| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/02442/И |
| Дугаар | 191/ШШ2026/01136 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2026/01136
| 2026 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 191/ШШ2026/01136 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Н*******эмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо, ******* ******* ******* 1*******, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******-ийн н*******эмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, ******* ******* ******* 1*******, тоот хаягт оршин суух, овогт /РД:/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, ******* ******* ******* 1*******, тоот хаягт оршин суух, ******* овогт /РД:/ нарт холбогдох,
Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо, ******* ******* ******* 1*******, ******* тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүл******* тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: н*******эмжлэгч Д.*******, н*******эмжлэгчийн өмгөөлөгч С.Чинбат, хариуцагч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Н*******эмжлэгч Д.******* шүүхэд гаргасан н*******эмжлэлдээ болон н*******эмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2002 онд айлын хашаанд амьдардаг байсан. Тэгээд өөрийн эзэмшлийн газартай болох зорилгоор Дарь *******эд найзынхаа хажуу талын газрыг олж, газраа тойруулж хашаа барих г*******эд манай зүүн хойд булан улсаас худаг барьсан. Тэг*******ээр нь хашаагаа битүүл*******гүй худагтай хэсгийг орхиж бусад газрыг битүүлэн хашаагаа барьсан, би газар эзэмших эрхийн гэрчилгээг авахаар кадастр хийлг*******эд худгийн газрыг оруулаагүй 679 м.кв талбай бүхий хэмжээтэй газар авсан.
Эзэмших эрхийн гэрчилгээг 2007 онд авч Нийслэлийн засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 540 дугаартай захирамж гарсны дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. 20 онд хаягийн шинэчлэлт хийгдэж, тус оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өмчийн гэрчилгээ олгосон.
Манай нутгийн эгч н.Баттулга ...өөрийн гэсэн газаргүй, таних хүн байхгүй хэцүү байна. Танай хашааны буланд түр амьдаръя гэж гуйхаар нь би өрөвдөөд зөвшөөрсөн. н.Баттулга эгч 2016 онд нас барсан. н.Баттулга эгчийг нас барсны дараа түүний хүүхдүүд гэртээ үлдсэн ба одоо охин Б. манай хашаанд амьдарч байгаа. Мөн намайг хашаагаа барихад найз н.Шинэбаяр тусалсан, н.Шинэбаяр хашаагаа барьж байхдаа хадмынхаа хажууд байгаа нүүмээр байна гэж зовлон ярихаар нь би хашааныхаа баруун талд буулгасан. Тухайн үед манай хашааны хаалга гэрийн урд байдаг байсан учраас н.Шинэбаярын гэрээс орж гарч байгаа хүмүүс манай урдуур яваад байхаар нь манайхаас хашаагаа тусгаарлаж урд талдаа хаалга гаргасан. Тэгээд хойд айл болох н.Баттулга эгчийн хашааг тусгаарласан. Тухайн үед би муу зүйл санаагүй. Найзыгаа бодоод ямар нэгэн зүйл хэлээгүй өнгөрсөн. н.Шинэбаяр өөр газар аваад нүүхдээ н.Ганболд гэдэг айлыг буулгачихаад явсан. н.Ганболдыг би таньдаг байсан. н.Шинэбаяр, н.Ганболд хоёр бол нэг нутгийн хүмүүс юм. н.Ганболдод тухайн газрыг зарсан байсан.
Өнөөдрийн байдлаар Э. гэдэг хүн тус газар амьдардаг бөгөөд н.Ганболдоос худалдаж авсан, эсхүл түрээсэлж байгаа гэж янз бүрээр ярьдаг. Би эдгээр айлуудын амьдрал ахуйг бодож ямар нэгэн зүйл хэл*******гүйгээр явсан. Газартай болоод нүүх байх гэж хүлээж байсан. Гэтэл архидан согтуурах, бохироо асгах зэрэг үйлдлүүд гарч худаг руу болон манайх руу асгарсан бохир урсах нөхцөл байдал үүссэн. Энэ байдлын талаар хороон дарга дээр очиж мэдэгдсэн. Үүний дагуу хорооны ажилчид ирж шаардлага тавьсан ч байдал өөрчлөгдөөгүй үргэлжилсээр байгаа. Та нар олон жил үнэ хөлсгүй суулаа байгаа байдал чинь бохир байна. Цаашид та нарыг байлгах боломжгүй нүү гэсэн боловч хэн ч нүүдэггүй. ядарсан айлыг дарамталлаа гэсэн тайлбар хэлж сүүлдээ шүүх, цагдаагийн байгууллагаар яв г******* болсон.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 д******* хэсэгт ...өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан байдаг.
Б., Э. нар нь миний өмчийн газар амьдарч байгаа бөгөөд тэдэнд хуулиар олгогдсон эрхгүй байхад өмчлөгч миний эрхэнд халдсан гэж үзэж байна. Би эдгээр хүмүүсийг нутгийн хүний хүүхэд нэг нь ядарсан зүдэрсэн хүн гэж бодон өдий хүртэл хажуудаа байлгасан. Г*******дээ эдгээр хүмүүст танай газар гэдэг үгийг нэг ч удаа хэлж байгаагүй. Ажлын шаардлагаас болж холбогдох байгууллагад хандаж чадалгүй өдий хүрсэн. Миний бие хүн муу зүйл санадаггүй аль болох туслахыг боддог хэдий ч эдгээр хүмүүсийн байгаа байдал хэрээс хэтэрч байна. Дээр дурдсанчлан манайх өмчийн газартаа цэвэр, цэмцгэр, амгалан тайван амьдрах аргагүй болж улмаар олон нийтийн хэрэглээ болсон худгийн ойр орчмын эрүүл ахуйн байдал алдагдах болсон.
Сүүлд ирсэн шинжээчийн дүгнэлтээр хариуцагч нарын эзэмшлийн газар нь н*******эмжлэгчийн өмчлөлийн газартай давхцаж байгаа талаар дүгнэлт ирсэн
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 93 дугаар зүйлийн 93.1 д******* хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд ******* *******, дугаар гудамж, ******* тоот газрыг Э., Б. нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэж өгнө үү гэв.
2.Хариуцагч Э. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх 2002, 2003 оны үед манай эцэг ******* Энхмандал, Оюунгэрэл нар нь ******* тоотын эсрэг талын хашаад байсан. Ганболд, Нандинэрдэнэ, Шинээ нар нь найзууд байсан. Ганболдын ээжийгээ авчрах гэсэн юм, зөрүү мөнгө өгөөд манайхтай хашаагаа сольж байсан. Тухайн үед манайхыг амьдарч байхад энэ хүн байж л байсан.
Сүүлд газрын гэрчилгээгээ авахад манайх энэ хаягт бүртгэлтэй амьдарч л байгаа. Манайх мөнгөөрөө хашаагаа солиод амьдарсан. Аав, ээж маань архи уудаг нь үнэн. Г*******дээ манайх хажуу айлдаа төвөг болж байгаагүй. Амьдарч байснаа нотлоод тогны мөнгө төлж байсан баримтаа өгсөн. Гэрч асуулгасан байгаа. Анх хашаа солиход хашаагаар тусгаарлагдсан. Манайхаас угаадас орох боломж байхгүй. Аав ээж хоёр маань уудаг байсан болохоор манай аав ээжтэй дотно байх боломжгүй. Энэ газар он удаан жил амьдарч байгаа тул н*******эмжлэлийн шаардлагыг хэрэгс*******гүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний хувьд 2000 оноос хойш энэ газарт амьдарсан. Хэргийн материалтай танилцахад хар өнгөгүй кадарстын зураг дээр 1340, , ******* гээд хаягууд явах байтал 1340, *******, 1344 гэсэн байсан , ******* тоот хашааг алгассан зураг гаргасан байсан.
Энэ их чухал гэж бодож байна. Учир нь, манайх тоот, гийнх тоот хаягтай байсан. Хэргийн материалаас харахад өөр зураг сан байсан. Энэ хүн 2007 онд газрын бичиг баримтаа хөөцөлдсөн гэсэн, тэгвэл 2004 онд айл өрхүүдэд дээрх тоотыг олгосон байхад яагаад тухайн зураг дээр байхгүй байгаа.
Н*******эмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай хаягт ******* ******* *******ийн дугаар гудамж тоот бөгөөд энэ хаягт манайх 2000 оноос хойш амьдарсан. 2004 онд хаягжилт хийгдэж байхад н*******эмжлэгч тал манай хашааг эзэмших эрхтэй талаар огт яриж байгаагүй тул н*******эмжлэлийн шаардлагыг хэрэгс*******гүй болгож өгнө үү гэжээ.
3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:
н*******эмжлэгчээс, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын хянан баталгааны дүгнэлт, кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, орлогын мэдүүлэг, Улаанбаатар хотын Засаг даргын захирамж, Нийслэлийн засаг даргын 2008 оны 11 сарын 11-ний өдрийн 540 дугаартай захирамж, захирамжийн хавсралт,
хариуцагч Э.гаас, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хэрэглэгчийн дансны дэлрэнгүй тайлан, иргэн Д.Ганболдын эзэмшиж байгаа газрын кадастрын зураг, Х.Оюунгэрэлийн эзэмшиж байгаа газрын кадастрын зураг, тоо бүртгэлийн хуудас, өргөдөл, шилжилт хөдөлгөөний тодорхойлолт,
хариуцагч Э.гээс, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайлан, нас барсны гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
Талуудын гаргасан хүсэлтээр, гэрч Д.Ганболдыг асуусан тэмдэглэл, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас тодорхойлолт, хавсаргасан баримтуудын хамт, шүүгчийн захирамжийг үндэслэн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Н*******эмжлэгч Д.******* нь хариуцагч Б., Э. нарт холбогдуулан, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамж, ******* тоот газрыг Б., Э. нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүл******* тухай н*******эмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хариуцагч нар н*******эмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан
Н*******эмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч Э.гийн эзэмшиж байгаа тоот, Б.гийн эзэмшиж байгаа дугаартай газар нь өөрийн өмчлөлийн ******* тоот газартай давхцаж байгаа тул албадан чөлөөлүүлнэ гэж тодорхойлж байна.
2.Дараах үндэслэлээр н*******эмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрл******* нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.
Н*******эмжлэгч Д.******* нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, ******* ******* эрх дугаар гудамж ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын 645314003240 дугаартай, 679 мкв талбайтай газрын хууль ёсны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүл******* тухай шийдвэр, №540 дугаар бүхий иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүл*******, зарим эрхийг хүчингүй болгох тухай захирамж, захирамжийн нэгдүгээр хавсралтаар н*******эмжлэгчийн нэр дээрх газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ бүхий 679 мкв газрыг түүнд өмчлүүл*******ээр шийдвэрлэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон үйл баримт нотлогдож байна.
Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргэ******* зорилготой байх ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээж иргэний эрхийг хамгаална гэж заасан.
Мөн н*******эмжлэгч Д.******* нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 д******* хэсэгт заасан хууль ёсны өмчлөгч болохын хувьд өмчлөлийн эд хөрөнгөө Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 д******* хэсэгт заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
3.Хариуцагч Б., Э. нар нь н*******эмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаан бүхий газар дээр эцэг *******ийн хамт бага наснаасаа *******лэн 2000, 2002 оноос *******лэн амьдарч ирсэн. Энэ хугацаанд тасралтгүй эзэмшиж байсан гэжт тайлбарлаж, цахилгааны төлбөр төлсөн баримтууд болон дүүргийн Засаг даргын тухайн хаягт төрсөн цагаас *******лэн амьдарч байгаа талаарх тодорхойлолтыг хэн аль нь гаргаж өгсөн байна.
Үл хөдлөх хөрөнгийн хувьд өмчлөх, эзэмших эрх нь Улсын бүртгэлийн байгууллага буюу эрх бүхий байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр үүс******* бөгөөд бүртгэл хийгдснээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдохоор хуульд зохицуулагдсан байна.
Хариуцагч нараас тус хорооны ******* ******* *******ийн -, -343 тоот газрын эзэмшиж байгаа талаар хэн аль нь маргаагүй бөгөөд тэдгээрийн он удаан жил тухайн газарт амьдарсан, газрыг эзэмшиж ашиглаж байсан зэрэг үйл баримт нь өмчлөх, эзэмших эрхтэй байсан гэдгийг тодорхойлохгүй юм.
Тодруулбал, цахилгааны төлбөр төлж байсан баримт газрын кадастрын зураг, эдлэн газрын тоо бүртгэлийн хуудас, өргөдөл, шилжилт хөдөлгөөнийг бүртгэсэн баримтуудаар хариуцагч нарт газар эзэмших болон өмчлөх эрхийг эрх бүхий байгууллагаас олгосон гэж үз*******ээргүй байна.
4.Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн ерөнхий газрын ажлын хэсгийн шинжээчийн дүгнэлтээр Барилга хот байгуулалтын сайдын 2019 оны 134 дүгээр тушаалаар нэгж талбар дугаарлах журам батлагдсантай холбоотойгоор дээрх нэгж талбарын 645314003240 дугаар нь 1332607782 болж өөрчлөгдсөн талаар дурдаж, ******* тоот хаягтай иргэн Д.******* 222.23 мкв талбайтай хашаа, тоот хаягтай Б.гийн 1.98 мкв талбайтай хашаа, тоот хаягтай иргэн Э.гийн 192.26 мкв талбайтай хашааг тус тус хэмжихэд Б.гийн тоот хаягтай хашаа нь Д.Нандин-Эрдэнийн нэгж талбарын 1332607782 /645314003240/ дугаар газартай бүтэн талбайгаар буюу 1.98 мкв талбайгаар, иргэн Э.гийн тоот хаягтай хашаа нь 110.73 мк талбайгаар тус тус давхцаж байгаа... г******* дүгнэлтийг ирүүлсэн байна.
Иймд н*******эмжлэгчийн өмчлөлийн газраас хариуцагч Б. нь тоот хаягтай 1,98 мкв газрыг, хариуцагч Э. нь тоот хаягтай 110.73 мкв газрыг тус тус хууль бусаар эзэмшиж байна гэж үз******* үйл баримт тогтоогдож байна.
5.Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 д******* хэсэгт зааснаар н*******эмжлэгчийн н*******эмжлэлийн шаардлагыг хангаж, н*******эмжлэгч Б.Нандин-Эрдэнийн өмчлөлийн 1.98 мкв талбай бүхий газрыг чөлөөлөхийг Б.д, 110.73 мкв талбай бүхий газрыг чөлөөлөхийг Э.д тус тус даалгаж шийдвэрл******* нь зүйтэй гэж үзэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл******* тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэхь хэсэг, 116, 1 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 д******* хэсэгт зааснаар н*******эмжлэгчийн н*******эмжлэлийн шаардлагыг хангаж, н*******эмжлэгч Б.Нандин-Эрдэнийн өмчлөлийн 1.98 м.кв талбай бүхий газрыг чөлөөлөхийг Б.д, 110.73 м.кв талбай бүхий газрыг чөлөөлөхийг Э.д тус тус даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл******* тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар н*******эмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс 35,100 төгрөг, хариуцагч Э.гаас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж н*******эмжлэгч Б.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл******* тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА