2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2026/01156

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2026/011*******

Улаанбаатар хот

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ******* мянгат, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, ******* байр, ******* тоот хаягт байрлах, ХХК /РД:/

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 хороолол, байр, тоот хаягт оршин суух, /РД:/ нарт холбогдох,

амины орон сууцны болон авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , байрлах , дугаар байршил бүхий, , м.кв талбайтай амины орон сууц захиалан бариулах 220/20 тоот гэрээг, 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , байрлах , /02-2/ байрлах, ******* м.кв талбай бүхий дулаан зогсоол захиалан бариулах 021-023 тоот гэрээг Цоба ХХК-тай байгуулсан.

220/20 тоот гэрээгээр хариуцагч нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , байрлах Вилла-2 дүгээр байршил бүхий, , м.кв /тэнхлэгээр тооцсон/ талбай бүхий дотор засалтай амины орон сууцыг стандарт, загварын дагуу чанарын өндөр түвшинд барьж захиалагчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь нийт үнэ болох 246,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн.

Нэхэмжлэгч нь гэрээний 3.1, 3.2-т заасны дагуу 246,000,000 төгрөгийг 2020.05.31-нд 75,000,000 төгрөг, 2020.08.05-нд 171,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан.

Хариуцагч Цоба Хаус ХХК нь тухайн гэрээний 2.5-д заасан Гэрээний зүйлийн төлбөр тооцоо энэхүү гэрээний дагуу бүрэн хийгдсэн тохиолдолд барилгыг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ. гэсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба холбогдох бичиг баримтыг удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрлээ.

021-023 тоот гэрээгээр хариуцагч нь захиалагчийн захиалан бариулж байгаа төслийн, /02-2/ байрлах, ******* м.кв талбай бүхий дулаан зогсоолыг барьж гүйцэтгэхээр, нэхэмжлэгч нь нийт үнэ 20,000,000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Цоба ХХК-ийн дансанд төлөх үүргийг хүлээсэн. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөрүүдийг бүрэн төлж барагдуулан, үл хөдлөх хөрөнгөө эзэмшиж байгаа ба хариуцагчтай байнга холбоотой байж холбогдох баримт бичгийг шаардаж ирсэн болно.

Иймд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , байрлах, дугаар байршил бүхий, , м.кв талбайтай амины орон сууц болон Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , байрлах, /02-2/ байрлах, ******* м.кв талбай бүхий дулаан зогсоолын өмчлөгчөөр Г.*******ыг тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч Цоба Хаус ХХК, Ц. нарт даалгаж өгнө үү. гэжээ.

2.Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ц. нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , байрлах, , дугаар байршил бүхий, , м.кв талбайтай амины орон сууц болон Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , байрлах, , /02-2/ байрлах, ******* м.кв талбайтай автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай  нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ХХК, Ц. нарт холбогдуулан, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , байрлах, , дугаар байршил бүхий, , м.кв талбайтай амины орон сууц болон Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , байрлах, , /02-2/ байрлах, ******* м.кв талбайтай автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай  нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , байрлах, , дугаар байршил бүхий, , м.кв талбайтай амины орон сууц болон Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , байрлах, , /02-2/ байрлах, ******* м.кв талбайтай автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗХИРМЖЛХ нь:

 

1.Г.*******ын нэхэмжлэлтэй, ХХК, Ц. нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч нар нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , байрлах, , дугаар байршил бүхий, , м.кв талбайтай амины орон сууц болон Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , байрлах, , /02-2/ байрлах, ******* м.кв талбайтай автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар шийдвэрийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч нарт мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 1,558,150 төгрөгийн 779,075 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 779,075 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХК, Ц. нараас 779,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.******* олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ З.БЯРМ