Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 141/ШШ2026/00043

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 141/ШШ2026/00043

Завхан аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан

татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч **************-иас ирүүлсэн, хариуцагч ****************** баг хаягаар оршин суудаг Ц.О холбогдох Зээлийн гэрээний үүрэг 753,448 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *********** ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэг 753,448 төгрөг гаргуулах... гэжээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...********* нь тус шүүхэд гаргасан 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна. Уг нэхэмжлэл нь өмнө нь тухайн хариуцагч Ц.О холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй шаардлага, үндэслэл, агуулгын хувьд давхардсан болно. Иймд 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг хүлээн авч, тухайн нэхэмжлэлд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ****** ХХК-аас хариуцагч Ц.О холбогдох Зээлийн гэрээний үүрэг 753,448 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан татгалзлаа шийдвэрлүүлэхээр хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж, 74.2 дахь хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал ...-ыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус хуульчилсан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлээсээ татгалзах эрх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон байх тул шүүх түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,233 төгрөгийн тал хувь болох 12,116.5 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ************ ХХК-аас хариуцагч Ц.О холбогдох Зээлийн гэрээний үүрэг 753,448 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,233 төгрөгийн тал хувь болох 12,116.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

3. Захирамжийг зохигчид гардуулан өгөхийг шүүгчийн туслах Б.Батбаярт даалгасугай.

4. Шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.УРТНАСАН