Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 157/ШШ2026/00099

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр  би нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын п******* г******* нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г*******д холбогдох “58,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, танилцаад 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад    

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын п******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Б.Г******* нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Улаанхудаг гэх газарт насанд хүрээгүй О.О*******тэй адуу, мал хөөсөн шалтгааны улмаас маргалдаж, морин дээрээс татаж газарт унагах, зүүн хөлийн гуя хэсэг рүү нь 5-6 удаа өшиглөх зэргээр түүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон зөрчил үйлдсэн. Эрх бүхий албан тушаалтан болох тус сумын цагдаагийн хэлтсийн Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Б******* нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 0269518 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.Г*******д Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Дээрх зөрчлийн хохирогч О.О******* нь Б.Г*******д зодуулсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх талаарх баримтыг Хэнтий аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс гаргуулан авахад хохирогч О.О******* нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ерөнхий мэргэжлийн яаралтай тусламжид 43,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр амбулаторийн үзлэгт 15,000 төгрөг, нийт 58,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлдэг бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзнэ. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж тус тус хуульчлан заасан байна.

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс иргэний эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдлыг гэмт хэрэг, зөрчлийн гэж тухай бүр ялгаж шүүлт хийх боломжгүй бөгөөд тус сум дундын п******* газраас хийгдсэн судалгааны хүрээнд эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг тодорхойлсон болно.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр зохицуулсан бөгөөд прокурор итгэмжлэлгүйгээр оролцох эрх нээлттэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, П******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарч нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцэж байгаа тул Б.Г*******ас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 58,000 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх

хэсгийн 12.1.2, П******* тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт  заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

Хариуцагч Б.Г*******ас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 58,000 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий г******* Төрийн сан банк дахь (IBAN:090090) 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү.

П******* нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б******* овогт Б******* Г******* нь нэхэмжлэлийн шаардлага 58,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сан болох Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлж барагдуулсан тухай баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын п******* газар нь хариуцагч Б.Г*******д  холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 58,000 (тавин найман мянга) төгрөгийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр заажээ.

Хариуцагч Б.Г******* нь насанд хүрээгүй О.О*******ийн эмнэлгийн байгууллагаас авсан тусламж, үйлчилгээний зардал болох 58,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэл, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шийтгэлийн хуудас, Хэнтий аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан тоот, гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч, эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал авсан эсэхийг тодруулах иргэдийн судалгаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г******* нь  нэхэмжлэлийн бүх шаардлага болох 58,000 төгрөгийг төлж барагдуулсан талаарх баримтыг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 58,000 (тавин найман мянга) төгрөгийг төлж биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч Б.Г*******ас 58,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийн тавин хувь 2,275 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын п******* г******* нэхэмжилсэн 58,000 /тавин найман мянга/ төгрөгийг хариуцагч Б.Г******* нь төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын п******* газар нь улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Г*******ас улсын тэмдэгтийн хураамж 2,275 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

                                             ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР