| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2026/00058/И |
| Дугаар | 157/ШШ2026/00103 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 157/ШШ2026/00103
| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.**************д холбогдох “18,264,384.05 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч П******* ************** нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2025-01-08-нд 6000433507 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж ,1000000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2025-01-03-нд 6000427733 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж ,13450000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2025-01-09-нд 6000435756 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж ,1500000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2025-01-й09-нд 6000434458 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж ,1000000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан.
Зээлдэгчтэй байгуулсан 6000433507 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 235 хоног, 6000427733 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 234 хоног, 6000435756 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 231 хоног, 6000434458 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 224 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Зээлдэгчтэй байгуулсан 6000433507 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027-06-19-нд, 6000427733 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027-06-20-нд, 6000435756 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027-06-23-нд, 6000434458 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027-06-30-нд тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлтэй байна.
Иймд, Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000433507 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт ,910165. төгрөг, Үндсэн хүүний төлбөрт ,158563.6 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт ,3718.0 төгрөг, 6000427733 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт ,12296864. төгрөг, Үндсэн хүүний төлбөрт ,2137297.2 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт ,50416.6 төгрөг, 6000435756 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт ,1368323. төгрөг, Үндсэн хүүний төлбөрт ,235010.7 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт ,5517.9 төгрөг, 6000434458 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт ,916940. төгрөг, Үндсэн хүүний төлбөрт ,153140.0 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт ,3427.7 төгрөг, нотариатын төлбөрт 25,000, Нийт 18,264,384.05 төгрөгийг зээлдэгч П******* **************гоос гаргуулах” гэжээ
Хариуцагч Х******* овогт П******* ************** нь шүүхэд гаргасан тайлбартаа: “******* Банк”-аас нэхэмжилж байгаа 18,264,384.05 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч П.**************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,264,384.05 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч П.************** нь 18,264,384.05 төгрөгийг “******* банк” ХК-д төлж барагдуулах үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 6000433507 дугаартай “Цахим зээлийн гэрээ”, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 6000434458 дугаартай “Цахим зээлийн гэрээ”, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 6000435756 дугаартай “Цахим зээлийн гэрээ”, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны MD00220963 дугаартай хувь хүнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн LD00220963 дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, П.**************гийн зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.************** нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 18,264,384.05 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 18,264,384.05 (арван найман сая хоёр зуун жаран дөрвөн мянга гурван зуун наян дөрвөн төгрөг таван мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,272 төгрөгийн тавин хувь 124,636 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 124,636 төгрөгийг, хариуцагч П.**************гоос улсын тэмдэгтийн хураамж 124,636 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжилсэн 18,264,384.05 (арван найман сая хоёр зуун жаран дөрвөн мянга гурван зуун наян дөрвөн төгрөг таван мөнгө) төгрөгийг хариуцагч П.************** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,272 төгрөгийн тавин хувь 124,636 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 124,636 төгрөгийг, хариуцагч П.**************гоос улсын тэмдэгтийн хураамж 124,636 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч П.************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР