| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00175/И |
| Дугаар | 304/ШШ2026/00139 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 304/ШШ2026/00139
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Нэхэмжлэгч: Б**** аймаг, Б***** сум, Х******* М*******ын гудамж, Ж******* баг, *** тоотод байрлах Б****** аймгийн Б****** сумын Засаг даргын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б******* аймаг, Б********* сум, **дүгээр баг, А*******, Ш******* хороо ** гудамж, *** тоотод оршин суух Э.Э*******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 58,745,195 /тавин найман сая долоон зуун дөчин таван мянга нэг зуун ерэн тав/ төгрөг гаргуулах тухай 304/2026/00175/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн Б******н сумын Засаг дарга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А******* орц хоршоо болон түүний хамтран зээлдэгч Э.Э******* нар нь Хөргүүртэй зоорь барих төслийг хэрэгжүүлэх зорилгоор Б***** аймгийн Б***** сумын хоршоо хөгжүүлэх сангаас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн Б**** аймаг Б***** сум ** дүгээр баг А******* ш******* хороо ** гудамж *** тоот улсын бүртгэлийн Ү-******* дугаартай хувийн сууц, Э-******* дугаартай гэр орон сууцны зориулалттай газрын барьцаалжжилийн 3 хувийн хүүтэй 50,000,000 (тавин сая) төгрөгийг 60 сарын хугацаагаар зээлсэн боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаандаа төлөлт хийлгүйгээр удаа дараа гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.2.2 дахь заалтад заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдэл хүргүүлж 18 хоногийн хугацаанд төлөлт хийхгүй бол хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлах талаар мэдэгдсэн боловч төлөлт огт хийгдээгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, хүү 7,508,215 төгрөг, алданги 1,236,980 төгрөг нийт 58,745,195 төгрөгийг гаргуулан Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн 100041455401 тоот дансанд төлүүлж төвлөрүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э.Э******* нь Хоршоо хөгжүүлэх сангийн зээлээ бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн Булган сумын Засаг дарга нь хариуцагч Э.Э*******т холбогдуулан 58,745,195 /тавин найман сая долоон зуун дөчин таван мянга нэг зуун ерэн тав/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.Э******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Булган аймгийн Булган сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Э.Э*******т холбогдох 58,745,195 /тавин найман сая долоон зуун дөчин таван мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийг хариуцагч Э.Э******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Э*******аас 451,676 /дөрвөн зуун тавин нэгэн мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА