Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 304/ШШ2026/00064

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг,*** дүгээр хороо, бага тойруу, **** тоотод байрлах, Х******* л******* ХХК /хувийн хэргийн дугаар:*****, регистрийн дугаар:*****/-ийн нэхэмжлэлтэ

 

Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, ****дүгээр баг, Х******* ү******* **** дугаар гудамж **** тоотод оршин суух А******* овогт Х******* Б /РД:****/ холбогдох

 

Нийт**** төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* л******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х******* Б нь***оны 08 дугаар сарын 08-ны өдөр **** тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан ****төгрөг, төгрөгийн зээлийг нэг сарын 2.79% хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Х******* Б нь ЭР-БЗГ/2022-53966 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 11 дүгээ сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт төлөгдөөгүй 937 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иймд хариуцагч Халтар-н Бс байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн: үндсэн зээл **** төгрөг, үндсэн хүү *** төгрөг, нэмэгдүүлсэн хүү***төгрөг, нийт **** төгргийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

Хариуцагч Х.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* л******* ХХК нь хариуцагч Х.Бт холбогдуулан нийт 5,758,824.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Б нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 5,758,824.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Х.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгөөс ****төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Бээс 53,546 төгрөгийг, улсын орлогоос 53,546 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* л******* ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х******* л******* ХХК-ийн нэхэмжилсэн нийт 5,758,824.89 /таван сая долоон зуун тавин найман мянга найман зуун хорин дөрвөн төгрөг наян есөн мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,091 төгрөгөөс 53,546 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Бээс 53,546 төгрөгийг, улсын орлогоос 53,546 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* л******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Х.Б сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА