| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2026/00130 |
| Дугаар | 157/ШШ2026/00128 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 157/ШШ2026/00128
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын п******* г нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Э*******д холбогдох “56,746 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын п******* г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Г.Э*******, И.Д******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 02 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, Канад хаусийн орцонд Б.Ө******* маргалдаж толгой руу нь цохих зэргээр биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон зөрчил үйлдсэн.
Эрх бүхий албан тушаалтан болох тус сумын цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Б******* нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0708171 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Г.Э*******д, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0708172 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч И.Д*******д тус тус Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Дээрх зөрчлийн хэргийн хохирогч Б.Ө нь Г.Э*******д зодуулсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх талаарх баримтыг Хэнтий аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс гаргуулан авахад хохирогч Б.Ө нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр амбулаторийн үзлэгт 30,975 төгрөгийн, амбулаторийн тусламж үйлчилгээнд 25,771 төгрөгийн, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр амбулаторын тусламж үйлчилгээнд 25,771 төгрөгийн, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр амбулаторын үзлэгт 30,975 төгрөгийн нийт 113,492 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
Зөрчлийн улмаас хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөрийг Г.Э*******, И.Д******* нараас хувь тэнцүүлэн гаргуулан нь зүйтэй байна гэж дүгнэв.
Эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлдэг бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзнэ.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж тус тус хуульчлан заасан байна.
Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс иргэний эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдлыг гэмт хэрэг, зөрчлийн гэж тухай бүр ялгаж шүүлт хийх боломжгүй бөгөөд тус сум дундын п******* газраас хийгдсэн судалгааны хүрээнд эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг тодорхойлсон болно.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр зохицуулсан бөгөөд прокурор итгэмжлэлгүйгээр оролцох эрх нээлттэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, П******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарч нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцэж байгаа тул Г.Э*******аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 56,746 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, П******* тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.
Хариуцагч Г.Э*******аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 56,746 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий г Төрийн сан банк дахь (IBAN:090090) 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү.
П******* нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ
Хариуцагч Б******* овогт Г******* Э******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 56,746 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын сан болох Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлж, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын п******* г******* нь хариуцагч Г.Э*******д холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 56,746 (тавин зургаан мянга долоон зуун дөчин зургаа) төгрөгийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр заажээ. Хариуцагч Г.Э******* нь Б.Өийн эмнэлгийн байгууллагаас авсан тусламж, үйлчилгээний зардал болох 113,492 төгрөгийн тавин хувь 56,746 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэл, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шийтгэлийн хуудас, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан тоот, гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч, эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал авсан эсэхийг тодруулах иргэдийн судалгаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Э******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 56,746 төгрөгийг төлж барагдуулсан талаарх баримтыг 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 56,746 (тавин зургаан мянга долоон зуун дөчин зургаа) төгрөгийг төлж биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Э*******аас 56,746 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийн тавин хувь 2,275 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын п******* г нэхэмжилсэн 56,746 (тавин зургаан мянга долоон зуун дөчин зургаа) төгрөгийг хариуцагч Г.Э******* нь төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын п******* г******* нь улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, хариуцагч Г.Э*******аас улсын тэмдэгтийн хураамж 2,275 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР