| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/01043/И |
| Дугаар | 304/ШШ2026/00055 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 304/ШШ2026/00055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: У******* хот, Б******* дүүрэг, А*******-Ө******* *** дугаар хороо, **** тоотод оршин суух Б******* овогт Ц*******гийн М*******гийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.М******* нь өв хүлээн авах хугацааг сунгуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Хүсэлт гаргагч Ц.М******* нь **** оны 03 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Г******* сумын Ц гэдэг газар аав Ц, ээж Ц******* нарын охин болж мэндэлсэн. Тухайн үед аав, ээж хоёр маань хамт амьдрахгүй боломжгүй болж, тус тусын амьдралаа хөөсөн. Аав, ээж хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй учир би ээж Ц*******гаар овоглож, өвөө Буян- Очир, эмээ Д нарын хамтаар өсөж торнисон. Миний аав Д.Ц нь *** оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өвчний улмаас таалал төгссөн бөгөөд аавыгаа нас барахад өөр дээрээ байлгаж сүүлчийн замд нь үдсэн. Хэдийгээр амьдралын нөхцлөөс болж аавтайгаа хамт амьдрах боломжгүй байсан хэдий ч миний бүхий л дурсамж аавтай минь холбоотой. Намайг сургуульд орох үеэс эхлэн аав Д.Ц нь байнга эргэж тойрч уулздаг байсан ба сургуульд байхад шоронд нилээн олон жил явж байсан. Тэгээд шоронгоос гарч ирсний дараа аавтайгаа ойрхон уулзаж, харилцаа илүү дотно болсон. Миний аав сүүлд О эгчтэй 1998 онд ханилан сууж, О эгчийн хоёр хүухэд болох Д.О, О.Б нарыг өөрийн үр хүүхдийн адил өсгөж хүмүүжүүлсэн. Намайг төрж байх үед тухайн үеийн хүмүүс хүүхдээ хэнээр овоглох, энэ нь цаашид төдийлөн үр дагавартай болохыг сайн ойлгохгүй, би ч аавыг үргэлж амьд байх юм шиг бичиг баримтаа хуулийн дагуу бүртгүүлээгүй байсан. Гэтэл аав Д.Цийг нас барснаас нь хойш түүний эд хөрөнгийг булаалцалдаж олон хүн гарч ирсэн ба хуулийн дагуу ганц төрсөн охин би хууль ёсны өвлөгч байхад хөрөнгийн маргаан үүсгэж байгаа нь харамсалтай юм. 2023 оны 10 дугаар сараас эхлэн аавын нэр дэ******* өмч хөрөнгөтэй холбоотой маргаан үүссэн бөгөөд миний бие өөрийн ааваар овоглоогүй байсан учир нэр дээр нь үлдсэн хөрөнгө мөнгөний мэдээллийг ******* бүхий байгууллагаас гаргуулах боломжгүй байсан. Мөн шүүхэд маргаан үүссэнийг мэдэж, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд анх бие даасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг гаргасан юм. 2025 оны 01 дүгээр сард шүүхэд Дэндэвийн Цийн төрсөн охин мөн болохоо тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн **** дугаартай шүүхийн шийдвэрээр Ц.М******* намайг Д.Цийн төрсөн охин болохыг тогтоосон. Төрсөн охин болохоо тогтоосны дараагаар өв хөрөнгө байгаа газрын нотариатчид хандахад шүүхэд маргаантай байгаа учир нотариатын үйлдлийг түдгэлзүүлнэ гэж хуульд заасан учир өв хүлээн авах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа талаар мэдэгдсэн. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёс өвлөгч байхаар хуульчилсан. Миний бие төрсөн ааваараа овоглоогүй, албан ёсны бичиг баримтад Цийн М******* гэж бичигдээгүй учраас хуулийн байгууллагаар тогтоогдсоны дараа өв хүлээн авах үндэслэл үүсэх бөгөөд энэ шалтгаанаар өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн юм. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах *******тэй гэж хуульчилсан. Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар аав Д.Цийн өв хөрөнгийг өвлөх *******тэй этгээд болох Ц.М*******гийн өв хүлээн авах хугацааг сунгаж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Ц.М******* нь шүүхэд өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч Ц.М*******гийн аав болох Д.Ц нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан. Д.Цийг нас барснаас нь хойш өв нээгдэж, 1 жилийн дотор хууль ёсны өвлөгч нар өв хүлээн авах хүсэлтээ нотариатчид гаргах хууль зүйн үндэслэлтэй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар Ц.М******* нь Д.Цийн төрсөн охин учраас хууль ёсны өвлөгчид хамаарч байна. Гэвч Ц.М******* 1 жилийн дотор өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй байна. Учир нь Ц.М*******гийн ээж, аав хоёр нь ***онд Ц.М*******г төрүүлсний дараагаар хамт амьдраагүй байна. Иймд хүсэлт гаргагч Ц.М******* ээж н.Ц*******гаараа овоглосон байна. Гэсэн хэдий ч хүсэлт гаргагч Ц.М******* Д.Цийг өөрийн төрсөн аав болохыг мэддэг, харилцаа холбоотой байсан байна. Ц.М*******гийн аав Д.Ц нь Ц.М*******гийн ээж н.Ц*******гаас салсны дараагаар Д.О гэдэг хүнтэй гэр бүлийн харилцаатай байсан. Д.Оын хоёр хүүхэд Д.Цийг нас барах хүртэл нь хамт амьдарч байсан байна. О нь Д.Цийг нас барахаас өмнө нас барсан болох нь шинээр гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдож байна. Хүсэлт гаргагч Ц.М******* нь өөрийн ааваар овоглоогүй байсан учир нэр дээр нь үлдсэн хөрөнгө мөнгөний мэдээллийг ******* бүхий байгууллагаас гаргуулах боломжгүй байсан тул өв хүлээн авах хүсэлтийг хугацаа хэтрүүлж гаргасан байна. Мөн өв хүлээн авах хугацаа дууссаны дараагаар Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 304/**** дугаартай шийдвэрээр Д.Цийн төрсөн охиныг Ц.М******* болохыг тогтоосон байна. Хүсэлт гаргагч өв хүлээн авах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй нь өөрийн ааваар овоглоогүй, энэ хугацаанд шүүхээр маргаан үүсгэж, өөрийгөө Д.Цийн төрсөн охин болохоо тогтоолгосон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байна. Иймд шүүхээс хүсэлт гаргагч Ц.М*******гийн хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар Ц.М*******гийн өв хүлээн авах хугацааг сунгаж өгнө үү гэв.
3.Хүсэлт гаргагчаас:
- Итгэмжлэл,
- Ц.М*******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
- Ц.М*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
- Булган аймгийн Булган сумын тойргийн нотариатч С.А*******туяагаас ирүүлсэн албан бичиг,
- Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 304/ШШ2025/00158 дугаартай шийдвэр,
- Хаан банкны тодорхойлолт,
- Д.Цийн 2022 оны малын А данс,
- Д.Цийн нас барсны гэрчилгээний хуулбар,
- Д.Оын нас барсны бүртгэлийн лавлагаа,
- Үндэсний төв архивын ****оны хүн ам, орон сууцны лавлагаа,
- О.Бын төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.М******* нь өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.
2.Хүсэлт гаргагч Ц.М******* нь Ц.М*******гийн аав болох Д.Ц нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан. Д.Цийг нас барснаас нь хойш өв нээгдэж, 1 жилийн дотор хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох зорилгоор өв хүлээн авах хугацааг сунгуулах хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний өв хүлээн авах хугацааг сунгуулах тогтоогдож байна.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т заасныг баримтлан Б******* овогт Дэндэвийн Цэрэндоржийн өв хөрөнгийг өвлөх *******тэй этгээд болох Б******* овогт Ц*******гийн М*******гийн өв хүлээн авах хүсэлт гаргах хугацааг сунгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах *******тэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА