| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2408 00275 0300 |
| Дугаар | 2025/ДШМ/1077 |
| Огноо | 2025-09-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/1077
Д.Ч-, Б.А- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Д.Ч- /цахимаар/, түүний өмгөөлөгч М.Даваадорж,
хохирогч Б.А- /цахимаар/, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/1925 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ч- болон түүний өмгөөлөгч М.Даваадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д.Ч-, Б.А- нарт холбогдох 2408 00275 0300 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б- сухай овгийн Д-гийн Ч-, ......., урьд
Хэнтий аймгийн шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 376 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял эдэлж, 1997 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 5 жилийн хорих ялын үлдэгдэл 1 жил 9 сар 23 хоногийг хугацааны өмнө тэнсэн суллагдаж, 1999 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дууссан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 357 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 7 сар 12 хоногийн хорих ял эдэлж, уг ялыг 2000 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 57 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял эдэлж, уг ялын үлдэгдэл 12 хоногийг 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тэнсэн суллагдсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 24 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял эдэлж, уг ялыг 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 154 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 22 жилийн хугацаагаар хорих ял эдэлж, уг ялыг 2023 оны 06 дугаар сард ялын хугацаа дуусаж суллагдсан, /РД:.........../,
2. Б- овгийн Б-ийн А-, ............, /РД:........./,
Шүүгдэгч Д.Ч- нь үргэлжилсэн үйлдлээр:
1. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 38 дугаар гудамж, *** тоотод иргэн Б.А-ын эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хөөрөг, 4 ширхэг мөнгөн аяга зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч явсны улмаас хохирогчид 3.751.900 төгрөгийн хохирол учирсан,
2. 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 3 дугаар гудамж, **** тоотод байрлах Ж.Б-ийн монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч адууны арьсан гутал, бэлнээр 160.000 төгрөг, мөнгөн бөгж 1 ширхэг, нарийн мөнгөн гинж, архи 2 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 520.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах субьектив санаа зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамба ***** тоотод байх хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай хохирогч Г.Б-ийн монгол гэрийн тооноор орж, нэвтэрч мөнгөлөг өнгийн гялалзсан шигтгээтэй ээмэг 1 хос, мөнгөлөг өнгийн гялалзсан шигтгээтэй хүзүүний зүүлт, кулон 1 ширхэг, мөнгөлөг өнгийн гялалзсан шигтгээтэй бөгж 1 ширхэг нийт 350.000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг эд зүйлийг өөртөө авсан буюу гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу гэрт нь байхдаа үйлдэл дээрээ баригдсан буюу гэмт хэргийг үйлдэхээр завдсан,
4. 2023 оны 09 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 4 дүгээр гудамж, *** тоотод иргэн Б.Б-ын эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “хөөрөг, цахилгаан плитк” зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч явсны улмаас хохирогчид 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 3 дугаар гудамж *** тоотод байрлах Б.Б-гийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч “Samsung 43” брэндийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч явсны улмаас хохирогчид 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, 49 дүгээр гудамж, *** тоот хашаанаас лимбэ, дугуй хийлэгч, дугуйн данхраат, дорцов, түлхүүрийн ком, багажийн хайрцаг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч Ж.О-т 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 19 дүгээр гудамж, ****** тоотод байрлах хохирогч А.Б-ийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хөөрөг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, том аяга 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн энгэрийн тэмдэг, бэлэн 50.000 төгрөг зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч явсны улмаас хохирогчид 2.509.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын *** тоотод байрлах иргэн Н.Б-ын байшингийн цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 1.902.700 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Б.А-тай бүлэглэн
1. 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 51 дүгээр гудамжны *** тоот хашаанд байрлах хохирогч Э.Э-гийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч “Samsung” загварын 55 инчийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч явсны улмаас хохирогчид 2.799.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Чулууны 11 дүгээр гудамжны *** тоот хашаанд байрлах Ц.Э-гийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч цагаан өнгийн хаш хуучны хөөрөг, модон тагш, ногоон өнгийн чулуун гаансны соруул, дунд гарын мөнгөн аяга, “ken” брэндийн улаан өнгийн гар тастагч, улаан өнгийн гагнуурын аппарат зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч явсны улмаас хохирогчид 760.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 20 дугаар гудамжны **** тоот хашаанд байрлах хохирогч Ч.М-ын эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч “Hair” брэндийн 32 инчийн зурагт, “dell” брэндийн нөүтбүүк зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч явсны улмаас хохирогчид 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан.
4. 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 43 дугаар гудамжны *** тоот хашаанд байрлах хохирогч Г.Г-ын эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч “Jordan 6” загварын пүүз зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч явсны улмаас хохирогчид 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Б.А- нь Д.Ч-тай бүлэглэн
1. 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 51 дүгээр гудамжны *** тоот хашаанд байрлах хохирогч Э.Э-гийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч “Samsung” загварын 55 инчийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч явсны улмаас хохирогчид 2.799.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Чулууны 11 дүгээр гудамжны *** тоот хашаанд байрлах Ц.Э-гийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч цагаан өнгийн хаш хуучны хөөрөг, модон тагш, ногоон өнгийн чулуун гаансны соруул, дунд гарын мөнгөн аяга, “ken” брэндийн улаан өнгийн гар тастагч, улаан өнгийн гагнуурын аппарат зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч явсны улмаас хохирогчид 760.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 20 дугаар гудамжны **** тоот хашаанд байрлах хохирогч Ч.М-ын эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч “Hair” брэндийн 32 инчийн зурагт, “dell” брэндийн нөүтбүүк зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч явсны улмаас хохирогчид 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 43 дугаар гудамжны *** тоот хашаанд байрлах хохирогч Г.Г-ын эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч “Jordan 6” загварын пүүз зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч явсны улмаас хохирогчид 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан прокурорын газраас: Д.Ч-, Б.А- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- хуасай овогт Д-гийн Ч-ыг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б- овогт Б-ийн А-г үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Ч-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-ад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-ын цагдан хоригдсон 529 хоногийг, шүүгдэгч Б.А-гийн цагдан хоригдсон 425 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-аас 15.918.100 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-од 2.100.000 төгрөгийг, хохирогч Б.Б-д 900.000 төгрөгийг, хохирогч Ж.О-т 1.330.000 төгрөгийг, хохирогч Б.А-од 3.751.900 төгрөгийг, хохирогч А.Б-т 2.509.000 төгрөгийг, хохирогч Н.Б-од 1.902.700 төгрөгийг, хохирогч Ж.Б-ид 520.000 төгрөгийг, хохирогч Ч.М-т 925.000 төгрөгийг, хохирогч Г.Г-ад 200.000 төгрөгийг, хохирогч Ц.Э-д 380.000 төгрөгийг, хохирогч Э.Э-д 1.399.500 төгрөгийг, шүүгдэгч Б.А-гаас 2.904.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.М-т 925.000 төгрөгийг, Г.Г-ад 200.000 төгрөгийг, Ц.Э-д 380.000 төгрөгийг, Э.Э-д 1.399.500 төгрөгийг олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Ч- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2024 оны 02 дугаар сарын 24-нд Хархорин зах дээр явж байхад хоёр эрүүгийн мөрдөгч ирээд намайг баривчилсан. Намайг эрүүлжүүлэх байрны гадаа авч ирээд надад архи авч өгөөд “уу” гэсэн, тэгээд “чи хэргээ хүлээ, хүлээхгүй бол хөдөө аваачиж гар хөлийг чинь хуга цохино шүү” гэж надад хүчээр архи уулгаад эрүүлжүүлэх байранд хонуулсан. Мөрдөгч нар намайг зодож дарамтлан хүчээр хэрэг тулгаж байсан. Миний биеийг шинжээч үзээд хөнгөн гэмтэлтэй байна гэсэн, прокурор Мөнхтүвшин нь миний энэ байдлыг мэдсээр байж чимээгүй өнгөрүүлсэн. Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн гэх 11 төрлийн хулгайн үйлдлүүдэд Ч- миний биеийг хүч хэрэглэн дарамтлан, эрүүдэн шүүж хүчээр хэрэг хүлээлгэсэн. Мөн уг хоёр эрүүгийн цагдаа болон прокурор Мөнхтүвшин нь намайг Сонгинохайрхан дүүргийн айлуудаар авч явах үедээ огт мэдэхгүй айлуудын гадаа авч ирж “энэ чиний хулгай хийсэн айлууд мөн үү” гэж асуусан. Би тухайн очсон айлуудыг нь огт мэдэхгүй бөгөөд анх удаа очиж байгаа айлууд байсан. Тухайн хулгайн хэрэг гарсан гэх айлуудаас шинжээчийн дүгнэлтээр миний хурууны хээ биш өөр хүмүүсийнх болон Г-ийн З- гэх хүний хурууны хээ илэрсэн байсан. Мөн А- гэх эмэгтэйг би сайн танихгүй, зүс таньдаг. Гэтэл намайг хулгайн хэрэг хийсэн гэж гэрчилсэн. Би 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр А-тай Хархорин зах дээр таарахад надад “З-, А-, Э- гэх миний найз нарыг Эрүүгийн цагдаа нар хайж байна” гэж ярьж байсан. Удалгүй намайг цагдаа нар баривчлахад А- гарч ирснээ гэрч болчихсон. Намайг хийгээгүй хэрэгт маань гүтгэсэн бөгөөд А- гэх эмэгтэй миний үйлдлийг гэрчилсэн гэж байснаа дараа нь гэнэт хам хэрэгтэн болгочихсон. Би хийгээгүй хэргээ үүрч байгаадаа гомдолтой байна. А-, З-, Э-, А- гэх хүмүүсийг шалгаж энэ хэргийн үнэнг олж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Ч-ын өмгөөлөгч М.Даваадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Д.Ч-ыг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Д.Ч-ын хувьд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын *** тоотод байрлах иргэн Н.Б-ын байшингийн цоожийг эвдэж, 1.902.700 төгрөгийн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, бусад 11 удаагийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 23 минутад эхлүүлж, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 34 минутад дуусгасан. Д.Ч-аас сэжигтнээр авсан мэдүүлэг нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг 20 минутад эхлүүлж, мөн өдрийн 20 цаг 10 минутад, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг 40 минутад эхлүүлж, мөн өдрийн 19 цаг 10 минутад тус тус мэдүүлэг авч дуусгасан. Өөрөөр хэлбэл, Д.Ч-аас нэг өдөр, нэг цаг хугацаанд хоёр өөр мэдүүлэг авсан. Д.Ч-аас мэдүүлэг аваагүй атлаа мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөр, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно” гэж заасныг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, нотлох баримтын шаардлага зөрчигдсөн, урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэх ямар ч нотлох баримт байж болохгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Монголын Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ...өөрийгөө өмгөөлөх, ...эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэж заасныг зөрчиж авсан мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийн яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийг “...Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авах нь юуны өмнө түүнд өөрийгөө өмгөөлөх, хамгаалах боломж олгож буй тул эхэлж ямар хэрэгт сэрдэгдэж эсвэл яллагдаж буйг заавал мэдэгдэх ба учир битүүлэг байдлаар байцаах, мэдүүлэг өгөхийг шаардах явдал гаргаж болохгүй. Тэрээр хэргийн талаар мэдүүлэх, түүнчлэн гэм буруугүй болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болохыг мөн өөрийг нь холбогдуулан сэжиглэж яллаж буй хэргийг мэдэх эрхтэй болохыг мэдүүлэг авах явцад байнга анхаарна. Яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар дангаараа шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, ял оногдуулах үндэслэл болохгүй тул тэдгээрийн мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай заавал харьцуулна...” гэж тайлбарласан.
Гэтэл анхан шатны шүүх Д.Ч-ын сэжигтнээр өгсөн мэдүүлгийг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулаагүй, энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна. Шүүгдэгч Б.А- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр 1 удаа, яллагдагчаар 4 удаа, шүүгдэгч Д.Ч- нь сэжигтнээр 2 удаа тус тус мэдүүлэг өгсөн. Харин шүүх эргэлзээ бүхий, ноцтой зөрүүтэй мэдүүлэг өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэн, хэргийн үйл баримтыг хэрхэн, яаж үнэлж дүгнэсэн талаар дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьжээ. Хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн гар мөр нь санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон Д.Ч-ын гарын хээний дардастай тохирохгүй байна гэх шинжээчийн дүгнэлт хавтас хэрэгт авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа яг ямар нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон талаар тодорхой дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр эрх зүйн ухамсарт тулгуурлан үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоох шаардлагатай бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд нь ямар нэгэн эргэлзээ үүсгэхгүй, үйл баримтыг бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “..1.1.“Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ.
1.2.“...гэм буруутай эсэхэд...” гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ. Шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээ нь дээрх ойлголтод нэгэн адил хамаарна. Харин шүүгдэгчийн гэм буруутайг тогтоохоос бусад нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримтыг шалгах, үнэлэхэд үүссэн эргэлзээ нь уг ойлголтод хамаарахгүй.
1.4. “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасны эцэст гагцхүү няцаан үгүйсгэгдэхгүй буюу үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тухайн тохиолдолд ашигтайгаар шийдвэрлэх зарчим үйлчилнэ. “...шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно. ” гэж тайлбарласан.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Ч-ад холбогдох эрүүгийн хэргээс 11 удаагийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Мөн эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа шүүгдэгч Д.Ч-ын зарим үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж, хорих ял эдлэх дэглэмийг өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.А- нь давж заалдах гомдол гаргаагүй. Эхний анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Ер нь шүүгдэгч Д.Ч-ын нөлөө байгаа гэж үзэж байна. Сүрдүүлдэг, айлгадаг, цохиж зоддог нөхцөл байдал байдаг. ...” гэв.
Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч нараас гаргасан гомдол болон тайлбартай холбогдуулж дараах тайлбарыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Ч- болон түүний өмгөөлөгч М.Даваадорж нараас мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа болон сэжигтнээс мэдүүлэг авсан ажиллагааг явуулахдаа эрүүдэн шүүсэн гэх асуудлуудыг ярьж байна. Мөн өмгөөлөгч М.Даваадоржоос мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг мэдүүлгийг авахаас өмнө явуулсан гэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлд илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох зорилгоор мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно гэж заасан байдаг. Тухайн ажиллагаанд прокурор, мөрдөгч болон сэжигтэн нар оролцсон мөрдөн шалгах ажиллагаа болсон. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны дараа сэжигтнээс мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч оролцсон байдаг. Өмгөөлөгч эрх, үүрэгтэйгээ танилцаад гарын үсэг зурсан баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэх нь үндэслэлгүй. Уг ажиллагаатай холбоотойгоор шүүгдэгч Д.Ч-аас холбогдох байгууллагад гомдол гаргаж шалгуулсан байдаг. Холбогдох байгууллагуудаас эрүүдэн шүүсэн асуудал байхгүй байна гэж үзсэн албан бичиг, тоот болон тогтоолуудыг хэргийн материалд хавсаргасан. Мөн шүүгдэгч Д.Ч- өмнөх гомдолдоо Э- гэдэг хүний нэрийг дурдаж байсан бол одоо З-, А-, А- гэх хүмүүсийг дурдаж байна. З- гэх хүний гарын хээ илэрсэн гэх илтгэх хуудас хэргийн материалд авагдсан. Уг илтгэх хуудас нь мөрдөгчийн алдаа байсан гэдгийг сүүлд шинжээчийн дүгнэлтэд “мөрдөгч хэргийн газраас бэхжүүлсэн хурууны хээг тухайн хүний гарын хээтэй таарч байна уу, үгүй юу гэдэг талаар ямар нэгэн дүгнэлт гаргах боломжгүй. Үүнийг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчээс дүгнэлт гаргана” гэсэн байдаг. Ямар нэгэн байдлаар хурууны хээ тохирсон гэсэн шинжээчийн дүгнэлт хэрэгт байхгүй. Мөн Э- гэдэг хүнийг холбогдуулан шалгаж өгөөч гэсэн хүсэлтүүдийг гаргадаг. Тухайн хүнийг шүүгдэгч Б.А-тай найз гэх үйл баримтыг ярьдаг. Шүүгдэгч Б.А- нь тухайн хүнийг танихгүй гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Д.Ч- нь Э- гэж ямар хүн болох талаар тодорхой хариулт өгдөггүй. Тиймээс Э- гэдэг хүн нь уг хэрэгт оролцсон байх үндэслэлгүй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд шүүгдэгч Д.Ч- болон түүний өмгөөлөгч М.Даваадорж нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг тооцохдоо шүүхээс алдаа гаргасан буюу шүүгдэгч Б.А-гийн цагдан хоригдох хоногийг 425 хоног гэж бичсэн. Шүүгдэгч Б.А- нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 323 хоног цагдан хоригдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт шүүгдэгч Б.А-гийн цагдан хоригдсон хоногийг 323 хоног гэж өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч- болон түүний өмгөөлөгч М.Даваадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Шүүгдэгч Д.Ч- 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ганцаараа 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтрэн үйлдэж, хохирогч Б.А-, Ж.Б-, Г.Б-, Б.Б-, Б.Б-, Ж.О-, А.Б-, Н.Б- нарт нийт 13.363.600 төгрөгийн хохирол,
шүүгдэгч Д.Ч-, Б.А- нар нь бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтрэн үйлдэж, хохирогч Э.Э-, Ц.Э-, Ч.М-, Г.Г- нарт нийт 2.904.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.А-ын “...Би 2023 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 01 цагийн
үед Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо хангайн ***** тоот хашаанд байрлах гэртээ
хадам ээж болох Саранчимэг охин Халуун нарыг аваад явсан. Өнөөдөр хадам ээж
Саранчимэг утсаар залгаад танай гэрт хулгай орсон байна гэж надад хэлсэн. ...2020 оны
дунд гарын 1 ширхэг мөнгөн аяга 750.000 төгрөг, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга нийлээд 500.000 төгрөг авч байсан, дунд гарын 1 ширхэг мөнгөн аяга 500.000 төгрөгөөр авч байсан, дунд гарын халтар манан хөөрөг алтан нуух, мөнгөн халбага, мөнгөн ултай, даваа толгойтой 1.500.000 төгрөг худалдан авч байсан...” /1хх19/,
гэрч Б.С-ийн “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 цагийн үед Б- хажуу гэрт ороход гэрийн хаалга онгорхой байсан гэхээр нь би Б-ын хамт ороход Б- талын орон дээр хөөргийн даалин байхаар нь хүргэн А-оос утсаар асуухад гэр цоожтой байх ёстой, хөөрөг байсан, бас мөнгөн аяганууд байгаа гэж хэлэхээр нь мөнгөн аягыг үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...” /1хх21/,
хохирогч Ж.Б-ийн “...2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн
орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы **** тоот хашаандаа иртэл
манай гэрт хулгай орсон байсан. Манай гэрээс цагаан өнгөтэй 38-40 размерын адууны
арьсан гутал, бэлнээр 160.000 төгрөг, төмөр шигтгээтэй мөнгөн бөгж нэг ширхэг, нарийхан
мөнгөн гинж, 2 шил Кэнтаги нэртэй архи болон хар өнгийн шилтэй орос архи зэрэг эд зүйлд алга болсон байсан. Манай гэрт байсан хоолны ширээ, тольтой шүүгээ, бурхны гуу зэрэг зүйлс эвдэрч хэмхэрсэн байсан бөгөөд манай гэрийг маш эмх замбараагүй болгоод
хаячихсан байсан. ...Тэрээр 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн “...Би тухайн үедээ 3 шил архиа үнэлүүлээгүй, надад тухайн архийг үнэлүүлэх шаардлага байхгүй, ...манай гэрийн эд зүйлийг нааш цааш нь хөдөлгөчихсөн байсан. Гэхдээ тухайн эд зүйлс маань эвдэрч, хугарсан зүйл байхгүй тул үнэлүүлэхгүй. Би өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоос татгалзаж байна. ...” /1хх102-103, 5хх21-22/,
хохирогч Г.Б-ийн “...2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус тоотод байх
гэртээ аав Г-, ээж Э-, эхнэр А-, 2 хүүхдийн хамт гэртээ байж байгаад 21 цагийн үед бид нар бүгдээрээ үеэл ах М-ынд золголт хийх гээд гэрээсээ гарсан. Тухайн айлд байж байгаад гэртээ ирсэн тооно хаалт онгойсон байдалтай гэртээ орсон чинь хувцасны шкаб онгойчихсон хувцас хунар тараасан, гэрийн хойморт байх зурагтын тавиурууд бүгдийг нь онгойлгож үзсэн байсан. Манай гэрт орсон хулгайч нь хар куртиктэй хувцасны шкабны урд тасраад унасан хэвтэж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өсөн. ...манай гэрт байсан “Samsung” маркийн цэнхэр өнгийн I pad 1 ширхэг, эхнэрийн цүнхнээс 270.000 төгрөг, ээжийн түрийвчнээс 50.000 төгрөг, ээжийн сваровски шигтгээтэй ээмэг, зүүлт, бөгж, гинжтэйгээ, зурагтын удирдлага 1 ширхэг алга болсон байсан гэхдээ бүгдийг нь эргүүлж авсан. ...тухайн хүнийг огт танихгүй гэрт орж ирсэн хувцасны шкабны урд тасраад уначихсан байсан.” /1хх147-148/,
хохирогч Д.Б-ын “...Манай бэр эгч Б- 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө 08 цагийн орчимд ажилдаа явахдаа манай гэрийн хаалгыг хараад онгорхой байхаар нь миний төрсөн ах Д.Б-т хэлж ах цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна лээ. Цэнхэр өнгийн цагаан даалинтай жижиг гарын цагаан хаш хөөрөг, цахилгаан плитка алдагдсан байсан. ...” /1хх218-219/,
гэрч Д.Б-ын “...2023 оны 08 дугаар сарын сүүлчээр манай төрсөн дүү
Б- нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа
юм. Тухайн өдрөөс хойш би дүүгийнхээ Сонгинохайрхан дүүргийн 30-р дугаар хорооны
нутаг дэвсгэрт байрлах хамбын 4-37 тоотод байрлах Монгол гэрийн харах болсон ба уг гэр нь манай хашаан дотор байдаг юм. 2023 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 23 цаг өнгөрч байх үед гэрийн шалгаж үзэхэд цагаан өнгийн төмөр цоожоор түгжсэн байсан ба 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө 08 цагийн орчим манай эхнэр Б- гэрт орж ирээд Б-ын гэрийн хаалга онгорхой байна чи орж юм авсан юм уу? гэж асуухаар би ороогүй гэж хэлээд гэрээсээ гараад шалгасан манай дүүгийн гэрт хулгайч орсон байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ...” /1хх221/,
хохирогч Б.Б-гийн “...Би 2023 оны 11 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн
орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хамба 3-35 тоот гэрээсээ гараад Төв
аймаг руу яваад маргааш нь буюу 11 дүгээр сарын 18-ны өглөө 08 цагийн үед гэртээ ирэхэд гэрийнхээ гадна хаалгыг онгойлгох гэтэл хаалганы цоож эвдэрсэн байдалтай байсан хаалгаа татаад дотогш ортол гэрийн доторх байдал эмх замбараагүй 43 инчийн Самсунг брэндийн зурагт байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ...” /2хх12/,
хохирогч Ж.О-ын “...Би 2023 оны 12 дугаар сарын 12-ны өглөө ээлжийн
ажилдаа гараад 13-ны өглөө манай эгч М- над руу өглөө 07 цагийн үед утсаар залгаад хашааны гүйдэг хаалга тал онгорхой хашаанд байсан эд зүйл чинь алга байна гэж ярихаар нь би өглөө ээлжийн ажлаасаа буугаад гэртээ 07:40 цагийн үед ирэхэд хашаанд байсан дугуй хийлэгч, дугуйн данхраад, дугуйн троцов, түлхүүрийн ком, багажийн хайрцаг,
Флейт/лимбэ/ хөгжмийн зэмсэг алга болсон байсан тэгээд цагдаагийн байгууллагад
хандсан. ..." /2хх172/,
хохирогч А.Б-ийн “..2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би ажлаа тараад
гэртээ ирэхэд манай хашааны хаалга хаалттай байсан ба гэрийн хаалга хаалттай байсан.
Би дөхөөд харахад хаалганы гадна талын цоожийг эвдчихсэн байсан бөгөөд нээгээд ортол манай гэрт байдаг авдрууд болон эд зүйлийг ухаж гэрт байсан юмнуудыг хулгайлсан байсан. 1 ширхэг мөнгөн аяга, 5 ширхэг дунд зэргийн хэмжээтэй, үлдсэн 1 ширхэг мөнгөн аяга нь том хэмжээтэй гэхдээ би ямар жинтэй, ямар тойргийн хэмжээтэй гэдгийг нь мэдэхгүй байна. Мөн 2 ширхэг эмэгтэй мөнгөн гинж, 3 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг хөөрөг /хүрэн мана/, 1 ширхэг мөнгөн бугуйвч, 1 ширхэг мөнгөн энгэрийн тэмдэг, хэтэвчинд байсан 50.000 төгрөг зэрэг зүйлс алга болсон байсан. ...” /3хх20-21/,
хохирогч Н.Б-ын "...2024 оны 01-р сарын 29-ний өдөр өглөөний 09 цаг 50
минутад ажилдаа явахаар эхнэр М-ын хамт гарсан. Тэгээд орой гэртээ 21 цаг
орчимд орж ирэхэд байшингийн хаалга эвдсэн байсан. Цонхоороо хартал доторх эд зүйл
эмх замбараагүй болсон байсан. 2 ширхэг монетон бөгж, дрилл, индүү, нүдний шил,
чемодан, хувцасны индүү, жижиг ээмэг хулгайд алдагдсан. ..." /3хх118-119/,
хохирогч Э.Э-гийн “..Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо хангайн 51
дүгээр гудамж 8 тоотод ганцаараа амьдардаг юм. 2023 оны 11 дүгээр сарын 18-ний өглөө
08 цагийн орчимд ажилдаа явсан. Тус өдөр 18 цагийн орчим гэртээ иртэл манай
байшингийн цонх нь онгорхой байсан бөгөөд би нээх их юм бодолгүй гэр лүүгээ орсон
бөгөөд хаалгаа түлхүүрээрээ онгойлгоод орсон. Намайг гэр лүү ороход Сайн электрониксоос 55 инчийн Самсунг маркийн хар өнгийн зурагт худалдаж авсан бөгөөд тухайн зурагтын хайрцаг нь манай гэрийн үүдэн хэсэгт намайг өглөө гарахад байсан бөгөөд дөнгөж гэр лүү ороход байхгүй байхаар нь гэрлээ асаагаад том өрөөнд ороод буйдан дээр байсан зурагтаа хартал байхгүй. ...” /2хх63-65/,
хохирогч Ц.Э-гийн “..2023 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр 13 цагийн орчим
байшингаасаа гараад нойл орж бие засчхаад эргээд гэр лүүгээ явж байхад байшингийн урд талд байдаг бөө, мөргөлийн гэрийн цоож нь байхгүй байсан бөгөөд гайхаад очоод хартал гэр доторх эд зүйлс нь эмх замбараагүй байдалтай байсан. Тэгээд эд зүйлсээ шалгатал тухайн гэр дотор байх тахилын ширээн дээр байсан гурван үе дамжиж өвлөгдсөн цагаан өнгийн хаш хуучны хөөрөг, бөөгийн хэрэгсэл буюу модон тагш, ногоон өнгийн чулуун гаансны соруул, дунд гарын мөнгөн аяга барилгын материалд хэрэглэдэг “Кен” брэндийн улаан өнгийн гар дрилл, кеп брэндийн улаан өнгийн гар тастагч, марк нэр нь тодорхойгүй улаан өнгийн гагнуурын аппарат гэх мэт зүйлс алга болсон байсан. ...” /2хх120-122/,
хохирогч Г.Г-ын “...2024 оны 01 дүгээр сарын 30-ны орой 23 цаг 20 минутад манай эхнэр Г- над руу залгаад гэрт хулгай орсон байна гэхээр нь би гэр лүүгээ шууд явсан. Гэр лүүгээ явах замдаа цагдаа дуудсан. Миний Жордан 6 загварын оргинал пүүз, бугуйн цаг, жижиг спикер, 5 кг үхрийн мах мишээл талх 1 уут, 1,5 кг будаа, 1 шуудай нүүрс гэх мэт эд зүйлс алдагдсан байсан. ...” /2хх216-217/,
хохирогч Ч.М-ын “..Миний бие Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд Нарангийн ***** тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2023 оны 04 дүгээр сараас хойш амьдарч байгаа. Өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн орчимд миний бие эхнэр, хүүхдийн хамт гэрээсээ гараад гадуур ажил хөөцөлдөөд явсан бөгөөд намайг гэрээсээ гарахад манай гэрийн эд зүйлс бүрэн бүтэн байсан. Тэгээд би эхнэр, хүүхдийн хамт оройн 21 цаг 30 минутын үед гэртээ ирсэн бөгөөд түрүүлж орж гал түлэх гээд гэрийнхээ хаалгыг онгойлгох гэхэд манай гэрийн хаалганы цоож мултраад уначихсан. Тэгэхээр нь би манай гэрээс хулгай хийсэн байж магадгүй гээд гэрийнхээ хаалгыг татаж үзээд хоймор луугаа харахад “Наir” брэндийн 32 инчийн зурагт, ширээн дээр байсан “Dell” брэндийн нөүтбүүк байхгүй байсан..” /3хх60-61/,
гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх15, 50, 133, 209, 2хх52, 109, 167, 204, 3хх5, 50, 106/, дуудлагын лавлагааны хуудас /1хх14, 49, 132, 208, 2хх3, 51, 108, 203, 3хх49, 107/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1хх5-13, 51-57, 134-136, 210-213, 2хх5-8, 53-57, 110-116, 205-211, 3хх6-15, 51-56, 108-114/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх59-77/, хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх93-97/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх161-165/, “...Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр гудамжны 09 тоотод оршин суугч Ж.О- миний эд зүйлс 2023 оны 12 дугаар сарын 12-ны шөнө хулгайд алдагдсан. ...” гэх утга бүхий бичгээр гаргасан өргөдөл /2хх168/,
“Тэнцвэр Эстимэйт үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд /1хх35-36, 115-117, 223-225, 2хх25-26, 72-75, 135-137, 174-175, 218-219, 3хх21-27, 62-65/, "Дамно" ХХК-ийн №Б31-24-398 дугаартай хохирлын үнэлгээ /3хх138-142/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 02/80 дугаартай "...Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдээс №1, №2, №3 дугаараар тэмдэглэсэн гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. №4 дугаараар тэмдэглэсэн гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн №1 дугаартай гарын мөр нь нэгдсэн санд ММ0000ШШГ04084, 2655699, 24598, ММ000810009751,2513002, 2514241 дугаараар бүртгэгдсэн Д-гийн Ч-ын Б- гарын дунд хурууны өндгөн хэсгийн дардастай тохирч байна. ..." гэх шинжээчийн дүгнэлт /3хх126-132/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 04/012 дугаартай “...Шинжилгээнд хүргүүлж буй хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн эвдлэгч багажийн 2 хэсэг нь нэг бүхэл мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн 2 хэсэг эвдлэгч багаж дээрх хугарсан хэсгийн зах ирмэгийн хэлбэр, хэмжээ, хонхойж орсон ором гэх ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Асуултад тусгагдаагүй нөхцөл байдал илрээгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /3хх73-76/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Ч-ыг ганцаараа болон шүүгдэгч Б.А-тай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Б.А-г Д.Ч-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр санаа, зорилгоо нэгтгэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрлөөс хорих ялыг сонгон шүүгдэгч Д.Ч-ыг 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.А-г 2 жилийн хугацаагаар оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” заасан шударга ёсны зарчимд нийцжээ.
Учир нь, хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцогдоно. Мөн дээрх үйлдлийг хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсон буюу гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үздэг.
Гэмт хэргийн объектив шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, цаг, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгч нарын хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэхэд хүргэж, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох нь зүйтэй бөгөөд хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэдэгт хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зэргийг ойлгож, энэ тохиолдолд гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж үзэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хуульчилсан.
Түүнчлэн, гэмт хэрэгт хамтран оролцох хууль зүйн ойлголт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн байх шинж бөгөөд гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж зааж, хамтран оролцооны төрөл, хэлбэрийг тодорхой хуульчилж өгсөн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан байна.
Хэргийн үйл баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг бүхэлд нь үнэлж дүгнэхэд шүүгдэгч нар нь бусдын эд зүйлийг хулгайлахдаа хүндрүүлэх шинжтэй буюу бусдын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлджээ.
Тодруулбал, шүүгдэгч Д.Ч- нь ганцаараа болон бусадтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ бусдын эзэмшлийн байшин болон Монгол гэрийн цоожийг эвдэх, байшингийн цонхийг онгойлгож орох, хашааг нь давж орох зэргээр хууль бусаар нэвтэрч үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэхээр завдсан, шүүгдэгч Б.А- нь үргэлжилсэн үйлдлээр Д.Ч-ыг гэмт хэрэг үйлдэх үед хүн харж зогсох, хулгайн эд зүйлсийг зөөлцөх, хамт борлуулах, олсон ашиг орлогоо хамт захиран зарцуулах зэргээр гэмт хэрэгт бүлэглэн хамтран оролцсон үйл баримт тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
4. Шүүгдэгч Д.Ч- “...Мөрдөгч нар намайг зодож дарамтлан хүчээр хэрэг тулгасан, прокурор Мөнхтүвшин нь энэ байдлыг мэдсээр байж чимээгүй өнгөрүүлсэн, Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн гэх 11 төрлийн хулгайн үйлдлийг зөвшөөрөхгүй, А- гэх эмэгтэйг намайг хулгайн хэрэг хийсэн гэж гэрчилсэн гэж байснаа сүүлд нь хамт гэмт хэрэг үйлдсэн болгосон. ...А-, З-, Э-, А- гэх хүмүүсийг шалгаж өгнө үү...” гэсэн,
шүүгдэгч Д.Ч-ын өмгөөлөгч М.Даваадорж “...Д.Ч-ын иргэн Н.Б-од 1.902.700 төгрөгийн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, бусад 11 удаагийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Д.Ч-аас нэг өдөр, нэг цаг хугацаанд хоёр өөр мэдүүлэг авсан. ...Д.Ч-аас мэдүүлэг аваагүй атлаа мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулсан нь хууль зөрчсөн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй байна. ...Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглосон заалтыг зөрчиж авсан мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийн яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн гарын мөр нь Д.Ч-ын гарын хээний дардастай тохирохгүй байна гэх шинжээчийн дүгнэлт хавтас хэрэгт авагдсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Мөн шүүгдэгч Д.Ч-ын зарим үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй...” гэж заасан ба хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Б.А- нь Д.Ч-тай үйлдсэн гэмт хэргийн үйлдэл оролцооны талаар тодорхой мэдүүлэхээс гадна, мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Тодруулбал, шүүгдэгч Б.А- нь хохирогч Э.Э-гийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч явсны улмаас хохирогчид 2.799.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг “...Д.Ч-ын хамт явж байгаад тус тоотын гадаа очоод би хашааны гадаа үлдээд хашаа байшин руу Д.Ч- орсон. Тэгээд гарч ирэхдээ хар өнгийн зурагт авч гарч ирсэн. Тэгээд бид хоёр зурагтаа Хар хорин зах дээр очоод Д.Ч- хүнд зарсан байсан. Д.Ч- надад хэлэхдээ 100 гаран мянган төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Зурагт зарсан мөнгөөрөө Д.Ч-ын хамт хоол идэж, архи авч уусан. Би тухайн хэргээ үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэж /2хх95-96/, хохирогч Ц.Э-гийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч цагаан өнгийн хаш хуучны хөөрөг, модон тагш, ногоон өнгийн чулуун гаансны соруул, дунд гарын мөнгөн аяга, “Кеп” брэндийн улаан өнгийн гар дрилл, кеп брэндийн улаан өнгийн гар тастагч, улаан өнгийн гагнуурын аппарат зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч явсны улмаас хохирогчид 760.000 төгрөгийн хохирол хүч учруулсан үйлдлийг “...тухайн үед шөнө болж байсан. Би Д.Ч-ын хамт явж байсан юм. Намайг хашааны гадаа хүн харж байгаарай гэж гадаа үлдээгээд өөрөө дотогшоо ороод удалгүй гараад ирсэн. Гарч ирэхдээ хөөрөг, мөнгөн аяга болон багаж маягийн зүйлс авсан байсан. Бид хоёр тухайн эд зүйлийг Нарантуул зах дээр аваачиж зарсан. Тухайн үед 280.000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөөрөө архи авч уусан. ...” /2хх158-159/ гэж, хохирогч Г.Г-ын эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч Жордан 6 загварын пүүз зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч явсны улмаас хохирогчид 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг “...Цагаан сараас өмнө болсон асуудал Д.Ч-тай хамт явж байгаад 24 тухайн тоотод гадна очсон тухайн хашаанд нэг монгол гэр байсан. Д.Ч- намайг хашааны гадаа үлдээд хүн харж байгаарай гэсэн тэгээд өөрөө дотогш ороод гарч ирсэн. ...Д.Ч- гарч ирэхдээ пүүз, мах, бугуйн цаг, хөгжим спикер, будаа, нүүрс зэрэг зүйлс авсан байсан. Эдгээрийг Д.Ч-ын хамт Хар хорин зах дээр 500.000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэр мөнгөөрөө хоол бас архи авч уусан... Би Д.Ч-тай л хамт явдаг өөр хүнтэй хамт явж байгаагүй. Ч- л айлууд руу ороод эд зүйл авч гарч ирдэг би хашааны гадаа ойролцоо нь зогсож байдаг. ...” /2хх244-245/, хохирогч Ч.М-ын эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч “Наir” брэндийн 32 инчийн зурагт, "Dell” брэндийн нөүтбүүк зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч явсны улмаас хохирогчид 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан нийт 18,792,600 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг “...тухайн өдөр би Д.Ч-ын хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран хавиар явж байгаад 638ж тоотод орсон ба би бас л хашааны гадна үлдсэн. Д.Ч- дотогшоо ороод хар өнгийн зурагт 1 ширхэг, нөүтбүүк авч гарч ирсэн. Тэгээд бид хоёр Нарантуул зах дээр аваачиж зарсан ба 700.000 төгрөгөөр зарсан санагдаж байна. ...” /3хх95-96/ гэж үйлдэл тус бүр дээр гэмт хэргийг хэрхэн яаж үйлдсэн талаараа тодорхой мэдүүлсэн ба энэ нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, камерын бичлэг, хэргийн газраас Д.Ч-ын гарын мөр илэрсэн талаарх шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр давхар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон болно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Ч-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд дурдсан үйл баримтууд шүүгдэгч Б.А- дээрх мэдүүлэг болоод хохирогч нарын хаанаас ямар байдлаар юу алдагдсан талаар өгсөн мэдүүлэгтэй тохирч байхаас гадна дээрх ажиллагаанд прокурор, өмгөөлөгч нар хуульд заасан журмын дагуу оролцсон байна.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөр, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно” гэж хуульчилснаас үзэхэд зөвхөн урьд өгсөн мэдүүлгийг шалгах зорилгоор бус илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгахаар мөрдөгчийн санаачилгаар хийгдэх ажиллагаа мөн хамаарахаар зохицуулжээ.
Мөн шүүгдэгч Д.Ч-ын эрүүдэн шүүж хэрэг тулгасан гэх агуулга бүхий гомдлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгасан талаарх Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 3842 дугаартай “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 358 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 844 дугаартай "Хариу мэдэгдэх хуудас", Авлигатай тэмцэх газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 06/17303 дугаар “Албан бичиг” зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд уг баримтуудаар шүүгдэгч Д.Ч-ыг хэрэг хүлээлгэхээр зодож дарамталсан, согтууруулах ундааны зүйл хэрэглүүлж мэдүүлэг авсан, эрүүдэн шүүсэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Түүнээс гадна, шүүгдэгч Д.Ч-ын гаргасан “З-, А-, А- гэх хүмүүсийг шалгуулах” агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд З- гэх этгээдтэй холбоотойгоор өмнө нь шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн, энэ талаар эрүүгийн мөрдөгч Х.Доржбямба 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн илтгэх хуудаст техникийн шинжтэй алдаа гаргасан, уг гэмт хэргийг Г-ийн З- үйлдээгүй болох нь тогтоогдсон талаар бичиж тэмдэглэл үйлдсэн байх ба өөр этгээд дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч Б.А- нь бүлэглэсэн 4 удаагийн үйлдлийг зөвхөн Д.Ч-тай хамт үйлдсэн талаар тодорхой мэдүүлсэн болно.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Ч- болон Б.А- нарын үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан, шүүгдэгч Д.Ч-ын ганцаараа үргэлжилсэн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдлүүдийг няцаан үгүйсгэсэн, өөр этгээд үйлдсэн, хамтран оролцсон гэж дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул тэднийг дээрх гэмт хэргүүдийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн гүйцэтгэсэн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд, шүүгдэгч Д.Ч-, түүний өмгөөлөгч М.Даваадорж нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/1925 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Харин, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...шүүгдэгч Б.А-гийн цагдан хоригдсон хоногийг “...425...” гэснийг “...323...” гэж зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.
Тодруулбал, 4 дүгээр хавтас хэргийн 77-78 дугаар талд авагдсан 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ЦХШЗ/205 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч Б.А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ЦХШЗ/420 дугаартай шүүгчийн захирамжаар Б.А-гийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзжээ.
Мөн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/1778 дугаартай “шүүгдэгч Б.А- нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж /6хх5-6/ гарсан бөгөөд хэргийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх хүртэл түүний цагдан хоригдсон хоног нь 323 хоног байх тул шийтгэх тогтоолын тус заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ч-, Б.А- нар нь 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл тус тус 34 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/1925 дугаар шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “...шүүгдэгч Б.А-гийн цагдан хоригдсон 425 хоногийг...” гэснийг “...шүүгдэгч Б.А-гийн цагдан хоригдсон 323 хоногийг...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Д.Ч-, түүний өмгөөлөгч М.Даваадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-, Б.А- нарын цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ С.Б-ТУЯА