2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2026/01018

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2026/01018

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт байрлах, ******* ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ******* ******* хотхон ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт /РД:/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 26,364,636.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С. нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №0056/000303/2023 тоот Цалингийн зээлийн гэрээ, №0056/000303/2023 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 29,000,000 төгрөгийг сарын 1,73% хүүтэйгээр, 30 сарын хугацаатай, зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн Байрны засвар хийх зориулалтаар зээл авсан.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 6/2324 тоот албан бичгээр Мэдэгдэл хүргүүлж үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг *******ны зүгээс нэг талын санаачлагаар хугацаанаас нь өмнө цуцалж зээлдэгч С.т холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Зээлдэгчийн Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-ний 2025 оны 10 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар гэрээний үүрэгт үндсэн зээл 19,094,665.64 төгрөг, хүү: 6,608,920.10 төгрөг; нэмэгдүүлсэн хүү 647,051. төгрөг; шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал: 14,000 төгрөг. Иймд С.аас зээлийн гэрээний үүрэгт нийт 26,364,636.87 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: 

Хариуцагч С. нэхэмжлэлийн шаардлага болох 26,364,636.87 төгрөгийн 6,364,636.87 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, үлдэх 20,000,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сараас эхлэн 2026 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүрийн 25-ны өдөр, сар бүр 4,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эелэрлийн гэрээ байгуулав. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь хариуцагч С.т холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт нийт 26,364,636.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С. нэхэмжлэлийн шаардлага болох 26,364,636.87 төгрөгийн 6,364,636.87 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, үлдэх 20,000,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сараас эхлэн 2026 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүрийн 25-ны өдөр, сар бүр 4,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.-д зааснаар хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зохигч хэлэлцэн өөрчилсөн болно..

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, С.т холбогдох иргэний хэргийн хариуцагч С. нэхэмжлэлийн шаардлага болох 26,364,636.87 төгрөгийн 6,364,636.87 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, үлдэх 20,000,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сараас эхлэн 2026 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүрийн 25-ны өдөр, сар бүр 4,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 289,773 төгрөгийн 144,886.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 144,886.5 төгрөгийг, хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамжид 144,886.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА