| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2026/00004/И |
| Дугаар | 141/ШШ2026/00042 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 141/ШШ2026/00042
| 2026 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 141/ШШ2026/00042 | Завхан аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан
татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч *******-ний нэхэмжлэлтэй, хариуцагч *************** баг хаягаар оршин суудаг Э.Н,************* баг хаягаар оршин суудаг Э.А, ****** баг хаягаар оршин суудаг П.Н нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 80,880,205.02 төгрөг гаргуулах, зээлийн барьцаанд байгаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Э овогтой Н, хамтран зээлдэгч Э овогтой А нар нь ХасБанктай 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ********** дугаартай Ипотекийн гэрээ, *************** дугаартай Барьцааны гэрээ, ********** дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ
тус тус байгуулан 70,000,000 /далан сая/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. *********дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ************ дугаартай ипотек, *********** дугаартай барьцааны гэрээнүүдээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан. 1/ Э.А эзэмшлийн ************ дугаартай, **** сум, 1-р баг, *****, ***** тоотод байрлалтай 360 м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газар, 2/ Э.Н эзэмшлийн**********дугаартай, ******** сумын 1-р баг, ******** ********** тоотод байрлах, 109 м.кв талбайтай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор газар, 3/ Э.Н эзэмшлийн**************, ************ дугаартай **** сум, 1-р баг, ****, ****** тоотод байрлах, 80 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх.
Банк нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлдэгч **********гийн ХасБанк дахь *****тоот дансанд 70,000,000 /далан сая/ төгрөгийг шилжүүлэн, ***** тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь 10,499,999.94 /арван сая дөрвөн зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг, ерэн дөрвөн мөнгө/ төгрөг, зээлийн хүүд 10,237,759.50 /арван сая хоёр зуун гучин долоон мянга долоон зуун тавин есөн төгрөг, тавин мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7,533.27 /долоон мянга таван зуун гучин гурван төгрөг, хорин долоон мөнгө, төгрөгийг төлсөн. Уг гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног: 81, зэлийн үлдэгдэл: 59,500,000.06 төгрөг, хүү: 1,841,169.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 3,260.28 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл: 61,344,429.42 төгрөг. 2. Зээлдэгч Э овогтой Н, хамтран зээлдэгч П овогтой Н нар нь ХасБанктай 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ****** дугаартай Ипотекийн гэрээ, ********* дугаартай Барьцааны гэрээ, ********** дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээг тус тус байгуулан 20,000,000 /хорин сая/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. ********* дугаартай жижиг бичил бизнесийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2025 оны 08 сарын 15-ны өдрийн ******** дугаартай ипотек, ********* дугаартай барьцааны гэрээнүүдээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан. 1/ Э.Н эзэмшлийн
*********** дугаартай, ********* сум, 1-р баг, ******, ******** тоотод байрлах, 109 м.кв талбайтай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор газар, 2/ Э.Н эзэмшлийн
****** дугаартай, ***** сум, 1-р баг, ******, ************ тоотод байрлах, 80 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх.
Банк нь 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлдэгч **********гийн ХасБанк дахь ********** тоот дансанд 20,000,000 /хорин сая/ төгрөгийг шилжүүлэн, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1,111,111.10 төгрөг, зээлийн хүүд 793,516.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,043.17 төгрөгийг төлсөн. Уг гэрээнд заасан төлбөрийн үүргийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн хоног: 56, зээлийн үлдэгдэл: 18,888,888.90 төгрөг, хүү: 644,439.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 2,447.63 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл: 19,535,775.60 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч **********, Э.А, ********** нараас 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 80,880,205.02 /наян сая найман зуун наян мянга хоёр зуун таван төгрөг, хоёр мөнгө) төгрөг гаргуулах, зээлийн барьцаанд байгаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч ********** нь зээлийн төлбөрөө төлж зээлийг хэвийн төлөлтөд шилжүүлж цаашид зээлийн гэрээг хэвийн үргэлжлүүлэх боломжтой болсон тул нэхэмжлэлээ буцаах хүсэлтийг хүргүүлж байна. Улсын тэмдэгтийн хураамжийг банк хариуцагчтай харилцан тохиролцож төлбөрийг төлөн авлагын тооцоогүй болсон... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч **********-аас хариуцагч **********, Э.А, ********** нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг болох 80,880,205.02 төгрөг гаргуулах, зээлийн барьцаанд байгаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан татгалзлаа шийдвэрлүүлэхээр хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж, 74.2 дахь хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал ...-ыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус хуульчилсан.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлээсээ татгалзах эрх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон байх тул шүүх түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 562,351 төгрөгийн тал хувь болох 281,175.5 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч **********-аас хариуцагч **********, Э.А, ********** нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг болох 80,880,205.02 төгрөг гаргуулах, зээлийн барьцаанд байгаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 562,351 төгрөгийн тал хувь болох 281,175.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч **********-нд олгосугай.
3. Захирамжийг зохигчид гардуулан өгөхийг шүүгчийн туслах Б.Батбаярт даалгасугай.
4. Шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН