2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2026/00643

 

 

 

 

 

*******0************** оны 01 сарын 1******* өдөр

Дугаар 191/ШШ*******0**************/00*******43

Улаанбаатар хот

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисийн гудамж, Ай Си барилга, ******* давхарт байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******4*******891*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1******* дугаар хороо, ******* ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:МЗ9709171*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1*******,0*******9,147.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.Аптантулга нь манай компанитай *******0*******4 оны 11 сарын *******7-ны өдөр өдөр И0005344******* дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан.

Дээрх гэрээний дагуу ******* аппликейшнаас, *******0*******5 оны ******* дугаар сарын 05-ны өдөр 1,703,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, *******0*******4 оны 11 дүгээр сарын *******9-ний өдөр 10,0*******0,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.45 хувийн хүүтэйгээр зээл авсан.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, *******0*******5 оны 1******* сарын 04-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд, *******0*******5 оны ******* дугаар сарын 5-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,703,000 төгрөг, шимтгэл 34,0*******0 төгрөг, хүү 591,804.1******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10*******,*******03.14 /төгрөг, нийт *******,435,4*******7.30 төгрөг, *******0*******4 оны 11 дүгээр сарын *******9-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 9,77*******,010.58 төгрөг, хүү 3,*******3*******,914.80 /төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17*******,*******54.73 төгрөг, нийт *******,585,180.11 төгрөг, шүүхэд нэхэмжпэл гаргасантай холбогдон гарсан зардал нотариатын зардал 8,500 төгрөг байна. Иймд А.ас гэрээний үүрэгт нийт 1*******,0*******9,147.41 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

*******.Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* ББСБ ХХК-ийн надаас нэхэмжилсэн 1*******,0*******9,147.41 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах болно. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч А.д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 1*******,0*******9,147.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь 1*******,0*******9,147.41 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлсэн нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.д холбогдох иргэний хэргийн хариуцагч А. нь 1*******,0*******9,147.41 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, *******0************** оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    *******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид *******0*******5 оны 1******* дугаар сарын 11-ний өдөр төлсөн *******38,09******* төгрөгийн 119,048 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 119,048 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.аас 119,048 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА