| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2533000460054 |
| Дугаар | 2025/ДШМ/85 |
| Огноо | 2025-09-16 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/85
**************
С.*******т холбогдох
******* эрүүгийн хэргийн тухай
*******Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
*******Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,
*******Прокурор Т.Солонго /цахим/-г оролцуулан,
*******Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр С.*******т холбогдох эрүүгийн 2533000460054 дугаартай, 150/2025/0056/Э/208/2025/0063 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
************** овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эмэгтэй, ***** настай, ***** боловсролтой, мэргэжилгүй, “****** *******” ХХК-д машинист ажилтай, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ***** баг, **** тоотод оршин суух, (РД: *******),
*******Шүүгдэгч С.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Спорт” заалны орчмоос иргэн Б.*******ын гээгдүүлсэн “Самсунг” А54 загварын гар утсыг олж улмаар бусдын гээгдэл хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хууль бусаар захиран зарцуулсан гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
*******Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: С.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
*******Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
*******Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
*******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
*******Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
*******Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтад хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,
*******Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
*******Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ч.Батзориг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай \- дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ:
*******Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоол гарсан ба шийтгэх тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
*******Шүүхийн шийтгэх тогтоолд “...Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ болон хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
*******Иймд шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв...” гэжээ.
*******Прокуророос Эрүүгийн хариуцлагын яллагдагчтай тохирсон бөгөөд торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохирсныг шүүх шийтгэх тогтоолд тусгаагүй байна.
*******Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхээс торгуулийн ял оногдуулсан С.*******ийн ялыг ямар хугацаанд биелүүлэх талаар тусгаагүй, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын хэмжээг хорих ялаар солих хуулийн заалт хэрэгжих боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлсэн байна.
*******Шүүхийн дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн.
*******Анхан шатны шүүхийн дээрх алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчил бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шийдвэрийг өөрчлөх үндэслэлд хамаарч байх тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч С.*******ийн торгох ялыг биелүүлэх хугацааг нэмж өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
*******Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
*******Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
******* ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр С.*******т холбогдох эрүүгийн 2533000460054 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
*******2.Прокурорын газраас шүүгдэгч С.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Гээгдэл эд хөрөнгө завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.
*******3.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тохиролцож ирснийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
*******Шүүгдэгч С.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Спорт” заалны орчмоос иргэн Б.*******ын гээгдүүлсэн “Самсунг” А54 загварын гар утсыг олж улмаар бусдын гээгдэл хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хууль бусаар захиран зарцуулсан гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
*******-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 001-005 дугаар тал/
*******-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.*******ын өгсөн: “...Тэгээд хувцсаа солиод байж байгаад хувцсаа солихдоо утсаа цүнхэндээ хийхээ мартаад сандал дээр тавиад бэлтгэлдээ ороод 1 цагийн дараа гараад ирсэн чинь утас байхгүй болчихсон байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 006-009 дугаар тал/,
*******-Гэрч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр настай эгч надад хэлэхдээ миний дүүгийнх гэр рүү манай хүүгийнх гэж хэлсэн. Тухайн үед утсаа сайжруулах гэж байгаа гээд яриад байхаар нь итгээд авчихсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 014-015 дугаар тал/,
*******-Капитал зууч ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн үнэлгээний тайлан /хх-ийн 022-023 дугаар тал/,
*******-Эд мөрийн баримт болох гар утсыг хүлээн авч, хүлээлгэн төгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 034-037 дугаар тал/ зэрэг шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
*******4.Анхан шатны шүүх шүүгдэгч С.*******ийн прокурортой тохиролцсон ялын хэмжээ хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
*******5.Дээд шатны прокуророос гаргасан “...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохирсныг шүүх шийтгэх тогтоолд тусгаагүй” гэх талаар гаргасан эсэргүүцлийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.
*******Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байхад анхан шатны шүүх оногдуулсан торгох ялыг ямар хугацаанд хэрхэн төлөх талаар заагаагүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа гэж үзнэ.
*******Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
*******Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
*******Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
*******3 дахь заалтыг:
*******“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс болон орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
*******2.Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангасугай.
*******3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
******* ДАРГАЛАГЧ,
******* ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
*******
******* ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
*******