| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2026/00020/И |
| Дугаар | 141/ШШ2026/00035 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 141/ШШ2026/00035
| 2026 оны 01 сарын 26 өдөр | Дугаар 141/ШШ2026/00035 | Завхан аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ********аас ирүүлсэн, хариуцагч ************* баг хаягаар оршин суудаг Ч.Б, ********** баг хаягаар оршин суудаг Д.Б нарт холбогдох 8,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...8,480,000 төгрөг гаргуулах... гэжээ.
Нэхэмжлэгч *************** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Д овогтой Б нь Хоршоо хөгжүүлэх сангаас авсан зээлээ бүрэн төлсөн нь үнэн болно... гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **************ас хариуцагч Ч.Б, Д.Б нарт холбогдуулан 8,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ч.Б, Д.Б нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8,480,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч **********аас хариуцагч Ч.Б, Д.Б нарт холбогдуулан ирүүлсэн 8,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН