| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00134/И |
| Дугаар | 304/ШШ2026/00140 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 304/ШШ2026/00140
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо, Ю*******гийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б**** аймаг, Б***** сум, ** дүгээр баг, Р*******, З******* *******, ** гудамж, ** тоотод оршин суух Ц.*******-*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,175,986 /нэг сая нэг зуун далан таван мянга есэн зуун наян зургаа/ төгрөг гаргуулах тухай 304/2026/00134/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.*******-******* нь М******* ББСБ ХХК-тай 2023.12.20-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх 140001007799 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99341060 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Ц.*******-******* нь уг гэрээний үндсэн дээр 2024.05.28-ны өдөр 760,000 төгрөгийг 2.7% хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.
Ц.*******-******* нь нийт 20,700 төгрөг төлсөн нь үндсэн зээлийн үлдэгдлээс 16 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрөөс 20,684 төгрөг тус бүр хасагдсан ба дахин төлөлт хийгээгүй тул М******* ББСБ ХХК нь зээлдэгчтэй харилцан тохиролцож хэд хэдэн удаа хугацаа тогтоосон боловч төлж барагдуулаагүй байх ба харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн.
2025.12.08-ны өдрийн байдлаар Ц.*******-Эрдэнийн нийт зээлийн үлдэгдэл нь 1,175,986 төгрөг, *******д үндсэн зээлийн үлдэгдэл 759,198 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 355,198 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 60,804 төгрөг байна
Ц.*******-******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,175,986 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. гэжээ.
Хариуцагч Ц.*******-******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.*******-*******д холбогдох 1,175,986 /нэг сая нэг зуун далан таван мянга есэн зуун наян зургаа/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.*******-******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******-*******д холбогдох 1,175,986 /нэг сая нэг зуун далан таван мянга есэн зуун наян зургаа/ төгрөгийг хариуцагч Ц.*******-******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 16,387 /арван зургаан мянга гурван зуун наян долоо/ төгрөг, хариуцагч Ц.*******-*******эс 16,387 /арван зургаан мянга гурван зуун наян долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА