| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2026/00128/И |
| Дугаар | 157/ШШ2026/00104 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 157/ШШ2026/00104
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Э*******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,648,998.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, танилцаад 2026 онй 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Д.Э******* нь манай компанитай 2024 оны 10 сарын 16-ны өдөр L100045105 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Д.Э*******-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу П******* аппликейшнаас:
2024 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 7807628636 зээлийн дансны дугаартай, 1,916,000.00 /нэг сая есөн зуун арван зургаан мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946159016 банкны тоот дансанд;
2024 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 7100242782 зээлийн дансны дугаартай, 10,600,000.00 /арван сая зургаан зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.45 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946159016 банкны тоот дансанд;
2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7900916914 зээлийн дансны дугаартай, 1,600,000.00 /нэг сая зургаан зуун мянган төгрөг/ төгрөгийн п******* зеро зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4203609680 дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 1 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1.2024 оны 11 дүгээр сарын 9-ний зээлийн үлдэгдэл нь:
-Үндсэн зээл: 1,532,798.63 /нэг сая таван зуун гучин хоёр мянга долоон зуун ерэн найман төгрөг жаран гурван мөнгө /
-Шимтгэл: 30,300.00 /гучин мянга гурван зуун төгрөг/
-Үндсэн хүү: 557,854.70 /таван зуун тавин долоон мянга найман зуун тавин дөрвөн төгрөг далан мөнгө /
-Нэмэгдүүлсэн хүү: 102,500.14 /нэг зуун хоёр мянга таван зуун төгрөг арван дөрвөн мөнгө /
-Нийт: 2,223,453.47 /хоёр сая хоёр зуун хорин гурван мянга дөрвөн зуун тавин гурван төгрөг дөчин долоон мөнгө / 2.2024 оны 11 дүгээр сарын 9-ний зээлийн үлдэгдэл нь:
-Үндсэн зээл: 10,359,396.65 /арван сая гурван зуун тавин есөн мянга гурван зуун ерэн зургаан төгрөг жаран таван мөнгө /
-Шимтгэл: 0.00
-Үндсэн хүү: 4,265,289.99 /дөрвөн сая хоёр зуун жаран таван мянга хоёр зуун наян есөн төгрөг ерэн есөн мөнгө /
-Нэмэгдүүлсэн хүү: 227,821.35 /хоёр зуун хорин долоон мянга найман зуун хорин нэгэн төгрөг гучин таван мөнгө /
-Нийт: 14,852,507.99 /арван дөрвөн сая найман зуун тавин хоёр мянга таван зуун долоон төгрөг ерэн есөн мөнгө /
3.2024 оны 10 дугаар сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь:
-Үндсэн зээл: 1,200,000.00 /нэг сая хоёр зуун мянган төгрөг/
-Шимтгэл: 0.00
-Үндсэн хүү: 364,536.99 /гурван зуун жаран дөрвөн мянга таван зуун гучин зургаан төгрөг ерэн есөн мөнгө /
-Нэмэгдүүлсэн хүү: 0.00
-Нийт: 1,564,536.99 /нэг сая таван зуун жаран дөрвөн мянга таван зуун гучин зургаан төгрөг ерэн есөн мөнгө /
Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг.
Иймд хариуцагч Д.Э*******оос нийт 18,648,998.45 /арван найман сая зургаан зуун дөчин найман мянга есөн зуун ерэн найман төгрөг дөчин таван мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ
Хариуцагч Б******* овогт Д******* Э******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Дүгрээ овогтой Э******* миний бие нь 18,648,998.45 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа тул ажилд ороод төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК нь хариуцагч Д.Э*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,648,998.45 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Э******* нь 18,648,998.45 төгрөгийг “П******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн L100045105 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, Д.Э*******ын зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Э******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 18,648,998.45 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 18,648,998.45 /арван найман сая зургаан зуун дөчин найман мянга есөн зуун ерэн найман төгрөг дөчин таван мөнгө/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,195 төгрөгийн тавин хувь 125,597 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 125,597 төгрөгийг, хариуцагч Д.Э*******оос улсын тэмдэгтийн хураамж 125,597 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
1.Нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 18,648,998.45 /арван найман сая зургаан зуун дөчин найман мянга есөн зуун ерэн найман төгрөг дөчин таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.Э******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,195 төгрөгийн тавин хувь 125,597 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 125,597 төгрөгийг, хариуцагч Д.Э*******оос улсын тэмдэгтийн хураамж 125,597 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Э******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР