Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 304/ШШ2026/00141

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Б**** аймаг, Б***** сум, ** дугаар баг Ж******* А*******дын гудамжид байрлах Б**** аймгийн Э******* *******ийн д*******ын хэлтэс-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, Х*******-Ө******* сум, ** дүгээр баг, С******* хороо, **-**** тоотод оршин суух Ө.О*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 243,498 /хоёр зуун дөчин гурван мянга дөрвөн зуун ерэн найм/ төгрөг гаргуулах тухай 304/2026/00027/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б***** аймгийн Э******* *******ийн д*******ын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шүүгдэгч Ө.О******* нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 14 цагийн үед Б******* аймгийн Б сумын **дугаар багийн н******* дэвсгэрт байх Төлүүгийн давааны зүүн талд Б******* аймгийн чиглэлийн засмал замд **-** *** улсын дугаартай Субару форестер загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 23.8 дахь заалтыг зөрчиж суудлын урдуур унасан хүүхдийн тоглоом авч өгөх зорилгоор тонгойж улмаар замын хашлага төмөр дайрч зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчигч өөрийн хүү П.Бын биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Б***** аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн байна.

Ө.О*******ын үйлдлийн улмаас П.Бын э******* *******эд хөнгөн гэмтэл учирч нийт 243,498 төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг авч Э******* *******ийн д*******ын санд хохирол учруулсан байна.

Иймд Ө.О*******аас Э******* *******ийн д*******ын санд учруулсан хохирол 243,498 төгрөгийг гаргуулан Э******* *******ийн д*******ын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ************ тоот дансанд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.О******* шүүхэд и*******сэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Э******* *******ийн д*******ын хэлтэс нь хариуцагч Ө.О*******д холбогдуулан 243,498 /хоёр зуун дөчин гурван мянга дөрвөн зуун ерэн найм/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ө.О******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Булган аймгийн Э******* *******ийн д*******ын хэлтэс-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ө.О*******д холбогдох 243,498 /хоёр зуун дөчин гурван мянга дөрвөн зуун ерэн найм/ төгрөгийг хариуцагч Ө.О******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ө.О*******аас 3,978 /гурван мянга есэн зуун далан найм/ төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА