Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 141/ШШ2026/00040

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 141/ШШ2026/00040

Завхан аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ******* ХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ************ баг хаягаар оршин суудаг Д.Б холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 12,258,707.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэг болох 12,258,707.37 төгрөг гаргуулах... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******-аас хариуцагч Д.Б холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 12,258,707.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...Д.Б миний бие 2024 онд Голомт банкнаас 10,000,000 төгрөгийн зээл бөгөөд тухайн үед миний ажиллаж байсан компани татан буугдсан учраас зээлийн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн нь үнэн. Тус банкны нэхэмжлэлийн дагуу 12,258,707 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд цаашид үед шаттайгаар төлж барагдуулахаа энэхүү бичгээр баталж байна... гэжээ.

 Хариуцагч Д.Б нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,089 төгрөгийн тал хувь болох 105,544.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 105,544.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********-д тус тус олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Нэхэмжлэгч ********-аас хариуцагч Д.Б холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 12,258,707.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Д.Б нь зээлийн гэрээний үүрэг болох 12,258,707.37 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,089 төгрөгийн тал хувь болох 105,544.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 105,544.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УРТНАСАН