| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2026/00439/И |
| Дугаар | 191/ШШ2026/00973 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2026/00973
| 2026 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 191/ШШ2026/00973 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 25 хаягт байрлах, ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбааатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, ******* ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 28,577,464.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь онлайн зээлийн гэрээ байгуулж, 2024 оны 04 дугаар сарын 22-ны өдөр 3,800,0000 төгрөгийг жилийн 17,4 хувийн хүүтэй, 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл болох 3,671,072.6 төгрөг дээр нэмж 2,500,000 төгрөгийг жилийн 17,4 хувийн хүүтэй, нийт зээлийн хэмжээ 6,069,224 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл болох 5,405,283.5 төгрөг дээр нэмж 27,000,000 төгрөгийг жилийн 17,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч нийт зээлийн хэмжээ 32,405,283.5 болсон.
Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 9,025,898.6 төгрөг, зээлийн хүү 1,754,909.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,255.2 төгрөг, нийт 10,785,063 төгрөг төлсөн.
...Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч Б.*******гээс зээлийн гэрээний үүрэгт 28,577,464.9 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Б.******* би Хаан банкны нэхэмжилсэн 28,577,464.9 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах болно. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 28,577,464.9 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлсэн нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт 28,577,464.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нар нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 300,8******* төгрөгийн 150,418.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 150,418.5 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.*******гээс 150,418.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА