Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 304/ШШ2026/00063

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум д*******ын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүрэг, Э******* ө******* ч*******, ***** З******* г******* *** байранд байрлах, Ж*******, д******* ү г / хувийн хэргийн дугаар:*****, регистрийн дугаар:*****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Булган аймаг, Г сум, ***** дугаар баг, Х байрлах, Н ж ХХК /хувийн хэргийн дугаар:*****, регистрийн дугаар:****/

 

Хариуцагч: Булган аймаг, Г сум, ****дугаар баг, Хулст рашаан 3 дугаар гудамж, **** тоотод оршин суух Д Ү /ИБД:****/,

 

Хариуцагч: Булган аймаг, Г сум, 3 дугаар баг, ***** *** дугаар гудамж **** тоотод оршин суух Д Ц /РД:****/ нарт холбогдох

 

Нийт **** төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж*******, д******* ү г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж******* д******* үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Ж*******, д******* ү асуудал эрхэлсэн З******* г******* гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн "Н жалба" ХХК /убд: *****/ түүнийг т*******лөн Захирал Тайж ургийн овогтой Д Ц /РД: ГГ92040613/, хамтран үүрэг гүйцэтгэгч Гүжир ургийн овогтой Д Ү /РД: ГГ91032201/ нар нь "Ж*******, д******* ү г" (Цаашид "Г" гэх)-аас 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр **** тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан ***** төгрөгийг "Булаг ахуйн үйлчилгээний төвийн" төслөөр, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд Д Ц /РД:ГГ92040613/-ийн өмчлөлийн Булган аймгийн Гурван булаг сумын 3-р баг, Агьт хараат 2 гудамж 200 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн**** гэрчилгээний **** дугаар бүхий, хувийн сууц зориулалтай *** м.кв үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ****, гэрчилгээний *** дугаартай нэгж талбарын *** дугаартай 997 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн г зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нь гэрээний дагуу зээлээ төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Ү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж*******, д******* ү г нь хариуцагч Д.Ү, Д.Ц нарт холбогдуулан нийт **** төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ү, Д.Ц нарт нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 85,551,778.62 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Д.Ү, Д.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж*******, д******* ү г******* нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас ч*******лөгдсөн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ж*******, д******* ү г******* нэхэмжилсэн нийт 85,551,778.62 /наян таван сая таван зуун тавин нэгэн мянга долоон зуун далан найман төгрөг жаран хоёр/ төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Ү, Д.Ц нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч Ж*******, д******* ү г******* нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас ч*******лөгдөхийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.Ү, Д.Ц нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА