Б.Г*******, М.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “Н******* Ай Жи Эл Б******* з******* г*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Г*******, М.С нартай 2025 оны 01-р сарын 07-ны өдөр 45433826183 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 31,200,000.00 /гучин нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн зээлийг 48 /дөчин найман/ сарын хугацаатай, сарын 2.9% хувийн хүүтэйгээр, автомашин худалдаж авах зориулалтаар, TOYOTA PRIUS-XW51/2017 2025/ TOYOTA маркийн, ZVW516059064 арлын дугаартай, 1399ХЭН улсын дугаартай автомашиныг б******* зээл авсан болно.

"Н******* Ай Жи Эл Б******* З******* Г*******” ХХК нь 2025 оны 01 сарын 07-ны өдөр зээлдэгч Б.Г*******гийн 45433826183 тоот дансанд 31,200,000.00 /гучин нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь 45433826183 тоот данстай зээлийн Үндсэн зээлд 805,108.68 төгрөг, Үндсэн хүүнд 1,486,941.67 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүнд 20,552.51 төгрөгийг төлсөн. "Н******* Ай Жи Эл Б******* З******* Г*******” ХХК-ийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, тохиролцож байсан боловч 2025-02-20 өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж, гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна.

  • Хугацаа хэтэрсэн хоног: 300
  • Үндсэн зээлийн үлдэгдэл:30,157,631.19 төгрөг
  • Үндсэн хүү: 8,497,269.09 төгрөг
  • Алданги: 107,596.72 төгрөг
  • Төлбөрийн нийт үлдэгдэл: 38,762,497 төгрөг

Иймд хариуцагч Б.Г*******, М.С нараас нийт 38,762,497 /гучин найман сая долоон зуун жаран хоёр мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.”  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Барьцааны зүйл болох автомашиныг төлбөр төлөгдөж дуусмагц хариуцагч нарын өмчлөлд шилжүүлнэ” гэв.

            Хариуцагч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Б.Г******* миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 38,762,497 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйл байхгүй. Барьцааны автомашин одоо надад байхгүй, ээж өөр хүнд шилжүүлсэн байгаа.” гэв.

           Нэхэмжлэгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Г*******гийн нэгэн адил саналтай байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 38,762,497 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Н******* Ай Жи Эл Б******* з******* г*******” ХХК нь хариуцагч Б.Г*******, М.С нарт холбогдуулан 38,762,497 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Талуудын хооронд 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 31,200,000 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 34.8 хувийн хүүтэй з*******, зээл төлөх үүргийг зөрчсөн тохиолдолд 6.96 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож, 45433826183 зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн гэрээг тус тус байгуулсан, эдгээр гэрээний агуулгын талаар талууд маргаагүй.

 Шүүх хуралдааны явцад хариуцагч Б.Г*******, М.С нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 38,762,497 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч Б.Г*******, М.С нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 38,762,497 / гучин найман сая долоон зуун жаран хоёр мянга дөрвөн зуун ерэн долоо / төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа гаргасан байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн Тоёота Приус маркийн ZVW516059064 арлын дугаартай 13-99 хэн улсын дугаартай автомашиныг зээлийн төлбөр төлөгдөж дуусмагц хариуцагч нарын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч “Н******* Ай Жи Эл Б******* з******* г*******” ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,762 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, хариуцагч Б.Г*******, М.С нараас улсын тэмдэгтийн хураамж 351,762  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н******* Ай Жи Эл Б******* з******* г*******” ХХК-д  олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н******* Ай Жи Эл Б******* з******* г*******” ХХК-ийн нэхэмжилсэн 38,762,497 (гучин найман сая долоон зуун жаран хоёр мянга дөрвөн зуун ерэн долоо )төгрөгийг хариуцагч Б.Г*******, М.С нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн Тоёота Приус маркийн ZVW516059064 арлын дугаартай 13-99 хэн улсын дугаартай автомашиныг зээлийн төлбөр төлөгдөж дуусмагц хариуцагч нарын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон болохыг дурдсугай

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,762 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, хариуцагч Б.Г*******, М.С нараас улсын тэмдэгтийн хураамж 351,762 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н******* Ай Жи Эл Б******* з******* г*******” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Г*******, М.С нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР