| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2026/00336/И |
| Дугаар | 191/ШШ2026/00578 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2026/00578
| 2*******6 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 191/ШШ2*******6/00578 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 40 дүгээр хороо, Данзангийн гудамж, ХД 66, ******* ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* /РД:*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Энхболдыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ж.******* нь Адмон ХХК-д дэвтэрлэгч хийдэг ба 2*******4 онд хамт ажилладаг байсан М.Энхболд ажпаас гарч өөр хэвлэлийн газар ажилладаг байсан. 2*******4 оны 09 сарын үед М.Энхболд ажил дээр ирж надтай уулзаад хэвлэлийн машин, тоног төхөөрөмж авах гэсэн чинь мөнгө дутаад байна, та мөнгө зээлээч гээд гуйгаад байсан. Тэгээд надад мөнгө байхгүй гэхэд банкнаас мөнгө зээлээд олоод өгөөч, би ажилаа эхлэхээрээ банкны хүүтэй нь буцаагаад төлөөд өгнө, ямар ч асуудалгүй шүү дээ гээд байхаар нь М банк, Хас банкнаас мөнгө зээлээд түүнд 38,900,000 төгрөгийг шилжүүлсэн. Би өөрийн Хас банкны данснаас 2,000,000 төгрөгийг түүний Хаан банкны 5653018408 тоот дансруу, миний хүү М.Чимэдцээеэгийн Хас банкны данснаас 25,600,000 төгрөгийг мөн би өөрийн данснаас М.Энхболдын хэлсэн П.Анхбаярын Хаан банкны дансруу 11,300,000 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 38,900,000 Төгрөгийг зээлсэн юм. Түүнээс хойш зээлийн хүү болон төлбөрийг төлнө гэдэг байсан боловч нэг ч төгрөг төлөөгүй, сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Утас холбогдох боломжгүй байгаа юм. Одоо би банкны зээлээ хүүтэй нь төлөөд маш хүнд байдалтай байна. Хариуцагчаас зээлсэн мөнгө болох 38,900,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоод байна. Хариуцагч М.Энхболд нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: М.Энхболдыг эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, иргэний үнэмлэх, Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны Засаг даргын 2*******5 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 839 дугаартай оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт, М банк ХК, Хас банк ХК, ХААН банк ХК-ийн дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, хүүхдийн төрсний гэрчилгээ баримт, Хас банк ХК, Ж.*******ийн хооронд 2*******4 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №2010117148 дугаартай Зээлийн гэрээ, тус шүүхийн шүүгчийн 2*******5 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШЗ2*******5/51397 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд ирүүлсэн.
Тус шүүхийн шүүгчийн 2*******5 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШЗ2*******6/00588 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн М.Энхболдын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа баримт хэрэгт авагдсан.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Энхболдыг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэгт оршин суудаг болох нь Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны Засаг даргын 2*******5 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 839 дугаартай оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь М.Энхболдын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас гэрээний үүрэгт 38,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан, М банк ХК, Хас банк ХК, ХААН банк ХК-ийн дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, хүүхдийн төрсний гэрчилгээ баримт, Хас банк ХК, Ж.*******ийн хооронд 2*******4 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №2010117148 дугаартай Зээлийн гэрээ баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар М.Энхболд нь хүсэлт гаргагч Ж.*******ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна.
3.Тус шүүхийн шүүгчийн 2*******5 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШЗ2*******6/00588 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн М.Энхболдын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд тодорхойлсон Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 хороолол, Нам 1 байр, 50 тоот хаягт М.Энхболд нь оршин суудаггүй, түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй болох нь тус шүүхийн шүүгчийн 2*******5 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШЗ2*******5/51397 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, М.Энхболдын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан Махбалын Энхболд /РД:УК96060856/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар М.Энхболдыг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан Ж.*******т мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА