| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2026/02151/И |
| Дугаар | 191/ШШ2026/02135 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2026/02135
2026 02 05 191/ШШ2026/02135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, .......р хороо, ******* толгой 6-р гудамж 69 тоотод оршин суух, Гэлэг Ням овогт Батдаваа-н ******* /РД-*******/-н нэхэмжлэлтэй,
иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие 2025 оны 11-р сарын 18-ны өдөр Баянгол, , Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Алтжингаас 200,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч 2025-12-17-н өдөр хэргийг ******* дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Миний бие нь *******гаас 20,000,000 төгрөг гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай байна. Гэтэл хариуцагч *******гийн хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул *******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ /хх-1/.
2. Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие *******г эрэн сурвалжлах шүүх хуралд оролцож амжихгүй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ /хх-30/.
3. Нотлох баримтын тухайд
3а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-3-4/, тус шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2026-01-13-ны өдрийн 191/ШЗ2026/03714 дугаартай захирамж /хх-6-8/, 2025-3-26-ны өдрийн зээлийн гэрээ /хх-20-21/, Б.*******гийн дансны хуулга /хх-22-26/, шилжүүлгийн мэдээлэл баримт /хх-27/, Баянгол, , Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12-р сарын 17-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ******* дугаартай захирамж /хх-28/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр *******-н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-12/ баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Амгалан-Энх-н Алтжин-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг шаардана гэж тодорхойлсон байна /хх-1/.
2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан 2025 оны 3-р сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, Б.*******гийн дансны хуулга, шилжүүлгийн мэдээлэл баримт зэрэг баримтаас үзэхэд ******* нь дээрх гэрээнд зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.
4. Тиймээс шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжаар *******-н оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл Улаанбаатар хот, дүүрэг, 11-р хороо, ******* ******* ******* тэнгэр рашаан гудамж 312-р байрны 602 тоот гэх лавлагаа ирсэн байна /хх-12/.
5. Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******д холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулахаар дээрх лавлагаанд дурдсан хаягийн дагуу Баянгол, , Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч ******* нь дүүрэг, 11-р хороо, ******* ******* ******* тэнгэр рашаан гудамж 312-р байрны 602 тоотод оршин сууддаггүй болохыг хорооны засаг дарга тодорхойлсон үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /хх-28/.
6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь дүүрэг, 11-р хороо, ******* ******* ******* тэнгэр рашаан гудамж 312-р байрны 602 тоотод оршин сууддаггүй болох нь хэрэгт авагдсан Баянгол, , Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12-р сарын 17-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ******* дугаартай захирамжаар тогтоогдож байна.
7. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, Боржигин овогт Амгалан-Энх-н Алтжин-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч Б.******* нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
10. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-30/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
11. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь гэсэн утасны дугаартай талаар нэхэмжлэгч мэдээлэл өгснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ...........регистрийн дугаартай, Боржигин овогт Амгалан-Энх-н Алтжин-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******-г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Б.******* /холбоо барих утас-/-д мэдэгдэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.*******-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ