| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00919/И |
| Дугаар | 304/ШШ2026/00065 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 304/ШШ2026/00065
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У******* хот, Х******* дүүрэг, **** дугаар хороо, Ч******* өргөн чөлөө, **** оффис **** давхарт байрлах, А******* Ю******* ХХК /хувийн хэргийн дугаар: ****, регистрийн дугаар: ****/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, О******* сум,**** дугаар баг, М*******, ***** тоотод оршин суух ***** ХХК /хувийн хэргийн дугаар: *****, регистрийн дугаар: ****/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Нийт **** төгрөг *******гуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******,
Хариуцагчийн төлөөлөгч Б.Т*******,
Гэрч О.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч А******* Ю******* ХХК-ийн хариуцагч МТБА ХХК-д холбогдуулан *******гасан нийт 2,019,090 төгрөг *******гуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгчийн шүүхэд *******гасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г******* шүүх хуралдаанд *******гасан тайлбартаа: Манай компани нь МТБА ХХК-ийн Э О******* хүнсний дэлгүүрт 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ** төгрөгийн үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. МТБА ХХК нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөлгүй удаасан тул гэрээний дагуу алданги тооцож, үндсэн төлбөр алданги нэхэмжлэхээр шүүхэд хандсан. Иймд нийт **** төгрөгийг *******гуулж өгнө үү. Хариуцагчийн төлөөлөгч гэрээ байгуулсан гэдэгт маргахгүй байна. Төлбөр тооцоог бэлнээр төлсөн гэж байгаа боловч хэрхэн төлсөн, үнэн худал эсэхийг гэрч тодруулах байх. Манай компанид бараа бүтээгдэхүүний төлбөрийг дансаар төлөх ёстой байдаг. Мөн гэрээнд дансаар төлөх гэж заасан байдаг. Хариуцагч бараа бүтээгдэхүүний төлбөрийг бэлнээр төлсөн гэж байгаа бол үүнийгээ баримтаар нотлох ёстой. Хэрэв бараа бүтээгдэхүүний төлбөр төлсөн нь нотлогдвол маргах зүйлгүй байна. Бараа бүтээгдэхүүний төлбөр төлсөн нь нотлогдохгүй тохиолдолд төлбөрийг төлөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Манай талаас алдангийн 50 хувийг хөнгөлөх боломжтой. Мөн барааны төлбөр төлөх хугацааны хувьд эвлэрэх боломжтой байна. 3-5 сарын хугацаанд хуваан төлөх санал тавьсан тохиолдолд хүлээж авах боломжтой. Хэрвээ хариуцагч талтай эвлэрэхгүй бол алданги *** төгрөгийг бүхэлд нь *******гуулна гэв.
4.Хариуцагчийн төлөөлөгч Б.Т******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: МТБА ХХК буюу Э-О******* дэлгүүр нь 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр А******* ю******* ХХК-ийн борлуулагч н.Сайхнаагаас тухайн барааг авсан. Анх удаа манайхтай борлуулалт хийсэн. Борлуулагч намайг падаан дээр *******ын үсэг зуруулаагүй. Мөн падааныг над руу 2-3 удаа явуулсан. А******* Юнайтэд ХХК-ийн нэхэмжлэлдээ хавсаргасан падаан нь он сартай байгаа ч надад он саргүй өөр падаан өгсөн. Мөн 2-3 сарын хугацаанд А******* Юнайтэд ХХК-ийн борлуулагч 2-3 удаа ирсэн ч надаас ямар нэгэн төлбөр нэхэмжлээгүй. Борлуулагч О.Т өндөр залуутай ирээд надад би ажлаасаа *******ч байгаа, дахиж борлуулалт хийхгүй гэж хэлсэн. Би гомдолтой байна гэжээ.
5.Хариуцагчийн төлөөлөгч Б.Т******* шүүх хуралдаанд *******гасан тайлбартаа: Би А******* Юнайтэд ХХК-тай 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан. Тухайн үед надад урд өдрийн орлого *** төгрөг байсан. Тухайн өдөр А******* Юнайтэд ХХК-ийн борлуулагч О.Т надад пивоо танилцуулаад манай компани хөдөө орон нутагт борлуулалт хийсэн компаниудтай гэрээ байгуулж байгаа гэж хэлсэн. Би зээлээр аваагүй тул гэрээ байгуулах шаардлагагүй гэж хэлсэн ч манай компаниас ийм шаардлага тавьж байгаа гэж хэлсэн. Би тухайн үед гэрээтэй танилцаагүй. Борлуулагч О.Т гэрээний урд хэсгийг нь бөглөж би гэрээний хойд хэсэгт шаардлагатай мэдээллээ бөглөсөн. Тухайн үед гэрээн дээр он сар бичигдээгүй байсан. Тэгээд бараа орж ирэхээр нь би анх удаа танай компанитай хамтарч байгаа тул бэлэн мөнгөөр төлбөрийг төлье гэж хэлээд бэлэн мөнгөөр төлбөрийг төлсөн. Түүнээс хойш манай дэлгүүр 2-3 удаа А******* Юнайтэд ХХК-иас бараа худалдан авч төлбөрөө цаг тухай бүрд нь төлсөн. Борлуулагч О.Т 08 дугаар сарын 20-ны өдөр над руу мессеж бичиж төлбөр тооцоотой байна гэж хэлсэн. Тухайн үед камерын бичлэгт үзэх боломж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдааны төлөөлөгч О.Ттай барааны үндсэн төлбөр болон алдангийг хуваан төлөх хүсэлтэй байна. Эсвэл үндсэн төлбөрөө төлөх боломжтой байна. Би тухайн үед барааны төлбөрийг төлсөн. Би үндсэн төлбөр төлөх боломжтой. Алданги төлөх боломжгүй. Би нэхэмжлэгч талтай гэрээ байгуулсантай маргахгүй. Би барааг нь хүлээж авч борлуулсан. 1,346,060 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэнтэй маргахгүй. Би гэрээ байгуулсан ч үндсэн төлбөрөө төлсөн гэв.
6.Хэрэгт авагдсан 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Бараа нийлүүлэх, борлуулах талаар хамтран ажиллах гэрээ, 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн зарлагын баримт /хх-н 8-11-р хуудас/, гэрч О.Ты шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг болон зохигчийн шүүх хуралдаанд *******гасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
7.А******* Юнайтэд ХХК-ийг төлөөлж худалдааны төлөөлөгч О.Т, МТБА ХХК-ийг төлөөлж захирал Б.Түмэндэлгэр нар 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Бараа нийлүүлэх, борлуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулан хариуцагч МТБА ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Э О******* хүнсний дэлгүүрт 1,346,060 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн ба гэрээ байгуулж бараа бүтээгдэхүүн нийлүүлсэнтэй зохигч маргаагүй.
7.1.Харин хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын татгалзаж буй үндэслэлээ ...Би А******* Юнайтэд ХХК-тай 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан. Тухайн үед надад урд өдрийн орлого 1,700,000 төгрөг байсан. Би бэлэн мөнгөөр төлбөрийг төлье гэж хэлээд бэлэн мөнгөөр төлбөрийг төлсөн. Би зээлээр аваагүй тул гэрээ байгуулах шаардлагагүй гэж хэлсэн ч манай компаниас ийм шаардлага тавьж байгаа гэж хэлсэн. Би тухайн үед гэрээтэй танилцаагүй. Борлуулагч О.Т гэрээний урд хэсгийг нь бөглөж би гэрээний хойд хэсэгт шаардлагатай мэдээллээ бөглөсөн. Тухайн үед гэрээн дээр он сар бичигдээгүй байсан. Мөн 2-3 сарын хугацаанд А******* Юнайтэд ХХК-ийн борлуулагч 2-3 удаа ирсэн ч надаас ямар нэгэн төлбөр нэхэмжлээгүй. ... Худалдааны төлөөлөгч О.Ттай барааны үндсэн төлбөр болон алдангийг хуваан төлөх хүсэлтэй байна. Эсвэл үндсэн төлбөрөө төлөх боломжтой байна. Алданги төлөх боломжгүй. Би нэхэмжлэгч талтай гэрээ байгуулсантай маргахгүй. Би барааг нь хүлээж авч борлуулсан. **** төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэнтэй маргахгүй. ... гэж тайлбарлаж маргаж байна.
7.2. Шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн О.Т: Би МТБА ХХК-ийн Э О******* хүнсний дэлгүүрт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд очсон. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дэлгүүрүүдэд бараа түгээж дуусаад Булган аймгийн О******* сумын 2 дэлгүүрээр орсон. Э О******* хүнсний дэлгүүрийн хойд талын дэлгүүр бэлэн мөнгөөр бараа худалдан авсан. Б.Түмэндэлгэр эгч надаас бараа авахдаа 2-3 хоногоос төлбөрөө төлъе гэж хэлсэн. Тэгэхээр нь 30 хоногийн хугацаанд төлбөрөө төлж болно гэж хэлсэн. Гэрээ байгуулах саналыг би эхэлж тавьсан. Гэрээний ард бичигдэх хэсгийг хариуцагчийн төлөөлөгч өөрөө бөглөсөн. *** орчим төгрөгийн үнэтэй пиво, *** төгрөгийн үнэтэй гэр ахуйн буюу чипс, нойлын цаас, барааны саван зэргийг нийлүүлсэн. Бэлэн мөнгө өгөөгүй. Хэрвээ бэлэн мөнгө өгсөн бол бэлнээр өгсөн гэж падаан дээрээ бичдэг. Бид хөдөө орон нутагт түгээлт хийчихээд ирэхдээ баримт шивдэг. Тэгээд бэлнээр төлсөн харилцагч нарын төлбөрийг нэр нэрээр нь байгууллагынхаа данс руу тушаадаг. Тэгээд тухайн үед төлбөрөө дансаар хийх үү, бэлнээр хийхүү гэхэд данс гэж хэлсэн тул падаан дээрээ данс гэж бичсэн. Манай байгууллага 30 хоносон тохиолдолд барааны мөнгийг нэхэмжилдэг. Тийм учраас 2 дахь удаагаа очихдоо барааны төлбөрийг шаардах боломжгүй байсан. Би Б.Түмэндэлгэрийн дэлгүүрт 2 удаа очсон ч тухайн үед барааны төлбөр тооцоо нэхэгдэх болоогүй байсан тул өмнөх төлбөрийг хэлэлгүйгээр дахин бараа нийлүүлсэн. Би падааны цагаан талыг өөртөө авч шар талыг нь МТБА ХХК-ийн захирал Б.Түмэндэлгэрт өгсөн. гэж мэдүүлдэг.
7.3. Дээрхээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ба худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр хуульчилсан.
7.4.2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Бараа нийлүүлэх борлуулах талаар хамтран ажиллах гэрээ-ний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлж, гэрээнд *******ын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хэлцэл хүчин төгөлдөр гэрээний талуудын чөлөөт байдалд нийцсэн гэж үзсэн.
7.5.Бараа нийлүүлэх, борлуулах талаар хамтран ажиллах гэрээ-ний 2.1-т Борлуулагч тал нь нийлүүлэгч талын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцож төлнө. гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байна.
7.6.Хууль, гэрээнд заасан болон хэргийн нөхцөл байдал, гэрч О.Ты шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, зохигчийн шүүх хуралдаанд *******гасан тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч А******* Юнайтэд ХХК нь МТБА ХХК-д 1,346,060 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн ба хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
7.7.Нэхэмжлэгч тал 2025 оны 06 дугаар 29-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 118 хоног хугацаа хэтрүүлсэн гэж үзэж ***төгрөгийн алданги тооцож нэхэмжилж байгаа хэдий ч гэрээнд зааснаар хариуцагч тал МТБА ХХК нь 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс **** оны *** дугаар сарын ***-ний өдрийн хооронд 30 хоногийн дотор *** төгрөгийг нэхэмжлэгч А******* Юнайтэд ХХК-д төлж барагдуулахаар байсан ба гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй байх тул 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцоход нийт*** хоног хугацаа хэтэрсэн ба нийт **** төгрөгийн алданги нэхэмжлэх үндэслэлтэй байна.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т: Хэргийн оролцогч нь шүүхэд *******гасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, *******гаж өгөх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1-т: Зохигч ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө *******гаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус хуульчилсан ба хариуцагчийн төлөөлөгч би бараа бүтээгдэхүүн аваад О.Ттай бэлэн мөнгөөр тооцоо хийсэн. Би алданги төлөхгүй гэж маргаж байгаа татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа шүүхэд *******гаж өгөөгүй, хуульд заасан нотлох үүргээ хариуцагч биелүүлээгүй.
9.Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч МТБА ХХК-иас үндсэн төлбөр *** төгрөг, алданги *** төгрөг, нийт **** төгрөгийг *******гуулан нэхэмжлэгч А******* Ю******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *** төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
10.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ****төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МТБА ХХК-иас *** төгрөгийг *******гуулан нэхэмжлэгч А******* Ю******* ХХК -д олгохоор шийдвэрлэв.
11.Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 33-42 дугаар хуудас/ нь **** төгрөг *******гуулах маргааны зүйлд хамааралгүй, нэхэмжлэгчээс бараа бүтээгдэхүүн хүлээн авсан гэх Зарлагын баримт нь /хх-н 48-р хуудас/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувь ирүүлсэн тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч МТБА ХХК-иас үндсэн төлбөр 1,346,060 төгрөг, алданги 632,648 төгрөг, нийт 1,978,708 /нэг сая есөн зуун далан найман мянга долоон зуун найм/ төгрөгийг *******гуулан нэхэмжлэгч А******* Ю******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40,382 /дөчин мянга гурван зуун н хоёр/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МТБА ХХК-иас *** төгрөгийг *******гуулан нэхэмжлэгч А******* Ю******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид *******дуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл *******дан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр *******гасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол *******гах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА