2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2026/00370

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисийн гудамж, Ай Си барилга, 13 давхарт байрлах, ******* ББСБ ХХК *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 21 дүгээр хороо, Булгийн 20 гудамж, ******* тоот хаягт оршин суух, Сартуул овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 25,271,737.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.******* нь манай компанитай 2024 оны 01 сарын 2-ны өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Ж.******* ******* аппликейшнаас 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2,482,000 төгрөгийн зээлийг 90 хоногийн хугацаатай, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 1,300,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 13 сарын хугацаатай, 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 2,830,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 12,360,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай, 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 3,630,000 төгрөгийн лизингийн зээлийг 12 сарын хугацаатай тус тус зээлж авсан.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрийн нийт үлдэгдэл 25,271,737.04 төгрөг байна. Иймд Ж.*******гээс зээлийн гэрээний үүрэгт 25,271,737.04 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: 

Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагын 25,271,737.04 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сараас эхлэн 2026 оны 4 дүгээр сарын дуустал хугацаанд сар бүрийн 27-ны өдөр, сар бүр 1,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сараас эхлэн 2026 оны 10 дугаар сарын дуустал хугацаанд сар бүрийн 27-ны өдөр 3,545,289.5 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрзэ байгуулав. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 25,271,737.04 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагын 25,271,737.04 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сараас эхлэн 2026 оны 4 дүгээр сарын дуустал хугацаанд сар бүрийн 27-ны өдөр, сар бүр 1,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сараас эхлэн 2026 оны 10 дугаар сарын дуустал хугацаанд сар бүрийн 27-ны өдөр 3,545,289.5 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.*******д холбогдох иргэний хэргийн хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагын 25,271,737.04 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сараас эхлэн 2026 оны 4 дүгээр сарын дуустал хугацаанд сар бүрийн 27-ны өдөр, сар бүр 1,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сараас эхлэн 2026 оны 10 дугаар сарын дуустал хугацаанд сар бүрийн 27-ны өдөр 3,545,289.5 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,309 төгрөгийн 142,154.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 142,154.5 төгрөгийг, хариуцагч Ж.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 142,154.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА