Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 304/ШШ2026/00143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О******* аймаг, Б*******-Ө******* сум, ** дугаар баг, ** дугаар байр, ** тоотод оршин суух Б.Х*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, Б******** сум, ** дугаар баг, **** дүгээр байр, ** тоотод оршин суух Б.Л*******,

Хариуцагч: Б***** аймаг, Б***** сум, ** дугаар баг, *** дүгээр байр, ** тоотод оршин суух Ц.О******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 73,600,000 /далан гурван сая зургаан зуун мянга/ гаргуулах тухай 304/2025/01002/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн Б.Х*******,

Хариуцагч Б.Л*******, Ц.О******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******-А*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Х******* нь хариуцагч Б.Л*******, Ц.О******* нарт холбогдуулан 73,600,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Анх 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч О*******, Л******* нарт 49,000,000 төгрөгийг өөрсдийн хүсэлтийн дагуу 5 хувийн хүүтэй аман гэрээ хийж зээлдүүлсэн. 1 сарын хугацаатай зээлсэн боловч мөнгөө өгөөгүй. 2024 оны 08 дугаар сард хэлэхэд хүү алданги 7,350,000 төгрөгийг үндсэн зээлээсээ 3,000,000 төгрөгийг хассан. 46,000,000 төгрөг үлдсэн. 3 сарын хүү болох 6,900,000 төгрөгийг өгсөн. Энэ хугацаанд мөнгийг маань өгөөгүй. 2024 оны 11 дүгээр сард 3 сарын хүү болох 6,900,000 төгрөгийг өгсөн. Энэ хугацаанд мөнгө авахаар гуйж байсан. 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод очиж Л*******тай тооцоо нийлээд 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээл болон хүүг маань өгнө гэж тохиролцсон боловч өгөөгүй. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7,000,000 төгрөг өгсөн. 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 800,000 төгрөг өгсөн. 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нямдаваа гэдэг хүнээс 30,000,000 төгрөгийг авсан. 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан. Үндсэн зээл дээрээ хүү, алданги тооцооод 16,999,265 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

3.Хариуцагч Ц.О******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2024 оны 5 дугаар сард нөхөр Б. Л*******ы хийж байсан бизнест хөрөнгө оруулалт шаардлагатай байсан тул түүний хэлсний дагуу би мөнгө хайж эхэлсэн. Ингээд танил эгч Б.Х*******тэй холбогдоход мөнгө зээлэх боломжтой гэсэн тул 49,000,000 төгрөг зээлэхээр болж уг мөнгийг нөхөр Б.Л*******ы данс руу 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Тухайн мөнгийг миний бие ямар нэгэн байдлаар захиран зарцуулаагүй, зөвхөн нөхрийн хэлсний дагуу тэднийг холбож өгсөн бөгөөд нэхэмжлэгч Б.Х*******, нөхөр Б.Л******* нар нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн байдаг. Иймд миний хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа үндсэн мөнгө 46,000,000 төгрөг, хүү 27,600,000 төгрөг, нийт 73,600,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Ц.О******* надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Хариуцагч Б.Л******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Х*******гийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. 2024 оны 5 дугаар сард газар тариалангийн бизнест трактор авахаар хөрөнгө оруулалт шаардлагатай байсан тул би мөнгө хайж эхэлсэн. Эхнэр О*******ыг үеэл эгч Б.Х*******тэй холбогдоод мөнгө асуучих гэсэн. Эгч Б.Х*******тэй холбогдод мөнгө зээлэх боломжтой гэсэн тул 49,000,000 төгрөг зээлэхээр болж уг мөнгийг Б.Л******* миний данс руу 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Тухайн мөнгийг Ц.Нямдаваатай хамтарч хийж байгаа газар тариалангийн бизнес рүү бүгдийг оруулж трактор, тоног төхөөрөмж авсан. 2024 оны 8 сард 10,035,000 төгрөг төлсөн. Газар тариалангийн орлого тооцоолсоноор орж ирээгүй тул төлбөр төлөх мөнгийг хойшуулахыг хүссэн. 2024.11-р сард 6,900,000 төгрөг өгсөн. Хамтарсан Ц.Нямдаваа нь мөнгө удахгүй хийнэ гэж хүлээлгэсэн боловч хийхгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасанаас хойш буюу 2025 оны 11-р сарын 25 нд 7,000,000 төгрөг төлсөн. Мөн 2025 оны 12 сарын 18нд 800,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансруу хийсэн. Иймд миний хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа үндсэн мөнгө 46,000,000 төгрөгийг бол төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүний төлбөр болох 27,600,000 төгрөгийг багасгах хүсэлтэй байгаа тул хүсэлтийн хүлээн авна уу гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******-А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарыг 49,000,000 төгрөгийг авсан үйл баримт дээр маргадаггүй. 4 удаагийн үйлдлээр нэхэмжлэгчийн данс руу 25,050,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн хувьд Нямдаваа гэж хүнээс 30,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчид 55,050,000 төгрөгийг буцааж өгсөн байгаа. Хариуцагч нарын хувьд 73,000,000 төгрөгөөс 49,000,000 төгрөгийг төлнө гэж хариу тайлбар өгсөн байдаг. Нийт 49,000,000 төгрөг өгөхөөс 55,050,000 өгсөн байна. Тиймээс хариуцагч нарын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. О******* нөхрийнхөө хэлсний дагуу нэхэмжлэгчээс мөнгийг авсан. Гэхдээ мөнгө Л*******ы дансанд ороод захиран зарцуулсан байдаг. Нэхэмжлэгч Л*******тай 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ хийгээд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Анхнаасаа зээлийн гэрээг бичгээр байгууллаагүй байгаа. Бичгээр байгуулаагүй учраас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү шаардах эрхээ бүрэн алдсан гэж үзэж байгаа. Хүү шаардах эрхээ алдаж байгаа учраас алданг тооцох боломжгүй байна. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчийн үнийн дүнг төлсөн байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-Зээлийн тооцоо нийлсэн акт /хэргийн 5-р хуудас/,

-Депозит дансны хуулга /хэргийн 6-7-р хуудас/,

-Зээлийн гэрээ /хэргийн 8-р хуудас/

-Депозит дансны хуулга /хэргийн 9-р хуудас/

-Мессенжэр чаатаар харилцсан тухай фото зураг /хэргийн 10-13-р хуудас/,

6.Хариуцагч нар нь хариу тайлбар ирүүлсэн бөгөөд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Анх 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч О*******, Л******* нарт 49,000,000 төгрөгийг өөрсдийн хүсэлтийн дагуу 5 хувийн хүүтэй аман гэрээ хийж зээлдүүлсэн. 1 сарын хугацаатай зээлсэн боловч мөнгөө өгөөгүй. 2024 оны 08 дугаар сард хэлэхэд хүү алданги 7,350,000 төгрөгийг үндсэн зээлээсээ 3,000,000 төгрөгийг хассан. 46,000,000 төгрөг үлдсэн. 3 сарын хүү болох 6,900,000 төгрөгийг өгсөн. Энэ хугацаанд мөнгийг маань өгөөгүй. 2024 оны 11 дүгээр сард 3 сарын хүү болох 6,900,000 төгрөгийг өгсөн. Энэ хугацаанд мөнгө авахаар гуйж байсан. 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод очиж Л*******тай тооцоо нийлээд 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээл болон хүүг маань өгнө гэж тохиролцсон боловч өгөөгүй. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7,000,000 төгрөг өгсөн. 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 800,000 төгрөг өгсөн. 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нямдаваа гэдэг хүнээс 30,000,000 төгрөгийг авсан. 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан. Үндсэн зээл дээрээ хүү, алданги тооцооод 16,999,265 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******-А******* хариуцагч нарыг 49,000,000 төгрөгийг авсан үйл баримт дээр маргадаггүй. 4 удаагийн үйлдлээр нэхэмжлэгчийн данс руу 25,050,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн хувьд Нямдаваа гэж хүнээс 30,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчид 55,050,000 төгрөгийг буцааж өгсөн байгаа. Хариуцагч нарын хувьд 73,000,000 төгрөгөөс 49,000,000 төгрөгийг төлнө гэж хариу тайлбар өгсөн байдаг. Нийт 49,000,000 төгрөг өгөхөөс 55,050,000 өгсөн байна. Тиймээс хариуцагч нарын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. О******* нөхрийнхөө хэлсний дагуу нэхэмжлэгчээс мөнгийг авсан. Гэхдээ мөнгө Л*******ы дансанд ороод захиран зарцуулсан байдаг. Нэхэмжлэгч Л*******тай 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ хийгээд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Анхнаасаа зээлийн гэрээг бичгээр байгууллаагүй байгаа. Бичгээр байгуулаагүй учраас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү шаардах эрхээ бүрэн алдсан гэж үзэж байгаа. Хүү шаардах эрхээ алдаж байгаа учраас алданг тооцох боломжгүй байна. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчийн үнийн дүнг төлсөн байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргадаг.

4.Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн тооцоо нийлсэн акт зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгч Б.Х*******, хариуцагч Б.Л*******, Ц.О******* нар нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Л*******, Ц.О******* нарт 49,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Үүнээс хойш 2025 оны 11 сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ болон зээлийн тооцоо нийлсэн актыг бичгээр байгуулсан байна.

4.2.Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан. Үндсэн зээл дээрээ хүү, алданги тооцооод 16,999,265 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн.

Иймд хариуцагч нараас нийт 16,999,265 төгрөгийг гаргуулж, Б.Х*******д олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлага 16,999,265 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 525,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 282.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Л*******, Ц.О******* нараас 16,999,265 /арван зургаан сая есэн зуун ерэн есэн мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Х*******д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525,950 /таван зуун хорин таван мянга есэн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 525,950 /таван зуун хорин таван мянга есэн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА