2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2026/01580

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 27 191/ШШ2026/01580

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч- *******, 21 хороо, Горькийн 19 гудамж, 601 тоотод оршин суух, Монгол овогт ******* /РД-*******/-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- ******* дүүрэг, 6-р хороо, *******, 21-р байрны 100 тоотод байрлах, *******/,

хариуцагч- Сонгинохайрхан дүүрэг, 9-р хороо, Баруун баян уул 5-8 тоотод оршин суух,******* нарт холбогдох,

 

хариуцагч холбогдуулан ******* дугаартай улаан өнгийн өөрөө буулгагч, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг албадан чөлөөлүүлэх, тээврийн хэрэгслийг бүрэн бүтнээр буцаан өгөхийг даалгах тухай,

хариуцагч ХХК-нд холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, гэрээний төлбөрт 62,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******/,

Хариуцагч ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч ын өмгөөлөгч /,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д..

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан ******* дугаартай улаан өнгийн өөрөө буулгагч, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг албадан чөлөөлүүлэх, тээврийн хэрэгслийг бүрэн бүтнээр буцаан өгөхийг даалгах тухай, хариуцагч ХХК-нд холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, гэрээний төлбөрт 62,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

1а. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ би 2024 оны 4-р сарын 15-ны өдөр компанид өөрийн өмчлөлийн дугаартай машиныг өгч явуулсан байдаг. компани түрээсийн төлбөр тооцоог удаа дараа өгөөгүй тул би компаний захиралтай очиж уулзаж төлбөр шаардахад эхэлсэн ажлаа дуусгасан нь дээр 7 хоногийн дараа өмнөх ажлын хөлс орж ирэхээр төлнө гэсэн боловч төлөөгүй тул 2025 оны 4-р сарын 15-ны өдрөөс 2025 оны 9-р сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хөлсөлсөн төлбөрт 62,800,000 төгрөгийг тус компаниас нэхэмжилж байгаа. компани хариу тайлбартаа аман гэрээ хийсэн талаар тайлбар гаргасан байдаг. Тиймээс ХХК-тай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгож, дугаартай тээврийн хэрэгслийг сарын 12 сая төгрөгөөр тооцож хөлслүүлсэн тул 62,800,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа.

нас барсны дараа дугаартай тээврийн хэрэгслийг авахаар очиход ар гэрээс нь битгий хөдөлгө гэсэн гээд ХХК надад өгөөгүй, гэтэл 2025 оны 11-р сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч компаний төлөөлөгч дугаартай тээврийн хэрэгслийг манай компаний эзэмшилд байгаа гэж хэлсэн. Гэтэл дараа нь ээж над руу залгаж дугаартай тээврийн хэрэгслийг би авсан гэж хэлсэн тул ыг хамтран хариуцагчааар татаж түүнээс дугаартай тээврийн хэрэгсэлийг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа. Миний өмчлөлийн дугаартай тээврийн хэрэгсэл хариуцагч ын хууль бус эзэмшилд байгаа тул албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан. ын хашаанд тухайн тээврийн хэрэгсэл байгаа, би авахаар очиход машин асахгүй байсан тул дугаартай тээврийн хэрэгслийг бүрэн бүтнээр нь буцаан өгөхийг хариуцагч ХХК, нарт даалгах гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс манай компани гэдэг хүнтэй аман болон бичгийн ямар нэгэн төрлийн гэрээ байгуулаагүй, эхний шүүх хуралд тайлан холбогдох бүртгэлийн дэвтэрээ өгөөд нэхэмжлэгч ийг нас барсан ажилтан гэр бүлийн хүн хууль ёсны өв залгамжлагч гэж ойлгосон, гэтэл тэр хүн хууль ёсны өв залгамжлагч биш болж таарсан тул нэхэмжлэгч д төлөх төлбөр байхгүй. Манай компани үйл ажиллагаандаа тээврийн хэрэгсэл түрээслэсэн тохиолдолд тухайн техникийг жолоочтой нь гэрээ байгуулж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг жолооч хариуцахаар тохиролцож гэрээ хийдэг, энэ бол хаа газар бичигдээгүй хууль байгаа. Манай компани дугаартай тээврийн хэрэгслийг огт хөдөлгөөгүй, аливаа тээврийн хэрэгсэл ажилласан бол ажилласан цаг, бүтээмжийг тооцож төлбөрийг тооцож бүртгэл хөтөлдөг байгаа. Гэтэл нэхэмжлэгч ямар ч үндэслэлгүйгээр яаж тооцсон нь тодорхойгүй 62 сая төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл гаргуулах гэж шаардлагаа тодорхойлж байна. өөрөө жолооч биш, компанис тухайн тээврийн хэрэгслийг өөрөө очиж аваагүй, ХХК-тай хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан өөрийн хүүгийнхээ хөдөөлүүлэх ажлыг өөрийн оршин суух хаягт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэгт амьдардаггүй, нь нисэхэд Буянт-Ухаа хороололд оршин суудаг. Гэтэл тухайн тээврийн хэрэгсэлийг авсан үйл баримтыг нэхэмжлэгч нотлоогүй, тээврийн хэрэгсэлийг нас барсан иргэн аав , үеэл нар очиж авсан байх ёстой. Сарантуул энэ тээврийн хэрэгслийг хэрхэн ямар байдлаар худалдан авсан талаар ярьдаг, өөрсдийн эдэлж хэрэглэж байгаа үнэт эдлэлийг ломбардад тавьж зээл авч төлбөрийг төлснөөр тухайн тээврийн хэрэгсэлийг худалдан авсан байдаг. Тэр цаг хугацаанд , нар хамтын амьдралтай байсан тул нэхэмжлэгч тээврийн хэрэгсэлийг өөрийн нэр дээрээ өмчилж авсан байдаг. гэдэг хүн хариуцагч Сарантуулын хүүтэй 8 жил хамт амьдарсан хүн байна даа тээврийн хэрэгслийг ингэж тохиролцоё гэдэг байдлаар Сарантуул дээр орж ирээгүй, үүнийг Сарантуул надад удаа дараа хэлдэг байсан. Гэтэл гэнэт шүүх дээр дуудагдаад энэ талаар мэдсэн, хүүгээ алдсан ээжийн сэтгэл ямар байх уу. Уг нь өгөхгүй гэж хэлээгүй, ер нь юу болов бид нар ч маргадаггүй, яагаад ийм асуудал гарваа гэдэг асуудал хэлдэг, ажил явдлын үеэр эдгээр хүмүүс мэдээ мэдээлэл солигдсон байх.

Нэхэмжлэгч үйл баримтын талаар ярьдаггүй, төлөөлөгч би ***************** өмнөөс яриад байгаа вэ гэхээр миний үеэл ажил явдалд оролцож аав нь Батсайхантай хамт амьдарч байсан талаар ярьдаг, ээж нь хүүгийн хөрөнгө гэдэг, компаниас үеэл эцэг нар очиж тухайн тээврийн хэрэгслийг авсан гэж хэлдэг. Сонгинохайрхан дүүрэг, 24-р гудамж 16 тоотод хүүхдээ хөдөөлүүлсэн байгаа, тухайн тээврийн хэрэгсэл хариуцагч Сарантуулын эзэмшилд байгаа гэдэг нь тогтоогдохгүй байгаа.

Нэхэмжлэгчийн гаргасан хоёр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нас барсан ажлын хөлсийг авья гэдэг асуудлыг гаргаж байгаа нь ёс зүйн асуудал яригдана, талийгаачийн хоёр хүүхдийн асуудал яригдана, энэ хоёр 8 жил амьдраагүй 4 жилийн хугацаанд хамт амьдарсан. Энэ тээврийн хэрэгслээр сард 12 сая төгрөг олдог байсан бол яагаад түрээсийн байраар явдаг байсан юм? Соёл-Эрдэнийн өр зээлийг төлж явсаар байгаад нь аав, ээжтэйгээ таарч тохирохгүй гэрээсээ явсан байдаг. Нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийг жолоодож, ашигладаг, засвар үйлчилггээ хийдэг эсэх нь тодохойгүй энэ талаарх баримт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хамтын амьдралаа тогтоолгоод эцэг, эхтэй хүн чанартай ярилцвал эцэг, эх нь шийдээд өгөх хүмүүс байгаа. Шууд шүүхэд хандсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

4. Нотлох баримтын тухайд

 

4а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, ****************** иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, ******* дугаартай автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа /хх-5/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-6/, Сонгинохайрхан дүүрэгийн 8-р хорооны засаг даргын оршин суудаг тухай тодорхойлолт /хх-7/, нарс барсны бүртгэлийн лавлагаа /хх-8/, өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт /хх-30/, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ихэсгэсэн шаардлага /хх-41-42/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-43/, хариуцагч холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага /хх-88-89/, Капитрон банкны нэхэмжлэлтэй, д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025-10-29-ний өдрийн дугаартай захирамж /хх-139/, Голомт банкны нэхэмжлэлтэй, ************** холбогдох зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025-12-01-ний өдрийн 192/ШШ2025/10294 дугаартай захирамж /хх-140-141/, ******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-177/ зэрэг баримтуудыг гаргасан.

 

4б. Хариуцагч ХХК-иас хариу тайлбар /хх-20/, төлөөлөгчөөр *************** томилсон 2025 оны 11-р сарын 03-ны өдрийн итгэмжлэл /хх-25/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-26/, хариу тайлбар /хх-138/, ХХК-ний 2025 оны түлшний бүртгэл нэртэй хүнснэгт /нотлох баримт бүхий 2-р хх-1-12/, ХХК-ний 2025 оны дамп, хово рейс цагийн бүртгэл нэртэй хүснэгт /нотлох баримт бүхий 2-р хх-13-29/, ХХК-ний 2025 оны түлш түгээх журнал нэртэй хүнсэгт /нотлох баримт бүхий 2-р хх-30-46/, түлшний тооцоо гэж тайлбарласан хар дэвтэр /нотлох баримт бүхий 2-р хх-47-158/ зэргийг шүүхэд гаргасан.

 

4в. Хариуцагч ******************* өмгөөлөгчөөр г оролцуулах хүсэлт /хх-111/, хариу тайлбар /хх-123-124/, нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-127/, ********************ы төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-128/, Голомт банкнаас д холбогдуулан гаргасан нэхэмжлэл /хх-129-130/, ****************-н төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-131/, ***********й-н иргэний үнэмлэхний хуулбар /хх-132/, Хаан банкны 2024-9-25-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл баримт /хх-133/, төлөөлөгчөөр г томилсон 2025-12-30-ны өдрийн итгэмжлэл /хх-178/, өмгөөлөгч байгуулсан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-180/, Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөн шалгах тасгийн мөрдөгчийн хүсэлтийг хангахаас татгалзах тухай 2026-01-23-ны өдрийн тогтоол /хх-210/, өмгөөлөгч *********************** Төв аймгийн прокурорын газарт хаягласан хүсэлт /хх-211/ зэргийг шүүхэд гаргасан.

 

4г. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх Төв аймгийн цагдаагийн газраас хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-104-105/, гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-106-107/, гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-108-109/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлээс ******* дугаартай улаан өнгийн өөрөө буулгагч, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг хариуцагч ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж, тээврийн хэрэгслийг бүрэн бүтнээр буцаан өгөхийг хариуцагч нарт даалгах, хариуцагч ХХК-тай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, гэрээний төлбөрт 62,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ 2024 оны 4-р сарын 15-ны өдөр компанид өөрийн өмчлөлийн дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг сард 12,000,000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохирч өгч явуулсан. ХХК түрээсийн төлбөр тооцоог өгөөгүй тул би компаний захиралтай очиж уулзаж төлбөр шаардахад 7 хоногийн дараа өмнөх ажлын хөлс орж ирэхээр төлнө гэсэн боловч төлөөгүй, тухайн үед талийгаач бид хоёр хамтран амьдарч байсан, ХХК нь механикчаар ажиллуулахаар тохирсон тул би зөвшөөрч өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг д өгч явуулсан. компани хариу тайлбартаа аман гэрээ хийсэн талаар тайлбар гаргасан тул эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгож, дугаартай тээврийн хэрэгслийг хөлслүүлсэн төлбөрт 62,800,000 төгрөгийг шаардаж байгаа.

нас барсны дараа өөрийн өмчлөлийн дугаартай тээврийн хэрэгслийг авахаар очиход ХХК өгөөгүй, гэтэл 2025 оны 11-р сарын 9-ний өдрийн шүүх хуралдааны дараа ээж над руу залгаж дугаартай тээврийн хэрэгслийг би авсан гэж хэлсэн тул аас дугаартай тээврийн хэрэгсэлийг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа. Миний өмчлөлийн дугаартай тээврийн хэрэгсэл хариуцагч ын хууль бус эзэмшилд тэдний хашаанд байгаа, би авахаар очиход машин асахгүй байсан тул дугаартай тээврийн хэрэгслийг бүрэн бүтнээр нь буцаан өгөхийг хариуцагч нарт даалгах гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэдэг хүнтэй аман болон бичгийн ямар нэгэн төрлийн гэрээ байгуулаагүй, д төлөх төлбөр байхгүй. Манай компани үйл ажиллагаандаа тээврийн хэрэгсэл түрээслэсэн тохиолдолд тухайн техникийг жолоочтой нь гэрээ байгуулж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг жолооч хариуцахаар тохиролцож гэрээ хийдэг, манай компани дугаартай тээврийн хэрэгслийг огт хөдөлгөөгүй, аливаа тээврийн хэрэгсэл ажилласан бол ажилласан цаг, бүтээмжийг тооцож төлбөрийг тооцож бүртгэл хөтөлдөг тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.

 

4. Хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь компаниас тухайн тээврийн хэрэгслийг өөрөө очиж аваагүй, тээврийн хэрэгсэл байгаа гэх Сонгинохайрхан дүүрэгт амьдардаггүй, оршин суудагүй, одоо Буянт-Ухаа хороололд оршин суудаг. Тээврийн хэрэгсэлийг нас барсан иргэн аав , үеэл нар очиж авсан байх ёстой.

Тээврийн хэрэгсэлийг талийгаач худалдан авсан ч тухайн цаг хугацаанд , нар хамтын амьдралтай байсан тул тээврийн хэрэгсэлийг өөрийн нэр дээрээ өмчилж авсан байдаг. гэдэг хүн хариуцагч Сарантуулын хүүтэй 8 жил хамт амьдарсан хүн байж тээврийн хэрэгслийн талаар Сарантуул дээр ирж уулзаагүй, гэтэл шүүхээс дуудахад мэдсэн. Сарантуул тухайн тээврийн хэрэгсэлийг авсан үйл баримтыг нэхэмжлэгч нотлоогүй, тээврийн хэрэгсэл хариуцагч Сарантуулын эзэмшилд байгаа гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. Хэрэгт авагдсан автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбараар улсын ******* дугаартай, Sinotruck маркийн, загвартай, С ангилалттай, өөрөө буулгагч төрлийн, ачааны зориулалттай улаан өнгөтэй тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр ******* нь 2024 оны 9-р сарын 30-ны өдөр бүртгэгдсэн байна /хх-5, 177/.

 

7. Харин, хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий тээврийн хэрэгслийг 2025-8-16-ны өдөр нас барсан банкнаас зээл авч, аав, ээжээсээ мөнгөн тусламж авснаар худалдан авсан, тухайн цаг үед , нар хамтран амьдарч байснаар нэхэмжлэгч өмчлөгч болсон, тухайн тээврийн хэрэгслийг ХХК-иас очиж аваагүй, тээврийн хэрэгсэл байгаа гэх Сонгинохайрхан дүүрэг, 24-р хороо, зээл 24-р гудамж 1/б тоотод оршин суудаггүй гэж татгалзсан тайлбар гаргаж байх боловч энэхүү тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч хариу тайлбар татгалзлын үндэслэлийг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хэрэгт авагдсан баримтаар гэрээний болон хуульд заасны дагуу эзэмших эрхийг шилжүүлэн авсан, хууль ёсны эзэмшигч гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

9. Нэхэмжлэгч нь өмчлөлийн ******* дугаартай тээврийн хэрэгсэлийг хариуцагч ХХК-ний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд 2025 оны 9-р сарын 22-ны өдөр гаргаснаар хариуцагч ХХК тухайн тээврийн хэрэгсэл ажилд гараагүй, компаний эзэмшилийн талбайд байгаа талаар хариу тайлбар бичгээр гаргаж, компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төмөр гэх иргэн компаний хашаанаас маргаан бүхий ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг очиж авснаар хариуцагчаар татагдсан ын оршин суугаа гэх Сонгинохайрхан дүүрэг, 24-р хороо, 24/1б тоот хашаанд тээврийн хэрэгсэл байгаа болохыг нэхэмжлэгч болон хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлаж байна.

 

10. Хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй гэх татгалзсан тайлбар үндэслэлгүй байх бөгөөд тэрээр шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа өөрийн оршин суугаа хаягийг Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт-Ухаа2-1052-р байрны 16 тоот гэж тодорхойлсон /хх-95/ байх боловч 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд өөрийн оршин суугаа хаягийг Сонгинохайрхан дүүрэг, 24-р хороо, зээлийн 24-р гудамж 1б тоот гэж /хх-116/, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон 2025-12-30-ны өдрийн итгэмжлэлд төлөөлүүлэгч ын оршин суух хаягийг Сонгинохайрхан дүүрэг, 24-р хороо, зээлийн 24-р гудамж 1б тоот гэж тус тус дурдсан байх тул маргаан бүхий ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч хууль бусаар эзэмшиж байна гэж үзэхээр байна.

 

11. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хууль ёсны өмчлөгчийн хувьд бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч ын хууль бус эзэмшлээс ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

12. Түүнчлэн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч ХХК-иас иргэн н.Төмөр очиж авахад өөр тээврийн хэрэгслийн эд ангийг суулгаснаар тухайн тээврийн хэрэгслийг асааж, хөдөлгөж явуулсан талаар хариуцагч ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлсныг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй тул ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг асааж, хөдөлгөж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч даалгаж шийдвэрлэв.

 

13. Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, гэрээний төлбөрт 62,800,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Аливаа гэрээ, хэлцэл нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэлийн үндсэн дээр байгуулагдах ба Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болох бөгөөд зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч ХХК нарын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн, гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу талуудад үүрэг үүссэн гэж үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хуульд хэлцлийн хэлбэрийг амаар, бичгээр, үйлдлээр хийхээр заасан.

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

Зохигчдын гаргасан тайлбар, хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч ХХК нарын хооронд маргаан бүхий тээврийн хэрэгслийг хөлслөх болон түрээслэх хүсэл сонирхолоо илэрхийлсэн хэлцэл аман байдлаар хийгдсэн гэх байдал нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч ХХК нь маргаан бүхий ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг түрээслэх болон механикийн цалин хөлсний талаар иргэн тай тохирсон үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан маргасан.

 

Нэхэмжлэгч нь 2025 оны 8-р сарын 16-ны өдөр Төв аймгийн цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ ... нь ХХК-д 2024 оны 10-р сараас хойш ажиллаж байгаа, ХХК нь 2025 оны 7-р сарын эхээр Төв аймгийн нутагт ирсэн яг хэзээ ирсэн талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг өгсөн /хх-104-105/ байх тул маргаан бүхий тээврийн хэрэгслийн хөлсийг шаардаж 2025 оны 7-р сард компаний захиралтай уулзахаар Төв аймагт очиж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар хэргийн бусад баримтаар дэмжигдэн нотлогдохгүй байх бөгөөд хэргийн 6-р талд авагдсан дансны хуулга баримтаар гүйлгээний утга хэсэгт meh tsalin uridchilgaa гэж бичигдсэн байна.

 

Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болох тул 2025 оны 8-р сарын 16-ны өдөр нас барсан иргэн ХХК-д илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч тайлбарлан шаардах эрхгүй.

 

Түүнчлэн, талуудын тайлбараар хэн аль нь гэрээ байгуулах санал тавиагүй, гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцоогүй, түүнчлэн ямар эд хөрөнгө хөлслөх болон түрээсийн гэрээг аман болон бичгийн хэлбэрээр байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг хариуцагч ХХК-иас шаардах эрхгүй байна.

 

Иймд хариуцагч ХХК-тай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгож, гэрээний үүрэгт 62,800,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

14. Хэргийн үйл баримтаар талууд маргаан бүхий тээврийн хэрэгслийг хүлээлцсэн акт баримт үйлдээгүй байх тул бүрэн бүтэн байдлыг хэрхэн яаж тодорхойлогдох нь тодорхойгүй, ямар байдлаар авсан ямар байдлаар хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгах нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх биелэгдэх боломжтой байх ёстой тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

15. Дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нь өмчлөгчийн хувиар хариуцагч ын хууль бус эзэмшлээс ******* улсын дугаартай, ачааны зориулалттай, өөрөө буулгагч төрлийн тээврийн хэрэгслийг шаардах эрхтэй, хариуцагч тухайн тээврийн хэрэгслийг асааж, хөдөлгөж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж, нэхэмжлэлээс хариуцагч ХХК-тай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, гэрээний үүрэгт 62,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.

 

Иймд, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2025-9-22-ны өдөр төлсөн 542,150 төгрөг /хх-3/, 2025-11-10-ны өдөр төлсөн 70,200 төгрөг /хх-43/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигин овогт*******-н хууль бус эзэмшлээс улсын ******* дугаартай, Sinotruck маркийн, загвартай, С ангилалттай, өөрөө буулгагч төрлийн, ачааны зориулалттай, хүрдний байрлал зүүн, 2012 онд үйлдвэрлэгдсэн, тэнхлэгийн тоо-3, хөдөлгүүрийн багтаамж 9726, арлын LZZ5ELNE1CD725861 дугаартай, улаан өнгөтэй тээврийн хэрэгслийг албадан чөлөөлж, тухайн тээврийн хэрэгслийг асааж, хөдөлгөж нэхэмжлэгч Монгол овогт ******* /РД-*******/-д хүлээлгэн өгөхийг хариуцагч даалгаж,

нэхэмжлэлээс хариуцагч ХХК-тай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, гэрээний үүрэгт 62,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 612,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ЯНЖИНДУЛАМ