2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2026/02000

 

 

 

 

 

 

 

 

 

 

06 0 04 191/ШШ06/0000

 

 

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* таун 1 хотхон, ******* байр, -р орц, ******* тоотод оршин суух, Хиад боржигин овогт Дэлгэрсуурь-н ******* /*******/-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, *******, *******, ******* тоотод байрлах, //,

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, *******, *******ны ******* тоотод оршин суух, Хашныхан овогт -н нарт холбогдох,

орон сууц, авто зогсоолын өмлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие -тай 0 оны 1 дугаар сарын 05-ний өдөр №КН- дугаартай Баянзүрх дүүрэг, 0-р хороо, аманд баригдах амины орон сууц захиалгаар бариулах гэрээ, дугаартай авто машины зогсоол захиалан бариулах гэрээг тус тус байгуулсан. Тус №КН- дугаартай гэрээний .1-т Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, аманд баригдах байршил бүхий нийт 15,9 м.кв амины орон сууцыг гэрээний .3-т нийт 83,000,000 төгрөгөөр авах бөгөөд 8,300,000 төгрөгийн хөнгөлөлт тооцож 54,700,000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээний 3.1-т заасан төлбөрийг 100 хувь төлөлт хийгдэж гэрээ байгуулсан. Мөн тус өдөр буюу 0 оны 1 сарын 05-ны өдөр №КН--07 дугаартай, авто машины зогсоол захиалан бариулах гэрээг тус тус байгуулсан.

Дээрх №КН- дугаартай Баянзүрх дүүрэг, 0-р хороо, аманд баригдах амины орон сууц захиалгаар бариулах гэрээ, №KH-A105-07 дугаартай, авто машины зогсоол захиалан бариулах гэрээний дагуу төлөгдөх төлбөр бүрэн төлөгдсөн буюу гэрээгээр хүлээн үүргээ бүрэн биелүүлсэн.

Миний захиалан авсан Баянзүрх дүүрэг, 0-р хороо, аманд баригдах байршил бүхий нийт 15,9 м.кв амины орон сууцыг иргэн Хайдав овогтой нь Цобо -тай амины орон сууц захиалан гэрээг өмнө нь буюу 00 оны 11 сарын 1 өдөр дугаартай амины орон сууц захиалгаар бариулах гэрээг төлбөрөө 100 хувь төлж байгуулж захиалсан байсан бөгөөд улмаар 0 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг Д.******* надтай байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байдаг болно. Улмаар уг орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний дагуу миний бие иргэн Х.Соднованчигт төлбөрийг бүрэн төлж улмаар -тай 0 оны 1 дугаар сарын 05-ний өдөр дугаар №КН- Баянзүрх дүүрэг, 0-р хороо, аманд баригдах амины орон сууц захиалгаар бариулах гэрээ, авто гарж захиалан бариулах гэрээг байгуулсан байдаг болно.

Гэрээний дагуу бүх төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж улмаар тооцоо нийлсэн актыг талууд үйлдсэн болно. нь гэрээнд заасан хугацааны дотор Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, аманд баригдах байршил бүхий нийт 15,9 м.кв амины орон сууц, авто гаржийг барьж захиалагч Д.******* миний эзэмшилд бүрэн шилжүүлж, манай гэр бүл 03 оноос өнөөдрийг хүртэл зуслангийн зориулалтаар амьдарч байна.

Баянзүрх дүүрэг, 0-р хороо, аманд баригдсан байршил бүхий нийт 15,9 м.кв амины орон сууц болон авто машины зогсоолыг нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг миний дээр шилжүүлж өгөхгүй одоохон шилжүүлж өгнө, удахгүй түр хүлээж байгаач гэсэн тайлбарыг өгсөөр миний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөөр өнөөдрийг хүрч байна. Миний бие дээрх гэрээний дагуу төлбөр төлсөн баримт, амины орон сууц захиалгаар бариулах гэрээ, авто зогсоол захиалан бариулах гэрээ, төлбөр тооцоо нийлсэн акт, эрх шилжүүлэн авах гэрээ зэрэг бүхий л баримтыг эх хувиар нь шүүхэд нэхэмжлэлтэйгээ хавсаргаж өгч байгаа болно.

Иймд Баянзүрх дүүрэг, 0-р хороо, Их аманд баригдсан байршил бүхий нийт 15,9 м.кв амины орон сууц болон гарж авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, тус амины орон сууцны болон авто гаржийн өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах шаардлагыг гаргаж байна гэжээ /хх-1-/.

 

. Нэхэмжлэгч Д.******* 06 оны 0-р сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний нэхэмжлэлтэй Хаус -нд холбогдох иргэний хэрэгт дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Анх шүүхэд миний бие Хаус -тай 0 оны 1 дугаар сарын 05-ний өдөр байгуулсан №КН-А 105 дугаартай гэрээ, №KH-A105-07 дугаартай авто машины зогсоол захиалан бариулах гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүрэг, 0-р хороо, аманд баригдсан байршил бүхий нийт 15,9 м.кв амины орон сууц болон гарж авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, тус амины орон сууцны болон авто гаржийн өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах гэж гаргасан.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Хаус -иас 05 оны 01 сарын 19 өдрийн 6/007 тоот итгэмжлэлээр овогтой ид 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг олгосон байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь Баянзүрх дүүрэг, 0-р хороо, аманд баригдсан байршил бүхий нийт 15,9 м.кв амины орон сууцны өмчлөх эрх өөрийнх нь нэр дээр Нийслэлийн Баянзүрх дүүрэг 0 хороо, цуурай гудамж 1-10-5 тоот байршилтай, 15 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, 40 хувийн гүйцэтгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүрэг 0 хороо, цуурай гудамж 1-10-5 тоот байршилтай, 15 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү04111917 дугаарт бүртгэсэн, 00 оны 11 сарын 05 өдөр гэсэн өмчлөх эрхийн гэрчилгээг шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн байна.

Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү04111917 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүрэг 0 хороо, цуурай гудамж 1-10-5 тоот байршилтай, 15 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг 0 хороо, цуурай гудамж 1-10-5 тоот байршилтай, 15 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, тус амины орон сууцны болон авто гаржийн өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан гаргаж байна гэжээ /хх-6/.

 

3. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: Тус шүүхэд шийдвэрлэгдэж байгаа Д.*******ын нэхэмжлэлтэй8 Хаус -д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 0-р хороо, цуурайт ам, Хадат хотхоны тоот буюу Баянзүрх дүүргийн 0-р хороо, улиастай цуурай гудамж 1-10-5 тоот хаягт байршилтай 15 м.кв амины орон сууцны эцсийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хариуцагч нар хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-47/.

 

4. Хамтран хариуцагч Ц. шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: Тус шүүхэд шийдвэрлэгдэж байгаа Д.*******ын нэхэмжлэлтэй, Хаус болон Ц. нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, Их аманд баригдсан Хадат төслийн тоот /1-10-5 тоот/ амины орон сууцны өмчлөгчөөр Д.*******ыг тогтоож, уг орон сууцны болон түүний өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Д.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хамтран хариуцагч Ц. миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хамтран хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Авто зогсоолын тухайд улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байгаа бөгөөд өмчлөгчөөр тогтоолгоход татгалзах зүйлгүй болно. Маргаангүй боловч шууд шилжүүлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрх түдгэлзүүлсэн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхээр орж эцсийн өмчлөгчөө тогтоолгож ирнэ үү гэсэн гэжээ /хх-60/.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагчаар -г тодорхойлон татаж, түүнд холбогдуулан Баянзүрх дүүрэг, 0-р хороо, аманд баригдсан Хадат байршил бүхий нийт 15,9 м.кв амины орон сууц болон гараж авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, тус амины орон сууцны болон авто гражийн өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-3/.

 

. Нэхэмждэгч Д.******* нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Хаус -ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь Нийслэлийн Баянзүрх дүүрэг 0 хороо, цуурай гудамж 1-10-5 тоот байршилтай, 15 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, 40 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү04111917 дугаарт бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 00 оны 11 сарын 05 өдөр бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргасан байна. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү04111917 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүрэг 0 хороо, цуурай гудамж 1-10-5 тоот байршилтай, 15 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, тус амины орон сууцны болон авто гаржийн өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ /хх-6/.

 

3. Хариуцагч -нийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5, 6-р зүйлд заасан эрх, үүрэг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 06 оны 01-р сарын 19-ний өдрийн 6/007 тоот итгэмжлэлээр төлөөлөгч Ц.ид гурван жилийн хугацаатай олгосон байна /хх-39/.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 06 оны 01 дүгээр сарын 1-ний өдөр гардан авч /хх-40/, нэхэмжлэлийн шаардлага болох орон сууцны өмлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж /хх-47/, Баянзүрх дүүргийн 0-р хороо, улиастай цуурай гудамж, 1-10-5 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, 40 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-04111917 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ийн /УМ8809301/ нь нэг иргэний өмчөөр бүртгэгдсэн талаарх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хавсарган ирүүлсэн байна /хх-49/.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран хариуцагчаар Ц.-г татсан бөгөөд /хх-55-57/ түүнд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 06 оны 0 дугаар сарын 0-ны өдөр гардуулан өгч /хх-59/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулснаар нэхэмжлэлийн шаардлага болох Баянзүрх дүүргийн 0-р хороо, улиастай цуурай гудамж, 1-10-5 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, хувийн сууц болон авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар, хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан /хх-60/.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус зохицуулсан.

 

7. Хэрэгт авагдсан баримтаар 00 оны 11-р сарын 1-ны өдрийн Z0/57 дугаартай, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, Их аманд баригдах Хадат амины орон сууц захиалгаар бариулах гэрээнд хариуцагч нь гүйцэтгэгчээр, иргэн Х. нь захиалагчаар оролцсон /хх-13-1/,

0 оны 11-р сарын 3-ны өдөр Х., Д.******* нарын байгуулсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээнд нэхэмжлэгч Д.******* нь эрх шилжүүлэгч авагчаар оролцож гарын үсэг зурсан /хх-9-10/,

0 оны 1 дугаар сарын 5-ны өдрийн КН- дугаартай Баянзүрх дүүрэг, 0-р хороо, Их аманд баригдах Хадат амины орон сууц захиалгаар бариулах гэрээнд нэхэмжлэгч Д.******* нь захиалагчаар, хариуцагч нь гүйцэтгэгчээр оролцсон /хх-4-8/,

0 оны 1 дугаар сарын 5-ны өдрийн КН--07 дугаартай автомашины зогсоол захиалан бариулах гэрээнд нэхэмжлэгч Д.******* нь захиалагчаар, хариуцагч нь гүйцэтгэгчээр /хх-9/ тус тус оролцсон байна.

 

8. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 0-р хороо, улиастай цуурай гудамж, 1-10-5 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, 40 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-04111917 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр хамтран хариуцагчаар татагдсан ийн /УМ8809301/ нь нэг иргэний өмчөөр бүртгэгдсэн байна /хх49/.

 

9. Иймд хариуцагч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, өмчлөгчийн хувьд маргаангүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрх түдгэлзүүлсэн талаар дурдсан байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан.

 

11. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,89,800 төгрөг/1,431,450+57,950+70,00+70,00/-ийн тал хувь болох 914,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 914,900 төгрөгийг, хариуцагч нараас 914,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хиад Боржигин овогт Дэлгэрсуурь-н ******* /ЕВ830671/-н шаардсан Баянзүрх дүүргийн 0-р хороо, улиастай цуурай гудамж, 1-10-5 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, 40 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-04111917 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болон авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох,

өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч //, хариуцагч Хашныхан овогт -н нар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,89,800 төгрөгийн тал хувь болох 914,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 914,900 төгрөгийг, хариуцагч , Ц. нараас 914,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч , хариуцагч Ц. нэр энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                            Д.ЯНЖИНДУЛАМ