| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2026/00704/И |
| Дугаар | 191/ШШ2026/00369 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2026/00369
| 2026 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 191/ШШ2026/00369 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 25 хаягт байрлах, ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбааатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 хэсэг, Улаанхуаран гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* *******-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 19,570,600.6 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.******* нь *******тай гэрээ байгуулж, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 15,400,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 600,000 төгрөг төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 15,566,187.12 төгрөг дээр нэмж 700,000 төгрөг, нийт зээлийн хэмжээ 16,266,187.12 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 ны 08 дугаар сарын 19-ний өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 16,266,187.12 төгрөг дээр нэмж 200,000 төгрөг, нийт зээлийн хэмжээ 16,466,187.12 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 16,148,949.83 төгрөг дээр нэмж 1,000,000 төгрөг, нийт зээлийн хэмжээ 17,148,949.83 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 17,148,949.83 төгрөг дээр нэмж 800,000 төгрөг, нийт зээлийн хэмжээ 17,948,949.83 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 17,948,949.83 төгрөг дээр нэмж 1,100,000 төгрөг, нийт зээлийн хэмжээ 19,048,949.83 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлж авсан.
Зээлдэгч Д.******* нь гэрээний үүрэгт 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 5,438,641.1 төгрөг, зээлийн хүү 2,175,630.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,555.8 төгрөг, нийт 7,622,827.50 төгрөгийг төлсөн.
Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Д.******* гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 11 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 580 хоногийн хугацаа хэтэрсэн байна.
Иймд зээлдэгч Д.*******гаас 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд, зээлийн төлбөр 14,361,358.9 төгрөг, зээлийн хүү 4,809,589.4 төгрөг; нэмэгдүүлсэн хүү 399,652.2 төгрөг, нийт 19,570,600.6 төгрөг гаргуулах гэжээ.
2.Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Д.******* би Хаан *******ны нэхэмжилсэн 19,570,600.6 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах болно. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт нийт 19,570,600.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,570,600.6 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлсэн нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох иргэний хэргийн хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний үүрэгт 19,570,600.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нар нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 255,803 төгрөгийн 127,901.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 127,901.5 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.*******гаас 127,901.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА